Бидний тухай
Багш ажилтан
Хичээлийн гол агуулга нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, үндсэн зарчим, эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалал, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчид тэдгээрийн эрх үүрэг, эвлэрлийн гэрээ, эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангах, иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх, хөдөлмөрийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, арбитрын ажиллагаа үүсэх, арбитрын бүрэлдэхүүн,арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээ, арбитрын процессын онцлог, арбитрын хэлэлцээр, арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл, компетенц компетенц зарчим, арбитрын ажиллагаанд шүүх оролцох нөхцөл, журам, арбитрын шийдвэр хүчин төгөлдөр бус болох/ordre public/ ойлголтын талаар судална.
Монгол улсын хууль зүйн шинжлэх ухааны шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх эрх зүйн онолын ойлголт, эвлэрлийн болон хөрөнгө оруулалтын гэрээний төрлүүд, үндэсний арбитрт шийдэгдсэн хөрөнгө оруулалттай холбоотой буюу гадаадын хөрөнгө оруулалттай компанид холбогдсон хэрэг, маргаан түүнчлэн маргаан үүсэх болсон учир шалтгаан, маргааны талууд, нэхэмжлэлийн хэмжээ, хэрэг шийдвэрлэгдсэн байдалд онол-практиктийг хосуулан судлах нь манай улсын хувьд чухлаар тавигдаж байна. Дэлхий нийтийн чиг хандалага нь шүүхийн ачаалалыг буруулах зорилгоор уг хичээлийг мэргэжлийн суурь хичээл болон тогтжээ. Монгол улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хүчин төгөлдөр үйчилж эхэлсэн холбогдох салбар хуулиудын Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Арбитрын тухай хууль практикт хэрэгжилтийг бий болгох энэ цаг үедиргэн, хөдөлмөр болон гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн бус аргааршийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх мэргэжлийн сургалт зүй ёсоор шаардлагатай болж байна. Иргэний эрх зүйн маргааныг шүүхийн бус арга болох арбитраар шийдвэрлэх, мөн Иргэний эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй болон Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шүүхийн бус арга болох эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар онолын мэдлэг олж, улмаар онолын мэдлэгтээ тулгуурлан шүүхийн бус аргаар маргаан хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын ач холбогдлыг танин мэдэх, практикт хэрэгжүүлэх, байгууллага иргэдэд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон Арбитрын хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сонгож хэрэглэх, судалгаа шинжилгээний ажил хийх арга зүйг эзэмшихэд оршино.
Хууль зүйн баримт бичгийн ойлголт, төрөл, түүнийг боловсруулах үндсэн арга техник, эх сурвалж, бэлтгэх үйл явц, баримт бичгийн боловсруулалтын үндсэн дүрэм, гэрээ, эрх зүйн баримт бичгийн хэл зүйн онцлог нь хичээлийн үндсэн хэсэг байна. Хууль зүйн баримт бичгийн боловсруулалтын зарим төрлийг лекц, семинар, дадлага ажлаар үзнэ. Үүнд: хууль зүйн меморандум, хууль зүйн дүгнэлт, гэрээ, корпорейт баримт бичгийг боловсруулалт багтана.
Эрх зүйн баримт бичиг боловсруулах үндэс хичээлийн зорилго нь суралцагчдад хуульчийн ажлын үндсэн хэсэг болох баримт бичиг боловсруулах практик дадлага олгоход оршино. Үүнд, хууль эрх зүйн хувьд болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийг хэрэгжүүлэх баримт бичгийг бэлтгэх дадлага олгоход хичээлийн агуулга чиглэнэ. Хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд, хуульчид тодорхой маргааныг шийдвэрлэх болон талуудын эрх, үүргийг тодорхой тусгасан баримт бичиг боловсруулах замаар маргаанаас урьдчилан сэргийлэх болдог. Хэрэг маргаанаас зайлсхийх үүднээс гэрээ, хэлэлцээр болон бусад төлөвлөлтийн баримт бичгийн төсөл боловсруулдаг. Гэрээ, эрх зүйн баримт бичгийг хянаж, тайлбарлах нь мөн нэг ажил. Аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн зөвлөхөөр ажиллахад хуульч, эрх зүйчид худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн гэрээ, эвлэрлийн гэрээнээс эхлээд байгууллагын дотоод хэм хэмжээний акт, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдэгдэл төслийг боловсруулах болдог. Тоймлон хэлбэл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны явцад хуульчид нь өмгөөлөгч, зөвлөх, төлөвлөгч, асуудлыг шийдвэрлэгч, эвлэрүүлэгч, маргаанаас урьдчилан сэргийлэгч гэсэн олон байр суурийн хүрээнд ажиллах ба тухай бүрд төрөл бүрийн баримт бичиг боловсруулах болдог. Тиймээс хууль зүйн баримт бичиг боловсруулах үндэс хичээл нь хууль зүйн төрөл бүрийн баримт бичгийг мэргэжлийн түвшинд хэрхэн боловсруулах үндэс, дүрэм, арга техникийг эзэмшүүлэхэд чиглэнэ. Тус хичээлээр оюутан, суралцагсад иргэний эрх, гэрээний эрх зүй, арилжааны эрх зүй болон бусад хичээлээр олж авсан онолын мэдлэгтээ тулгуурлан хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, өдөр тутмын нийтлэг практикт түгээмэл хэрэглэгддэг баримт бичгийн боловсруулалтын үндсэн мэдлэг, практик ур чадварыг эзэмшүүлнэ.
Хичээлийн агуулга нь арбитрын ажиллагаа үүсэх, арбитрын бүрэлдэхүүн, арбитрын бүрэлдэхүүний эрх хэмжээ, арбитрын процессын онцлог, арбитрын хэлэлцээр, арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл, компетенц компетенц зарчим, арбитрын ажиллагаанд шүүх оролцох нөхцөл, журам, арбитрын шийдвэр хүчин төгөлдөр бус болох ойлголтын талаар судална.
Орчин үед улс гүрнүүдийн улс төр, эдийн засгийн харилцаа улам бүр ойртон нягтарч, зөвхөн худалдаа, арилжаа төдийгүй хөрөнгө оруулалт, зам тээвэр, холбоо мэдээлэл, зээл тусламж, оюуны өмч зэрэг аж ахуй, бизнесийн салбарт хамтын ажиллагаа өргөжиж буй эерэг үйл явц, үзүүлэлтийн зэрэгцээ улс хоорондын болон аж ахуйн нэгжүүдийн хооронд эдийн засгийн зөрчил маргаан гарч бөгөөд цаашдаа бизнесийн маргааныг зөвхөн арбитраар шийдвэрлүүлэх чиг хандлага давамгайлж байна. Үүнтэй холбоотойгоор арбитрын хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаатай холбоотой олон улсын гэрээ, конвенц байгуулагдаж улс орнууд нэгдэж байна. Иймээс орчин үед олон улсын жишигт нийцсэн арбитрын процессын эрх зүйтэй байх нь бизнес хийх тогтвортой байх эрх зүйн орчны нэг хэсэг болсон. Иймээс дэлхий нийтэд улс хоорондын эдийн засгийн харилцаа нь зөвхөн иргэд-иргэд, иргэд-хуулийн этгээдийн хоорондын хүрээнээс хальж улс-улс хоорондын хөрөнгө оруулалтын маргаан цаашид ихээр гарах хандлага бий болж байна. Иргэний маргааныг арбитрт шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар онолын мэдлэг олж, улмаар онолын мэдлэгтээ тулгуурлан шүүхийн бус аргаар маргаан хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.