Бидний тухай
Багш ажилтан
Судалгаанд жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтэд их нөлөөлөл үзүүлж буй хэм хэмжээг тусгаарлан сонгож, тулгамдсан асуудлыг тодорхойлохын зэрэгцээ Үндсэн хуулиар баталгаажуулсан "итгэл үнэмшилтэй байх", "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, ... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг" бодитой эдлэх боломжийг сайжруулах арга замыг тодорхойлоход чиглэсэн.
Сүүлийн жилүүдэд манай улсад “сонгодог парламент” гэх илэрхийллийн хүрээнд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох талаарх тогтолцооны өөрчлөлт хийх санаа үе үе гарсаар байна. Парламентын бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийг парламентаас сонгодог гэж үзэх явдал ХХ зуунд түгээмэл байсан ч сүүлийн 30 гаруй жилд ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог байх нь парламентын тогтолцоонд хэвийн зүйл болж иржээ. Төрийн удирдлагын тогтолцоонд ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнээс хамааран ерөнхийлөгчийн болон парламентийн бүгд найрамдах улс, мөн эдгээрийн онцлог шинжийг агуулсан холимог тогтолцоог түгээмэл авч үздэг. Гэвч ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнээс хамааран “ерөнхий сайд-ерөнхийлөгчийн”, “ерөнхийлөгч-парламент” зэргээр тогтолцоог нарийвчилан ангилж ардчилал, төрийн удирдлагад гүйцэтгэх чиг үүргийг үнэлж, хэмжиж ирсэн. Парламентийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч нь төрийн тэргүүн төдийгүй, төрийн эрх мэдлийг хяналт-тэнцвэрийг хангахад чухал чиг үүрэгтэй субьект. Энэ өгүүллээр парламентийн бүгд найрамдах улсын төрийн удирдлагын тогтолцооны хүрээнд ерөнхийлөгчийг шууд ба шууд бусаар сонгож буй байдал, тогтолцооны мөн чанар, гүйцэтгэлийг харьцуулан дүгнэж буй байдлыг судалж зарим улс орны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг харьцуулан судалсан.
Тус эрдэм шинжилгээний судалгаагаар Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулах үртгэх, өөрчлөх, хориглох, татан буулгах эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгааг хийсэн.
Нийтийн дэг журмын (францаар ordre public, англиар public policy) тухай ойлголт нь урт хугацааны туршид олон улсын хувийн эрх зүйн чухал хэдий ч ээдрээтэй эрх зүйн ойлголт байсаар ирсэн. Энэ нь шүүхээс гадаад улсын хуулийг хэрэглэх эсэх, эсвэл гадаадын шүүх, арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэхээс татгалзах нэг үндэслэл болдог. Нийтийн дэг журам нь олон улсын хувийн ба нийтийн эрх зүй, олон улсын арбиртын эрх зүй, гадаадын шүүхийн шийдвэр биелүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зэрэг талбарт өргөн хүрээнд хэрэглэгддэг. Энэ өгүүлэлд ordre public (public policy) ойлголтыг иргэнлэг эрх зүйт болон нийтлэг эрхт зүйт орнууд хэрхэн ойлгож, тайлбарлаж ирсэн талаар өгүүлнэ. Ингэхдээ, тус хоёр системийн төлөөлөл болгон Франц, Герман, Америк, Английн эрх зүйн тогтолцоонд нийтийн дэг журмыг хэрхэн тайлбарлаж, хэрэглэж буй талаар эрх баримт бичиг, шүүхийн онцлох шийдвэрийг толилуулан дүн шинжилгээ хийнэ. Мөн Монгол Улсын хууль тогтоомжид ordre public заалт хэрхэн туссан болохыг авч үзэж, улс орнуудын ойлголт, хандлагатай харьцуулан дүгнэлт гаргана.
Хурлын нэр: Хууль зүйн шинжлэх ухааны эрэлтэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцоо сэдэвт залуу багш нарын эрдэм шинжилгээний хурал Өгүүллийн нэр: Ordre public уламжлалт ойлголт ба орчин үе Хуралд оролцсон огноо: 2024-04-24 Энхцэцэг Нэргүй Хураангуй: Нийтийн дэг журмын (францаар ordre public, англиар public policy) тухай ойлголт нь урт хугацааны туршид олон улсын хувийн эрх зүйн чухал хэдий ч ээдрээтэй эрх зүйн ойлголт байсаар ирсэн. Энэ нь шүүхээс гадаад улсын хуулийг хэрэглэх эсэх, эсвэл гадаадын шүүх, арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэхээс татгалзах нэг үндэслэл болдог. Нийтийн дэг журам нь олон улсын хувийн ба нийтийн эрх зүй, олон улсын арбиртын эрх зүй, гадаадын шүүхийн шийдвэр биелүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зэрэг талбарт өргөн хүрээнд хэрэглэгддэг. Энэ өгүүлэлд ordre public (public policy) ойлголтыг иргэнлэг эрх зүйт болон нийтлэг эрхт зүйт орнууд хэрхэн ойлгож, тайлбарлаж ирсэн талаар өгүүлнэ. Ингэхдээ, тус хоёр системийн төлөөлөл болгон Франц, Герман, Америк, Английн эрх зүйн тогтолцоонд нийтийн дэг журмыг хэрхэн тайлбарлаж, хэрэглэж буй талаар эрх баримт бичиг, шүүхийн онцлох шийдвэрийг толилуулан дүн шинжилгээ хийнэ. Мөн Монгол Улсын хууль тогтоомжид ordre public заалт хэрхэн туссан болохыг авч үзэж, улс орнуудын ойлголт, хандлагатай харьцуулан дүгнэлт гаргана.