Бидний тухай
Багш ажилтан
Монгол бичгийн хулсан үзэг, төмөр үзэг, хорголжин бар, модон бар, таталган хэлбэрээр бичсэн төрөл бүрийн түүхэн сурвалж, бичгийн дурсгалыг унших арга дадлыг олгож, түүхэн болон хуучирсан үг хэллэгийн гарал, утга, утгын хувьсал, хэрэглээг тайлбарлана. Мөн харь хэлнээс монгол хэлэнд орсон үгсийн цаг үе, соёлын харилцааны учир холбогдол, дуудлага бичлэгийн хувьслыг таниулна. Суралцагч судалгааны ном зохиол, монгол бичгээр гарсан монгол хэлний тайлбар толь, хэлзүйн бүтээлийг ашиглаж, зөв бичихзүй, үгийн гарал, утга, утгын хувьсал, хэрэглээ, бүтээврийн онцлогийг тодруулна.
Монгол бичгийн хэлний хожуу үе буюу 16-17 дугаар зуунаас хойших бичмэл болон олон янзаар барлаж хэвлэсэн бичгийн дурсгалыг унших, сонгодог монгол бичгийн хэлний онцлог, найруулга, үгийн сангийн баялгаас суралцана. Энэ хичээлийг үзсэнээр монгол хэлний үгийн сангаа баяжуулж, монгол бичгийг мэргэжлийн түвшинд судалж, сонгодог монгол бичгийн хэлний дурсгалуудыг уншиж судлах дадал чадварыг эзэмшинэ.
Аливаа хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь өргөн утгаараа, тухайн хэлээр ярилцагч ард түмний угсаа гарал, түүх соёл, шашин шүтлэг, ёс заншил, ааш араншин, ахуй амьдралыг судлаж буй хэрэг юм. Иймийн тулд монгол хэлийг судлан суралцагч оюутан нарт Монгол орны тухай цогц мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.
1. Монгол орны тухай цогц мэдлэгтэй болно. 2. Мөн Монгол судлалын аль нэг салбараар цаашид эрдэм шинжилгээний бүтээл туурвих үндэс суурьтай болно. 3. Нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын талаар тодорхой мэдлэг хуримтлуулан, Монгол оронд сурч ажиллаж амьдрах зохих дадлагыг эзэмшинэ.
Лекцийн хичээлээр дэлхийн бичиг үсгийн түүх, үечлэл, тэдгээрийн ангилал тус бүрийн онцлог, хоорондын харьцаа хамаарал, дэлхийн бичиг үсгийн тогтолцоо системд монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгүүдийн эзлэх байр суурийн талаар ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дэлхийн бусад улс үндэстэнтэй жишихэд монголчууд харьцангуй олон бичиг үсэг боловсруулан хэрэглэж, түүгээр үлдсэн арвин өв нь монгол туургатны төдийгүй Ази, Европын олон орны түүх соёлын үнэт судлагдахуун болдог. Тус хичээлд өвөг монголчуудын бичиг үсгийн асуудлаас эхлээд монгол бичиг, хятан, дөрвөлжин, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, Вангиндрагийн бичиг, латин үсэг, кирилл бичиг гэсэн арван бичиг үсгийн гарал үүсэл, зохиогдсон хэлшинжлэл, улс төр, шашны шалтгаан, үсэг зүйн тогтолцоо, зөв бичих дүрэм, галиг, онцлог, бичгийн дурсгал, нийгэм, соёлын ач холбогдлыг авч үзэх болно. Түүнчлэн жүрчид, солонгос, манж, тангууд нарын үндэсний бичиг буй болоход ихээхэн нөлөө үзүүлснийг хэлэлцэнэ. Дадлагын хичээлээр дөрвөлжин, тод, соёмбо, хэвтээ дөрвөлжин, Вангиндра бичгээр бичиж, уншиж сурах бөгөөд бичиг тус бүрээр уламжилж ирсэн сурвалж бичгүүдийг үсэг зүй, үгийн сан, өгүүлбэр зүй, эх судлалын талаас бүрэн ойлгож тайлбарлах чадвартай болно.
Энэхүү хичээлээр монголчуудын хэрэглэж ирсэн арав гаруй бичиг үсгийн тогтолцоо ба үсэг зүй, зөв бичих дүрмийн харилцан адилгүй онцлог, тухайн бичгээр үлдсэн дурсгалын тойм, тэдгээрийн судалгааны тухай тогтолцоотой мэдлэг олгох зорилготой. Үүний үр дүнд монголчууд олон зүйл бичиг үсэг хэрэглэх болсон хэлшинжлэл, улс төрийн учир шалтгаан, эдгээр бичиг үсгээр Монгол хийгээд дэлхийн оюуны соёлд монголчуудын оруулсан хувь нэмэр, бусад ард түмний түүхэнд гүйцэтгэсэн ач холбогдлыг мэдэхийн зэрэгцээ цаашид эдгээр бичгийг буюу түүгээр бичигдсэн эхийг бие дааж сургах, судлах, ерөөс дэлхийн бичиг үсгийн систем дотроос ямар ч бичиг үсгийг бие даан суралцах суурь болох ач холбогдолтой.
Лекцийн хичээлээр монгол бичгийн үүсэл гарал, түүх, монгол бичиг монголчуудын хувьд бахархал, ижилсэл болох нь, монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн толь бичгүүд, монгол бичгийн цахим хөгжил, монгол бичиг монгол сэтгэлгээг тусгасан болох, кирилл монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулал, дүрс ялган бичих үгс, ормол үгс, монгол бичгээр гадаад үг бичих зарчим, монгол бичгийн соёл, монгол бичгийн олон зүйл тиг, монгол бичгийн онцлог дурсгалууд, монгол бусад улс үндэстний бичиг үсэгт нөлөөлсөн байдлын талаарх үндсэн ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай мэдлэгт тулгуурлан, орчин цагийн монгол хэлний урт, хос эгшгийн учир, дэвсгэрлэх жийрэглэх ёсны тухай зөв ойлгож, түүндээ тулгуурлан монгол бичгээр нэр, үйл үгийг нөхцөлөөр хувилгах, нэр, үйл үг бүтээх дагаврын утга, хэрэглээ, бичлэгийг сурч, лекцийн хичээлийн агуулгад холбогдох эрт эдүгээгийн олон эхүүдийг ашиглан, монгол бичгийн хэлний хэм хэмжээний дагуу монгол бичгээр зөв уншиж, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хэрэглээний түвшинд хөрвүүлэн бичих чадвартай болно.
Энэхүү хичээл нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны тухай хэл шинжлэлийн ухаанд тулгуурласан мэдлэг олгох, монгол бичгээ хэрэглээний түвшинд хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, монгол бичгийн тухай цогц мэдлэг мэдээлэлтэй болж, монгол бичгээр унших чадварыг сайжруулж, кириллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгийг цахимд хэрэглэх арга зүй, дадал эзэмших, монгол хэл, бичгийн чиглэлийн залгамж хичээлүүд болон дараагийн түвшний бүх хичээлийг судлах суурь болох ач холбогдолтой.
Тус хичээлийн хүрээнд үзвэл зохих ёстой сэдвүүд. Үүнд: -Урал-алтай овгийн хэлнүүд. Урал-алтай овгийн хэлнүүд нийтлэг. -Алтай овогт багтах хэлнүүдийн тодорхойлолт, газарзүйн байрлал, соёл түүхийн асуудал -Нийт алтай хэлний үгийн сан. Түүхэн харьцуулсан аргаар нийт алтай хэлний үгийн сангийн эртний хэлбэрийг сэргээх. Түрэг монгол хэлний дүйцэл. а) монгол хэлнээс түрэг хэлэнд орсон хэлбэрийн хувьд тодорхой мэдэгдэм харьцангуй сүүл үеийн үгийн сан болон үгзүйн хэсэг; б) түрэг хэлнээс монгол хэлэнд орсон хэлбэрийн хувьд мөн тодорхой мэдэгдэм харьцангуй сүүл үеийн үгийн сан болон үгзүйн хэсэг; в) нэг талаас нийт түрэг хэлний, нийт монгол хэлний шинжтэй баримтууд. Монгол-түрэг хэлний нийтлэгээс уугуул түрэг, монгол хэлний үгсийг ялгах шалгуур: а) үндсэн – авианы бүрхүүл хийгээд утгын хувьд бүрэн тохирдог, монгол хэлэнд тэр үг нь байдаг илт түрэг хэлний үгс; б) монгол хэлний түрэг гаралтай үгсийн авианы шинжийг тодорхойлохдоо түрэг хэлний тодорхой авианы газар нутгийн шинжийг харгалзан үзэх; в) үгзүй-үгийн гарлын судалгаа нь монгол хэлний түрэг гаралтай үгсийн үгзүйн хэлбэрийг тодорхойлно; г) «уугуул» үгийг тогтоох шалгуураар түрэг гаралтай үгс монгол хэлний зарим нэгэн аялгуу болон газар нутгийн шинжтэйг тогтооно; д) утгазүйн талаас нь түрэг хэлнээс орсон үгсийн утгыг тогтооно; е) хуулбарласан хэлбэр – түрэг хэлний үгийн утга болон үг бүтээх бүтээврийг монголоор үгчилэн буулгасан.
«Хэлбичгийн» ухааны чиглэлээр оюутнууд бэлдэх мэргэжилийн цогц хичээлийн нэг хэсэг нь «Алтайсудлалын» ухаан юм. Тус хичээл нь дэлхийн олон хэлийг гарал үүслээр нь ангилахуй хийгээд Монгол хэл нь түрэг, манж-түнгүс, солонгос, японзэрэг хэлтэй харилцан төрөл хэл (эсвэл хэв шинжийн хувьд адил төстэй)болох тухай Алтайн овог хэлний онол, энэ онолын эргэн тойрон дахь эрдэмтдийн харилцан адилгүй үзэл бодол, судалгааны тоймтой танилцаж, төрөл хэл тус бүрийн авианзүй, үгзүй, үг бүтэх ёс, үгийн сан болон өгүүлбэрзүйн бүтэц онцлогийн талаар цогц мэдлэг олгоход чиглэнэ. (Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.)
Тус хичээлийн хүрээнд үзвэл зохих ёстой сэдвүүд. Үүнд: -Хэл шинжлэлийн ухаанд Алтай хэл шинжлэлийн эзлэх байр ба түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн ухаантай холбогдох нь; -Алтай овогт багтах хэлнүүдийн тодорхойлолт; -Үгзүй, үг бүтэх ёс, үгсийн сан болон өгүүлбэр зүйн түвшинд илэрдэг адил төстэй зүй тогтлыг авч үзэх.
�Алтай судлал�-ын хичээлийн гол зорилго нь монгол, манж, түрэг, япон хэлээр мэргэшиж буй оюутнуудад төрөл хэлний тухай ойлголтыг олгож түүний үндсэн дээр хоорондоо төрөл хэмээн тооцогддог монгол, түрэг, манж, солонгос, япон хэлнүүдийн авианзүй, үг зүй, үг бүтэх ёс, үгсийн сан болон өгүүлбэр зүйн бүтэцтэй танилцуулахад чиглэгдэнэ.
Тус хичээлийн хүрээнд үзвэл зохих ёстой сэдвүүд. Үүнд: -Дэлхийн хэлнүүдийг ангилах зарчим. Үг зүйн н талаас нугархай, залгамал, тусгаарлаг, олон хэлбэр нийлэх хэлнүүдийн бүтэцтэй танилцах хийгээд хэлийг гарлын болон хэвшинжийн талаас ангилах ерөнхий хэлшинжлэлийн тухай зохих ёсны мэдлэг туршилга эзэмшүүлэх -Хэл шинжлэлийн ухаанд Алтай хэл шинжлэлийн эзлэх байр, үүссэн он цаг ба түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн ухаантай холбогдох нь -Алтай овогт багтах хэлнүүдийн тодорхойлолт, газар зүйн байрлал, соёл түүхийн асуудал -Үг зүйн, үг бүтэх ёс, үгсийн сан болон өгүүлбэр зүйн түвшинд илэрдэг адил төстэй зүй тогтлыг авч үзэх. (Тухайн хичээлийн агуулгыг 70-100 үгний хооронд монголоор бичнэ.
Тус хичээл нь дэлхийн олон хэлийг гарал үүслээр нь ангилахуй хийгээд Монгол хэл нь түрэг, манж-түнгүс, япон, солонгос зэрэг хэлтэй харилцан төрөл хэл болох тухай Алтайн овог хэлний онол, энэ онолын эргэн тойрон дахь эрдэмтдийн харилцан адилгүй үзэл бодол, судалгааны тоймтой танилцаж, төрөл хэл тус бүрийн авиа зүй, үг зүйн, үг бүтэх ёс, үгийн сан болон өгүүлбэрзүйн бүтэц онцлогийн талаар дэвсгэр мэдлэг олгоход чиглэнэ.