МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай

Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл

Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: ARST200
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM311
Багц цаг: 3

Товч агуулга

Дээд шатны герман хэлний унших, бичих дадал хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн “Бие даасан харилцагч” болон “Ур чадварт харилцагч” В2-С1 түвшний мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой. Ингэснээр өөрт танил бус шинэ сэдвээрхи бичвэрийг уншаад ойлгох, өөрийн санаа бодлыг бичгээр чөлөөтэй илэрхийлж өөрийгөө ойлгуулж, эх хэлтэнтэй төвөггүй ойлголцоно. Өргөн хүрээний сэдвээр ойлгомжтой, дэлгэрэнгүй нарийвчилсан байдлаар өөрийгөө илэрхийлэх, тавигдаж буй асуудлаар байр сууриа тайлбарлах, янз бүрийн боломжийн давуу ба сөрөг талыг тодорхойлох зэрэг бичгийн харилцаа үйлдээ хэлний мэдлэгээ оновчтой хэрэглэж, учир холбогдолтойгоор, ойлгомжтойгоор өөрийгөө илэрхийлэх, нөхцөл хийгээд асуудлыг даван туулах чадвар олгох ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Зорилго

Индекс: GERM305
Багц цаг: 3

Товч агуулга

Дунд шатны герман хэлний унших бичих хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагчийн түвшинд суралцагчид танил буюу хамгийн ойр наад захын салбарт (жишээ нь хувь хүн, гэр, худалдаа хийх, ажил мэргэжил гэх мэт) хэрэглэгдэх өгүүлбэр, нийтлэг хэрэглээний илэрхийллийг уншаад ойлгох, өөрт танил зүйлийн талаар мэдээлэл солилцож буй энгийн, нийтлэг тохиолдох нөхцөлд бичгээр ойлголцох чадвар олгох зорилготой. Ингэснээр энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл боловсрол, ойр зуурын орчин нөхцөл, өөрийн ойр зуурын хэрэгцээний зүйлсийг энгийн үг хэллэгийн тусламжтайгаар харилцагчдаа ойлгомжтойгоор тодорхойлон бичих чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээнд сургаж, герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын анханаас ахисан шатны мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Индекс: GERM333
Багц цаг: 2

Товч агуулга

Түүхийг Ромын эзэнт гүрний үеэс эхлээд Европ тивд христийн сүмүүд хуваагдах болсон үеэс эхлэн үзнэ. XVIII зуунд абсолютизм бий болсноор Прусс хүчирхэгжсэн. Францын хувьсгал, Наполеоны байлдан дагуулалтын эрхшээлээр Германы улс төр, нийгмийн амьдралд гүн гүнзгий өөрчлөлт орсон. Венын конгресс Германы тусгаар тогтнолын төлөөх идэвхийллийг нухчин дарсан. Бисмаркын удирдлаган дор Германд үйлдвэрлэл хөгжин Эзэнт гүрэн байгуулагдав. Герман улс Дэлхийн I дайнд ялагдсанаар Ваймерын БНУ бий болов. Адольф Хитлерийн үед ардчилсан хөдөлгөөнүүд няцаагдав. Герман улс бууж өгснөөр улс орон 2 хуваагдав: капиталист, ардчилсан баруун герман улс, социалист БНАГУ. 1990 онд хоёр Герман улс нэгдсэн.

Зорилго

Германы орон судлалын талаарх мэдлэгийг олгох, ярих, сонсох, бичих дадлыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний техник ажил болох эрэл хайгуул хийх, реферат бичих чадвар бий болгох. Германчуудын үүслээс эхлээд европ тивд ирж суурьших болсоноос эхлэн улмаар ромын нэгэн бүрэлдэхүүн болоод тэдний соёлын бүрэлдүүлэх нэгэн хэсэг болсон тухай, улмаар дундад зууны шашны нөлөө герман оронд ноёж байсан талаар, мөн герман улсын газар нутгийн бүрдэл, өөрчлөлт зэрэг, мөн өнөөгийн Герман улсын үндэс суурь бий болсон талаар хийгээд герман улсын өдөөсөн дайн болоод өнөөгийн Герман орны бүрэлдэн тогтсон нөхцөл зэргийг дэс дараатай мэдлэг олгоно

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM100
Багц цаг: 3

Товч агуулга

Авиа зүй: Герман хэлний стандарт аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сан: А1.1 түвшний идэвхитэй хэрэглэгдэх 300-400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүй: Өгүүлбэрийн бүтэц, нэр үгийн хүйс, тоо, хувирал, үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувирал, хатуу болон сул үйл үгийн ялгаа, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах нэр, хавсрал нэр үзэх. Сонсож, уншиж ойлгох: Өдөр тутмын сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих болон сурахад сурна. Өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.

Зорилго

Европын олон хэлний суурь хөтөлбөр /CEFR/- ийн суурь харилцагчийн /basic user/ А1.1 түвшинд хэлэхүйн дөрвөн чадамж буюу сонсож, уншиж ойлгох болон ярих, бичих чадвар, дадлыг эзэмшүүлэх ба үгийн сан, авий зүй, дуудлага зүй, дүрмийн анхан шатны мэдлэг олгох ба Герман хэлний үндэс 1 хичээл нь хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM102
Багц цаг: 9

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM103
Багц цаг: 12

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM332
Багц цаг: 2

Товч агуулга

Гадаад хэл сурахын зэрэгцээ соёл судлалын мэдлэг эзэмшин хэлтэн хүмүүсийн сэтгэлгээний онцлогийг ойлгох чадварыг олгох нь орон судлал хичээлийн гүйцэтгэх үүрэг. Герман хэлээр хэлэлцэгч ард түмний түүх, соёл, нийгэм улс төрийн тогтолцоо, шашин шүтлэг, газарзүй, өдөр тутмын амьдралын хэв маягийн үндэсний онцлог шинж, тухайн газар орон нутгийн талаар орон судлалын чиглэлийн зарчмаар сургалтыг явуулна. Эх бичвэр, утга зохиол, дуу хөгжим, зураг зэрэгт байх үндэсний онцлог бүхий үгс, агуулгыг онцлон хэрэглэснээр суралцагчдыг орон судлалын тодорхой ойлголттой болгодог.

Зорилго

Герман орны нийгэм-эдийн засаг, соёл-урлаг, амьдралын хэвшилтэй танилцах, өөрийн оронтой харьцуулах, баримтат болон уран сайхны кино, ном зохиол, интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ашиглан мэдээлэл олж сурах, нийгэм-эдийн засаг, соёл урлагийн тодорхой асуудлаар бие даан судалгаа хийх, олж авсан мэдээлэлд тулгуурлан үйл явдал, бодит байдал, үзэл бодол зэрэгт үнэлэлт өгөх, анализ, синтез, харьцуулах, шүүмжлэн хэлэлцэх аргад суралцуулах. Бүс нутгийн онцлог соёлын дурсгалт газар, урлаг соёлын төлөөлөгчдийг танилцуулж, тухайн орон нутгийн цаг уурын, байгалийн, иргэншлийн болон суурьшмал амьдралын онцлогийг гаргаж танилцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM308
Багц цаг: 3

Товч агуулга

Дунд шатны герман хэлний унших бичих дадал 2 хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагч буюу В1.1, В1.2 түвшинд ажил, сургууль, чөлөөт цаг гэх мэт салбарын танил зүйлийн талаар бичвэрийг уншиж ойлгон гол мэдээллийг ялган таних, энэ талаар бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвар олгох зорилготой. Ингэснээр гадаад хэлээр ярилцагч оронд аяллаар явж байх үед тохиолдох ихэнхи нөхцөл байдлыг даван туулах, мэддэг сэдэв, сонирхдог салбарынхаа талаар энгийн үгээр, учир холбогдолтойгоор өөрийгөө илэрхийлэх, өөрт тохиолдсон зүйл, туршлагаасаа бичгээр илтгэх, итгэл найдвар, зорилгоо тодорхойлох, төлөвлөгөө, үзэл бодлын талаар товч үндэслэл, тайлбар өгөх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Индекс: GERM302
Багц цаг: 3

Товч агуулга

Мэндлэх, танилцах, хоолны газар, хүнсний болон хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх, хичээл сургууль дээр өрнөх харилцан ярианы болон тухайн нөхцөлтэй уялдаатай бичвэрийг уншиж ойлгох, ямар нэгэн зүйлийг юу болохыг нэрлэн бичих, орон зай, зүг чигийг уншаад ойлгох, тодорхойлон бичих, бичгээр цаг тохирох, болзох, уучлал гуйх, эрүүл мэндийн заавар зөвлөгөө бичгээр өгөх чадвар эзэмшиж, энэ тухай өгүүлэмжийг уншаад ойлгох, эргэн хариу бичих чадвар эзэмшинэ. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдвээр уншиж ойлгох, энэ сэдвээр хялбар бичвэр бүтээх, учир холбогдолтой бичихэд сурна. Түүнчлэн Европын орнууд ба тэдгээрийн дурсгалт газруудын тухай мэдлэгтэй болж, тэдгээрийн тухай бичвэрийг уншаад ойлгох гол санааг тэмдэглэн бичнэ.

Зорилго

Анхан шатны герман хэлний хэлний унших бичих дадал хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн суурь харилцагчийн буюу анхны түвшинд тодорхой хэрэгцээгээ хангахын тулд маш энгийн өгүүлбэр хийгээд өөрт танил өдөр тутмын илэрхийллээр өөрийгөө илэрхийлэх, бусдын бичсэнийг ойлгох, өөрийгөө болон бусдыг бичгээр танилцуулах, бусдад хувь хүний мэдээллийнх нь талаар (жишээ нь хаана амьдардаг, ямар хүмүүс таньдаг, ямар зүйл тэдэнд бий талаар) бичгээр асуулт тавих, мөн энэ төрлийн асуултанд бичгээр хариу өгөх чадварыг эзэмшүүлнэ. Энгийн, богино, хялбар үгтэй бичвэрийг (толь бичгийн тусламжтай) ойлгох чадварыг эзэмшүүлэх замаар хэлний ерөнхий хэрэглээ болон герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар