МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Энхболд
"Хэлний бодлого төлөвлөлтийн зорилго, хамрах хүрээ", Европ судлал VIII : Олон улс орон судлал, хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, Монгол, 2024-5-3, vol. VIII, pp. 1-5

Хураангуй

Хураангуй Энэхүү илтгэлийн хүрээнд соёлын бодлогын нэгээхэн хэсэг болох хэлний бодлогын эрдэм шинжилгээний асуудал болох Монгол улсад гадаад хэлний сургалтыг хэрхэн идэвхитэй, үр ашигтай бөгөөд зөв төлөвлөж болох асуудлыг Каплан, Балдау нарын онолын хүрээнд дэвшүүлж байна. 1968 оноос Монгол улсад герман хэлтэй мэргэжилтэн Монгол улсын их сургуульд бэлтгэж эхэлсэн бөгөөд 70, 80-д онд хэлний сургалт одоогоос илүү их улсын дэмжлэгтэй байсан тухай бид МУИС-ийн герман судлалын түүхэн замнал болон тухайн үеийн элсэгч, төгсөгчдийн тоо, сургалтын чанараас харж болно. Энэ бүхэн нь хэлний бодлогыг бодлогын хувьд чухалд авч үзэж байсны илрэл болов уу гэж үзэж байна.

Зохиогч(ид): Б.Энхболд
"Герман хэлний бодлого олон улсад болон Монгол дахь байр суурь", Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй, 2023-5-6, vol. XII, pp. 1-4

Хураангуй

Даяаршлын эрин зуунд Герман улс хэлний талаарх бодлогоо анхааран дэмжиж иржээ. Ялангуяа дээд боловсролын хэлний бодлогод ихэд анхаарч Европын Холбооны бодлогод нийцүүлж байна. Их, дээд сургуулиуд XXI зуунд манлайлах гэдэг нь олон улсын чиг хандлагад суурилах шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Үүний тод жишээ бол 1999 онд Европын Холбооны баталсан европын дээд бололвсролын Болоня Процесс бөгөөд энэхүү хэлэлцээр гадаад хэлний сургалтанд ч тусгалаа олсон байна. Даяаршлын нөлөөнд герман хэл ч хөрш орнуудын болон англи хэлний нөлөөнд автаж буй жишээг их бий. Герман улс зуучлагч байгууллагууд буюу иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан гадаад улсуудад хэл, соёлын бодлого хэрэгжүүлсээр ирсний нэг нь Монгол улс бөгөөд ялангуяа 1990 оны өөрчлөлт шинэчлэлт эхэлснээс хойш өөрийн орны эерэг дүр төрхийг бий болгох зэрэг үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа билээ. Эдгээрээс улбаатай герман хэл соёлын сурах хүсэл эрмэлзэл сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна.

Зохиогч(ид): Б.Энхболд
"Соёлын бодлогын загварын тухайд", Европ судлал VII, Монгол, 2023-4-14, vol. 7, pp. 1-3

Хураангуй

Товч агуулга: Энэхүү илтгэлийн хүрээнд бид “Соёлын бодлого” гэх ойлголтонд тухайн салбарт холбогдох судлаачдын тодорхойлолт, үзэл баримтлал зэргийг харьцуулан үнэлэлт өгсөн болно. Ялангуяа барууны орнуудын дээрх бодлогын зарим загваруудад ажиглалт хийлээ.

Зохиогч(ид): Ж.Ариун, Ч.Сэлэнгэмөрөн, Б.Энхболд, Г.Эрдэнэнаран, М.Одонтуяа, Г.Гэрэлмаа
"ГЕРМАН ХЭЛНИЙ БАГШ НАРЫН СУРГАЛТ, СУДАЛГАА", МУИС 80 жилийн босгон дээр, 2022-10-2, vol. I, pp. 10

Хураангуй

Хураангуй: Герман хэлийг МУИС-д 1968 оноос хойш мэргэжлийн хийгээд мэргэжлийн бус ангиудад заан сургаж ирсэн бөгөөд бүтцийн өөрчлөлт хөгжлийн тухайд өнөөг хүртэл Гадаад хэлний тэнхим, ГИБ факультет, Франц-герман хэлний тэнхим, Герман судлалын тэнхим, ЕСТ зэргээр харьяалуулан иржээ. Мэргэжлийн хөтөлбөрийн хувьд эдгээр он цагуудад герман хэлний хөтөч-орчуулагч, герман хэлтэй гадаад харилцааны ажилтан, герман хэлний багш, герман хэлний орчуулагч, герман орон судлалын мэргэжилтнийг академик түвшинд бэлдэн гаргажээ. Багшлах боловсон хүчний бүрэлдэхүүн сургалт, судалгааны ажлын хүрээгээ хөгжлийн зорилго, зорилтдоо нийцүүлэн зэрэгцүүлсэн хэл шинжлэл, боловсрол судлал-заах арга зүй, хэл-орон судлал чиглэлээр амжилттай үргэлжлүүлж байна. Түлхүүр үг: герман хэлний тэнхимийн үүсэл, герман хэлний багш, судлаачдын сургалт-судалгааны ажлын өнөөгийн түвшин

Зохиогч(ид): Б.Энхболд
"Kulturpolitische- und geschichtliche Landeskunde als interkulturelle Kompetenz", Language Education in an Age of Global Transformation – the Need for Cooperation and New Perspectives, Польш, 2022-6-29, vol. IX, pp. 1-3

Хураангуй

Die Landeskunde im DaF hat heutzutage neben der linguistischen, sprach- und literaturwissenschaftlichen, sowie methodisch und didaktischen Vermittlungskonzepts ihren besonderen Stellenwert bekommen. So dass die Landeskunde nicht mehr als Teildisziplin des Faches bezeichnet wird, vielmehr soll sie als unabdingbares Bestandteil des Fremdsprachenunterrichts zur Vermittlunge der interkulturellen Kenntnisse angesehen. Die Gegenstände der Landeskunde sind nicht nur die Politik und Gesellschaft der Gegenwart, sowie die Alltagskultur des Ziellandes, sondern auch die Geschichte und die Umwandlungen und Entwicklungen in diesen Bereichen.

Зохиогч(ид): Б.Энхболд
"Соёлын бодлого-г тодорхойлох нь /Өрнөдийн судалгааны жишээгээр/", Магистрант докторантын эрдэм шинжилгээний хурал, 2022-4-26, vol. 2021-2022, pp. 1-7

Хураангуй

ЮНЕСКО зарчим, ёс зурам гэж онцолсон нь арга зүй /methodology/, хэм хэмжээ /norm/-ний талыг талыг илүү түлхүү барьсан гэж үзэхээр байгаа бол энд судлаачдын хандлага бол шийдвэр гаргах зохицуулга гэж үйл /activity/ -ийн талд ач холбогдол өгсөн байгаа нь илт харагдаж байна. Францын судлаачдын ишлэгдсэн тодорхойлотоос харахад “Зорилго, практик зорилт хийгээд хэрэгслийн тогтолцоо” гэсэн санаанууд шинээр орж ирлээ. “Орон зай, цан хугацааны хүчин зүйлийг харгалзах” чухал санаа үзэгдэж байна. Соёлын бодлогын асуудал бол бүх нийтийн үйлс мөн бөгөөд нийгмийн субъектууд бүх илрэл, масштабаараа энд хамрагдах ёстой. Бидний төсөөлөл: Нийгмийн тодорхой субъектүүдийн зорилго, зорилттой, баримтлах арга зүй, зарчимтай, хүн хүч, санхүү, цаг хугацаа, эрх зүй, дэд бүтцийн зохих нөөцтэй, төлөвлөлт, тэргүүлэх чиглэл, тактик, хяналт бүхий, өнөө цаг үед зохих орон зайд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай оюуны хийгээд практик үйл ажиллагааны нарийн нийлмэл тогтолцоо. Өрнөдийн орнуудын нэр хүндийг гадаад улс орнуудад өсгөж, герман улсын ил тод, нээлттэй, үнэн гадаад дүр төрхийг бүрдүүлэхийн тулд соёлын гадаад бодлогын гүйцэтгэх үүрэг их болж байна. Харин Монгол Улсын энэ талын бодлого эхлэх шатандаа байгаа бөгөөд бодлогын концепцыг нарийн тодорхойлох, оролцогч талуудыг оролцоог тодорхойлох шаардлагатай.

Зохиогч(ид): Б.Энхболд
"Соёлын бодлогын судалгааны шинэчлэл, өнөөгийн байдал. /Герман хэлээр хэлэлцэгч орнуудын жишээгээр/", Магистрант докторантын эрдэм шинжилгээний хурал, 2022-4-14, vol. 2021-2022, pp. 1-7

Хураангуй

Герман хэлээр хэлэлцэгч орнуудын соёлын бодлого, тэр дундаа соёлын гадаад бодлогын судалгаа 1960, 70-аад оноос эхлэлтэй байх бөгөөд өмнөх үе болоод тухайн үеийн нөхцөл байдалд тохирсон бодлогын чиг баримжаатай буюу Герман улсын хувьд дэлхийн дайны дараах улс орны нэр хүндийг дэлхий дахинд сэргээх, улсын эерэг дүр төрхийг бий болгох тал дээр илүүтэй анхааран НҮБ, ЮНЕСКО зэрэг байгууллагатай хамтран бодлого боловсруулж байв. Харин 2000 оноос гадаад харилцааны институтээс зохион байгуулдаг хураас энэ талын судалгааг эрчимжүүлэх, нарийн тодорхойлох санаа ихээр гарах болсноор залуу судлаач, салбарын сургалт, судалгааг эрчимжүүлэхэд анхаарах болжээ. Тухайн улсын эдийн засгийн эрчимтэй өсөлт, нийгмийн байдал зэргээс шалтгаалан шинэ төрлийн судалгаа ихээр хийгдэж байна.

Зохиогч(ид): Б.Энхболд
""Соёлын гадаад бодлого- оролцогч талуудын үүрэг"", Европ судлал: "Хэл, Соёл, Олон улс, Орон судлал", Монгол, МУИС, 2022-4-8, vol. 6, pp. 1-7

Хураангуй

Оролцогч тал МОНГОЛ Үйл ажиллагааны чиглэл/харилцаа хамаарал Соёлын яам Хууль тогтоомж, бодлого боловсруулах, хянах, хэрэгжилтийг хянах төрийн яам МУ-н Шинжлэх Ухааны Академи Төрийн байгууллагуудад судалгааны үр дүнг танилцуулах, шинжлэх унааны үндэстэй зөвлөх, чиглүүлэх үүрэг бүхий эрдэм шинжилгээний байгууллага. Иргэний нийгмийн байгууллагууд Бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн холбоо, ТББ, ашгийн бус хувийн хэвшлийн байгуллагууд. Төрийн захиргааны байгууллагууд Бодлогын хэрэгжилтийг орон нутгийн /бүсийн/ байгууллагууд. Оролцогч тал ГЕРМАН Үйл ажиллагааны чиглэл/харилцаа хамаарал Европын Холбоо - Сайд нарын зөвлөл - Соёлын комиссар Журам, чиглэл, шийдвэр, санаа гаргах. Олон улсын худалдаа, өрсөлдөөний болон татварын хамтарсан хууль гаргах Төр засаг Bund - Засгийн газар - Соёлын газар - БСШУТЯам - Гадаад харилцааны яам Улсын эрх зүйн хүрээнд татварын, сангийн, холбоодын болон өрсөлдөөний орчныг бий болгох. Холбооны соёлын сан бий болгох зэрэг соёлын салбарын дэд бүтцийг бий болгох (ялангуяа шинэ мужуудад). Муж улсууд Länder, - Боловсрол, соёлын газар/ яам ТББ-уудтай хамтран хяналт тогтоох. Санхүүжилтийн нөхцөл шаадлагыг тодорхойлох, сургуулийн соёлын боловсролын хариуцлагыг нэмэгдүүлэх, чанарын стандартыг бэхжүүлэх. Хотууд/ тойрог Kommunen Бий болсон соёлын дэд бүтцийг хамгаалах, бүсийн соёлын салбарыг тэтгэх, иргэдийн оролцоог дэмжих. Дүгнэн хэлэхэд оролцогч талуудын үүргийг тодорхойлж, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжих шаардлага бий.

Зохиогч(ид): Б.Энхболд
""Соёлын бодлого ба хэлний бодлого /Герман улсын жишээн дээр/"", Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй, 2021-5-8, vol. 10, pp. 1-5

Хураангуй

Улс орон бүр өөрийн соёлын бодлогын үзэл баримтлалыг боловсруулан гадаад харилцаа, бодлогодоо тусгаж ажилладаг. Үүнийг зөөлөн хүчний бодлого ч гэдэг байна. ЮНЕСКО-с дэлхийн олон хэлний ач холбогдолыг "Хэл бол соёл хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй" хэмээгээд жил бүр "Эх хэлний өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол улс 20 гаруй жил эл өдрийг тэмдэглэж буй бөгөөд хэдэн жилийн өмнөөс МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор "МУ-ын Хэлний бодлого"-н баримт бичгийг боловсруулан Монгол хэл соёлтой монгол хүн, иргэнийг бэлтгэсний дараа дэлхийн монгол иргэн, хүнийг боловсруулан бэлтгэх тухай эл бодлогод тусгажээ. Тэгвэл Европын Холбооны гишүүн Герман улсад хэл, соёлын бодлогыг хэрхэн иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран 100 гаруй жилийн тэртээгээс хэрэгжүүлэн гадаад улс орнуудад өөрийн хэл, соёлыг сурталчлан түгээж буйг Монгол улсад хэрэгжиж буй германы төсөл хөтөлбөрүүд, институц байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын жишээгээр авч үзлээ.

Зохиогч(ид): Б.Энхболд
""Хямралыг даван туулах ХБНГУ-ын нийгэм, соёлын бодлого"", SIRPA Forum-2020, 2020-12-5, vol. 4, pp. 329-336

Хураангуй

ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ ГЕРМАН УЛСЫН НИЙГЭМ, СОЁЛЫН БОДЛОГО Б.Энхболд. МУИС, ШУС, ХУС-ын Европ судлалын тэнхим, багш Имэйл: bar.enkhbold@gmail.com Түлхүүр үгс: нийгэм, соёлын гадаад бодлого, хямралын үеийн бодлого Үндэслэл: Европын бусад орнуудтай харьцуулахад Герман улс цар тахлыг өнөөг хүртэл харьцангуй сайн даван туулж ирсэн бөгөөд энэхүү туршлагадаа дөрөөлөн хоёр дахь давалгаанд бэлдэж байна. Зорилго Цар тахлын үеийн Герман улсын идэвхитэй гадаад харилцаа, эдийн засгийн тогтвортой байдал, анагаах ухааны ололт, түүний Европын холбоонд үзүүлэх нөлөө зэрэг туршлагаас Монгол улс суралцаж, судлах шаардлага бий. Дүгнэлт Герман улс коронагийн хямралын эхний үеийг хохирол багатай даван туулахын тулд эдийн засгаа эрчимжүүлэх, дотоод эв нэгдлээ бэхжүүлэх, гадаад ертөнцтэй нэгдмэл байр сууриас харилцаагаа хөгжүүлэх, нийгмийн амьдралыг цогцоор нь эргэн сэргээх, хямралын үеийн менежментийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол одоо цар тахлын хоёр дахь давалгаанд урьдчилан бэлдэж байна. Эх сурвалж: 1. Maaß, Kurt-Jürgen, Kultur und Außenpolitik, 2015, Baden-Baden 2. www.bundesregierung.de 3. www.dw.com/de/tempo-oder-sorgfalt-politik-und-wissenschaft-in-corona-zeiten 4. https://mongolia.hss.de/mn 5. www.paedagogik.uni-osnabrueck.de › abteilungen

Зохиогч(ид): Б.Энхболд
"СОЁЛЫН ГАДААД БОДЛОГЫГ ХЭРГЭЖҮҮЛЭХ АРГА ЗАМ", Европ судлал: "Хэл, Соёл, Олон улс, Орон судлал", 2020-5-22, vol. 4, pp. 1-6

Хураангуй

Монгол Улсын гадаад дүр төрх, соёл уламжлалаа таниулах тухайд: УИХ-ын 2011 оны тогтоол Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал-ын 29.7-д : “Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг хэрэгжүүлэхэд ардын болон соёлын дипломатын арга хэлбэрийг хэрэглэх” гэж ерөнхий байдлаар заасан байна. Гадаад улсад өөрийн улсын соёлын бодлогыг хэрэгжүүлэх арга туршлагыг дэлхийн хоёрдугаар дайны дараагаас эрчимтэй хэрэгжүүлж байгаа герман улсын туршлагаас судалж, түүний зорилго бөгөөд хэрэгжүүлэх арга зам, туршлагаас суралцах шаардлага бидэнд бий.

Зохиогч(ид): Б.Энхболд
"Цахим сургалтыг ашиглах тухайд", Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй, 2019-5-9, vol. 9, pp. 1-7

Хураангуй

Техник технологийн хөгжлийг дагаад сурах, сургах үйл ажиллагаа улам хялбар болж, өргөжин тэлсээр эдүгээ хаана ч, хэдийд ч хүссэн зүйлээ сурах боломжтой болжээ. Цахим сургалт нь зайн сургалтын нэг хэлбэр бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд нилээд эрчимтэй хөгжиж байна. Анхандаа зөвхөн захидлын хүрээнд явагддаг байсан зайн сургалт яваандаа зурагт, радио гэх мэт техник технологийг хамрах болж, өнөө үед дэлхий нийтийг хамарсан интернэт хэмээх сүлжээгээр явагдах болсон байна. Танхимын сургалт шиг багш суралцагчид нүүр тулан харьцахгүй учир сургагчийн үүргийг цахим-багш хүлээж суралцагчдыг дэмжин, тэднийг хөтлөн чиглүүлж, хоорондын харилцаа холбооны урсгалыг зохицуулан, мэдээлэл солилцдог ажээ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар