МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Detention measures
Бүртгэлийн дугаар: P2022-4300
Санхүүжүүлэгч: Хууль зүйн Үндэсний Хүрээлэн
Мөнгөн дүн: 5.0 сая ₮
Хугацаа: 2022.03.31 - 2022.05.05
Захиалагч: Хууль зүйн Үндэсний Хүрээлэн
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж гарсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүнийг баривчлах, цагдан хорих ажиллагааны эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчлэх томоохон үйл явдал болсон боловч яллагдагч, шүүгдэгчид хэрэглэж болох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийн хамгийн хүнд төрөл тул уг арга хэмжээг хэрэглэхэд хүний эрх, эрх чөлөө хамгийн ихээр хөндөгддөг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түгээмэл хэрэглэх явдал буурахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байгаагийн дээр энэхүү албадлагын арга хэмжээ нь нийтлэг жишгийн шаардлагаас илт хоцорсон, ялангуяа хүний эрхийн суурь зарчмуудыг хангах тал дээр туйлын хангалтгүй зэрэг нөхцөл байдлуудаас үүдэн зарим зохицуулалтад үнэлгээ хийх шаардлага үүссэн гэж үзэж байна.

Abstract

The adoption of the revised Criminal Procedure Code was a major step in reforming the legal environment for arrests and detentions in criminal proceedings, but it was the most severe form of restraint available to defendants and defendants. Human rights and freedoms are most affected by its use. The study shows that the use of detention in criminal proceedings has not diminished, and that some regulations have been assessed due to the fact that coercive measures clearly lag behind common standards, particularly inadequate compliance with basic human rights principles. It is believed that there is a need to do.

Түлхүүр үгс:
Эрүүгийн-хэрэг-хянан-шийдвэрлэх-ажиллагаа
цагдах-хорих
таслан-сэргийлэх-арга-хэмжээ
Англи нэр: Evaluation of the implementation of the revised Criminal Code's authentic interpretation
Бүртгэлийн дугаар: P2022-4298
Санхүүжүүлэгч: Хууль зүйн Үндэсний Хүрээлэн
Мөнгөн дүн: 5.0 сая ₮
Хугацаа: 2021.11.01 - 2022.06.10
Захиалагч: Хууль зүйн Үндэсний Хүрээлэн
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтад аутентик тайлбар хийж, тухайн тайлбарыг шүүх хэрэг шийдвэрлэхдээ ашиглаж байна. Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах аутентик тайлбар нь албан ёсны тайлбарын нэг төрөл2 бөгөөд заавал биелэгдэх шинжийг агуулж байдаг. Харин зарим зүйл заалтын хувьд тухайн заалтын бүрэлдэхүүн нь аутентик тайлбартаа үндсэн бүрэлдэхүүнээсээ өөрөөр хэрэглэгдэхээр байгаа нь хуулийн нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болохуйц байгаа учир тухайн заалтуудыг практикт нэг мөр хэрэгжүүлэхийн тулд энэ мэт зохицуулалтад үнэлгээ хийх шаардлага үүссэн гэж үзэж байна.

Abstract

Some provisions of the revised Criminal Code are authentically interpreted and used in court proceedings. An authentic interpretation of a legal norm is a type of formal interpretation and is binding. However, for some provisions, the fact that the content of the article will be used differently from the main component in the authentic interpretation may make it difficult to understand and implement the law, so it is necessary to evaluate such regulations in order to implement the provisions in practice. evaluation

Түлхүүр үгс:
Эрүүгийн-хуул
аутентик-тайлбар




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар