Бидний тухай
Багш ажилтан
Эрүүгийн эрх зүйн туйлын тодорхой байдлын зарчим эрүүгийн хуульд хэрхэн туссан байдлыг судалсан
Монгол улсын эрх зүйд Фаербахын бий болгосон онолын үзэл баримтлал хэрхэн нэвтэрч орж ирсэн тухай өгүүлнэ
Ардчилсан эрх зүйт төрийн эрүүгийн эрх зүйн үзэл санаа нь эрх зүйг дээдлэх үзэлтэй нягт холбоотой. Ардчилсан эрх зүйт төрийн эрүүгийн эрх зүй нь “хүнд төрөөс ял ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулсан зан үйлийн хэм хэмжээ” ба энэ нь зөвхөн эрүүгийн хуульд үндэслэх, түүнийг хэрэглэхдээ эрүүгийн эрх зүйн үзэл баримтлал болон тогтсон арга зүйд үндэслэсэн байхыг заавал шаарддаг. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулийг практикт хэрэглэхдээ нэгдмэл арга зүйн дагуу тайлбарлан хэрэглэхгүй байгаа нөхцөл байдал ажиглагдсаар байна. Мөн өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хууль батлагдсанаас хойш даруй 29 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон нь эрүүгийн хууль тогтворгүй байгааг харуулна. Эдгээр байдал нь ардчилсан эрх зүйт төрийн эрүүгийн эрх зүйн баталгааг алдагдуулж байгаа хэрэг бөгөөд өнөөдрийн Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тулгамдаж буй асуудал мөн гэдгийг энэхүү өгүүллээр дамжуулан илэрхийлнэ. Мөн цаашлаад хууль ёсны зарчим болон гэм буруугийн зарчмын үзэл баримтлалд суурилсан ардчилсан эрх зүйт төрийн чиг баримжаагаар Монгол Улсын эрүүгийн эрх зүйг хөгжүүлэх арга зам, гарц шийдлийг тодорхойлохыг зорилоо.
Эрүүгийн эрх зүй нийтийн эрх зүйн салбарын нэг хэсэг болох ба түүний онцлог байлдлыг илэрхийлсэн илтгэл
Мөнгө угаах гэмт хэргийг зохицуулсан эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрхэн боловсронгуй болгор талаар дурдсан
Эрүүгийн эрх зүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар өгүүлсэн
Гэмт хэргийн бүрэлдүүн нь тодорхой үйлийг хууль бус болохыг илэрхийлэх хууль зүйн шинж, мөн түүнийг тогтоох системийг илэрхийлж байдаг чухал ухагдахуун юм. Энэ нь практикт хууль хэрэглээний түвшинд арга зүй болон хэрэглэгддэг чухал ач холбогдолтой. Гэмт хэргийн бүрэлдүүнийг тухайн орны эрүүгийн эрх зүйн үзэл баримтлалаас шалтгаалан янз бүрийн агуулгаар тайлбарлан хэрэглэж байна. Тухайлбал, ХБНГУ, Франц, Япон зэрэг улс орнууд эрүүгийн хуулийн хэм хэмжээний диспозицтай ижил байдлаар авч үзэж байгаа бол ОХУ болон Монгол Улс нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцоход зайлшгүй шаардлагатай объектив, субъектив шинжүүдийн цогц гэж үзэж байна. Ийнхүү гэмт хэргийн бүрэлдүүний ухагдахууныг яагаад ялгаатай авч үзэх болсон түүний ач холбогдол юунд оршиж байгааг тодруулахын тулд гэмт хэргийн бүрэлдүүний үүсэл, бүрэлдэн тогтсон үйл явцыг судлах шаардлагатай юм. Иймд энэхүү өгүүлэлд гэмт хэргийн бүрэлдүүн ямар учир шалтгааны улмаас хэзээ, хаана үүссэн, түүний бүрэлдэн тогтсон үйл явцыг судлан гаргаж ирэхийг зорьсон болно.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль дахь нэр томьёоны оноолт түүний зөрчилдөөний асуудал, хэрхэн давж гарах арга замыг тодорхойлох
Гэмт хэргийн бүрэдэхүүний ойлголтын тухай болоод 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүний ойлголт хэрхэн тусгалаа олсон байдал.