Бидний тухай
Багш ажилтан
Санхүүгийн харилцаа, санхүүгийн систем, санхүүгийн зах зээлийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн зах зээлийн төрлүүд, санхүүгийн байгууллага болон зуучлагчид, санхүүгийн хэрэгслүүд, тэдгээрийн төрөл, ялгаа, зах зээлийн үнэлгээ; хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, хувь хүний санхүүгийн төлөвлөлт, хадгаламжийн төрөл, зээлийн эх үүсвэрийн сонголт, эрсдэл, түүний төрлүүд, эрсдлээс хамгаалах арга, төрийн санхүү, улсын төсвийн талаарх онолын асуудлуудыг судална.
Санхүүгийн үндэс хичээлийн хүрээнд санхүүгийн мөн чанар, зарчим,санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгө оруулалт, эрсдлийн удирдлагын суурь ухагдахуун, нийгмийн даатгал, хувь хүний болон төрийн санхүүгийн үндсэн ойлголтуудыг судалснаар санхүүгийн цэгцтэй мэдлэг болон санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмших үндэс, суурийг тавихад оршино.
Энэ хичээлийн агуулга нь олон улсын валютын харилцааны үндэс болох дэлхийн мөнгө ба валют, валютын зах зээл, түүний оролцогчид, бүтэц, валютын бодлогын хэрэгслүүд, валютын ханш, арилжааны үндэс, валютын ханш таамаглах аргууд, олон улсын санхүүгийн харилцааны үндэс, капиталын гадагшлах урсгалын теоремууд, олон улсын санхүүгийн хөгжилт, үечлэл, онцлог, доллар, евро нэгдсэн валютын гүйцэтгэх үүрэг, байр суурь, үнэ ханш, тэдгээрийн олон улсын санхүүд нөлөөлөх нөлөөлөл, олон улсын хөгжлийн санхүүжилт, хөгжлийн санхүүжилтийн институтын тогтолцоо, олон улсын санхүүгийн байгууллагууд тэдгээрийн үйл ажиллагааны талаар дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээр авч үзнэ. Олон улсын санхүүгийн үндэс, капиталын гадагшлах урсгалын теоремууд, хөгжлийн үечлэл, олон улсын санхүү ба капиталын зах зээл бүрэлдэн тогтсон үйл явц, олон улсын санхүүгийн хөгжилт Олон улсын валют, тодорхойлолт, ангилал, валютын зохицуулалт, ханш, ханшны төрөл, валютын солилцоо болон арилжаа /арбитраж/, валютын зах зээл, түүнийоролцогчид бүтэц Валют, валютын ханш ба валютын эрэлт, экпортлогчийн валютын эрэлт ба экспортын үнэ, нэрлэсэн ба бодит ханш, форвард ханш, ханш тодорхойлох аргууд Валютын төлбөр тооцооны хэлбэрүүд, гэрээ хэлцлүүд, тэдгээрийн төрөл хэлбэр, олон улсын төлбөрийн механизм ба төлбөрийн тэнцэл Европын валютын систем, евро, еврогийн зах зээл Олон улсын хөгжлийн санхүүжилт, шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнуудын хөгжлийн санхүүжилт, хөгжлийн санхүүжилтийн институцын тогтолцоо, шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнуудын санхүүжилтэнд тавих хяналтын тогтолцоо Олон улсын санхүүгийн байгууллагууд, зорилго, бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, олон улсын санхүүд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөлөл, ач холбогдол /ОУВС, ДБ, Азийн хөгжлийн банк, бусад/.
Уг хичээлийн үндсэн зорилго нь оюутанд валютын үнэ ханшийн судалгаа дүгнэлт хийх, валютын ханш тодорхойлох аргуудыг судалж тооцон, ханшийг таамаглах чадвар эзэмшүүлж, олон улсын санхүүгийн харилцааны хөгжилт үечлэлийг судалж олон улсын валют, алтны уялдаа холбоо, үнэ ханш, өсөлт хөгжилт, европын холбоо, евро, тэдгээрийн олон улсын санхүүд үзүүлэх нөлөөлөл, олон улсын хөгжлийн санхүүжилт, институтын тогтолцоо, үйл ажиллагааны талаарх мэдлэг олгоход оршино.
Олон улсын санхүүгийн систем, олон улсын банкны үйл ажиллагаа, түүний хөгжил, олон улсын банк болон санхүүгийн хууль эрх зүйн зохицуулалт, түүний онцлог, төрлүүд, зарчмууд, олон улсын банкны стандарт, хяналт зохицуулалт, түүнд тавигдах шаардлага, олон улсад банкуудын ажиллах орчин , олон улсын зах зээл дээрх зээл, түүний онцлог шаардлага, олон улсын зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх болон бусад ажилбарууд, олон улсын санхүүгийн байгууллагууд тэдгээрийн үйл ажиллагаа Энэхүү хичээлээр хөрөнгө оруулалтын банк (ХОБ) -ны бүтэц, удирдлага болон бизесийн үйл ажиллагааг судлах болно. Үүнд нэгдэлт ба нийлэлт, санхүүжилт босгох, хөрөнгө оруулах, санхүүгийн зөвлөх үйлчилгээг хамрах бөгөөд хаалттай хөрөнгө оруулалт (private equity), хедж сан, арилжааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй авч үзнэ.
Олон улсын санхүүгийн систем, олон улсын банкны үйл ажиллагаа, түүний хөгжил, бүтэц зохион байгуулалт, олон улсын банкны онцлог, хөгжлийн чиг хандлага, төрлүүд, дэлхийн системд нөлөө бүхий банкууд, олон улсад банкны салбар нээх, олон улсын банкууд дотоодын зах зээлд ажиллах, тэдгээрийн хяналт зохицуулалт, санхүүгийн тайлангуудын онцлог, олон улсын төлбөр тооцооны систем, олон улсын болон засгийн газар хоорондын зээл, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө татах, онцлог, шаардлагуудтай танилцах. Цаашлаад хичээлээр хөрөнгө оруулалтын банк (ХОБ) -ны үйл ажиллагаа, удирдлага, зохицуулалттай танилцаж, ХОБ -ны бизнес хэрхэн явагддаг тухай үзнэ. Уг хичээлийг судалснаар ХОБ -ны голлох үйл ажиллагаанууд болох андерайтинг, нэгдэлт ба нийлэлт, хөрөнгийн удирдлага, арилжааны талаар мэдлэг эзэмшиж, ХОБ -ны аливаа үйл ажиллагааг эрхлэх ур чадвар, дадлыг олж авах болно.
Компаний засаглалын тулгуур онол болон ойлголтууд, зарчмууд, бүрдүүлэгч элементүүд, оролцогчид, тэдгээрийн эрх ашиг, ашиг сонирхол, нөлөөлөгч хүчин зүйлүүд, тэдгээрийн нөлөөлөлийг судлаж, үндэсний болон олон улсын хэмжээнд мөрдөж буй хууль эрх зүйн орчны шаардлагад нийцүүлж, компаний засаглалын тэргүүн туршлагуудыг компаний түвшинд зохих хэмжээнд ашиглах онол, арга зүйд сургана. Компаний засаглалын үндсэн субъектууд болох хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын харилцан хамаарал, ашиг сонирхолын зөрчлийг шийдвэрлэж буй олон улсын эрхзүйн болон практик зохицуулалтууд, компаний сайн засаглалыг хэрхэн бүрдүүлэх, засаглалын индексийг олон улсад хэрхэн үнэлж, хэрэглэж буй талаар онол, практикийн мэдлэг олгоно. Түүнчлэн, компаний засаглал нь компаний нийгмийн хариуцлага, бизнесийн ёсзүйтэй хэрхэн уялддаг, энэ чиглэлээр олон улсын төвшинд болон Монголд тулгарч буй онолын болон практик асуудлуудыг танилцуулна. Компаний засаглалыг сайжруулах талаар олон улсын байгууллагуудын баримталж буй бодлого, эрхзүйн болон сайн дурын шинжтэй зохицуулалтуудыг бусад улс орны компаниуд практикт хэрхэн хэрэгжүүлдэг хийгээд тулгарч буй асуудлуудын талаар оюутнуудад танилцуулна.
Компанийн засаглалын онолын орчин үеийн урсгал чиглэлүүд, олон улсын туршлага, ололтуудыг танилцуулж, эдгээрийг аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх, хувийн болон төрийн өмчийн компаниудын зохистой удирдлагын зарчим, үр дүнтэй үйл ажиллагааны талаарх мэдлэг, ур чадварыг оюутнуудад эзэмшүүлэхэд оршино.