Бидний тухай
Багш ажилтан
Цахилгаан цэнэг, цахилгаан дохио, цахилгаан хэлхээ, Омын хууль ба Кирхгофын хууль. Шугаман RC хэлхээ болон шүүлтүүр. Үйлдлийн өсгөгч ба түүн дээр хийсэн зарим схемүүд. p ба n-төрлийн хагас дамжуулагчид. Диод түүнийг хэрэглэх, төрөл. Биполяр транзистор, түүний хэрэглээ. Оронгийн транзистор ба хэрэглээ. Дохионы генератор. Тоон техникийн үндэс: Булийн алгебрын товч, логик функц ба түүнийг илэрхийлэх болон хэрэгжүүлэх аргууд. Үндсэн логик элементүүд. Комбинацын логик схемүүд: нэмэгч, дешифратор ба шифратор, мультиплексор ба демультиплексор. Дэс дарааллын логик схемүүд: триггер, тоолуур, регистр
Электроникийг гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай аналог болон тоон электрон хэлхээний онолын үндсийг ойлгож мэднэ. Үндсэн хялбар электрон хэлхээг лабораторид туршлагаар болон компьютер ашиглан угсарч шинж чанар үзүүлэлтүүдийг нь бие даан тодорхойлох арга барилд суралцана.
Биполяр, MOSFET транзисторт болон үйлдлийн өсгөгч бүхий хэлхээний DC болон AC анализ. Өсгөгчдийн өндөр давтамжийн муж дахь эквивалент хэлхээ, давтамжийн хязгаар. Чадлын өсгөгчид. Дохио үүсгэх болон хэлбэржүүлэх хэлхээ. Фильтрийн хэлхээ
Энэ хичээл нь электрон хэлхээний элементүүдийн математик болон физик загвар, хэлхээний анализ, дизайныг хамрах болно. Оюутан хэлхээний загварчлал, шугамчлал, давтамжийн хариу үйлчлэл (response), анализ, дизайн зэрэг ямар нэгэн системийн дизайнд хэрэгтэй ерөнхий асуудлуудыг гаргаж тавин түүндээ хариулт олох чадвартай болно. Тухайлбал биполяр болон MOS транзистор, үйлдлийн өсгөгчийн загварууд, гэдрэг холбоо бүхий хэлхээний хүчтэй болон сул дохионы анализ олон чухал аргуудыг танилцуулах болно. Энэ тэргүүнд энэ хичээл нь өмнөх холбоо хичээлд сурсан анализын гол зарчмуудыг авч тэдгээрийг хэрэглэх шаардлагатай аргад сургана.
Суурь ойлголтууд: Автомат систем. Автомат системийн дизайн. Удирдлагын систем. Single-board computer. Ухаалаг машин. Сенсор. Үйлдвэрийн автоматжуулалт. Машин сургалт. Алдагдлын функц. Зардлын функц. Градиент descent. Хяналтгүй, хяналтгүй сургалт. Реинфорсемент сургалт. SARSA. Neural network. Convolutional neural network. Recurrent neural network. Гүн реинфорсемент сургалт. DQN алгоритм. A2C алгоритм. PPO алгоритм. MLP ба CNN-ийн иференс, техник хангамжийн хурдасгуур
Одоо үед машин сургалт нь бүхий л салбарт өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд автомат систем, робот сургалт нь хурдацтай хөгжиж байгаа хэрэглээний нэг юм. Энэхүү хичээл нь автомат системийн дизайн, түүнд машин сургалт ашиглах, реинфорсемент машин сургалтын үндсэн ойлголт, алгоритмууд, тэдний ажиллагаа, машин сургалтыг робот, автомат системд хэрэглэх хэрэглээний талаар ойлголт өгөхийн зэрэгцээ SBC (single-board computer) дээр машин сургалт ашиглан автомат системийн дизайн хийх, хөгжүүлэх чадвар олгоход гол зорилго нь оршино.
Энэ хичээлийн хүрээнд суралцагч нь дижитал археологийн үндсэн ойлголтууд, археологийн олдворыг дижитал хэлбэрт шилжүүлэх, дижитал археологийн олдвор, өгөгдөл, мэдээлэлтэй ажиллахдаа анхаарах хуулийн ойлголтуудыг танилцуулна. Түүнчлэн археологийн олдворыг хоёр хэмжээст буюу төрөл бүрийн зураг хэлбэрээр, гурван хэмжээст цэгэн буюу биет хэлбэрээр дижитал хэлбэрт оруулхад ашиглагддаг програм (тухайлбал ”metashape”), төхөөрөмж (тухайлбал ”Shining EinScan-SP”)-үүдийг ажиллагааны үндсэн зарчим, эдгээрийг ашиглан хамгийн алдаа багатайгаар археологийн олдворыг дижитал хэлбэрт шилжүүлж ур чадварыг олгохоос гадна дижитал хэлбэлт шилжүүлэх явцад гарч болох техникийн болоод арга зүйн хүндэрлүүд, тэдгээрээс хэрхэн сэргийлж болох тоцооллын онолыг сурна. Дижиталчлагдсан археологийн олдвортой ажиллах, урт хугацаанд найдвартай хадгалах техникүүдийг сургана. Дижитал олдвор дээр хийж болох зарим шинжилгээний аргуудыг, дүрслэлийн техникүүдийг талаар уг хичээлийн хүрээнд заана.
21-р зууны технологийн хурдацтай хөгжил олон салбарт шинэ боломж үүсгэж байгаагын адилаар археологийн шинжлэх ухааны уламжлалт арга зүйд ч шинэ боломж, өөрчлөлтүүд их гарч байна. Энэ өөрчлөлт сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хурдацтай явагдаж байна. Үүнээс үүдэлтэй археологийн мэдээлэл, өгөгдлийг тоон буюу цахим хэлбэрт оруулах(digitalization) буюу дүрслэх(visualization) уг мэдээ, өгөгдөлд компьютер ашиглан дүн шинжилгээ хийх аргуудыг багтаасан "дижитал археологи" гэх ойлголт бий болоод байна. Дижитал археологийн арга зүй, археологийн өгөгдлийг дижитал хэлбэрт шилжүүлэх, дүрслэн үзүүлхэд ашиглагддаг компьютер графикийн арга техникүүд, дижитал археологийн цаашдын чиг хандлагатай танилцаж, шинэлэг технологуудыг ашиглаж сурах нь уг хичээлийн үндсэн зорилго юм. Археологийн олдворыг дижитал хэлбэлт шилжүүлэх, уг өгөгдөлд өндөр түвшний тооцоолон бодох арга техникүүдийг ашиглан судалгаа шинжилгээ хийх, үр дүнг дүрслэн үзүүлэх зэрэг ур чадварыг эзэмшүүлэх нь уг хичээлийн ач холбогдол болно.