МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: To construct three-dimensional models of Mongolian historical and archaeological findings and Mongolian ornaments
Бүртгэлийн дугаар: P2020-3954
Санхүүжүүлэгч: National University of Mongolia
Мөнгөн дүн: 9.0 сая ₮
Хугацаа: 2019.12.31 - 2021.12.25
Захиалагч: National University of Mongolia
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Манай улс нь өвөг дээдсийн цогцсыг онголсон булш, хиргисүүр, хүн чулуун хөшөө зэрэг археологийн нэн эртний ховор олдворууд ихтэй баялаг түүхтэй улс билээ. Сүүлийн жилүүдэд манай эрдэмтэд түүхийн асар ховор олдворуудыг Монголын газар нутгаас нээн илрүүлсээр байна. Эдгээр соёлын үнэт өвүүдийг судлах шинжлэх ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байна. Гэвч энэ судалгааны ажил нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө болон хүний хүч хөдөлмөр ихээхэн шаардсан хүндрэлтэй ажлын нэг юм. Учир нь эдгээр хиригсүүр булш нь олон мянган жил тухайн орон нутагтаа оршин байсаар ирсэн, хадгалалт хамгаалалт муугаас болж зарим олдворуудын чанар муудсан буюу дүрс нь бүдгэрсэн, эдгээрийг олж үзэж, харьцуулахын тулд тухайн орон нутгийг зорьж очих шаардлага гарна. Гэвч эдгээр дурсгалууд Монгол оронд өргөн хэмжээнд тархан байрлаж байгаагаас болж тэр бүр нэг дор бүгдийг олж үзнэ гэдэг бараг боломжгүй зүйл юм. Бидний бахархал болсон эдгээр дурсгалуудын талаар олон улсын эрдэмтэд ч судлах сонирхол хэрэгцээ их байгаа. Тэгвэл бид эдгээрийн гурван хэмжээст загварчлалыг хийж, үүнийг нээллтэй болгосноор гадна дотны судлаач эрдэмтэд, сонирхон судлагч нарт ихээхэн дөхөм болох юм. Тиймээс бид энэ төслөөр хүний хүч хөдөлмөр шаардсан энэхүү ажлыг компьютер графикийн тусламжтайгаар хялбаршуулахыг зорилоо. Бид Монгол үндэстнийхээ ахуй соёлын өвөрмөц хэв шинжийг тусгасан хээ угалз, гоёл чимэглэлийн дүрсийг олон зүйл дээрээ хэрэглэж, чамирхаж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Эдгээр хээ угалз, чимэглэл, дүрс зурган байдлаар болон сийлбэр маягаар бидний дунд өвлөгдөн ирсэн байдаг. Тэгвэл бид энэхүү төслөөрөө иймэрхүү төрлийн хээ угалз, чимэглэлийн гурван хэмээст загварлалыг нь үүсгэхээр төлөвлөөд байна. Энэ ажил Монголдоо анхдагч болж байгаагаар онцлог юм.

Abstract

Our country has a rich history with many ancient archaeological findings, such as tombs, burial mounds, and human stone statues. In recent years, our archaeologists have been discovering very rare historical artefacts in Mongolia. The study of these valuable historical artefacts has been intensified in recent years. However, this research is one of the most difficult, time-consuming, and human labour-consuming tasks. Because these historical findings have been in the area for thousands of years, and the quality of some of the findings has deteriorated or faded due to poor preservation. Thus it will be necessary to visit the area to find and compare them. However, due to the wide area of these findings in Mongolia, it is almost impossible to see them all at once. Moreover, there is a great need for international scholars to study these findings, of which we are proud. Due to we try to make a three-dimensional model of these significant findings and make its open into the world, which will be very convenient for outsiders and interested researchers. Therefore, this project aims to simplify this human labour-consuming work with the assistance of computer graphics. We are the nation with a long history of using ornaments in many ways, reflecting the unique style of nomadic life and culture of the Mongolian nation. These ornaments are inherited from us in the form of rams, ornaments, images, and carvings. In this project, we plan to create a three-dimensional model library of this type of ornament. This work is beneficial and will be the first research in Mongolia.

Түлхүүр үгс:
ornaments
point-cloud
three-dimensional-modeling
historical-and-archaeological-findings
computer-graphics




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар