Бидний тухай
Багш ажилтан
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын түүхийг тус эх газарт шилжин ирж суурьшсан анхны үеэс эхлэн өнөөг хүртэлх цаг хугацаагаар үечлэн голлох түүхэн үйл явдлуудыг онцлон үзнэ.
Уг хичээлийн зорилго нь оюутанд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын түүхийн талаар системтэй мэдлэг олгоход оршино. Тус хичээлийг судалснаар оюутан тус улсын талаарх ерөнхий суурь мэдлэгээ улам гүнзгийрүүлэн системчлэх ач холбогдолтой.
Энэ хичээлээр Британий газар нутгийн байршил, онцлог хүн ам болон эдийн засгийн гол сектор болох эрчим хүч, байгалийн баялаг, хөдөө аж ахуй агнуур, ойн аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, технологи, үйлчилгээний салбар, хөдөлмөрийн нөөц, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн харилцаа хийгээд газар зүйн онцлог, тэдгээр нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар авч үзнэ.
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын эдийн засгийн газарзүйн талаар суурь мэдлэх олгох бөгөөд бүрэлдэхүүн 4 улсын эдийн засаг, хүн ам, үйлдвэржилт, аж ахуйн онцлогийг нарийвчлан судална.
Уг хичээл нь дараах үндсэн бүлэгт хуваагдана. Эртний Кельт, Англо-Саксоны аман зохиол, дундад зууны үеийн уран зохиолоос эхлээд орчин цагийн англи уран зохиолын гол төлөөлөгчид, тэдний бүтээлүүдтэй танилцах юм. Английн уран зохиолын бусдаас ялгарах онцлог, шатлал тус бүрийн нийгэм эдийн засаг улс төрийн байдал, бусад улс орны соёлын нөлөө, бусдад үзүүлсэн нөлөө, дэлхийн утга зохиол урлагт английн уран зохиолын эзлэх байр суурь зэрэг асуудлуудыг багтаана.
ИБУИНВУ-н урлаг, уран зохиолыг Баруун Европын урлаг, уран зохиолтой уялдуулан дэлхийн сонгодог зохиолын дээжтэй танилцуулж, хүн төрөлхтний соёлын өв санд үлдсэн гайхамшигт бүтээлүүдийг сонирхох, судлах, орчуулах суурийг тавина. Энэхүү хичээлийг судалснаар дараах ач холбогдолтой. ● Английн уран зохиолын хөгжлийг цаг тооллоор нь цэгцтэй танилцах, ● Уран зохиолын томоохон төлөөлөгчдийн талаар ойлголттой болох, ● Англи хэл дээрх дэлхийн сонгодог зохиолуудыг унших, ● Уран зохиолыг уншиж судлах арга барилд сургах, суут хүмүүсийн уг, ишлэлийг ажил амьдрал орчуулгад зөв хэрэглэх, ● Утга зохиолоор дамжуулан тухайн нийгмийн ахуй, цаг үеийн онцлогтой танилцах.
Тус хичээлээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын улс төрийн тогтолцооын үүсэл, хөгжил, бүтэц, хатан хаант засаглал, парламент, улс төрийн нам, сонгууль, орон нутгийн засаг захиргаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, гадаад улс орнуупап баримталдаг бодлогын талаар үзэж судална.
Нэгдсэн вант улсын улс төрийн тогтолцоо, гадаад харилцааны үүсэл, хөгжил, хэтийн чиг хандлагын талаар суурь мэдлэг олгох. • Британий улс төр баг гадаад харилцааны үндсэн ухагдахууныг системтэйгээр үзэж судлах • Британий улс төрийн тогтолцооны бусдаас ялгарах онцлог шинжийг судлах • Британий улс төрийн тогтолцооны тодорхой хэсгийг Монголын улс төрийн тогтолцоотой жишиж харьцуулах • Британий улс төр, гадаад харилцааны чиг хандлагыг судлах
Дэлхий даяар заагдаж байгаа англи хэл болон барууны соёлыг хэлээр дамжуулан хэрхэн түгээж байгаа мөн соёлын үнэт зүйл, ёс заншил, тус улсын нийгэм, шашин шүтлэгийн талаарх өнөөгийн бодлого, хөгжлийн чиг хандлага, нийгмийн бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн хөгжилт зэргийг судална.
Энэхүү хичээлийг судласнаар Британий нийгэм соёлын талаар ерөнхий цогц ойлголттой болно. Британий нийгмийн амьдрал, тус орны соёлын талаар эх сурвалжид тулгуурласан бодит ойлголттой болох, бие даан судалгааны ажил хийх, товчлол бичих, санал бодлоо илэрхийлэх, хэлэлцүүлэгт оролцох, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, шүүмжтэй сэтгэн бодох чадварт суралцах холбогдолтой.
Тус хичээлээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын талаарх 3 үндсэн ойлголт болох тус улсын газарзүй, түүх, соёлын тухай авч үзнэ. Түүний дотор тус вант улсыг бүрдүүлэгч 4 улс тус бүрийн газарзүйн байршил, онцлог, тэдгээрийг нэгтгэгч вант улсын товч түүх, нийгэм соёлын онцлог, уламжлалт зан заншил, хэл, шашин шүтлэг, үндэсний хоол унд, хувцас чимэглэл гэх мэт тус улсыг илтгэх соёлын онцлогийн талаарх үзэж судална.
Уг хичээлийн зорилго нь оюутанд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын түүх, соёл, хэл, зан заншил, улс төр, эдийн засаг, шашин шүтлэг гэх мэт тус улсын талаарх үндсэн суурь ойлголтыг системтэйгээр өгөхөд оршино. Оюутан тус хичээлийг үзэж судалснаар тус улсын талаарх ерөнхий суурь мэдлэгээ цэгцэлж, баяжуулах ач холбогдолтой.
Энэ хичээлээр доорхи сэдвүүдийн дагуу цэгцтэй онолын мэдлэг олгоно. Англи хэлний найруулга зүйн тухай уламжлалт ойлголт, судлагдахуун, шаардлага, утга зүй, өөр соёл заншилд гардаг найруулгын бэрхшээлүүд, давах аргууд Үгийн сангийн найруулга зүй (нэр томъёо, яруу найраг, тансаг найруулгын үгс, хуучирсан, шинэ, гадаад, этгээд, бүдүүлэг, нутгийн аялгууны, мэргэжлийн үг хэллэгүүд), найруулах аргууд (адилтгал, төлөөлөл, егөөдөл, зүйрлэл, хүнчлэл, хэтрүүлэг, ихэсгэл, багасгал, зүйр цэцэн үг, ишлэл, зөөлрүүлэл) Өгүүлбэр зүйн найруулга (өгүүлбэрийн нэгжүүд, өгүүлбэр дэх үгийн байрлал, байр сэлгэлт, салангид байрлал, зэрэгцээ байрлал, үг давталт, тоочилт, холбох үгс) Найруулгын төрөл (Албан бичгийн, уран зохиолын, сонины, шинжлэх ухааны зохиолын хэл найруулга)
Оюутнуудад англи хэлээр найруулан бичиж сурах талаар анхны мэдэгдэхүүн олгон, найруулга зүйн үндсэн ухагдахуунуудтай танилцуулах. Хичээлийн зорилт: • Найруулга зүйн уламжлалт ойлголтыг судлах • Үгсийн сангийн найруулга зүйг судлах • Адилтгал, төлөөлөл егөөдөл зэргийг судлах • Өгүүлбэр зүйн найруулга болон найруулгын төрлийг судлах
Хичээлийн агуулгыг гурван үндсэн бүлгээр дотор нь дэлгэрүүлэн заана. Ингэхдээ: Нэгдүгээрт: англи монгол хоёр хэлний үүсэл, гарал, бүтцийн өвөрмөц онцлогын талаар гарсан эрдэмтэн мэргэдийн онол болон эрдэм шинжилгээний бүтээлтэй танилцуулж тодорхой ойлголт өгнө. Хоёрдугаарт: хоёр хэлний авиазүй мөн үгзүйн түвшинд нэрийн \нэр үг, төлөөний үг, нэрийн хэллэг\, үйлийн \үйл үг, үйл үгийн хэллэг\ мөн туслах \тэмдэг нэр, дайвар үг, угтлага, угтлагат хэллэг, болон бусад ай\ үгийн талаар зэрэгцүүлэн судлуулж задлан шинжлэл хийлгэнэ. Гуравдугаарт, хоёр хэлний өгүүлбэр зүйн түвшин энгийн, нийлмэл, хавсарсан гишүүн өгүүлбэрийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгийн өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг, хэрэглээ, өгүүлбэрийн төрөл, хэвийн талаар зэрэгцүүлэн судлуулж задлан шинжлэл хийлгэнэ. Мөн өгүүлбэр доторхи утга санааг хэл зүйн аргаар нийлүүлэх, салгах, холбох, талаар холбоос, тодотгол, өгүүлбэр, үйл үг, тэмдэг өгүүлэхүүн, хавсарсан нэр үгийн хэллэг, хэлзүйн аргаар гол сэдэвт анхаарал татах, төвлөрүүлэх, онцлох талаар үндсэн ойлголтыг олгоно
Англи хэлний бүтэц, хэлбэрийн тухай эх хэлтэйгээ харьцуулан нарийвчилсан ойлголттой болохын зэрэгцээ цаашид зөв найруулан бичих болон англи хэлээр өөрийн санаа бодлоо зөв илэрхийлэхэд үндсэн суурь дэвсгэр болно. Хичээлийн зорилт: 1. Хэл шинжлэлийн зэрэгцүүлсэн хэлзүйн онол-дадлагын суурь үндсийг олгоно. 2. Орчуулах, хэлмэрчлэх, найруулан бичих, ярих чадвар, дадлыг эзэмшүүлэх суурийг тавина. 3. Хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд шаардлагатай суурийг олгоно.