Бидний тухай
Багш ажилтан
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт, түүхэн хөгжлийн үе шат, өнөөгийн хандлага, нягтлан бодох бүртгэлийн төрөл, тэдгээрийн судлах зүйлс, хамрах хүрээ,баримтлах үндсэн зарчмуудын талаарх ерөнхий мэдлэгийг олгоно. Мөн ажил гүйлгээний баримтжуулалт, хөрөнгийн тооллого, дансны давхар бичилт зэрэг нягтлан бодох бүртгэлийн аргыг ашиглан аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээг бүртгэлд тусгаж (баримтжуулах, ерөнхий ба туслах журнал хөтлөх, ерөнхий болон туслах дэвтэр хөтлөх, тохируулах бичилт хийх, хаалтын бичилтийн өмнөх ба дараах шалгах баланс бэлтгэх, ажлын хүснэгт бэлтгэх), санхүүгийн тайлан бэлтгэн гаргахарга зүйг судална
Энэхүү хичээл нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж, нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, улмаар санхүүгийн тайлан бэлтгэх ерөнхий зарчим, арга зүйг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн бизнесийн байгууллагын санхүүгийн тайланг унших, үнэлэлт дүгнэлт өгөх анхан шатны чадварыг эзэмшүүлэх, бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох зорилготой.
Бүртгэлийн програм хичээл нь Санхүүгийн бүртгэл 1, Бүртгэлийн мэдээллийн систем хичээлүүдийн залгамж хичээл бөгөөд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр мэргэшин суралцаж байгаа оюутнуудын заавал судлах хичээл юм. Санхүүгийн бүртгэл хичээлээр тооцоолж, бүртгэлийн мэдээллийн систем хичээлээр боловсруулсан баримт мэдээнд үндэслэн компьютерээр болон нягтлан бодох бүртгэлийн програм ашиглан ажил гүйлгээг боловсруулах арга зүйг уг хичээлээр судална.
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж буй оюутанд компьютер ашиглан баримт боловсруулах, журналын бичилт хийх, санхүүгийн болон бусад тайлан гарцуудыг бэлтгэх үйл ажиллагааны талаар онолын мэдлэг олгохын зэрэгцээ бүртгэлийн програмашиглан санхүүгийн болон бусад тайлангуудыг гаргах арга зүйг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.
НББ, санхүүгийн судалгааны тухай ойлголт, түүний хөгжил, төрөл, түүний онцлог, НББ-ийн академик судалгааны төрлүүд, НББ-ийн судалгааны арга зүйн тухай ойлголт, онцлог, нийтлэг аргачлал, эмпирик судалгааны арга зүй, судалгаа түүнийг хэвлэх, хөрөнгийн зах зээлд суурилсан судалгаа болон НББ-ийн судалгааны нийтлэг чиглэлийг авч үзнэ.
НББ-ийн судалгааны талаарх ойлголт, судалгааны ангилал, судалгааны арга зүйн ойлголт болон НББ-ийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил судалгааг уншиж ойлгох, дүгнэх улмаар бие даан онол, практикын судалгаа хийх ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
Бүртгэлийн мэдээллийн систем хичээл нь Санхүүгийн бүртгэл 1 хичээлийн залгамж хичээл бөгөөд НББ-н мэргэжлээр мэргэшин суралцаж байгаа оюутнуудын заавал судлах хичээл юм. Санхүүгийн бүртгэл 1 хичээлийн хүрээнд санхүүгийн тайланд тусгагдах тоо мэдээллийг хэрхэн тооцоолж бүртгэхийг судалдаг бол Бүртгэлийн мэдээллийн систем хичээлээр уг тооцоолсон тоо мэдээлэл ямар баримтанд үндэслэгдэж, хэдэн хувь үйлдэгдэж, хэнээр баталгаажиж, ямар журнал дэвтэрт бичигдэн хэнд хэрэгтэй тайлан гарц болж гарахыг судална.
Санхүүгийн болон удирдлагын бүртгэлээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд НББ-ийн мэргэжлийн ангийн оюутнуудад бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг алдаагүй боловсруулж, баримтжуулан гадаад мэдээлэл хэрэглэгчид, байгууллагын удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад нь үнэн зөв тайлан мэдээллээр хангах чадварыг эзэмшүүлэхэд оршино.