Бидний тухай
Багш ажилтан
Цаг уур, óур амьсгал судлалын шèíæëýõ уõààíû үүсэл хөгжил, судлах зүйл, ач холбогдол, тэдгээрийн уялдаа холбоо, дэлхийн агаар мандлын бүтэц, найрлага, дулааны ба чийгийн эргэлт, орон зайн хуваарилалт, уур амьсгалын системийн тухай, уур амьсгалыг бүрдүүлэгч гол хүчин зүйлс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, харилцан нөхцөлдсөн байдал, уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай, Тив дэлхийн ба тухайн газар орон, бүс нутгийн öаг уур, уур амьсгал тэдгээрийн онцлог, уур амьсгалын ангилал хийх зарчим, уур амьсгалыг судлахад хэрэглэдэг үндсэн аргуудыг агуулсан байна.
Мэргэжлийн бус ангийн оюутнуудад зориулсан хичээл. Цаг уур, амьсгалын талаар суурь ойлголтыг олгоно. Цаг агаарын элементүүд, үзэгдэл, процессын физик мөн чанарыг таниж өдөр тутмын практик амьдралд хэрэглэхээс гадна оюутан өөрийн мэргэших талбартаа ашиглах бүрэн боломжтой. Энэ хичээл нь 1) Байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрийг сонгож буй оюутнуудад ерөнхий мэдлэг; нөгөө талаас 2) Агаар мандлын шинжлэх ухааны салбарт мэргэжил эзэмшихийг зорьж байгаа оюутнуудад удиртгал хичээл болох давуу талтай.
Уур амьсгал судлалын хөгжил, уур амьсгалын систем, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, харилцан нөхцөлдсөн байдал, уур амьсгалын хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтийн байгаль нийгэмд үзүүлж буй эерэг сөрөг үр дагаврууд, уур амьсгалын мониторинг, уур амьсгалын загвар түүний үр дүн дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын хандлагын онол практикийн асуудал хамаарна
Уур амьсгалын судлалын талаар үндсэн ойлголтуудыг олгоно. Уур амьсгалын систем, тэдгээрийн харилцан уялдаа, хувьсал өөрчлөгдөл, уур амьсгалын мониторинг, мезо, микро уур амьсгал болон дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт, түүнд нөлөөлөгч байгалийн болон хүний хүчин зүйлс, хүлэмжийн хий, үр дагавар, дэлхийн уур амьсгалын загварын талаар онолын тодорхой мэдлэгтэй болгох зорилготой. Уур амьсгал судлалын талаар олж авсан мэдлэгээ уур амьсгалыы үйлчилгээг сайжруулах, хэрэглээний уур амьсгалыг хөгжүүлэхэд ашиглах чухал ач хологдолтой.
Уг хичээлээр термодинамикийн үндсэн ойлголтууд, термодинамийн I, II хуулиуд, адиабат болон адибат бус процесс, агаар мандал дахь усны уур, түүний фазын шилжилт, үүл, конфекци, хязгаарын үе давхарга дахь дулааны тархалт, шилжилт, хөдөлгөөний тухай үзнэ.
Энэхүү хичээлээр термодинамийн хуулиуд тэдгээрийн хэрэглээ, агаар мандалд явагдах дулааны тархалт, өөрчлөлт, солилцоо, термодинамикийн процесс нь агаар мандлын системд хэрхэн нөлөөлж, түүнийг бүрдүүлж байдаг талаар мэдлэг олж авах ач холбогдолтой.