Бидний тухай
Багш ажилтан
Мөндөр бол борооны бөөн үүлнээс унадаг хатуу хур тунадас юм. Борооны бөөн үүлний доторх янз бүрийн температур, чийгшил бүхий зузаан давхаргуудаар дээш доош чиглэсэн урсах хөдөлгөөнөөс үүсдэг бөгөөд энэ нь унах үед хөдөлгөөний кинетик энергийг олж авсан хурдатгалтай шууд холбоотой газрын гадаргуу дээр хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ нь борооны бөөн үүлнээс үүсдэг давхаргат бүтэцтэй хур тунадасны хатуу хэлбэр юм. Монгол орны хувьд мөндөр орох давтамж харьцангуй багсаж байгаа бөгөөд уулархаг нутгаар мөндөр орох давтамж харьцангуй их байдаг бол говийн бүсэд мөндөр харьцангуй ховор байдаг нь сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаагаар батлагдсан. Өвөрхангай аймгийн хэмжээнд 1991-2020 он хүртэлх цаг уурын станц, цаг уурын харуулуудын ажиглалтын мэдээгээр мөндрийн жил, сар, хоногийн давтамж, мөндрийн орон зайн хуваарилалтыг судалсан. Энэхүү судалгааг 30 жилийн хугацаанд тасралтгүй ажилласан Өвөрхангай аймгийн нийт 19 цаг уурын станц, харуулуудаас 17 цаг уурын станцын мэдээг ашигласан. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт тухайн 30 жилийн хугацаанд нийт 135 удаагийн мөндөр орсон байна. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хамгийн их мөндөр орсон жилүүд 1994, 1997, 2012, 2016 онуудад 9 удаа орсон бол хамгийн бага давтамжтай жил 2004, 2005, 2006 онуудад тус бүр нэг удаа орсон байна. Мөн 1996, 2015 онд мөндөр ороогүй бөгөөд Өвөрхангай аймагт орсон мөндрийн давтамжаар 7-р сард 49 удаа, 4-р сард хамгийн бага буюу 3 удаа мөндөр орсон байна. Хоногийн давтамжийн хувьд 15.00-16.00 цагийн хооронд хамгийн өндөр буюу 22.2% мөндөр орсон бөгөөд 30 удаа давтагдсан байна. Мөн Өвөрхангай аймагт орсон мөндрийн орон зайн тархалтын судалгааг харахад Хархорин суманд хамгийн их буюу 28 удаа мөндөр орсон бол хамгийн бага буюу Баруунбаян-Улаан, Баян-Өндөр сумдад тус, тус 1 удаа мөндөр орсон байна. Харин Бүрд суманд мөндөр ороогүй байна. Мөндрийг богино хугацаагаар прогнозлодог АНУ-ын агаарын цэргийн хүчний цаг уурын албанаас гаргасан зүүн хойд азийн олон жилийн өгөгдөл дээр тулгуурлан гаргасан мэргэжлийн цаг уурын индексийг нэг бүрчлэн туршиж урьдчилан мэдээлэх таарцыг дүгнэн хамгийн сайн аргыг хайлаа. Түлхүүр үг: Мөндөр, Өвөрхангай аймаг, Уур амьсгал, Мөндөр прогнозлох арга
Цаг агаарын үзэгдлүүдийг үргэлжлэх хугацаа, хамрах орон зайн хэмжээсээр үндсэн макро, мезо, микро анги ба тэдгээр тус бүрийг α, β, γ дэд ангиудад хуваадаг. Бид энэхүү судалгааны ажилд мезо ангийн α, β, γ дэд ангиудад хамаарах цаг агаарын үзэгдлийн оронзай, цаг хугацааны эрчимшилийн динамик зүй тогтол нь хэрхэн аюулт ба гамшигт үзэгдлийн хязгаар утгуудад хүрч ба үргэлжлэх талаар нарийвчлан судалсан судалгааны үр дүнгүүдээм тоймлон дүгнэлээ. Уур амьсгалын Коппены ангилалын хүрээнд Монгол орон нь эрс тэс хуурай бүс нутаг хэдий ч агаар мандалд агуулагдах тунадасжих, дусалжих усны уурын тоо хэмжээгээрээ босоо хөгжлийн үүлийн тэтгэх хангалтай. Дулааны улирлын босоо хөгжлийн үүлний эволюци хөгжлөөр шууд замаар мөндөр, аянга, цахилгаан, аадар тунадас, тэнгэрийн дуу, уруйн үер үзэгдлүүд аюулт ба гамшигт түвшинд хүрдэг ба дам нөлөөгөөр гол мөрний аюулт ба гамшигт түвшинд хүрнэ. Ийм учраас цаг агаарын мезо ангийн α, β, γ дэд ангиудад ангилагдах бэсрэг хэмжээст цаг агаарын үзэгдлийн судалгаанд ахисан түвшний боловсруулалт судалгааг хийж нарийвчлан судлах шаардлагатай. Бидний сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүнг нэгтгэн гамшиг судлалын хэлэлцүүлэгт дүгнэлээ. Түлхүүр үг: Цаг агаарын үзэгдэл, эрчимшил, үүлний эволюци
Цэгэн ба талбайн эх үүсгэврээс тоос, тоосонцрын зөөгдлийн тархалтыг тооцоход замналын (Лагранжийн) төрлийн загварууд ашигладаг уламжлал байдаг. Гэвч, дан лагранжийн загварууд нь яг тоос, тоосонцрын туналт буюу газрын гадарга дээр унах тоосонцрын хэмжээ, орон зайн мэдээллийг хараахан бүрэн дүүрэн гаргадаггүй. Тооцоолон бодох машины хүчин чадал өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тоон (numerical) симуляцийн загваруудын тооцоолон бодох чадамж эрс сайжирсан. Ялангуяа эйлерийн төрлийн загваруудын хэрэглээ нэмэгдэж, лагранжийн ба эйлерийн хосолсон тоон загваруудыг хурдан, сайн үр дүнтэй бодох тооцон бодох машины хүчин чадал хангалттай болжээ. Бид судалгаандаа лагранжийн ба эйлерийн хосолсон тоон загваруудаас хамгийн түгээмэл ашиглагдаж буй HYSPLIT (The Hybrid Single-Particle Lagrangian Integrated Trajectory model ) тоон загварыг сонгон авч судалгааны цэг бүр дээр цаг хугацаа, орон зайгаар нарийвчлан бодолт гүйцэтгэлээ. Загвар тооцоолох арга нь агаар дахь тоос, тоосонцор анхны байрлалаасаа хөдлөөд адвекц ба диффузээр зөөгдөх замналыг тооцоолж лагранжийн тооцоолсон хөдөлгөөнөөр хязгаарлагдах орон зайд координатын тогтмол гурван хэмжээст ба хугацааны алхамт тооцооллыг Эйлерийн арга зүйгээр симуляцилан гүйцэтгэж агаар дахь тоос, тоосонцрын зөөгдөлтийн концентрац ба туналтыг тооцоолоход оршино. Энд бид HYSPLIT-ийг хог, хаягдлын цэгээс эх үүсвэртэй байх тоос, тоосонцрын орчиндоо зөөгдөх туналт, уналтын тооцоолохдоо агаарт тархсан тоосонцрын орон зайн бөөгнөрөл-үүлийг тоон загварын хугацааны тухайн агшинд тогтворжуулж, тогтворжуулсан “үүл” доторх тоосонцор, ширхгийн хэмжээ нь зохистой тархсан гэж үзвэл янз бүрийн өндөрт гарсан бөөмсийн хэмжээг ойролцоогоор нэгтгэж болно. Ингээд хугацааг 1 цагийн хязгаараар интегралчлан нэгтгэж, тооцооллын цагийн алхмыг 10 минутаар тодорхойлсон. Тоосонцрын хөөрөх боломжит нийт өндрийн тооцооллын алхам тус бүр дэх тоосонцрыг салхинд зөөвөрлөхөд нуранги-үүлнээс тогтсон туналт буюу уналтыг орон зайгаар харуулсан. Тооцоонд сүүлийн хог хаягдлын судалгааны цэгүүдийн ойролцоох цаг уурын байнгын ажиглалтын сүүлийн 15 жилийн цаг агаарын (агаарын даралт, хандлагын тренд, агаарын ба хөрсний гадаргын температур, шүүдэр унах цэгийн температур, агаарын чийгшил, салхины чиглэл ба хурд, үүлэн бүрхүүл) олон жилийн дундаж мэдээллийг загварын анхдагч оролтоор оруулан тооцоолсон.
Энэхүү судалгаанд Монгол орны хойд болон төвийн нутгаар 2019 оны 7-р сарын 3-нд зуны улиралд хүчтэй хөгжиж газрын цаг уурын станцуудад аадар тунадас, аянга цахилгааны үзэгдэл ажиглагдсан өдрийг сонгон авч, ECMWF/ERA -ийн реанализ дата ашиглан WRF цаг агаарын тоон загвар ажиллуув. Өмнөх судалгаануудад Монгол ороны төвийн нутагт болсон аадар тунадасны загварчлалд NSSL(double moment) микрофизикийн схем таарц өндөртэй байсан тул загварын физик тохируулганд шууд ашиглалаа. Мөн судалгааны ажлын гол зорилго болох WRF цаг агаарын тоон загварын радарын бүтээгдэхүүнээр үүлэн доторх хэт хөрсөн усан дуслын хам нөлөөг үзүүлэхийн тулд үүлний эгэл хэсгүүдийг цаг хугацааны болон орон зайгаар харуулав. Үр дүнгээс харахад 0 изотермийн шугам 4 км орчим байхад үүлэн дотрох борооны дусал, үүлний услаг зэрэг хэт хөрсөн төлөвийн шингэн эгэл хэсэг 5-6 км өндөрт хамгийн их утгаа авч байна. 0 изотерээс дээш ба доош радарын ойцын утгад алдаа гардаг. Ялангуяа 0 изотермээс дээш үед хэт хөрсөн шингэн дуслуудын концентраци алдаа үүсгэх эх сурвалж болдог. Түлхүүр үг: Хэт хөрсөн усан дусал, WRF, CAPPI,
In this work, studied an extreme rainfall event, that brought damage to people and economy on June 20-21,2020 over the central Mongolia, using the fourth version of the WRF (Weather Research and Forecasting) simulation program. The sensitivity effects of different cumulus schemes (Kain-Fritsch, Betts-Miller-Janjic, and Tiedtke schemes) on extreme rainfall and huge cumulonimbus cloud simulations in a central Mongolian region were analyzed. The performance of the model is verified with the surface meteorological observations from the National Agency Meteorology and Environment Monitoring. The study fields used for the synoptic-scale analysis are taken from datasets of the hourly ERA5 reanalysis data. The synoptic processes that contribute to the formation of a cumulonimbus cloud represent a convergence line associated with cold frontogenesis over Central Mongolia. This study shows that our simulation results for the prediction of rainfall reasonable accuracy.
This research attempts to locate an appropriate location for constructing a naturally iced cellar in the Ulaanbaatar area, where food consumption is high and food storage vaults are few. Ulaanbaatar is the place of residence for 48 percent of Mongolia's population. On the basis of Alos Palsar and Sentinel-2 satellite data, empirical statistical modeling techniques were used to map the surface conditions and permafrost distribution in Ulaanbaatar. Nevertheless, economic and health factors were also taken into account while choosing the best locations for the building of a naturally iced cellar. This was done by calculating the cold reserves using air temperature data from the ERA5-Land reanalysis with an accuracy of 0.1°. According to the results of the research, 37 percent of the total territory of Ulaanbaatar city, or 1470.9 km2, has permafrost, and 89 km2 is a residential area. Ulaanbaatar city accumulates considerable cold reserves in the east and north, up to -1290°C, while it is positive in the southwest, or +169°C in Ulziit, if we compare the FDD (freezing degree days) and TDD (thawing degree days) temperatures. Based on the aforementioned results, we discovered 557 prospective ice cellar locations totaling 210.2 km2. The remaining points can be used to construct vegetable cellars, leaving 276 points available for building meat cellars. The relationship between the results of this investigation and the field measurement and meteorological station data from the previous time period was usually excellent. In contrast to previous permafrost distribution maps, it also has the advantage of offering more accurate coverage of permafrost distributed regions. To confirm the distribution of the permafrost and the sites of the iced cellars, more field measurements are necessary.
The particular study covers estimation of daily maximum rainfall amount, namely by estimating the probable maximum precipitation, by some selected methods and prediction of future trends of rainfall amount and location. The daily maximum rainfall amount with different return period is one of the key inputs for any flood estimation studies. The study also contributes to reduction of risk of flood disasters in river basins with high density of population and infrastructural facilities. In these studies have been used series of daily maximum rainfall data at 21 meteorological stations in the Tuul river basin for last thirty years (1991-2020) and the statistical method of Hershfield was applied for the analysis and results of the estimation are compared with the actual observed values. The study results that mean difference between estimated values by the Hershfield statistical method with observed one was around 11mm by reaching highest values difference to 51 mm and lowest difference was even smaller than 2 mm in the daily maximum rainfall. The Nash-Sutcliffe coefficient between estimated and observed values was 0.90, which indicates strong correlation rate of the estimation. Another goal of this study was to evaluate spatial distribution of the PMP within the Tuul river basin. By analyzing set of data from 21 weather stations 630 occurrence data, we obtained the estimated daily maximum values of PMP in the Tuul river as mean of 108.8 mm. In this research, we also have used the CNRM-CM6-1-HR (France) model which initiated and developed by World Climate Research Program (WRCP) with the highest spatial resolution of 0.50x0.50 for estimation of rainfall amount during period of 1991-2014 and the analysis showed reasonable high values of correlation coefficient as 0.60. The data series of 1991-2014 is recommended and used in The Sixth Assessment Report-AR6, developed by the Intergovernmental Panel on Climate Change (IPCC) of the United Nations Framework Convention on Climate Change. Finally, the results of the analysis by CNRM-CM6-1-HR (France) model showed that probable maximum precipitation (daily maximum rainfall) is expected to be around 110 mm in the basin for period of till 2099.
Хүчтэй аадар тунадас үүсэхтэй холбоотой үүлний физик механизмын талаар тэр дундаа хагас хуурай бүс нутагт аадар тунадас үүсэх физик үйл явцын тодорхойлох, таамаглахад тоон загварын параметрүүдийг сайжруулах шаардлага бүрэн хангалттай шийдэгдээгүй байсаар байна. Ялангуяа хэвтээ 10 -1 км хүртэлх нягтралын саарал орон зайг нөхөх олон төрлийн судалгаанууд хийгдэж байгаагаас улбаалан бид WRF загвараар сүлжилдэн нягтруулах аргаар 27:9:3:1км талбараар 3р талбар хүртэл “Kain-Fritsch” кумулус схемээр бодуулах тоон туршилтыг амжилттай гүйцэтгэлээ. Kain-Fritsch схемд конвектив эффект нь сүлжээний элемент дэх конвектив боломжит энергийг тодорхой хугацааны дотор арилгадаг гэж үздэг үндсэн таамаглал дээр суурилдаг. Энэ үүлний схем нь цэлмэг, үүлэрхэг агаарын янз бүрийн хольцын хөвөх чадварын шинж чанараас хамааран үүл ба орчны хоорондох массын хоёр талын солилцоог зохицуулдаг. Энэхүү симуляцид 2020 оны 6-р сарын 21-нд Зуунмод хотод хүчтэй аадар тунадас орсон тохиолдлыг сонгон авч Европын дунд хугацааны прогнозын редингийн төвийн ERA5 реанализ өгөгдлийг ашиглан 36 цагийн урьдчилалтай бодуулсан. Хамгийн дотоод талбараар бодуулсан тунадсыг GPM өгөгдөлтэй харьцуулан судалсан. Түлхүүр үг: Аадар тунадас, Kain-Fritsch схем, ERA5 реанализ мэдээ, WRF тоон загвар
Үерийн тооцооны үндсэн өгөгдлийн нэг нь хамгийн их тунадасны тоо хэмжээ байдаг. Хүн ам, дэд бүтцийн байгууламжийн нягтшил өндөртэй сав газрын боломжит хамгийн их тунадсыг тооцож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийг бууруулахад энэ ажлын ач холбогдол оршино. Туул голын сав газарт хамаарах 21 цаг уурын станц, харуулын тунадасны сүүлийн 30-н (1991-2020) жилийн ажиглалтын мэдээ, материалд түшиглэн ажиглагдаж болох хамгийн их хур тунадсыг тооцох Хэршфилдийн статистик аргыг туршин бодит ажиглагдсан хамгийн их утгуудтай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөв. Хэршфилдийн статистик арга нь уур амьсгалын хувьд нэгэн төрлийн, олон тооны харуул станцын бүхий сав газарт боломжит хамгийн их хур тунадас (PMP)-г үнэлэхэд ашиглагддаг. Бодит ажиглалтын мэдээг ашиглан газарзүй мэдээллийн системийн Arcmap программыг ашиглан урвуу зайн интерполяцийн аргаар орон зайн тархалтыг зураглав. Бодит ажиглалтын болон Хэршфилдийн статистик аргаар тооцсон хамгийн их тунадасны орон зайн ажиглалтын дундаж зөрүү 11 мм, хамгийн их зөрүү 51 мм, хамгийн бага 2 мм байна. Түүнчлэн хоорондын хамаарлыг Нэйшийн коэффициент ашиглан шалгахад 0.54 буюу хоорондын хамаарал сайтай гэж ажиглагдав. Туул голын сав газрын орон зайн аль ч хэсэгт ажиглагдаж болох (PMP)-г үнэлэх нь энэ судалгааны ажлын гол зорилго бөгөөд 21 цаг уурын станц, харуулын тунадасны сүүлийн 30-н жилийн хамгийн их ажиглалтын мэдээ буюу 630 ширхэг өгөгдөлд дүн шинжилгээ хийж сав газарт ажиглагдах боломжтой хамгийн их хур тунадас (PMP) – нь 108.8 мм гэсэн үр дүнг гаргаж авав. Мөн Хэршфилдийн аргын үр дүнгийн зураглалаас харахад сав газрын урсац бүрэлдэх өндөр уулын бүсэд хамгийн их тунадас унаж болохоор байна. Энэ нь байгаль дээрх хууль зүйг бататгаж буй хэрэг юм.
Энэхүү судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 48 хувь нь амьдардаг, хүнсний хэрэглээ их, хүнс хадгалах зоорины хүртээмж багатай Улаанбаатар хотын бүс нутагт байгалийн хөргөлттэй мөсөн зоорь барихад тохиромжтой газрыг тодорхойлохоор зорьсон. Улаанбаатар хотын гадаргын нөхцөл болон цэвдгийн тархалтыг Alos palsar ба Sentinal-2 хиймэл дагуулын мэдээ дээр тулгуурлан ажиглалт-туршилтын загварчлалын арга ашиглан зурагласан. Харин байгалийн хөргөлттэй зоорь барихад тохиромжтой газруудыг тодорхойлохдоо ERA5-Land реанализийн 0.1° нарийвчлалтай агаарын температурын мэдээгээр хүйтний нөөцийг тодорхойлж нэмэлтээр эдийн засаг, эрүүл мэндийн нөхцөлүүдийг авч үзсэн. Судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын нийт талбайн 37% буюу 1470.9 км2 нь цэвдэгтэй байсан бөгөөд үүний 89 км2 талбай нь суурин газартай давхцаж байна. Улаанбаатар хотын агаарын хоногийн дундаж хасах FDD болон нэмэх TDD температурын нийлбэрүүдийн зөрүүг авч үзвэл зүүн болон хойд зүгт сөрөг буюу -1290℃ хүртэл ихээхэн хүйтний нөөц хуримтлуулдаг бол баруун урд зүгт эерэг буюу Өлзийт орчимд +169℃ байна. Дээрх үр дүнгүүд дээр үндэслэн бид мөсөн зоорь барихад тохиромжтой 210.2 км2 бүхий 557 боломжит цэгийг тодорхойлсон. Үүнээс 276 цэгт махны зоорь, үлдсэн цэгүүдэд хүнсний зориулалтай ногооны зоорь барихад тохиромжтой байна. Энэхүү судалгааны үр дүнг бид өмнөх хугацааны цаг уурын станц болон хээрийн хэмжилтийн мэдээтэй харьцуулан үзэхэд таарц харьцангуй сайтай байсан. Мөн өмнөх цэвдгийн тархалтын зургуудтай харьцуулахад цэвдэгтэй газар нутгийг илүү нарийвчлалтайгаар харуулсан гэдгээрээ давуу талтай. Гэсэн хэдий ч цэвдгийн тархалт, мөсөн зоорь барих газруудыг баталгаажуулахын тулд нэмэлтээр хээрийн хэмжилт зайлшгүй хийх шаардлагатай байна. Түлхүүр үгс: Байгалийн нөхцөл, цэвдгийн тархалт, мөсөн зоорь
NUM has a long-lasting and well-established educational experiences in the bachelor programmes to prepare specialists in the areas of Meteorology and Hydrology since 1962.
Surface water resources and flow regime of the river are dependent on climate, physical geography, soil condition, geology and hydrogeological conditions of the basin. These factors vary spatially and temporally and affect the runoff. To study the flow regime of the river including snowmelt and rainfall flow is crucial information for flood mitigation, control, water harvesting, hydro construction planning, dam and other hydrologic systems, etc. Therefore, we attempted to investigate the flow regime and its changes of the Taats river which is located in the Asian internal drainage basin in this study. The study was conducted using the daily runoff, precipitation and air temperature data for the period of 1975-2019. In addition, the Mann-Kendall test was applied to detect trend analysis for the annual runoff and maximum flow of the snowmelt and rainfall events. The probability of the maximum runoff of the snowmelt was estimated through the Gringorten method. The results show that the mean annual runoff and snowmelt flow decreased and rainfall flow has increased insignificantly in the study period. However, it was observed the changes in the timing of the snowmelt runoff shifted toward later in the year 1975-1990, earlier in the year 1991-2003 and on average in the period of 2004-2019. The maximum runoff of the snowmelt and rainfall is estimated at 13.2 m3/s and 275 м3/c, respectively in the 100 years.
Гадаргын усны нөөц, горим нь уур амьсгал, физик газарзүй, хөрсний механик бүтэц-чийгийн горим, геологи, гидрогеологи зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байдаг. Эдгээр хүчин зүйлс нь цаг хугацаа, орон зайн хувьд өөрчлөгдөх хирээр урсцад нөлөөлж байна. Гадаргын усны горим болон зуны хур борооны болон хаврын шар усны үерийн талаарх судалгаа нь үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, усны нөөцийг хуримтлуулан төрөл бүрийн зориулалтаар ашиглах, усны барилга байгууламжийн төлөвлөлт ялангуяа авто болон төмөр замын ус гаргах байгууламжийн тооцоо, усны эрчим хүчийг ашиглах байгууламжийн загвар зохиох, урсгалын динамик хүчийг үнэлэх, сав газрын шинж чанарын өөрчлөлтийг илрүүлэх зэрэгт чухал мэдээлэл болдог. Тиймээс энэхүү судалгаанд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарагддаг Таац голын урсцын горим, түүний өөрчлөлтийг 1975-2019 оны урсац, температур, хур тунадасны мэдээ өгөгдлийг ашиглан гаргахыг зорилоо. Ингэхдээ тренд анализыг Манн-Кендаллын тестээр шалгаж, хаврын шар усны болон зуны хур борооны үерийн хамгийн их хэмжээг Грингортены аргыг ашиглан тооцоолов. Судалгааны дүнгээс харахад Таац голын хаврын шар усны хэмжээ буурах, зуны хур борооны үерийн хэмжээ өсөх хандлагатай байна. Хаврын шар усны урсац эхлэх хугацаа олон жилийн дунджаас 1975-1990 (15 жилийн хугацаанд) хожуу ажиглагдсан, 1991-2003 (12 жилийн хугацаанд) эрт, 2004-2019 (15 жилийн хугацаанд) дунджийн орчим тус тус байна. Хаврын шар усны болон зуны хур борооны урсцын 100 жилд тохиох хамгийн их хэмжээ 13.2 м3/с, хур борооны үерийн хэмжээ 275 м3/с байна.
Энэхүү судалгаа нь Монгол орны төв хэсэгт аянга цахилгаантай аадар бороо орох үндсэн механизм, синоптик системийн шинж чанарыг судлах зорилготой. Судалгаанд зургаан цагийн алхамтай 0.75x0.75 нягтралтай Европын дунд хугацааны цаг агаарын прогнозын төв(ECMWF) -ийн ERA реанализ мэдээг авсан болно. Судалгаанд National Severe Storms Laboratory(NSSL) -ийн давхар моментийн микрофизикийн схем бүхий Weather Research and Forecasting(WRF) тоон загварчлалын системийг 2019 онд болсон аянга цахилгаантай хэд хэдэн тохиолдлыг загварчлахад ашигласан. Загварын үр дүнг Цаг уур, орчны шинжилгээний газар(ЦУОШГ) -ын цаг уурын автомат станц(AWS) -ын ажиглалтаар баталгаажуулсан. Мөн Global Lightning Dataset(GLD360) сүлжээний орон нутгийн ажиглалтын цэгээс ашигласан аянгын дохиоллын өгөгдлийг ашигласан. Аянга цахилгаантай аадар бороо үүсэхэд нөлөөлдөг синоптик процессууд нь Монгол орны төв дээгүүр үүсдэг фронтогенез ба циклогенезтэй холбоотой байдаг. Энэхүү судалгаа нь аянга цахилгаантай аадар бороог урьдчилан таамаглах загварчлалын үр дүнг боломжийн нарийвчлалтайгаар харуулж байна.
Abstract: This study is concerned with the main mechanisms of thunderstorm over the Central Mongolia and the characteristics of the responsible synoptic systems. The study fields used for the synoptic-scale analysis are taken from datasets of the six-hourly ECMWF/ERA reanalysis data with 0.75 x 0.75 resolution. In this study, the Weather Research and Forecasting (WRF) modeling system was used to simulate five thunderstorm cases in 2019. As shown in several case studies using the Weather Research and Forecasting (WRF) model with double moment microphysics scheme the National Severe Storms Laboratory (NSSL). The performance of the model is verified with the surface meteorological AWS observations from National Agency Meteorology and Environment Monitoring (NAMEM), Mongolia Also, used lightning alerting data used from local observation point of Global Lightning Dataset (GLD360) network. The synoptic processes that contribute to the formation of thunderstorms represent a convergence lines associated with frontogenesis and cyclogenesis over Central Mongolia. This study shows that our simulation results for prediction of thunderstorm with reasonable accuracy.
Сансарт хөөрч, өгөгдсөн орбитоор тойрон хөөрөх хиймэл дагуулууд дээр байрлуулсан идэвхтэй тандан судалгаа хийдэг цаг уур, агаар мандлын физикийн судалгааны радар ба лидарын хэмжилтийн өгөгдөлүүд цаг уур, үүлний физик судалгаанд маш өргөн агуулгаар хэрэглэгдэж байдаг. Энэхүү ажлаар CloudSAT дээрх радарын хэмжилт ба CALIPSO дээрх лидарын хэмжилтүүдэд нэмэлт ахисан шатны боловсруулалт хийсэн ДАРДАР (raDAR/liDAR) өгөгдлийн сангийн хэрэглээний аргуудыг туршин шалгасан дүнг тусгалаа. ДАРДАР өгөгдлөөс үүлний микрофизикийн эгэл хэсгүүд болох усны уур, дусал, мөсөн талстуудын агууламж, нягтыг орон зай, цаг хугацаагаар ялган авах боломжтой. Үүлний мөсөн талстуудын нарийвчилсан мэдээлэлийг үүл ба цаг агаарын тоон загварт ашиглах ирээдүйн хандлагуудыг жишин дүгнэлээ. Хэдийгээр радар ба лидар нь хоорондоо ялгаатай цахилгаан соронзон долгионы мужуудад ажилладаг боловч судалгааны обьект буву үүлнйг тэр дундаа үүлнйи мөсөн талстуудыг идэвхтэй тандан судалахад төстэй бодит хэмжилт хийгдэх нь дамжиггүй. Английн Рийдингийн их сургуулийн үүлний судалгаа багын боловсруулсан алгоритмыг ашиглан ялгаатай нарийвчлал бүхий тандан судалгааны өгөгдлүүлийг нэгтгэсэн ДАРДАР өгөгдлийн санг цаг уурын сургалт, шуурхай үйлчилгээ, судалгааны ажлуудад ашиглахад хангалттай нь харагдлаа.
Энэхүү судалгаанд Улаанбаатар хот орчимд зуны улиралд хүчтэй хөгжиж газрын цаг уурын станцуудад аадар тунадас, аянга цахилгааны үзэгдэл ажиглагдсан өдрийг сонгон авч, ECMWF/ERA -ийн 6 цаг тутмын 0,75 х 0,75 грид алхамтай реанализ дата ашиглан WRF цаг агаарын тоон загвар ажиллуув. Загварын микрофизикийн схемээр NSSL(double moment) тооцоолол хийв. Мөн судалгааны ажлын гол зорилго болох радарын түүхий эх мэдээг үнэгүй эх сурвалжтай програм болох NCL дээр зураглав. Радарын мэдээг зурагласан үр дүнгээр NSSL(double moment) харьцуулж үзэхэд загварын утга бодит утгаас давуулж үзүүлж байлаа. Түлхүүр үг: Микрофизикийн схем, WRF, NCL
Тус судалгааны ажлыг Төв Азийн гадагш урсацгүй ай савын томоохон төлөөлөл Завхан голын сав газрын эхэн хэсэг Гуулин ус судлалын харуулын хөндлөн чиглэлд тодорхойлсон ус хурах талбайн хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Монгол орны төвийн бүсэд 2016 оны 7-р сарын 08 нд орсон аадар тунадасны тоо (18-22 мм) хэмжээг Weather Research and Forecasting (WRF) v4.0.3 загварын үүлний микросфизикийн 7 төрлийн схемээр тооцоолон цаг уурын станцуудын мэдээ болон GPM (Global Precipitation Measurement)-тэй харьцуулан үнэлээд NSSL and Morrison double-moment схемээр тооцсон нийлбэр тунадасны хэмжээ газрын хэмжилтийн үр дүнтэй илүү нийцэж буйг олж тогтоов. Орон зайд тооцсон нийлбэр хур тундасны үр дүнг ашиглан Америкийн нэгдсэн улсын (АНУ) Хөрс хамгаалах нийгэмлэгээс боловсруулан гаргасан SCS-CN аргаар гадаргын урсацын хэмжээг тооцож улмаар гарсан үр дүнг Завхан-Гуулин ус судлалын харуулд хэмжигдсэн усны өнгөрөлтийн мэдээгээр урсацын давхараа бодож харьцуулан үзэв. Судалгааны дүнгээс авч үзвэл бодит урсацын хэмжээ SCS-CN арга хоорондын зөрүү 1.3 мм ба WRF загварын MP10, MP18 схемүүдээр тооцсон урсац бодит урсацын хэмжээ ба SCS-CN аргын тооцооны үр дүнтэй илүү таарч буй нь тогтоогдлоо.
Судалгаанд Монгол орны баруун өмнөд нутагт 2016 оны 7-р сарын 7-9-нд ажиглагдсан хүчтэй аадар бороо орсон өдрийг сонгож, аэро-синоптик нөхцлийн бүтцийн задлан шинжилгээ хийлээ. Цаг уурын шинжилгээ, судалгааны ажилд цаг агаарын мэргэжлийн зургийн илэрхийлэх чадвар, дүрслэл нь тухайн агаар мандлын физик процессыг мэргэжлийн тевшинд ойлгомжтой дүгнэх боломжийг олгодог. Бид судалгааны ажилдаа Европийн Дунд Хугацааны Прогнозын Төвийн ре-анализын 6 цагийн алхамтай (ERA-interim) тензор өгөгдөл болон WRF тоон загварын 27 км, 9 км, 3 км хэвтээ тодрол, босоо чиглэлдээ 31 төвшний σ тодролтой тензор өгөгдөл, 1 цагийн алхамтай гаралтын үр дүнгээр цаг агаарын газар, сонгомол изобар гадаргуу(850гПа, 700гПа, 500гПа, 300гПа)-гийн өндрийн орны зургуудыг NCL программаар коодлон зураглаж визуал зургуудыг үүсгэсэн. Хүчтэй аадар бороо орох нөхцөл нь хиймэл дагуулын мэдээ ба тоон загварын үр дүнгээс шинээр зуруулсан газар, өндрийн зургаас уламжлалт синоптик аргаар дүгнэвэл хүйтэн фронтын гадарга дээр босоо хөгжлийн үүл хүчтэй хөгжиж судалгааны талбайн төв хэсгээс зүүн хойд чиглэлд шилжих үед таарсан байна. Мөн БНСУ-ын цаг уурын геостационар хиймэл дагуулын хэт улаан туяаны мужын зурган мэдээнд неф-тайлал анализ хийн дүгнэсэн.
The mean pressure in the center of the Siberian anticyclone in January, more than 1030 hPa, in some parts can be up to 1050 hPa. Siberian anticyclone brings very cold (in the surface layers), cloudy and therefore little snow winter in inland areas of Central Asia. During the summer, replaced by Central Asian anticyclone comes depression. Calculate the first three EOFs over the central Asian region for the winter (DJF) season. The first EOF pattern is commonly identified as the Siberian anticyclone oscillation mode. In this study, we apply some applications of principal component analysis (PCA) which is the fundamental technique’s for EOF analysis. Finally, the resulting principal component time series is normalized by the weights used to get the time series of the mean areal amplitudes. Keywords: Siberian anticyclone, PCA, air pressure, air temperature
The study was conducted in the Zavkhan-Guulin watershed located in Central Asian internal drainage basin. The catchment delineation is generated for the Guulin watershed to get sub-watersheds by using Arc-hydro extension in ARCGIS10.1. In this work, a case study of the precipitation and surface runoff simulation was performed on heavy rainfall on 8th July 2016 in Central Mongolia. The daily accumulated precipitation amount of 18–22 mm can be regarded as a heavy rainfall event in Mongolia. To numerically simulate the heavy rainfall event and accumulated surface runoff, the Weather Research and Forecasting (WRF) model v4.0.3 was used. Additionally to simulate the surface runoff ,the cloud microphysical seven types scheme was used. Many methods are available to estimate runoff from rainfall, however, The US Department of Agriculture, Soil Conservation Service Curve Number method used in this study. The SCS-CN method still remains the most popular.SCS-CN method and it depends on land use, land cover, soil type, and antecedent soil moisture. These necessary data are from Zavkhan River Basin Integrated Water Resources Management Assessment Report. We took an observed data analysis for Zavkhan-Guulin hydrological gauges stream flow data( 8th of July – 18th of July) and processed the runoff spatial distribution. The results show : We compared the actual measurement results with the quantitative results which were conducted by WRF model v4.0.3, and SCS-CN method. To sum it up, the wrf-mp10 and wrf-mp18 scheme suited best with observed and SCS-CN method’s results.
This study target to evaluate the potentiality of two single moment and six double-moment bulk cloud microphysics schemes in the WRF (Weather Research and Forecasting) model how heavy rainfall amount can be simulated, in reference to the observation data are from the Integrated Multi satellite Retrievals for GPM (Global Precipitation Measurement) and rain gauge observation network of the NAMEM (National Agency for Meteorology and Environment Monitoring) of Mongolia. On 8 August 2016, a heavy rainfall event observed over central Mongolia. The daily accumulated surface precipitation amount of 18–22 mm can be regarded as a heavy rainfall event in Mongolia from NAMEM data. To numerically simulate the heavy rainfall event, the Weather Research and Forecasting (WRF) model v4.0.3 is used. The results show that the NSSL and Milbrandt double-moment schemes (cloud droplets, rain drops, ice crystals, snow, graupel, and hail) are simulated best the heavy rainfall field compared then GPM data. The all model tends to underestimate the 24h accumulated surface precipitation amount compared to the GPM and NAMEM data. The most minimum mean bias value shown also, the NSSL double-moment schem and maximum mean bias value show single-moment schemes. Minimum root-mean-square deviation value shown the NSSL and Morrison double- moment schemes.
Событие выпадения осадков, наблюдавшееся над западной и центральной Монголией 8–9 августа 2016 г., являющееся высокогорным внутренним регионом, моделируется с использованием модели метеорологических исследований и прогнозирования с использованием схемы семи балк-микрофизик. Вся модель имеет тенденцию недооценивать количество накопленных осадков за 24 часа по сравнению с данными GPM и НАММОС. Показано также самое минимальное среднее значение смещения, схема NSSL с двумя моментами и максимальное среднее значение смещения показывают схемы с одним моментом. Минимальное среднеквадратичное значение отклонения показано схемами NSSL и Mорррисон с двумя моментами.
аман илтгэл
- аман илтгэл
- аман илтгэл
Голын сав газрын усны нөөц, горимд ирээдүйд гарах өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглаж гарсан үр дүнг усны бодлого зохицуулалтад тусгах нь зүйн хэрэг юм. Уг судалгааны ажлаар уур амьсгалын ирээдүйн өөрчлөлт дулааны улиралдаа голын урсацын хэмжээнд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх ажлыг хийсэн болно. Гадаргын урсацын олон жилийн (1978-2008) хэмжилтийн материал бүхий Онон-Биндэр усны харуулын ус хурах талбайд усны балансын гол бүрэлдэхүүн хэсэг тунадас, нийлбэр ууршилтыг NCEP-ийн 0.5 градус торын алхмаар буулган урсацыг тооцоолж үр дүнгээ бодит ажиглагдсан утгатай нийцүүлэв. Гарган авсан тооцооны тэгшитгэлд ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн HadCM3 загварын сав газрын түвшинд үнэлсэн үр дүнг ашиглаж харьцуулалт хийлээ. Судалгааны үр дүнгээс Онон-Биндэр ус хурах талбайд энэ зууны дунд үе (2046-2065) - д тунадас 3-30 мм, агаарын температур 3-4.5 хэм, сүүлчээр тунадас 24-32 мм, агаарын температур 3.4-6.1 хэмээр тус тус нэмэгдэж ирээдүйд голын шууд урсацын хэмжээ дулааны улиралдаа нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
Голын сав газрын усны нөөц, горимд ирээдүйд гарах өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглаж гарсан үр дүнг усны бодлого зохицуулалтад тусгах нь зүйн хэрэг юм. Уг судалгааны ажлаар уур амьсгалын ирээдүйн өөрчлөлт дулааны улиралдаа голын урсацын хэмжээнд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх ажлыг хийсэн болно. Гадаргын урсацын олон жилийн (1978-2008) хэмжилтийн материал бүхий Онон-Биндэр усны харуулын ус хурах талбайд усны балансын гол бүрэлдэхүүн хэсэг тунадас, нийлбэр ууршилтыг NCEP-ийн 0.5 градус торын алхмаар буулган урсацыг тооцоолж үр дүнгээ бодит ажиглагдсан утгатай нийцүүлэв. Гарган авсан тооцооны тэгшитгэлд ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн HadCM3 загварын сав газрын түвшинд үнэлсэн үр дүнг ашиглаж харьцуулалт хийлээ. Судалгааны үр дүнгээс Онон-Биндэр ус хурах талбайд энэ зууны дунд үе (2046-2065) - д тунадас 3-30 мм, агаарын температур 3-4.5 хэм, сүүлчээр тунадас 24-32 мм, агаарын температур 3.4-6.1 хэмээр тус тус нэмэгдэж ирээдүйд голын шууд урсацын хэмжээ дулааны улиралдаа нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
Due to rapid climate change in Mongolia, evolution has been observed in river basin water resources, runoff regime, water balance and hydrograph components. Understanding the relevance of these processes in the environment is crucial to the proper use of water resources-planning and adapting to climate change adaptation measures. This study was carried out within the catchment area of Hovd-Ulgii hydrological station in Khovd river and using the long-term precipitation of the long-term average runoff and rainfall data of the reanalyzed data we studied the amount of rainfall and runoff during the summer. According to the results of the study, the catchment area was 22,946.1 km2, the average height was 2491 meters, the average precipitation falls in the area (1987-2017) was about 380 mm. Summer rainfall and discharge variability with a correlation coefficient of 0.53. Representatives of climate stations and guards in the field of research were represented by precipitation data on the spatial distribution and I think that is the main feature of this research.
The mean pressure in the center of the Asian anticyclone in January, more than 1030 hPa, in some parts can be up to 1050 hPa. Asian anticyclone brings very cold (in the surface layers), cloudy and therefore little snow winter in inland areas of Central Asia. During the summer, replaced by Central Asian anticyclone comes depression. Calculate the first three EOFs over the central Asian region for the winter (DJF) season. The first EOF pattern is commonly identified as the Siberian anticyclone oscillation mode. Finally, the resulting principal component time series is normalized by the weights used to get the time series of the mean areal amplitudes.