МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Тт
Индекс: HIST310
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Тт
Индекс: HIST311
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Тт
Индекс: HIST324
Багц цаг: 3

Товч агуулга

ХХ зууны Монголын түүхийн гол зангилаа асуудал ардын хувьсгал, хувьсгал гарсан гадаад, дотоод шалтгаан, хувьсгалчид, тусгаар тогтнол, хөгжлийн талаарх үзэл баримтлалын зөрчил, “баруунтан”, “зүүнтэн”-ий засаглал, үндсэн хууль (1924, 1940), бамбай бүс, улс төрийн хэлмэгдүүлэлт, геополитик, тусгаар тогтнолын талаарх Их гүрнүүдийн бодлого, Халхын голын дайн, монголчууд чөлөөлөх дайнд оролцсон, тусгаар тогтнолын төлөөх санал асуулга, шинэ цагийн нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын суурь тавигдсан талаар судална. Мөн монголчуудын 1921-1945 онуудад туулж ирсэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүний болон сэтгэлгээний хөгжлийн түүхийг марксист түүх бичлэг, сүүлийн үеийн гадаад, дотоодын судлаачдын судалгааны бүтээл, архивын сурвалж, хэрэглэгдэхүүнийг ашиглах замаар судална. - Улс төрийн үндсэн үйл явдал: Дэлхийн хоёрдугаар дайн ба Монгол улс, Хрущевын дулаарал ба сэхээтний төөрөгдөл, НҮБ-д элссэн, зогсонги байдлын үеийн Монголын эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа, Горбачёвын ил тод байдал ба өөрчлөн байгуулалт Монголд нөлөөлсөн, ардчилсан хувьсгал, ардчилсан тогтолцоонд шилжих улс төрийн шилжилт, өнөөгийн Орос-Хятадын найрамдлын үеийн Монголын улс төрийн орчин нөхцөл, - Гадаад харилцааны хөгжил: Дэлхийн хоёрдугаар дайны дараа БНМАУ-ын олон улсын байдал бэхэжсэн явдал, социалист улсуудтай дипломат харилцаа тогтоосон, Зөвлөлт-Хятадын маргаан ба Монголд Зөвлөлтийн цэрэг оруулсан, социалист системийн хүрээн дэх Монголын гадаад бодлого, Зөвлөлт-Хятадын харилцааны дулаарал ба Горбачёвын өөрчлөн байгуулалтын үеийн гадаад бодлого, ардчилсан хувьсгал ба Монголын гадаад орчинд гарсан өөрчлөлт, Хүйтэн дайны дараах Монголын гадаад бодлогын хувьсал, өнөөгийн Монгол улсын нээлттэй гадаад бодлогын үндсэн зарчмууд, Монголын гадаад орчин дахь Хятадын давамгайлал - Эдийн засгийн хөгжлийн тойм: Улс, ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 1, 2-р таван жилийн төлөвлөгөөний биелэлт, нэгдэлжүүлэх хөдөлгөөний ялалт, атар эзэмшсэн, их барилгын бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн хөгжил, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, Зөвлөлт ба бусад социалист улсуудтай тогтоосон социалист эдийн засгийн интеграци, түүний ажиллах зарчим, өөрчлөн байгуулалтын үеийн социалист эдийн засагт шинэчлэл хийх оролдлогууд, ардчилсан хувьсгал ба эдийн засгийн уналт, социалист эдийн засгаас капиталист эдийн засагт хийсэн шилжилт, Монголын өнөөгийн эдийн засгийн онцлог, экспорт Хятад руу, импорт Оросоос. - Соёлын хувьсал, өөрчлөлт: Соёлын довтолгоон, зөвлөлт маягийн соёл бүрэлдсэн үйл явц, соёл ба үзэл суртал, өрнөдийн соёлын цуурай, ардчилсан хувьсгал ба зөвлөлт соёлын уналт, соёлын шилжилтийн онцлог. - Нийгэм, давхраажилтын дүр төрх: нэгдэлжүүлэх хөдөлгөөнөөр эхэлсэн хот руу чиглэсэн их нүүдлийн түүх, хүн амын давхраажилтад гарсан социалист өөрчлөлтүүд, ажилчин анги, сэхээтэн анги, социализмын үед хүн амын амьдралын чанарт гарсан өөрчлөлт, ардчилсан хувьсгал ба хөдөөгийн сэргэлт.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь Монголын түүхийн эрт үеэс 1940 он хүртэлх үеийг хөтөлбөрийн дагуу үзэж судалсан оюутнууд 1940 оноос хойш өнөө үеийг хүртэлх Монголын түүхийг үргэлжлүүлэн суралцаж, улмаар өнгөрсөн түүх ба өнөө үеийн хоорондын холбоог нэн шинэ түүхээр холбож ойлгох, бидний амьдран буй өнөөгийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн байгууллын голлох шинжүүд хэрхэн яаж бүрэлдэн тогтсон түүхийн талаар системтэй мэдлэг эзэмшихэд оршино. Энэ хичээлийг судалснаар - Дэлхийн нэг ч улсаар албан ёсоор зөвшөөрөгдөөгүй тусгаар тогтнолоо хэрхэн хоёр зуу гаруй улсаар хүлээн зөвшөөрүүлж, бүрэн эрхт тусгаар улс болон хөгжсөн бэ? - Хүйтэн дайны үед умард ба өмнөд их хөрш улсын ээдрээт харилцааны хүрээнд хэрхэн аюулгүй байдлаа сахин хамгаалсан бэ? - Монголчууд эгэл мал аж ахуйн нийгмээс хэрхэн орчин үеийн нийгмийг байгуулсан бэ? - Өнөөгийн бидний амьдарч буй ардчилсан нийгэм нь Монголын бүх түүхэнд ямар байр суурь эзлэх вэ? зэрэг асуултуудад түүхийн шинжлэх ухааны голлох судалгааны бүтээлүүдэд үндэслэн хариулах юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Тт
Индекс: HIST101
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр оюутнууд нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын улс төр, нийгэм, оюун санаа, соёл, аж ахуйн түүхтэй танилцана. Юуны өмнө тус хичээл Монгол нутагт эртний хүн анх суурьшиж, өвөг үеийн аж ахуй, соёл, нийгэм хөгжсөн тухай гол асуудлууд, хүрэл-түрүү төмрийн үед нүүдлийн иргэншил үүссэн хийгээд энэ нь өвөг монгол угсаатнууд, тэдний төрт улс бүрэлдэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар авч үзнэ. Улмаар оюутнууд Монгол нутаг дахь эртний төрт улсуудын хөгжилт, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан үйл явц ба эзэнт гүрний үеийн Евро-Ази дахь улс төрийн тогтвортой байдал, соёл, эдийн засагт гарсан гол дэвшлүүдийг судална. Мөн, тус хичээл эзэнт гүрэн мөхсөний дараах их хаадын эрх мэдлийн бууралт болон Монгол дахь улс төр, нийгэм, соёлын өөрчлөлтүүд, XVII-XVIII зуунд монголчууд Манж Чин гүрний харьяанд орсон хийгээд Чин гүрний үеийн улс төр, нийгмийн асуудлуудыг хэлэлцэхэд чухалчлан анхаарна. Хичээлийн сүүл хэсэгт оюутнууд тусгаар тогтнолын төлөө хувьсгалт хөдөлгөөнөөр эхэлсэн Монголын шинэ түүхийг дэлхийн чухал үйл явдлуудын хэлхээ холбоонд ойлгож, XX зууны Монголын нийгэм-улс төрийн хувьсгалууд болон орчин үеийн монголын оюун санаа, эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэнэ. Хичээл Монгол орны өнөө болон ирээдүйн тухай хэлэлцүүлгээр өндөрлөнө.

Зорилго

Монголчуудын түүхийг дэлхий дахинаа мандан бадарсан эрэлхэг дайнч үндэстэн, эсвэл соёл иргэншлүүдийг аймшигт сүйрэлд автуулж явсан бүдүүлэгчүүдийн гэх хоёрхон хэмжээсээр харах үзэл бий. Гэвч сүүлийн үед олон орны эрдэмтдийн шинэ судалгааны үрээр монголчуудын түүхийн талаарх ташаарлуудыг залруулж, түүнийг хавьгүй баялаг агуулгаар ойлгох боломж нээгдэж байна. Оюутнууд Монголын түүхийг тэрхүү шинэ чиг хандлагаар судлах нь энэ хичээлийн гол зорилго болно. Оюутнууд тус орны нэн эртнээс өнөө үе хүртэлх түүхтэй танилцаж, нийгэм-соёл, аж ахуй, улс төрийн гол өөрчлөлтүүд хийгээд Монгол ба дэлхий, бүс нутгийн түүхэн үйл явцуудын холбоог ойлгохын зэрэгцээ сэдэв, асуудлыг судлахдаа мэдээлэлд анализ хийх, аргумент дэвшүүлэх, өөрийн санааг илэрхийлэх чадвар эзэмшинэ. Үүний сацуу тэд өөрийн ард түмний түүхэн ололт, соёл, үнэт зүйлсийг дээдлэн хамгаалах төдийгүй бусдынхыг хүндэтгэх хандлагатай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Тт
Индекс: HIST380
Багц цаг: 3

Товч агуулга

Монголчууд ХХ зууны эхээр Чин гүрний эрхшээлээс гарах аян шалтаг хайсаар 1911 онтой золгож, үндэсний эрх чөлөөний тэмцэлд хэрхэн босч туурга тусгаар улсаа байгуулсан түүхэн үйл явдлыг нэхэн сэргээн үзэж улмаар тус улсын бүрэн эрхт байдал болон тусгааар улс байх хүсэл эрмэлзлэлийг нь хоёр их хөрш орон болох Хаант Орос болон Дундат Иргэн улсын зүгээс хэрхэн боймолсонг эдгээр орнуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцэллүүд дээр тулгуурлан гаргаж өгнө. Зөвлөлт Орос улс болон БНХАУ-ын зүгээс Монголын тусгаар байдлын талаар баримталж байсан бодлогын мөн чанарын талаар тодорхой мэдлэг олгоно. Мөн Монголын эх орончид тусгаар тогтнолоо гадаад орнуудаар хүлээн зөвшөөрүүлхийн төлөө хийсэн үйл хэргийг нээн гаргаж өгнө. Социалист байгуулалтын жилүүдэд тус орны эдийн засгийн эрх чөлөө хэрхэн хангагдаж байсанг нээн гаргана. Мөн өнөөгийн олон тулгуурт гадаад бодлого явуулж байгаа нөхцөл дэх Монгол улсын аюулгүй байлын бодлого хэрхэн ямар түвшинд байгаа болон өнөөгийн дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагад Монгол Улсын эзэлж буй байр суурийг тодорхойлон өгнө.

Зорилго

ХХ зууны Монголын түүхэнд нэгэн зангилаа асуудал байсан нь түүний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Их гүрнүүдийн зүгээс хэрхэн үзэж байсан явдал билээ. 1911 онд монголчууд өөрийн тусгаар байдлаа гагцхүү өөрсдийн баатарлаг тэмцлээр олж авсан агаад харин тус улсыг олон улсын хэмжэээнд хүлээн зөвшөөрөх үйл явц олон жилийг дамнасан хэрэг болсон юм. Тиймээс тус улсын тусгаар тогтносон бүрэн эрхт улс болход гадаад хүчин зүйлс ямар нөлөө үзүүлж байсанг тус хичээлээр нээн гаргаж өгөхөд энэхүү хичээлийн зорилго оршино. Энэ хичээлийг судлан үзсэнээр оюутан залуус тусгаар тогтнол ямар их үнээр олж авдаг болох болон түүний тусгаар улс байхын ач холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Тт
Индекс: HIST331
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн агуулга нь дэлхийн түүхэнд хамгийн их нөлөөлсөн Шинэ үеийн түүхийг хамарна. Шинэ үеийн түүх нь колоничлолоор эхэлж XX зууны эхэнд дэлхий ертөнцийг шинэ дайны ирмэгт хүргэсэн тэрхүү түүхэн үе хүртэлх цаг үеийн түүхэн үйл явдлууд, тэдгээрийн гол зангилаа асуудлуудыг хамарна. Шинэ үе гэдэг бол капиталист хөгжлийн түүхэн замналын эхний гараа бөгөөд чухам энэ үед Ази дахь өнөөгийн соёлт хийгээд аж үйлдвэржсэн нийгмийн эхлэл тавигдаж улмаар хэрхэн ХХ зуун хүртэл хөгжсөн түүхийн талаар цогц мэдлэг олгоход хичээлийн агуулга чиглэнэ. Өнөөгийн дэлхийн хөгжилд Япон, БНСУ, БНХАУ-ын хөгжлийн туршлагаас гадна арабын ертөнц, Ойрхи дорнодын асуудал улам ихээр нөлөөлж байгаа билээ. Энэ хичээлийн төгсгөлд Азийн орнуудад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн тухайд тодорхой өгүүлэх болно.

Зорилго

Дорно дахины түүх бол Дэлхийн түүхийн чухал хэсэг юм. Тус курс нь оюутанд Шинэ үе буюу XVI зуунаас XX зууны үеийн Азийн орнууд, тэдний түүхэн хөгжлийн гол гол зангилаа асуудал, ойлголт ухагдахуунууд, Дорно дахины түүхэн хөгжил, дэлхийн түүхэнд үзүүлсэн улс төр, нийгэм, соёлын нөлөөний талаар системтэй мэдлэг олгоход чиглэнэ. Хичээлийг судалснаар энэ үеийн түүхийн үйл явцын ерөнхий хандлага, гол үйл явдлуудын шалтгаан, үр дагавар, зангилаа асуудлуудыг тодорхойлох, тайлбарлах, харьцуулах, өнөө цаг үетэй холбогдох уялдаа холбоог олж тогтоох, баримт, эх сурвалжуудыг задлан шинжилж, бие даан шүүмжлэлтэй үнэлэн дүгнэх чадвар, арга барил олгоход хөтөлбөрийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Тт
Индекс: HIST813
Багц цаг: 3

Товч агуулга

Лекц бүр эрдэм шинжилгээний бүтээл бичих ажлыг мэргэжлийн үүднээс задлан шинжлэхдээ ашиглаж буй зохиолд хэрхэн хандах, түрүү гарсан судлаачдын бүтээлийн үнэлгээг хэрхэн тогтоож судалгаандаа ашиглах, судалгаандсуурилан санаагаа бичигт буулгах талаарх үндсэнзарчимтай танилцуулах болно.

Зорилго

Тус хичээлийн гол зорилго нь эрдэм шинжилгээний бүтээл буюу докторын диссертаци бичихийн (thesis writing) тулд судалгааг хэрхэн бүрэн цогц байдлаар хийх, судалгааны гаргалгааг зангидах арга зүйг эзэмшүүлэхэд оршино. Оюутан цаашид судалгааны ажил бие даан хийх мэргэжлийн чиг баримжаатай болох явдал юм. Сургалтын арга зүй: Лекцийн үеэр шаардагдах сургалтын материалыг багш урьдчилан цахим хуудсаар болон цаасан хэлбэрээр дамжуулан тараах ба багшийн заасан уншиж, судлах материалыг бие даан заавал урьдчилан судалсан байхыг шаардана. Лекцүүд гол төлөв хамгийн чухал гэгдэх ухагдахуунуудыг тодорхой зохиол, жишээн дээр дүн шинжилгээ хийх аргыг түшиглэн явагдах юм.Лекцийн зорилго нь оюутанд онолын мэдлэг олгох, харин семинарын хичээлээр янз бүрийн бичлэгийн хэв маяг, унших болон бичих явцад баримтлах арга барилыг тодорхой жишээн дээр авч үзэх ба бичих дасгал хийнэ. Оюутны бичгийн ажлыг 1 удаа авна. Бичгийн ажил нь оюутныбичиж буй диссертацийн нэг бүлгийг задлан шинжилж, асуудлаа хэрхэн дэвшүүлсэн, шүүмжлэлт гаргалгааг хэрхэн гаргасан, ямар дүгнэлтэд хүрсэн зэргийг харгалзахад чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Тт
Индекс: HIST602
Багц цаг: 2

Товч агуулга

Лекц бүр эрдэм шинжилгээний бүтээл бичих ажилд анализ хийх үүднээс хандах, судлаачдын бүтээлд гарч буй алдаа оноог бичлэгийн хувьд үнэлэх судалгаандаа ашиглах үндсэн зарчимтай танилцуулах болно.

Зорилго

Тус хичээлийн гол зорилго нь эрдэм шинжилгээний бүтээл буюу магистрын ажил бичихийн (Academic writing) тулд судалгааг хэрхэн юунаас эхлэх, судалгааны ажлын төрөл зүйл, бүтцийг гаргах, судалгаанд шүүмжлэлтэй хандах арга зүйг эзэмшүүлэхэд оршино. Оюутан цаашид судалгааны ажил бие даан хийх ерөнхий чиг баримжаатай болох явдал юм. Сургалтын арга зүй: Лекцийн үеэр шаардагдах сургалтын материалыг багш урьдчилан цахим хуудсаар болон цаасан хэлбэрээр дамжуулан тараах ба багшийн заасан уншиж, судлах материалыг бие даан заавал урьдчилан судалсан байхыг шаардана. Лекцүүд гол төлөв чухал арга зүйг эзэмшүүлэхийн тулд тодорхой зохиол, жишээн дээр дүн шинжилгээ хийх арга барилаар явагдах юм. Лекцийн зорилго нь оюутанд онолын мэдлэг олгох, харин семинарын хичээлээр академик бичлэгийн төрөл зүйл, хэв маяг, унших болон бичих дасгал хийнэ. Оюутны бичгийн ажлыг 1 удаа авна. Бичгийн ажил нь оюутны бичиж буй ажлын хураангуй, нэг өгүүлэл, түүний бүтэц, асуудлаа хэрхэн дэвшүүлсэн зэргийг харгалзахад чиглэнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар