Бидний тухай
Багш ажилтан
Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал нь мал өмчлөгч өрхөөс үүссэн мал аж ахуйн хот, малаас үүссэн сүрэг, газар ашиглалтаас үүссэн нутаг, товчоор хот-сүрэг-нутаг гэсэн зохион байгуулалтай байв. Мал аж ахуйн хот ба сүрэг нь байнгын суурин цэг өвөлжөөгөөр дамжуулан нутагтай уягдаж, иймээс Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал тус бүр нэг өвөлжөө эзэмшсэн мал аж ахуйн хотуудаас бүрэлдэн тогтож, тэрхүү мал аж ахуйн хотууд нь язгууртан, баян, дундаж, ядуу малчин зэрэг янз бүрийн өрхүүдээс бүрдэж байжээ. Энэ эдийн засгийн байгууллын үндэс суурьт бүх газрыг өмчлөгч, Монголын газар нутаг, гол ус, уул нурууд, газрын хэвлий, ой мод, усгүй цөл, зэлүүд газрын дээд эзэн – хаан, түүнийг төлөөлөн, түүний соёрхлын үндсэн дээр газрыг эзэмшигч засаг захиргааны нэгжүүд оршин байв. Монголын уламжлалт эдийн засгийн үндэс нь Евразийн нүүдлийн мал аж ахуйгаас онцлог ялгаатай, хүйтний улирлын нутгийг үйлдвэрлэлийн нэгжүүдэд үнэгүй, хугацаагүйгээр эзэмшүүлдэг, төрийн өмчийн газар дээр суурилсан нутаг эзэмших харилцаа байв.
A negdel was an agricultural cooperative that existed in the Mongolian People’s Republic (MPR) between 1954 and 1992, primarily based on animal husbandry. While various research studies have analysed the negdel within the context of a socialist collective and an agricultural cooperative, this article provides an overview of the key roles played by the sum-negdel within the central planned economy of the MPR, and it aims to delineate its distinct characteristics. The Mongolian People’s Revolutionary Party (MPRP) and the government of the MPR established an administrative and cooperative system known as the sum-negdel at the very beginning of Mongolian socialism, in 1959–60. This system was designed to facilitate direct management of the negdel as an agricultural cooperative organisation, and to fully integrate it into the central plan of the command economy of the MPR. At its core, the sum, the smallest administrative unit in Mongolia, and the socialist agricultural cooperative, or negdel, formed a single system characterised by shared land, population and labour force, and a unified purpose. Consequently, we propose that the history of the Mongolian economy, of agriculture, and of rural society during the socialist period be examined through the lens of the ‘sum-negdel’ method, recognising the interdependence and unique dynamics of this combined system.
Энэхүү илтгэлээр сум-нэгдлийн нутаг эзэмшлийн харилцааны нийтлэг ба ялгаатай шинжийг түүхэн үүднээс харьцуулан тайлбарлахыг зорив. Ингэхдээ “Монголын уламжлалт эдийн засгийн үндсэн байгуулал” өгүүлэлд авч үзсэн газар өмчлөгч, газар эзэмшигч, нутаг эзэмшигч, нутаг ашиглагч гэсэн дөрвөн субьектэд тулгуурлана.
БНМАУ-ын бүтээн байгуулалтад ажиллах хүчнээр туслах тухай БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1955-1964 онд нийт 12 мянга орчим хятад ажилчид БНМАУ-д ирж ажилласан билээ. Энэ тухай хэлэлцээрийг 1955 онд хоёр талын төлөөлөгчид боловсруулах үеэр Монголын төлөөлөгчид аль болох олон ажилчныг аль болох урт хугацаагаар, боломжтой бол БНМАУ-д амьдрах эрхтэй үлдээхээр аваачихыг эрмэлзэж байсан нь архивын баримтад тэмдэглэгдэн үлджээ. Энэ хүсэлтийн учир шалтгааныг тодруулахыг уг өгүүллээр зорив. Ингэхдээ хэлэлцээрийн агуулга, цаашдын хэрэгжилтийг Монголын ба Хятадын гадаад бодлого, үйл ажиллагаатай уялдуулан үзэв. Монголын тал Хятадаас ажиллах хүч авахдаа тэдгээр ажилчдад Монголд амьдрах эрх олгох, гэр бүлийг нь Монголд авчрах, Хятад руу мөнгө гуйвуулахгүй байлгахыг эрмэлзэж байсан явдал бол тэднийг буцаалгүй суурьшуулах, улмаар Монголын иргэн болгохыг зорьсон явдал мөн боловч хятад ажилчид 1964 онд Монголоос буцахад Монголд тэднээс бараг хүн үлдсэнгүй. 1950-иад онд явуулсан Монголын гадаад, дотоод бодлогын зарим шинж чанар, Өвөр Монголоос ажилчин ирүүлэх тухай Хятадын талд тавьсан удаа дараагийн хүсэлтүүдтэй уялдуулан үзвэл, Хятадаас ажиллах хүч ирүүлэх Монголын эрмэлзэл нь ажиллах хүчний хомсдолоо шийдвэрлэх зорилтоос гадна өвөр монголчуудын зарим хэсгийг ажиллах хүчний хэлбэрээр нүүлгэн ирүүлэх уламжлалт бодлогыг давхар агуулж байжээ.
Товч агуулга: Монголын түүхийн социализмын үеийн гол бэлгэдэл болон олон түмний сэтгэлд ямар нэг байдлаар хоногшин үлдсэн хөдөө аж ахуйн нэгдэл нь сум-нэгдлийн өвөрмөц тогтолцооны нэг бүрдүүлэгч болон дотор нь оршин тогтнож байв. БНМАУ-ын социалист эдийн засгийн чухал элемент болсон сум- нэгдлээс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт гүйцэтгэж байсан үндсэн чиг үүргийг тодруулан авч үзэхэд, 1960-1990 онд оршин байсан засаг захиргааны анхан шатны нэгж болох сумыг аж ахуйн байгууллага - хөдөө аж ахуйн нэгдэлтэй уялдуулан, харилцан хамааралтайгаар авч үзэх онол-арга зүйн шаардлага эрхгүй урган гарч байна. Улмаар БНМАУ-ын социализмын үеийн эдийн засаг, аж ахуй, нийгмийн түүхийг судлан шинжлэхдээ түүний үндсэн сэдвийн нэг болох мал аж ахуйн түүхийг сум-нэгдэл гэсэн ойлголтод үндэслэж судлах нь арга зүйн хувьд зөв гарц гэсэн саналыг дэвшүүлж байна.
13-16-р зууны монгол хэлний сурвалжуудад “Хятад” хэмээх үг “Хятад”, “Хар хятад” гэсэн хоёр хэлбэртэй байна. 13-р зуунд “Хятад” гэдэг үгээр Алтан улсыг, харин “Хар хятад” гэдэг үгээр Хар кидан улс болон Алтан улсын кидан цэргүүдийг багтаан кидан угсаатныг ерөнхийд нь зааж байжээ. “Хятад” нь зөвхөн киданы олон тоо төдийгүй, Киданы эзэнт улсын үе буюу түүнээс ч өмнөх үед холбогдох монголчуудаас киданчуудыг нэрлэх оноосон нэр байв. Алтан улс байгуулагдсан үеэс эхлэн нэр шилжих үзэгдэл явагдаж, тус үгээр Алтан улсыг, харин жинхэнэ киданчуудыг “хар хятад” хэмээх үгээр заах болжээ. Мин улс байгуулагдсаны дараа монгол сурвалжуудад Мин улсыг “Хятад” хэмээн нэрлэж эхэлсэн бөгөөд ингэснээр тус нэр хоёр дахь удаа утга шилжин өөрчлөгдөж, “хятад” гэдэг үгээр хань угсаатны төр улс, газар нутаг, хүн ам, хэл соёлыг заадаг өнөөгийн утга анх бүрэлдэн тогтжээ.
өнөөгийн монголчуудын дунд тархсан хятадын эсрэг энэ үзэл бол өнгөрсөн үеийн үлдэгдэл төдий зүйл биш, суртал ухуулгаас үүдэх зохиомол зүйл ч бас биш юм. Энэ нь түүхэн үндэстэй бөгөөд бас оршин байх бодит шалтгаанууд бий гэж үзэж байна. 1990 оноос хойш Зөвлөлтийн үлдээсэн эзэнгүй орон зайнд хятадууд хурдацтай нэвтрэн орж, Монгол Улс гадаад ба дотоод худалдаа, уул уурхай, мах, гурил, ногооноос бусад хүнс болон хувцас, эд хэрэглэл зэрэг бараа таваарын талаар Хятадаас хараат болсон, “Монгол бол Хятадын алдагдсан нутаг” гэх үзэл хятадуудын дунд эрчимтэй тархсан, эдгээр хүчин зүйлс нь монголчуудын оюун санааны хүчтэй эсэргүүцлийг төрүүлж байна.
БНМАУ дахь жижиглэнгийн худалдааны төрийн монополь нь худалдааны захуудыг хязгаарлаж байсан боловч бүрэн хаасангүй. Улаанбаатарын Дэнжийн 1000-ын барааны зах, хүнсний зах нь дамын наймааны БНМАУ дахь хамгийн том төв байж, чөлөөт худалдаа явагдах зангилааны үүргийг гүйцэтгэж байв. Эрх баригчдаас тухайн үед дамын наймааг устгахыг эрмэлзэж байсан ч бараан зах нь улсын худалдааны төлөвлөгөөний болхи талыг нөхөн арга хэрэгсэл болж байсан тул аргагүй бүрэн хааж чадахгүй байв.
Өнөөгийн Монгол-Хятадын харилцаа нь бүх салбарт, түүний дотор шинжлэх ухааны салбарт эрчимтэй хөгжиж байна. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийн үндсэн дээр тус хоёр улсын шинжлэх ухааны байгууллагуудын харилцан айлчлал тогтмолжиж, хамтарсан судалгаа хийх болов. Энэ илтгэлээр Монгол-Хятадын шинжлэх ухааны хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг хамтарсан төслүүд дээр үндэслэн тодруулах, Хятадын зүгээс Монголын судлаачидтай шинжлэх ухааны ямар салбарт түлхүү хамтран ажиллахыг эрмэлзэж буйг судлах замаар Монголын талаар явуулж буй Хятадын шинжлэх ухааны бодлого, чиг хандлагыг таамаглахыг зорив. Хурлын мэдээ https://iia.ac.mn/c/1011670?content=1521247
Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг таваар болгон үйлдвэрлэж байсан хөдөө аж ахуйн нэгдлүүд нь мал аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авч байсан улсын бэлтгэлгүйгээр оршин тогтнох боломжгүй байжээ.
Энэхүү өгүүлэлд БНХАУ дахь Монголын орчин үеийн түүхийн талаар нийтлэгдсэн бүтээлүүдэд олонтаа давтагддаг “Монгол бол Дундад улсын алдагдсан нутаг юм” хэмээх үзлийн онолын үндсийг хөндөхийг оролдов. Сунь Ятсений “Ардын гурван зарчимд” буй таван үндэстний бүгд найрамдах улсын тухай ойлголт нь Монгол улсыг Хятадын(中国)алдагдсан нутаг хэмээн үзэхэд хятадын түүхчдийг хүргэжээ. Орчин үеийн түүхийг судалж буй хятадын түүхчид ийнхүү Хятад(中国)хэмээх ойлголтыг манжийн Чин улсын хэмжээнд буцаан хэрэглэж буй явдал нь Монгол, Хятадын түүхийн салбар дахь үл ойлголцлын шалтгаан болж байна.
БНМАУ-ын бүтээн байгуулалтад ажиллах хүчнээр туслах тухай БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1955-1964 онд нийт 12 мянга орчим хятад ажилчид БНМАУ-д ирж ажилласан билээ. Энэ тухай хэлэлцээрийг 1955 онд хоёр талын төлөөлөгчид боловсруулах үеэр Монголын төлөөлөгчид аль болох олон ажилчныг аль болох урт хугацаагаар, боломжтой бол БНМАУ-д амьдрах эрхтэй үлдээхээр аваачихыг эрмэлзэж байсан нь архивын баримтад тэмдэглэгдэн үлджээ. Энэ хүсэлтийн учир шалтгааныг тодруулахыг уг илтгэлээр зорив. Ингэхдээ хэлэлцээрийн агуулга, цаашдын хэрэгжилтийг Монголын ба Хятадын гадаад бодлого, үйл ажиллагаатай уялдуулан үзэв. Монголын тал Хятадаас ажиллах хүч авахдаа тэдгээр ажилчдад Монголд амьдрах эрх олгох, гэр бүлийг нь Монголд авчрах, Хятад руу мөнгө гуйвуулахгүй байлгахыг эрмэлзэж байсан явдал бол тэднийг буцаалгүй суурьшуулах, улмаар Монголын иргэн болгохыг зорьсон явдал мөн. Гэвч хятад ажилчид 1964 онд Монголоос буцахад Монголд тэднээс бараг хүн үлдсэнгүй. Үүнийг 1950-иад онд явуулсан Монголын гадаад, дотоод бодлогын зарим шинж чанар, Өвөр Монголоос ажилчин ирүүлэх тухай Хятадын талд тавьсан удаа дараагийн хүсэлтүүдтэй уялдуулан үзвэл, Хятадаас ажиллах хүч ирүүлэх Монголын эрмэлзлэл нь ажиллах хүчний хомсдолоо шийдвэрлэх зорилтоос гадна өвөр монголчуудыг нүүлгэн ирүүлэх уламжлалт бодлогыг давхар агуулж байсан нь харагдаж байна.
Энэ өгүүлэлд Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 1980-аад он хүртэл харилцсан зарим үйл явдлыг авч үзэх, түүгээр дамжуулан Хүйтэн дайны үед социалист системийн гишүүн БНМАУ-аас НАТО-гийн гишүүн БНТУ-ыг хэрхэн үзэж байсныг тодруулахыг зорив. Ингэхдээ БНМАУ-ын гадаад бодлого нь олон улсын ихэнх асуудлаар Зөвлөлттэй адил тул Туркийн оролцоо бүхий Киприйн хямрал, Ойрх дорнодын хямрал зэрэг томоохон үйл явдлуудын тухайд баримталж байсан БНМАУ-ын байр суурийг авч үзээгүй ба зөвхөн тус хоёр улс хоорондоо шууд харилцсан үйл явдлуудыг анхаарав.
Тус илтгэлээр 1950-60-аад оны үед Улаанбаатар хотод амьдарч байсан гадаадын иргэдийн нийт тоо, хүн ам зүйн онцлог шинжийг тодруулахыг зорив. Гадаадын иргэдийн 98 хувийг ЗХУ, БНХАУ-ын иргэд эзэлж байсан бөгөөд үүнээс БНХАУ-ын иргэдийн нас, хүйс, гэр бүл, Монголд ирсэн хугацаа, эрхлэх ажлыг голлон анхаарч, тэдгээрийн онцлогийг тайлбарлахыг оролдлоо.