МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG113
Багц цаг: 2

Товч агуулга

Орчин цагийн монгол хэлний авиан зүй, зөв бичих, үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд зайлшгүй мэдвэл зохих сэдвүүдийн хүрээнд зааж, монгол хэлийг богино хугацаанд хурдан ярих, бичих, унших, ойлгох дадлага олгоход оршино.

Зорилго

Уг хичээлийг үзсэнээр суралцагчид монгол хэлний авианы бүрэлдэхүүн, авианы байрлал, дуудлага, тэдгээрийг бичигт хэрхэн тэмдэглэдэг талаар зохих мэдлэг эзэмшинэ. Мөн монгол хэлний үг, өгүүлбэрийн бүтэц, гишүүдийн байр, үгийн үндсэн болон шилжсэн утга, нөхцөл дагаврын утга үүрэг, хэрэглээг зааснаар үг өгүүлбэрийг зөв холбон хэлбэржүүлэх үндсэн мэдлэгийг эзэмшиж, монгол хэлний дүрмийн болон утгазүйн алдаагүй зөв сайхан ойлгох, энгийн болон нийлмэл өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх, сурсан хэлзүйдээ тулгуурлан зөв, цэвэр унших, ярих, бичих, сонсох чадварыг эзэмших болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG112
Багц цаг: 2

Товч агуулга

Монгол хэлийг эхлэн суралцагч нь тэг төвшинөөс эхлэх тул монгол хэлний үгийн сангийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг ойрын хэрэгцээт үгнээс эхлэн таниулж хичээлийн цаг ахихын хэрээр шинэ шинэ үгтэй танилцуулна. Мөн үг, холбоо үг, үгүүлбэрийг зөв түгдрэлгүй уншиж сургах, уншсан зүйлийнхээ утгыг ойлгодог болгохын зэрэгцээ ярих бичихдээ үгээ зөв сонгох чадварыг эзэмшүүлнэ.

Зорилго

Хичээлийн агуулгын хүрээнд үгийн сангийн үг, хэллэгтэй танилцсанаар мэдээ мэдээлэл, ахуй, түүх, соёл, ёсзаншил, ардын аман зохиол зэрэг богино хэмжээний бичвэр уншиж ойлгох, ойлгосноо өөрийн үгээрярих чадвартай болно. Анхан шатны ангид хичээлийн хагас жилийн туршид 2000-2500 орчим шинэ үг хэллэг сурах боломжтой. Хос хэлний толь бичиг ашиглан тухайн үгийн утгыг саадгүй ойлгох чадвартай болно. Цаашид дунд, түүнээс дээд төвшинд үргэлжлүүлэн суралцах чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG101
Багц цаг: 3

Товч агуулга

Лекцийн хичээлээр монгол бичгийн үүсэл гарал, түүх, монгол бичиг монголчуудын хувьд бахархал, ижилсэл болох нь, монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн толь бичгүүд, монгол бичгийн цахим хөгжил, монгол бичиг монгол сэтгэлгээг тусгасан болох, кирилл монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулал, дүрс ялган бичих үгс, ормол үгс, монгол бичгээр гадаад үг бичих зарчим, монгол бичгийн соёл, монгол бичгийн олон зүйл тиг, монгол бичгийн онцлог дурсгалууд, монгол бусад улс үндэстний бичиг үсэгт нөлөөлсөн байдлын талаарх үндсэн ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай мэдлэгт тулгуурлан, орчин цагийн монгол хэлний урт, хос эгшгийн учир, дэвсгэрлэх жийрэглэх ёсны тухай зөв ойлгож, түүндээ тулгуурлан монгол бичгээр нэр, үйл үгийг нөхцөлөөр хувилгах, нэр, үйл үг бүтээх дагаврын утга, хэрэглээ, бичлэгийг сурч, лекцийн хичээлийн агуулгад холбогдох эрт эдүгээгийн олон эхүүдийг ашиглан, монгол бичгийн хэлний хэм хэмжээний дагуу монгол бичгээр зөв уншиж, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хэрэглээний түвшинд хөрвүүлэн бичих чадвартай болно.

Зорилго

Энэхүү хичээл нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны тухай хэл шинжлэлийн ухаанд тулгуурласан мэдлэг олгох, монгол бичгээ хэрэглээний түвшинд хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, монгол бичгийн тухай цогц мэдлэг мэдээлэлтэй болж, монгол бичгээр унших чадварыг сайжруулж, кириллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгийг цахимд хэрэглэх арга зүй, дадал эзэмших, монгол хэл, бичгийн чиглэлийн залгамж хичээлүүд болон дараагийн түвшний бүх хичээлийг судлах суурь болох ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар