МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ц.Төгсөө, Б.Эрдэнэтунгалаг
"Малын өөх тосноос дахин эфиржилтийн аргаар биодизель гарган авах судалгаа. " Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд, vol. 11, no. 1, pp. 12-19, 2024-1-30

https://catalog.num.edu.mn/cgi-bin/koha/opac-search.pl?idx=ti&q=%D0%A8%D0%B0%D1%82%D0%B0%D1%85+%D0%B0%D1%88%D0%B8%D0%B3%D1%82+%D0%BC%D0%B0%D0%BB%D1%82%D0%BC%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD+%D1%85%D0%B8%D0%BC%D0%B8+%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82+%D0%B1%D0%B0+%D1%8D%D0%BA%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B0%D1%81%D1%83%D1%83%D0%B4%D0%BB%D1%83%D1%83%D0%B4&sort_by=call_number_asc

Хураангуй

Энэхүү судалгаанд хонины сүүлний тос (ХСТ), сарлагийн дотор өөх (СДӨ), ямааны дотор өөх (ЯДӨ), хонины шөлний тос (ХШТ), үйлдвэрийн тос (ҮТ)-ыг дээж болгон ашиглав. Дээж тус бүрийн химийн үзүүлэлтүүд дээр тулгуурлан хүчлийн тоо багатай (˂3.0) ХСТ, ЯДӨ-ийг нэг шаттай дахин эфиржүүлэхэд 81.6%, 77.1% гарцтайгаар дээд үеийг тус тус ялган авсан. Хүчлийн тоо ихтэй бусад гурван дээжин дээр хоёр шаттай дахин эфиржүүлэлтийг явуулж СДӨ, ҮТ-ноос 73.3%, 76.9% гарцтайгаар дээд үеийг тус тус амжилттай ялган авсан. Харин ХШТ-ны дээжинд урвал бүрэн явагдаж дээд үе үүсгээгүй. Энэ дээж нь хүнсэнд ашиглагдах үедээ полимержсэн байх магадлалтай юм. Ийнхүү ялган авсан дээд үеийн хими техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлж үзэхэд эх дээжээсээ хувийн жин, кинематик зууралдлага, царцах температур багатай бүтээгдэхүүн гарган авсан болохыг баталсан. Дээж бүрт дээд үеийг хамгийн их гарцтай авах урвалын хугацаа болон эргэлтийн хурдыг тус тус өөрчлөх замаар оновчтой нөхцөлийг тогтоосон. Гарган авсан дээд үеийн хими техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, вакум нэрлэг явуулахад молекул масс багасч бүтээгдэхүүн шингэрсэн болохыг баталсан. ХСТ-ноос гарган авсан биодизелийг ӨДТ-тэй хольсон бүтээгдэхүүн нь стандартын шаардлагыг хангаж байсан бол ЯДӨ-нийх стандартын шаардлага хангаж чадаагүй.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар