МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: "Study on the Ethical Status of Certified Public Accountants"
Бүртгэлийн дугаар: P2026-5155
Санхүүжүүлэгч: "Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт"
Мөнгөн дүн: 8.0 сая ₮
Хугацаа: 2026.03.31 - 2026.06.29
Захиалагч: "Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт"
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Төслийн хөрөгжих хугацаа: 2026 оны 03 сараас 2026 оны 06 сар    Төслийн судалгааны зорилго нь: Олон улсын туршлага, судалгаа болон бусад эх сурвалжид тулгуурлан мэргэшсэн нягтлан бодогч гишүүдийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлыг судлан цаашид сайжруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, дүгнэлт өгөх явдал юм. Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлууд нь гэрээ болон ажлын даалгаварт тусгагдсаны дагуу тодорхойлогдоно. Судалгааны төслийн үр дүн нь судалгааны тайлангаар баталгаажна. Судалгааны тайланд: Мэргэшсэн нягтлан бодогчдын одоогийн мөрдөгдөж байгаа ёс зүйн үүрэг хариуцлага, тогтолцоо болон зохицуулалтын нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт үзүүлж буй нөлөөлөл, цаашдын чиг хандлагыг олон улсын түвшинд судалсны үндсэн дээр ёс зүйн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, ёс зүй алдагдахад нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэн тэдгээрийг бууруулах, засаж залруулах боломжит арга хэмжээний хүрээнд холбогдох зарим санал зөвлөмжийг тусгана.

Abstract

Project implementation period: March 2026 to June 2026 The purpose of the project research is: To study the implementation and current situation of the code of ethics of certified public accountants based on international experience, research and other sources, identify the needs and requirements for further improvement, and provide conclusions. The tasks to be performed within the framework of the project will be determined as specified in the contract and terms of reference. The results of the research project will be confirmed by a research report. The research report: Based on an international study of the current ethical responsibilities of certified public accountants, the impact of the system and regulations on the accounting and auditing sector, and future trends, the ethical situation and emerging issues will be identified, and some relevant recommendations will be included within the framework of possible measures to reduce and correct them.

Түлхүүр үгс:
ММНБИ,-ёс-зүйн-дүрэм,-аудитор




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар