МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO207
Багц цаг: 2

Товч агуулга

Сургуулийн нийгмийн ажлын судлах зүйл, хамрах хүрээ, объект, субъект, сургуулийн нийгмийн ажлын үүсэл, түүхэн хөгжилтэй танилцана. Сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны хэм хэмжээ, эрх зүйн баримт бичиг болон сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны технологи дараалал, сургуулийн нийгмийн ажилтны мэдлэг, чадварын шаардлага болон ажлын байрны тодорхойлолт, сургуулийн нийгмийн ажилтны үүргийг судална. Сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөх, боловсруулах, хэлэлцэн тохирох, сургуулийн тухай судалгааны удирдамж боловсруулах болон сурагч, хувь хүн, жижиг бүлэг, гэр бүл, сургууль, олон нийтийн бүлэгтэй ажиллах сургууль дахь эмзэг бүлгийн хүүхдүүдтэй, сургуулийн багш нар болон ажилчидтай ажиллах ур чадварыг эзэмшинэ. Сургуулийн нийгмийн ажлыг үнэлэх, жилийн эцсийн тайлан бэлтгэх асуудлыг судална.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь сургууль дээр нийгмийн ажил явуулах үндсэн зарчим, онцлог, ур чадваруудыг эзэмших, сургууль дахь ил болон далд асуудлуудыг илрүүлэн шийдвэрлэж сурах, сургуулийн нийгмийн ажлын хамрах хүрээг зөв тодорхойлох, сурагч, хамт олон, эцэг эх, хувь хүмүүстэй хамтарч ажиллах, тэднийг дэмжин туслах, нээн хөгжүүлэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO200
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлийн хүрээнд нийгмийн тусламж түүхэн үзэгдэл болох тухай эргэцүүлэх ба уламжлалт буюу аж үйлдвэрээс өмнөх нийгмийн болон аж үйлдвэржсэн, орчин үеийн нийгмийн тусламжийн хэлбэрүүдийн талаар хэлэлцэх болно. Нийгмийн халамжийн болон хамгааллын үзэл санаа болон бодлогын үүсэл хөгжил, түүхэн хувьсал, өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулах юм.

Зорилго

Оюутанд нийгмийн хамгааллын түүхийн талаар сиситемтэй мэдлэг олгож, нийгмийн хамгааллын түүхэн үзэл санаа хийгээд практикийн мөн чанарыг суурь ойлголтыг эзэмшүүлж, улмаар мэргэжлийн ухамсар төлөвшүүлэхэд хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI102
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн хүрээнд оролцогчид нийгмийн асуудлын тухай ойлголт, түүний үндсэн элементүүд, нийгмийн асуудлыг тайлбарлах социологийн хандлагуудыг авч үзэх болно. Түүнчлэн орчин үеийн нийгмийн асуудлын төрөл, хэлбэрүүдийг социаль бүтэц, харилцаа, институцүүдийн хүрээнд хэлэлцэх болно.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь нийгмийн шинжлэх ухааны судлагдахууны салбар дундын орон зайд үлэмж чухал байр суурь эзэлж буй “социаль асуудлууд”-ын талаар суралцагчдад шинжлэх ухааны суурь мэдлэг олгох, цаашид гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгөх явдал юм. Түүнчлэн суралцагчид орчин үеийн нийгмийн асуудлуудын учир шалтгаан, тэдгээрийн бүрэлдэх үйл явц, төрөл, хэлбэрүүдийн талаар ойлголт эзэмших болно. Суралцагчид тус хичээлд хамрагдсанаар орчин үеийн нийгэм дэх социаль асуудлууд нь хүмүүсийн зан үйл болон институцийн хүчин зүйлсээр хэрхэн нөхцөлдөж байгаа талаар социологийн болон бусад нийгмийн шинжлэх ухааны ойлголт, үзэл баримтлалын үүднээс эргэцүүлэх, тайлбарлах боломжтой болж, цаашид нийгмийн шинжлэх ухааны аль нэг салбараар суралцахад шаардлагатай суурь мэдлэгийг бүтээх юм. Нийгмийн шинжлэх ухааны оюутнуудад нийгмийн асуудлууд төрөн гарахад хүргэж буй байгаа социаль тогтолцоо, институц, үйл явцад шүүмжлэлт байр сууринаас хандах, түүнчлэн тэдгээрийг нийгмийн хөгжил, сайн сайхан байдал, хүний эрхийн үүднээс тайлбарлах суурь мэдлэг, ойлголт олж авах нь чухал билээ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO307
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлээр хөгжлийн тухай үндсэн ойлголтыг авч үзнэ. Түүнчлэн, модернчлал, хараат байдал ба дэлхийн системийн хандлага, постмодернизм зэрэг хөгжлийн онолуудыг үзэх ба нийгмийн бодлого, ядуурал, тэгш бус байдал, олон нийтийн хөгжил, хот ба хөдөө орон нутгийн хөгжил, жендерийн тэгш бус байдал, боловсрол ба хөгжил, ил тод байдал ба институцууд, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа ба чадавхын талаар асуудлыг судалж, нийгэм, эдийн засгийн хөгжилд нийгмийн ажилтны үүрэг, оролцооны талаар авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь нийгмийн хөгжлийн талаар тодорхойлолт, ойлголтууд, онол үзэл баримтлалууд, хөгжлийн бодлого, түүнд хамаарах судлагдахуун ба асуудлуудыг танин мэдэхэд оршино. Нийгмийн ажил нь нийгмийн өөрчлөлт, нийгмийн хөгжил, хүмүүсийн нэгдмэл байдал, хүчирхэгжүүлэхийг хөхиүлэн дэмждэг мэргэжил ба энэхүү хичээлээр мэргэжлийн үнэт зүйл, зарчмыг нийгмийн хөгжлийн агуулгаар гүнзгийрүүлэн танин мэдэж, нийгмийн ажилтны зүгээс хөгжлийн асуудалд дүн шинжилгээ хийж, хэрхэн ажиллах талаар суурь ойлголт эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO100
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн ажил: Хүн-орчин, нийгмийн өөрчлөлтийн төлөөх интервенц хичээлийн хөтөлбөр, ашиглагдах материал нь АНУ-ын Чикагогийн их сургууль, Питтсбургийн их сургууль болон Техас дахь Остиний их сургуулиудын Нийгмийн ажлын салбарт заагддаг мэргэжлийн суурь хичээлийн хөтөлбөрөөс эх авсан бөгөөд нийгмийн шинжлэх ухааныг сонирхож буй бакалаврын түвшний оюутнуудад зориулагдсан болно. Нийгмийн ухааныг сонгон суралцаж буй оюутнуудад мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь тус болох зорилгоор тус хичээлийн хөтөлбөр нь дараах дэд сэдвүүдээс бүрдэл болно. Үүнд: 1. Нийгмийн ажлын түлхүүр ойлголтууд 2. Нийгмийн ажил хөгжиж буй мэргэжил болох нь 3. Нийгмийн институцуудийн чиг үүргийг дэмжих нь 4. Нийгмийн асуудлууд ба интервенцүүд

Зорилго

Уг хичээлийн ерөнхий зорилго нь МУИС-д элсэн суралцагчдад нийгмийн ажлын суурь мэдлэг олгох, цаашид гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгөх явдал юм. Үүний тулд тус хичээлээр оюутнуудад нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, тогтолцоо нь хүний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар ойлголт өгч, хүмүүс хоорондын харилцаа, зан үйл, цаашлаад хүн нийгмийн харилцааны үндсийг нийгмийн ажлын түлхүүр ойлголтууд болон зарчмуудад тулгуурлан тайлбарлахыг зорилт болгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: CULT104
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулга дараах 3 бүлэгт хуваан судлах болно.  Бичих үйл явцын талаарх ерөнхий ойлголтууд: Оюуны өмчийн хулгай, ном зүйг хийх олон төрлүүд  Бичихийн тулд унших нь: Мэдээллийн эх сурвалжуудтай танилцуулах нь : Ном сурах бичиг, нэгэн сэдэвт бүтээл, ЭШ-ний хурлын материал, судалгааны материал, онлайн эх сурвалж, өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрийг үнэлэх, сонгох ур чадвар Эрдэм Шинжилгээний Бичлэгийн олон төрөл байдал: товч агуулга, хариу өгсөн бичлэг, тойм, тэтгэлэг хүсэх санал /эссэ хэлбэртэйгээр/ , Баримт бичиг судлалын арга, Мэдээллийн эх сурвалжаас санаа олж авах техникүүд  БИЧИХ ҮЙЛ ЯВЦ:Эрдэм Шинжилгээний Бичлэгийн олон төрөл байдал: товч агуулга, хариу өгсөн бичлэг, тойм, тэтгэлэг хүсэх санал /эссэ хэлбэртэйгээр,Санаа төрөх үйл явц, сэдвээ сонгох: Амжилттай бичихийн үндэс сэдэв сонголтоос санаагаа зөв олохоос эхэлдэг тухай, Эссе түүнд тавигдах шаардлагууд. Хянах, Редакторлах- Хүн бүр уншигч, бичигч өөрийн сонгосон сэдэв болон бусад үе шатуудыг ойлгомжтой эсэхийг дахин харах үе шат.

Зорилго

• Дараах зорилгуудыг агуулж байна.  Оюутнуудад ТА Ч БАС БИЧИГЧ гэдгийг ойлгуулах, өөрт нь итгэл үнэмшил төрүүлэхийн тулд судалгаа хэрхэн хийх, санааг олж авах, олж авсан санаагаа хэрхэн хэлбэржүүлэн бичихэд  Бакалаврын түвшинд суралцаж байхдаа оюутнууд бүтээлч, задлан шинжилгээ хийх чадварт суралцуулах, түүнийг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт чиглэгдэнэ. Оюутнуудад олон улсын түвшинд эрдэм шинжилгээний бичигт тавигддаг шаардлага стандартуудтай танилцуулна.  Мөн Бичих-Унших үйл явц салшгүй холбоотойг ойлгон бүтээлчээр ажиллахад суралцана. Бичихийн тулд ашиглаж болох олон техникүүдтэй танилцан, идэвхтэйгээр ашиглаж болох арга барилд суралцуулна. Ач холбогдол МУИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутан шинжлэх ухаан, танин мэдэхүй, нийгмийн нийтлэг сэдвээр мөн судлахаар зэхэж байгаа мэргэжлийн чиглэл\хөтөлбөрийн хүрээнд оюутны бичил эрдэм шинжилгээний ажил бичих бичлэгийн ур чадварт суралцана,Үүнд: Цаашлаад өөрийгөө илэрхийлэх, бүлгээр ажиллах, хамтран ажиллах харилцааны чадавхи сууна. Эдгээр мэдлэг ур чадварыг эзэмшсэнээр оюутан бүтээлч сэтгэлгээнд суралцаж, бичиг харилцааны суурь соёл, ур чадвартай болох ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар