МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH701
Багц цаг: 3

Товч агуулга

Соёл судлалын онол сэтгэлгээний мэдлэгийн цэгц мэдлэг эзэмшинэ. – Монгол угсаатныг бүрэлдэхүүнээр нь түүхэн хөгжлийн явцад нь судална.–Монголчуудын соёлын талаарх эрдэмтэн судлаачдын үзэл баримтлал зэрэгтэй бүтээлээр нь судална.

Зорилго

Монголчуудын уламжлалт соёлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй иж бүрэн, эмх цэгцтэй мэдлэг, бие даасан чадвартай болгох - Монгол угсаатнуудын доторх соёлын ялгааны талаар онолын нарийвчилсан ойлголттой болж, энэ үндсэн дээр шинжилгээ судалгаа болон нийтийн албаны ажилд ашиглах дадалтай болгох; - Соёл судлалын талаар гүнзгий мэдлэгийг ямар ч түвшний сургалт эрхлэх чадвартай болгох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH800
Багц цаг: 3

Товч агуулга

Шинэ либерализм хэмээх энэхүү ойлголт, дэлхийг хамарсан нийгмийн байдал хэрхэн бий болсон түүх, бий болоход гол нөлөө үзүүлсэн онол сэтгэлгээ, үндэстэн улс, тэдний улс төр болон эдийн засгийн нөлөө, хадлага, ноёрхол, шинэ маягийн колоничлол, хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, түүний үр дүн нөлөөлөл, эсэргүүцэл, тэмцэл зэрэг сэдвийг хамруулан авч үзнэ.

Зорилго

Хичээлийн гол зорилго бол XX зууны сүүл XXI зуун эхэн үеийн дэлхий нийтийг хамарсан улс төр, эдийн засаг, хөгжил, нийгмийн асуудлыг даяаршил, либерализм, шинэ либерализмын сэдэв дор нэгтгэн авч үзсэн сүүлийн үеийн бүтээлүүдийг танилцуулах, мэдлэг болгох юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH600
Багц цаг: 3

Товч агуулга

Монголоор: Барагцаалан авч үзвэл ХХ зууны сүүлээс хойших антропологийн онолыг орчин үеийн гэдэг үечлэлд багтааж байгаа юм. Энэ үеэс хойш гарч өргөн тархсан гол гол онолуудыг нарийвчлан нэг бүрчлэн задалж үзнэ. Энэ хичээл Антропологийн цаг үеийн сэдвүүдийн тойм семинар хэмээх хичээлтэй төстэй боловч зохион байуулалтын хувьд ялгагдана. Багш гол үүрэгтэй оролцож оюутнуудад шинээр гарч байгаа онолын мэдлэгийг цаг тухайд нь хүргэж байх явдал юм. Өөрөөр хэлбэл, агуулгын хувьдаа антропологи, этнологийн салбарын хөгжлийн хурдацыг дагаж хувирч байх юм. Тухайлбал, Хенриетта Моорын антропологийн чухал тулгамдсан асуудлуудын нэг болох антропологийн мэдлэгийн ирээдүйн чиг хандлага, өнөөгийн учир дутагдал, нийгэмд гүйцэтгэх үүрэг ач холбогдол, ХХI зуунд антропологийн мэдлэгийг хэрхэн нийгэмд ашигтайгаар өрнүүлж болох талаарх судалгааг дурдаж болно. Түүнчлэн орчин үеийн антропологт нэлээд дэлгэрч байгаа Аржун Аппадурайгийн даяарчлалд нийгэм соёлууд хэрхэн адилсахын (homogenization) хажуугаар бас бие бинээсээ ондоошиж (heterogenization) байдаг, хэрхэн нэгдэж байгаа юм шиг хэрнээ бие биенээсээ салж хуучин хэрэглэж байсан төв болон зах гэдэг тогтолоцоогоор авч үзэж боломжгүй болсон бөгөөд энэ байдалд төр засаг ямар үүрэг байр суурьтай оролцдог талаарх судалгаа байдаг. Бразилийн антропологич ДеКастрогийн перспективизм гэхчилэнгийн өдгөө нэрд гарч байгаа онолыг танилцуулна. Сүүлийн үеийн шинэ онолыг танилцуулахаас гадна онолын хамт шинээр нэрд гарч байгаа орчин үеийн нэртэй антропологчдын намтар, судалгааны чиг баримжаа, бүтээлүүдийн агуулгыг танилцуулах болно.

Зорилго

Зорилго нь оюутнуудад шинээр гарч байгаа онолын мэдлэгийг цаг тухайд нь хүргэж байх явдал юм. Өөрөөр хэлбэл, агуулгын хувьд антропологи, этнологийн салбарын хөгжлийн хурдацыг дагаж хувирч байх юм. Антропологийн судалгааны чиглэл, дэг сургуулиуд, онолын задлан шинжилгээнд байнга шүүмж, маргаан, чиг хандлагад нь өөрчлөлт гарч байдаг бөгөөд энэ бүхний цаана учир шалтгаан задлан шинжилгээ, арга зүй онолын маргаан агуулга заавал байдаг бөгөөд энэ хичээлийн зорилго бол тус агуулгыг цаг тухайд нь оюутнуудад олгож байх явдал юм. Тухайлбал, сүүлийн үед онтологийн антропологи, антропологийн төгсгөл гэх мэт тус шинжлэх ухааны одоо болоод ирээдүйд шууд хамаатай асуудлууд судлаачдын дунд эрдэм шинжилгээний түвшний маргаан гарсантай танилцах жишээтэй.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар