МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: LING655
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр хэлний үзэгдэл нь ард түмний соёл, сэтгэлгээний илэрхийлэл болох талаарх суурь мэдлэгийг олж авна. Үүний тулд өнөөгийн хэл шинжлэлд зонхилох болсон хэл, соёлын шүтэлцээ” болон “харилцааны хэм хэмжээнд нөлөөлөх соёлын ялгаа”- ны асуудлыг ерөнхий хандлага болгож хэл ба соёл хоорондын харилцааг өргөн агуулгаар тайлбарлах, соёлын тухай ойлголт, хэл соёлын шүтэлцээ, хэл соёлын шүтэлцээнд хүн болон харилцааны хүчин зүйл, хүн төрөлхтний түгээмэл мэдлэг, тухайн ард түмний ертөнцийн тухай мэдлэгийг эзэмшинэ. Ертөнцийн хэлний зураглалтай уялдуулан хэлний үзэгдлийг танин тайлбарлаж, ард түмний амьдрал, ахуйн онцлог зүйл, эдгээрийг нэрлэсэн дүйцэлгүй нэгжүүд, тогтвортой нийлэмж, өвөрмөц хэллэг зэрэг үгийн сангийн нэгжүүдийг судлах замаар цогц ойлголттой болно.

Зорилго

Хүний харилцааны хэрэглүүр, дохионы тэмдэг болох хэл, түүнд шингэсэн соёл, харилцааны хэм хэмжээг прагматик хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл, танихуйн хэл шинжлэл, антропологи хэл шинжлэлийн уулзварт зэрэгжүүлэн судлах, хэл соёлын шүтэлцээг үндэсний соёлын холбогдолтой үг хэллэг, ард түмнүүдийн ертөнцийн зураглалын онцлогт тулгуурлан олон хэл соёлын үзэгдлүүдийг судлах замаар хүн төрөлхтний нийтлэг хийгээд ард түмнүүдийн соёл, сэтгэлгээний онцлогийг ойлгож таних судалгааны арга барилтай болох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FREN213
Багц цаг: 2

Товч агуулга

Франц хэлний цагаан толгой заах, үсгийн дуудлага хэвшүүлэх. Авиа, авиалбар (эгшиг, гийгүүлэгч, хагас эгшиг) болон үе заах (бүтэц, өнгө); 12 эгшиг [i] [y] [u] [e] [ə] [ø] [o] [ɛ] [œ] [ɔ] [a] [ɑ]; хамаршсан эгшиг [ɔ̃] [ɑ̃] [ɛ̃] [œ̃], хагас эгшиг [j] [w] [ɥ], гийгүүлэгч авиа [c, p, b, m, f, t, d, s, l, r, n, g, h, q, v, z]; гийгүүлэгч авиан ангилал (уруулын, шүдний, түүшийн, тагнайн, нармайн); хамжих гийгүүлэгч [p, b, t, d]; шүргэх гийгүүлэгч [b, g, f, s, v]; [gn, gl+i, e, sc+i, e]; хажуугийн гийгүүлэгч [l]; чичрэх гийгүүлэгч [r]; хамжин шүргэх гийгүүлэгч [s, z].Хэмнэлийн бөлөг зааж, хэвшүүлэх (өргөлт, холбох ба залгах ёсон); Аялга хэвшүүлэх (хүүрнэх, асуух, захирах) гэсэн үндсэн 4 ангиллаар авиа, авиалбарын дуудлага, үсгийн нийлэмж, галиг болон хэлэхүйн урсгал дахь авиа ижилсэх, ондооших, гээгдэх зэргийг эх хэлнийхээ сууриар ялгаруулан үзнэ.

Зорилго

Парис аялгууг зөв дуудаж хэвшүүлэх; галигаар үгийг зөв дуудах мөн толь хэрэглэж сурах; авиазүйн онолын үндсэн ойлголтыг таниулснаар цаашид судлагааны ажил хийх сонирхол төрүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: EUST201
Багц цаг: 3

Товч агуулга

Европын холбооны үүсэл бүтэц, зохион байгуулалт, зорилго, үйл ажиллагаа, хэтийн төлөв болон Европын холбооны эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлогод Герман, Итали, Испани, Польш, Орос, Франц, Чех улсын эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийн талаар үзнэ.

Зорилго

Бүс нутгийн буюу Европын холбоо болон Герман, Итали, Испани, Польш, Орос, Франц, Чех улсын бодлого, хэтийн төлөвийн талаар цогц ойлголт өгөх.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар