МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH206
Багц цаг: 3

Товч агуулга

Улс төрийн хамгийн бичил хэлбэр болох хоёр хүний захирах, захирагдах харьцаанаас эхлээд улс төрийн томоохон хэлбэрийн харилцаа болох ард түмэн төрийн харьцаа, хоёр улс үндэстний нийгмийн харилцааг антропологийн онолын үүднээс судална. Тус хичээл нь лекц, семинар гэсэн бүтэцтэй, 16 долоо хоног үргэлжлэн орно. Дээр дурдсан хамгийн бага ба хамгийн нүсэр хэлбэрийн хооронд орших улс төрийн харилцааны хэлбэрүүд, захирах захирагдах харилцааны төрөл зүйл, гол хүчин зүйлсийг танилцуулна. Багцалбал гол судлах үндсэн сэдвүүд нь улс төрийн тогтолцооны үүсэл хөгжил, төрөл зүйл, захирах, ноёрхлын хэлбэрүүд, төрийн тухай онолууд, хүч эрх мэдлийн нөлөө, бүрэн эрхийн мөн чанар түүний нийгэм дэх тусгал, хүчирхийлэл эдгээр болно.

Зорилго

Улс төрийн антропологийн суурь ойлголтууд болох хүч, эрх мэдэл, төр, тэдгээрийн харилцан хамаарал, уялдаа холбоо зэргийг орчин үеийн антропологийн онол, үзэл баримтлал, чиг хандлагын хүрээнд бакалаврын түвшинд мэргэшин судлах мэдлэг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH206
Багц цаг: 3

Товч агуулга

Улс төрийн хамгийн бичил хэлбэр болох хоёр хүний захирах, захирагдах харьцаанаас эхлээд улс төрийн томоохон хэлбэрийн харилцаа болох ард түмэн төрийн харьцаа, хоёр улс үндэстний нийгмийн харилцааг антропологийн онолын үүднээс судална. Тус хичээл нь лекц, семинар гэсэн бүтэцтэй, 16 долоо хоног үргэлжлэн орно. Дээр дурдсан хамгийн бага ба хамгийн нүсэр хэлбэрийн хооронд орших улс төрийн харилцааны хэлбэрүүд, захирах захирагдах харилцааны төрөл зүйл, гол хүчин зүйлсийг танилцуулна. Багцалбал гол судлах үндсэн сэдвүүд нь улс төрийн тогтолцооны үүсэл хөгжил, төрөл зүйл, захирах, ноёрхлын хэлбэрүүд, төрийн тухай онолууд, хүч эрх мэдлийн нөлөө, бүрэн эрхийн мөн чанар түүний нийгэм дэх тусгал, хүчирхийлэл эдгээр болно.

Зорилго

Улс төрийн антропологийн суурь ойлголтууд болох хүч, эрх мэдэл, төр, тэдгээрийн харилцан хамаарал, уялдаа холбоо зэргийг орчин үеийн антропологийн онол, үзэл баримтлал, чиг хандлагын хүрээнд бакалаврын түвшинд мэргэшин судлах мэдлэг олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH307
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр хүн өөрийн амьдарч буй байгаль орчинтойгоо ямар харилцаанд ордог, мөн хүн байгалийн харилцан хамаарлын талаар антропологийн үзэл баримтлалыг танилцуулах юм. Байгаль орчныг хүн хэрхэн өөрөө бий болгож байсан болон байгаль орчин эргээд хүнд ямар нөлөө үзүүлж өөрчилж байсан бэ? Бид байгаль дэлхийгээ эсвэл биднийг тойрон байгаа хүрээлэн буй орчныг яаж тодорхойлдог вэ? Энэ ойлголт өөр өөр соёлуудад ямар ялгаатай байдаг вэ? Байгаль орчин яаж доройтож байна, түүнд хүний оролцоо ямар байгаа вэ? Байгалийн нөөцийг эзэмших, хянах, байгаль дэлхийн ач холбогдол, хүрээлэн буй орчноо хайрлаж хамгаалах тал дээр хүмүүс өөр өөр байр суурьтай, ойлголттой байх үед чухам юу болдог вэ? Уул уурхайн хөгжил байгаль орчныг хамгаалах үзэл санаатай хэрхэн сөргөлдөж, ямар үр дагавар гаргаж байна вэ? Уул уурхайг эсэргүүцсэн хөдөлгөөнд хэн оролцож байна вэ? Тэгээд хэн үүнийг шүүх вэ? Энэ хичээлээр эдгээр асуултуудад антропологичид хэрхэн хандаж байгааг болон мөн экологийн антропологи, уул уурхайн антропологи, экологийн улс төрд хэрхэн үзэж байгааг судлана.

Зорилго

Энэ хичээлээр экологийн антропологийн онолын хөгжил, тухайлбал байгаль орчныг эсвэл соёлыг илүү шүтэх, аль нэгээр нь нөгөөг нь тодорхойлох оролдлогууд болон цаашид хүний амьдрах орчин, нийгэм хоёрын хоорондын харилцан хамаарлыг ойлгож мэдсэнээр байгаль орчинтой холбоотой аливаа судалгаанд академик дүн шинжилгээ хийх чадвартай болно. Түүнчлэн уул уурхайгаар байгалийн баялаг олборлох түүнээс үүдэн бий болох байгаль орчны хохирол, бусад сөрөг болон эерэг үр дүнг судлаачийн байр сууринаас үнэлэн дүгнэх онолын чиг баримжаатай болох юм. Байгалийн нөөц болон нийтийн өмч, түүний хуваарилалтын асуудалд дэлхийн чиг хандлага ямар байгааг сүүлийн үеийн судалгаануудын тоймыг уншиж судалснаар бодитой, аль нэг талд орохгүй, өөрийн мэдлэгээр үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид гүнзгийрүүлэн судлах үндэс суурийг олгоход хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH407
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр хотын орон зай, газар нутаг, хөдөлгөөн, нийтийн болон хувийн орон зай дахь нийгмийн амьдралын талаар үндсэн ойлголот авна. Хүн ам олноор төвлөрөн суух газар нутаг дахь эдийн засгийн зохион байгуулалт, хэрэглээ, чөлөөт цагаа өнгөрөөх, амьдрах хэвшил хэрхэн ялгарч байгааг уламжлалт болон шинэ либерал нийгмийн нөлөөллийг авч үзнэ. Хот, хотын төлөвлөлт, хотын иргэн, тэнд төлөвшин бий болж буй зан суртахуун, ёс заншил, нийгмийн хараа хяналт, хүчирхийлэл, улс төрийн асуудал, сорилттой танилцана.

Зорилго

Энэхүү хичээл нь антропологийн шинжлэх ухаанд хотын антропологи хэмээн судлагдах болсон дэд салбарыг танилцуулах юм. Хүний нийгмийн тодорхой хэсэг бүлэг бөөнөөр цуглан нийлж, орон зайн зохион байгуулалтанд орж, тодорхой цаг хугацааг хамт өнгөрөөх болсноор нийгэм соёлын ялгаатай ёс, зан үйл, амьдралын хэвшил, тогтолцоо, дүрэм журам, хэвшил бий болдог. Үүнээс улбаалан хүний бүтээн бий болгосон материаллаг, оюун санааны өвөрмөц ертөнц бий болж, тэнд нийгмийн бүлэг, хувь хүн аж төрж буй байдлыг антропологийн онол сэтгэлгээтэй холбон ойлгох чадвартай болох юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH219
Багц цаг: 3

Товч агуулга

Хөгжлийн антропологи хичээлийн 16-н долоо хоногт лекц, семинарын хүрээнд нь тус ухааны талаарх удиртгал, хөгжлийн тухай үндсэн онолууд болох орчин үежилт, хараат байдлын онол, пост-модерн онол, Зөвлөлт маягийн орчин үежилт монголд яаж өрнөсөн, даяаршил, либерализм, олон улсын хөгжлийн байгууллагууд, хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөр, иргэний нийгэм, жендер, хүрээлэн буй орчин хийгээд мал аж ахуй, ядуурал, тэгш бус байдал, Азийн бар улсуудын тухай, хүн төвт хөгжил, тогтвортой хөгжил, оролцооны хөгжил болоод тус ухааны ирээдүйн чиг хандлагын тухай дэлхийн тэргүүлэх их сургуулиадад уншиж буй сүүлийн үеийн судалгааг уншиж, сэдэв тус бүрийг задлан шинжлэх юм.

Зорилго

Энэхүү хичээл нь хөгжил, хөгжлийн антропологи, хөгжил судлал, хөгжлийн тухай үндсэн онол, хөгжлийг судлах судалгааны арга зэргийн үүсэл, хувирал өөрчлөлт, одоогийн голлох чиг хандлагын тухай мэдлэг өгөх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH308
Багц цаг: 3

Товч агуулга

1990 оноос өмнө дэлхий ертөнц улстөр болон идеологийн хувьд хоёр туйлд оршиж байсан гэж үздэг. Тоталитар бас ардчилсан нийгмүүд, авторитар эсвэл либерал дэглэмтэй. Эдийн засгийн хувьд чөлөөт зах зээлийн эсвэл төвлөрсөн төлөвлөгөөт байжээ хэмээн дүгнэдэг. 1990 онд Берлийны Хана нуран унаснаар Баруун гэгдэх либерал үзэл энэхүү идеологийн өрсөлдөөнд ялалт байгуулсан. Гэтэл 1990 оноос хойш ялангуяа хуучин социалист орнуудад хүчээ авах болсон үндсэрхэг үзэл, популист хөдөлгөөнүүд болон либерализмын эсрэг зарим нэгэн хөдөлгөөнүүдийг юу гэж ойлгох вэ? Ихэнхи социализмын дараахь орнуудыг шаталсан хөгжил мөн нийгмийн хувьслын онолын үүднээс хардаг; цэцэглэж буй ардчилсан нийгэмтэй, хөгжиж буй эсвэл бүрэлдэж буй либерал төлөвшилтэй г.м. Энэхүү хичээлээр социализм гэж ямар нийгэм байсан юм, одоо түүнээс уламжлагдсан зүйл гэж байдаг юмуу мөн бидний одоогийн нийгмийг (социалист үзэл суртал орхин одсон оронз айг) ямар үзэл онолууд дүүргэж байдаг талаар судлах болно.

Зорилго

Хуучин социалист орнуудын нийгмийн зохион байгуулалт, түүхэн замналаас үүдсэн өнөөдрийн нийгмийн онцлог талуудыг шинжлэн судлах. Социализм гэж юу байв? Онолын үндэс ба түүхэн нөхцөл, явцыг таниулах. Социалист зохион байгуулалтаас үлдсэн өв, нийгмийн залгамж юy вэ? Өнөөдрийн улс төрийн болон эдийн засгийн үр дагавруудыг шинжлэн судлах. Пост-социалист нийгэм дахь хүчээ авч буй үндсэрхэг үзэл, хөгжлийн байгууллагуудын дискурс, эдийн засгийн нэолиберал бодлогуудыг судлах. Бид яагаад үүнд өртөх болов? Монгол дахь социалист туршлага ба пост-социализм дахь туршилтуудыг авч үзэх, шүүмжлэх чадварыг бий болгох зэрэг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH657
Багц цаг: 3

Товч агуулга

Дэлхийн улс гүрэн, үндэстэн угсаатны нийгэм соёлыг тодорхойлох, тэднийг хооронд нь ялгаж салгах, ижил төстэйгээр ангилах, улс орнуудын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгох, хадгалах, нэгтгэхэд төр засгаас, хүн ардын зүгээс хэрхэн өөрсдийгөө тодорхойлж байгааг судална. Эдгээр оролдлогуудаас хэл соёлоор ялгаж ангилах, улмаар иргэншил гэх тодорхойлолт, ойлголтыг бий болгож, ялгаж байгааг судална. Иргэншсэн, иргэншээгүй гэх ойлголтуудын цаана суурьшсан, суурьшаагүй буюу нүүдэлчин ард түмний амьдрах хэлбэр нь хүн төрлөхтний иргэншлийн эсрэг туйл гэх ойлголтыг задлан шинжилж, улс орнуудын жишээ дээр судална. Thomas Hobbs, Montesquieu-ээс эхлэн Oswald Spengler, Toynbee, Huntington, Deleuze & Guattari гэхчлэн судалж, орчин үеийн иргэншлийн популизмийн хүрээнд Yilmaz, Brubaker, Дугин, Фэй Шяотун зэрэг судлаачид, тэднийг шүүмжилсэн онол сэтгэлгээг улс орнуудын жишээн дээр авч үзнэ. Монголд өрнөж буй нүүдлийн соёл иргэншлийг бий болгох оролдлого хэрхэн улс төржиж, улс орны тусгаар тогтнолтой холбогдож байгаа талаар дэлгэрэнгүй судалгааг семенарын хичээл болон эсээ бичих байдлаар хийнэ.

Зорилго

Тус хичээлийг үзсэнээр оюутнууд дараах зорилгын хүрээнд мэдлэг, ур чадвар эзэмшинэ. Соёл иргэншлээр хүн төрлөхтнийг хэрхэн ялган ангилж байгааг антропологийн үүднээс шүүмжлэлт байдлаар хэлэлцэх, ялангуяа нийгэм улс төр, эдийн засаг, үндэстэн угсаатны зүгээс хэрхэн соёл иргэншлийг тодорхойлж байгааг шүүн хэлэлцэх чадвартай болох. Орчин үед дахин давалгаалан бий болж буй иргэншлийн тухай асуудлыг хэлэлцэх, улс гүрнүүдэд бий болж буй үндэсний үзлийг соёл иргэншлийн ойлголт, зөөлөн хүчний бодлого зэрэгтэй уялдуулж сурах. Эрдэм шинжилгээний ажил, онол, судалгааг соёл иргэншлийн онол сэтгэлгээтэй холбож уншиж ойлгодог болох. Судалгааны бүтээл болон амьдралын баримт жишээнд эрдэм шинжилгээний шүүмж, санал боловсруулж сурах, задлан шинжилж, үнэлэлт дүгнэлт өгч сурах. Эзэмших ерөнхий ур чадварт Магистр, докторын диссертаци бичихэд онол сэтгэлгээг бодит кейстэй уялдуулан бичих дадал олгох. Оюутнуудын англи хэлний мэдлэг дээшилнэ. Олон нийтэд ярих илтгэх ур чадвар сайжрах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус
Индекс: METH601
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь нийгмийн ухааны онолын суурь ойлголт, түүхэн хөгжил, гол урсгалууд болон судалгааны арга зүйн үндсийг ахисан түвшинд судлахад чиглэнэ. Оюутнууд нийгмийн үзэгдлийг тайлбарлахад хэрэглэгддэг онолуудыг харьцуулан судалж, судалгааны арга зүйг онолын үүднээс сонгох, хэрэглэх чадвар эзэмшинэ. Хичээлийн хүрээнд каче, квант, холимог судалгааны арга зүй, онолын шүүмжлэл, кейс анализ, эрдэм шинжилгээний бичиг баримт боловсруулах аргачлал зэрэг сэдвүүдийг хамарна. Мөн судалгааны ёс зүй, нийгмийн судалгааны ач холбогдлыг онолын түвшинд авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь нийгмийн ухааны онолын суурь ойлголт, түүхэн хөгжил, гол урсгалууд, судалгааны арга зүйг гүнзгийрүүлэн судлуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, онолын хэрэглээний чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийн ач холбогдол нь ахисан түвшний оюутнуудад онолын суурь мэдлэг, судалгааны арга зүйн чадамж, шүүмжлэлт сэтгэлгээ, эрдэм шинжилгээний чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус
Индекс: METH702
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал тодорхойлох, судалгааны асуудал дэвшүүлэх, судалгаа, судалгааны үндсэн элементүүд, судалгааны төрлүүд, судалгаа хийх үе шатууд, онол-судалгааны тойм үнэлгээ хийх, судалгааны төсөл боловсруулах арга зүй, тоон ба чанарын аргачлал, судалгааны мэдээлэл цуглуулах аргууд, судалгааны үр дүнг унших, тайлагнах арга зүй, судалгааны ажлыг төлөвлөх, гүйцэтгэх арга зүй.

Зорилго

Хүн ам, нийгэм, эдийн засгийн үзэгдэл үйл явцыг судлах судалгааны аргууд, тоон болон чанарын судалгааны ерөнхий аргачлал, судалгааны төсөл боловсруулах, судалгааг төлөвлөх үе шатны тухай мэдлэг, арга зүйтэй танилцана.Өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд тоон болон чанарын судалгааны аргачлалын аль нэгийг сонгон, гүнзгийрүүлсэн байдлаар тухайн арга зүй, аргачлалтай дэлгэрэнгүй танилцаж, онолын мэдлэгээ ашиглан Монгол улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлын хүрээнд судалгааны сэдэв сонгон, онол судалгааны тойм хийх, төсөл боловсруулах, бичил судалгаа явуулах зэрэг бие даах ажлыг гүйцэтгэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH100
Багц цаг: 3

Товч агуулга

Антропологийн шинжлэх ухааны үндсэн чиглэлүүдийн онолын үзэл баримтлал болон судалгааны арга зүй, судалгааны үр дүнтэй танилцаж хүний өвөг дээдэс захирагдаж байсан биологийн зүй тогтлоос нийгмийн зүй тогтол руу шилжих явц, хүн үүссэн цаг хугацаа, газар нутаг, төрхтний ангилал, орчин үеийн хүний бие бялдрын өсөлт хөгжил, түүний зүй тогтол, нөлөөлдөг хүчин зүйлс, биеийн бүтэц, хэлбэр, хэв шинжийн ангилал, биологийн нас, акселераци, хөгшрөлтийн тухай мэдлэгийг танилцуулна. Нийгэм, соёлын антропологи нь хүний нийгэм ба соёлыг судалдаг ухаан юм. Энэ хичээл нь соёлын антропологийн ухааны үндсэн судлах зүйлүүд, ухагдахуунууд, аргууд, өнөөгийн төлөв байдал, болон түүний хэрэглээний талаар ерөнхий мэдлэгийг олгоно. Тус хичээл нь антропологийн шинжлэх ухааны түүхэн тойм, бусад салбар шинжлэх ухаануудтай нэгдэх холбоо, cудалгааны арга зүй, дэлхий дахинд антропологийн хөгжил хийгээд дэд салбарууд гэсэн үндсэн хэсгээс бүтэх болно.

Зорилго

Антропологийн үндэс хичээл нь МУИС-ийн 1, 2-р ангийн оюутнуудад зориулагдсан. Хүний гарал үүсэл, эволюци хөгжил, угсаатны антропологи, төрхтний ангилал, хүн төрлөхтний зүйлийн нэгдмэл байдал, орчин үеийн хүний бие бялдрын биологи онцлог, хүний удамшил хувьслын тухай мөн хэрэглээний антропологийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Антропологийн нэг салбар болох нийгэм, соёлын антропологийн түүх, судалгааны арга зүйн онцлог, онолын задлан шинжилгээг танилцуулж оюутнуудыг нийгэм, соёлын антропологийн ухааны анхан шатны мэдэгдэхүүнтэй болж цаашид энэ чиглэлээр суралцах бэлтгэл мэдлэг чадвар олгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH601
Багц цаг: 3

Товч агуулга

Антропологийн шинжлэх ухааны арга зүйн түүхэн болон орчин үед гарч ирсэн асуудлуудыг танилцуулна. Тус хичээл нь арга зүйтэй холбоотой онолын мэдлэг олгох бөгөөд сонгодог зохиолчдын бүтээлүүдтэй танилцах болно

Зорилго

Антропологийн шинжлэх ухааны арга зүйн түүхэн болон орчин үед гарч ирсэн асуудлуудыг дүгнэн шинжилнэ. Тус хичээл хоёр үндсэн чиг хадлагатай: нэгдүгээрт оюутнуудад арга зүйтэй холбоотой онолын мэдлэг олгох. Хоёрдугаарт тус хичээлээр оюутнуудын өөрсдийн хийх судалгаанд тулгарч буй бэрхшээлүүдийг ярилцаж гарах арга замыг зөвлөх практик талтай.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH601
Багц цаг: 3

Товч агуулга

Антропологийн судалгааны философи, ёс зүй, онцлогийг танилцуулж, судалгааны загвар тодорхойлж, хээрийн судалгаа хийх, судалгааны санал бичихэд суралцана. Үндсэн арга зүй болох тоон болон чанарын арга зүйг гүнзгийрүүлэн судалж, түүвэр, ярилцлага, асуумж, оролцон ажиглах үндсэн аргуудыг эхний хагаст үзнэ. Дээрх судалгааны арга зүйг эзэмшиж, цаашид мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх сэтгэц, танин мэдэхүйг арга болох кодлож, зүй тогтлыг илрүүлэх, цуглуулсан текст мэдээллийг дүн шинжилгээ хийх аргуудтай танилцаж, дадлага хийнэ. Түүнчлэн нэг болон олон хэмжээст мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх аргуудтай танилцана.

Зорилго

Антропологийн ухаан нь нэг талаар шинжлэх ухаан, нөгөө талаар нийгэм, хүмүүнлэгийн салбарыг судалж, нийгэм, соёлыг иж бүрнээр нь чанарын болон тоон судалгааны арга зүйгээр таньж мэдэх шаардлага тулгардаг. Антропологи нь нийгэм, соёлын антропологи, эдийн засгийн антропологи, улс төрийн, шашны, биологийн, хэлний, археологийн антропологи гэхчлэн салбарлан хөгжиж ирсэн билээ. Эдгээр бүх салбарт зөвхөн оролцон ажиглах, ярилцлага, асуумжийн аргуудыг ашиглах нь учир дутагдалтай төдийгүй нийгмийн юмс үзэгдлийг дутуу таних магадлал өндөр юм. Тиймээс чанарын, этнографийн, тоон, нийгмийн сүлжээний, текстийн болон статистик арга зүйн үндсэн мэдлэг эзэмшиж байж шинжлэх ухааны мэдлэг бүтээдэг. Тиймээс энэ хичээлээр нийт 6 удаа хэвлэгдээд буй Ален Бернардын "Антропологийн судалгааны арга зүй: чанарын болон тоон судалгааны хандлага" гэх сурах бичгийг үндсэн сурах бичиг болгож, нэмэлт мэдээллээр баяжуулан антропологи болон бусад салбарын оюутнуудад цогц мэдлэг өгөх зорилготой юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: ANTH201
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь нийгэм, соёлын антропологийн судалгааны арга зүйн удиртгал хичээл юм. Уг хичээлээр судалгааны ажил буюу хээрийн шинжилгээний ажил (field work) хэрхэн хийх, түүн дээр түшиглэн этнографийн бичвэр хэрхэн бичих гэсэн хоёр үндсэн гол сэдвийг үзэж судлана. Судалгааны ажил хэмээх сэдэвт судлаач тухайн судлагдахуун соёлын дунд хэрхэн нэвтрэн орж, оролцон ажиглах, соёлын зөвлөхүүдээс ярилцлага аван судалгааны мэдээлэл цуглуулах, тэмдэглэл хөтлөх, цуглуулсан мэдээллээ ангилан дүн шинжилгээ хийх тухай хичээл орно. Этнографийн бичвэр бичих хэмээх сэдэвт этнографийн бичвэрийн төрлүүд, хэрхэн бичих тухай хичээл орно. Судалгаа хийх явцад болон этнографийн бичвэр бичих, нийтлүүлэхэд судлаачийн зүгээс баримтлах ёс зүй болон социологийн ухаанд ихэнхидээ хэрэглэгддэг тоон судалгааны аргууд, тэдгээрийг ямар нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой болох тухай товч танилцуулна.

Зорилго

Энэхүү хичээлийг оюутнууд судлан үзсэнээр аливаа улс орон, бүс нутгийн нийгэм, соёлын талаар судалгаа, шинжилгээний ажил хийхэд нэн шаардлагатай антропологийн судалгааны үндсэн арга - оролцон ажиглалт хэрхэн хийх, ярицлага хэрхэн авах, цуглуулсан мэдээллээ хэрхэн ангилан шинжилж, этнографийн бичвэр бичих тухай академик мэдлэг олохын хамтад оролцон ажиглалт, ярилцлага, этнографийн бичвэр бичих дадлага хийн практик чадвар эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар