Бидний тухай
Багш ажилтан
Дэлхий дахинаа чухал ашигт малтмалын (ЧАМ) хэрэгцээ хурдацтай өсөн нэмэгдэж буй чиг хандлагыг хүлээн зөвшөөрч улс орон бүр бодлого, стратегиа тодорхойлон хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ чиг хандлагыг эдийн засгийн боломж болгон хувиргахын төлөө өрсөлдөөн өрнөж байна. Монгол улсын хувьд чухал ашигт малтмалын бодлогоо тодорхойлох, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлж, эхний алхмууд хийгдэж байна. Тухайлбал, Чухал ашигт малтмалын үйл ажиллагааг дэмжих тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдэд тусаад буйхайгуулын ажлыг дэмжсэн заалтууд, чухал ашигт малтмалын талаарх гуравдагч хөрш орнуудтай хийсэн санамж бичгүүдийг дурдаж болно. Чухал ашигт малтмалын төслүүд нь Монгол улсын олон улс дахь улс төр, эдийн засгийн байр суурьт чухал үр нөлөөтэй, үндэсний ба орон нутгийн эдийн засагт чухал хувь нэмэртэй байж болох ч байгаль орчин, нийгэм, засаглалд (БОНЗ) үзүүлэх нөлөөллийг сайтар ойлгож, холбогдох бодлого, эрх зүйн орчин, төслийн үйл ажиллагаанд харгалзан үзэх шаардлагатай юм. Үүний тулд оролцогч талуудын олон улсын удирдамж, зарчмуудын талаарх ойлголтыг нэгтгэх, бодит судалгаа, мэдээлэлд суурилсан оролцооны чадавхыг бэхжүүлэх хэрэгтэй байна. Иймээс МУИС-ийн Хөгжлийн судалгааны төв, Австралийн Күинсландын их сургуулийн Уул уурхай дахь нийгмийн хариуцлагын төвтэй хамтран хэрэгжүүлэх энэ төсөл нь Монгол улсын чухал ашигт малтмалын тогтолцоонд БОНЗ-ын стандарт, зөвлөмжийг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэгийн суурийг хөгжүүлэх, оролцогч талуудын, ялангуяа иргэний нийгмийн бодлогын хэлэлцүүлэгт үр нөлөөтэй оролцох чадавхыг нэмэгдүүлэх зорилго дэвшүүлж байна. Энэ төсөл нь 2026 оны 5 сард эхэлж 10 сард хэрэгжиж дуусна.
Recognizing the rapidly growing global demand for critical minerals (CM), countries around the world are striving to define and implement their own policies and strategies. Competition is intensifying to transform this trend into an economic opportunity. In the case of Mongolia, initial steps are being taken toward defining a critical minerals policy and creating a favorable legal environment. Examples include provisions supporting exploration activities incorporated into the draft laws on Supporting Critical Minerals Activities and the Minerals Law, as well as memorandums of understanding signed with third-neighbor countries regarding critical minerals. While critical minerals projects could have significant impacts on Mongolia’s international political and economic standing and make important contributions to both the national and local economy, it is essential to fully understand and address their environmental, social, and governance (ESG) impacts within related policies, legal frameworks, and project operations. To achieve this, it is necessary to strengthen stakeholders’ shared understanding of international guidelines and principles, as well as enhance participation capacity based on evidence and reliable research. Therefore, this project, jointly implemented by the Centre for Development Studies, National University of Mongolia and the Centre for Social Responsibility in Mining at the University of Queensland, Australia, aims to develop the knowledge foundation necessary for integrating ESG standards and recommendations into Mongolia’s critical minerals system, while also strengthening the capacity of stakeholders—particularly civil society organizations—to participate effectively in policy discussions. The project will commence in May 2026 and conclude in October 2026.
Түлхүүр үгс:Төслийн ерөнхий зорилго нь овооны зан үйл болон түүнтэй холбоотой уламжлалт практикт төвлөрөн шашны итгэл үнэмшил, зан үйл, хамтын ажиллагааны хоорондын хамаарлыг судлахад оршино. Зан үйлийн эдийн засгийн туршилт, санал асуулга, нээлттэй ярилцлагыг хослуулсан холимог арга зүйг ашиглан энэхүү төсөл нь шашны итгэл үнэмшил, зан үйл нь өгөөмөр сэтгэл, шударга байдал, мөн нийгмийн харилцаанд учирч буй орон нутгийн шинжтэй эрсдэл, сорилтыг даван туулахад хэрхэн хувь нэмэр оруулж байгааг үнэлнэ
The overall aim of the Project is to examine the relationship between religious beliefs, practice, and cooperation focusing on Ovoo rituals and its related practices. Using a mixed-methods regime including behavioral economic experiments, survey and open-ended interviews, this project assesses how religious beliefs and practices contribute to generosity, fairness, and overcoming local threats to social relationships
Түлхүүр үгс:Бурхад, Тоглоом, Нийгэм-экологийн орчин Тус судалгааны төсөл нь хүмүүсийн хамтын ажиллагаа, хамтрах сэтгэхүй, "уламжлалт" болон "уугуул" шашин итгэл үнэмшлийн хооронд ямар холбоо хамаарал байгааг туршилтын болон оролцогчтой хамтарч явуулах чанарын судалгаагаар судална. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн Аархусын их сургуулийн шашин судлалын тэнхимтэй хамтран 2024-2026 онд 3 жил судалгаа явуулах юм. Дани улсын Аархуусын Их сургуулийн Шашин судлалын тэнхимийн дэд профессор Бэнжамин Грант Пүрзийкий Данийн талаас төслийг удирдаж, Монголд хэрэгжих төслийг тус хүрээлэнгийн захирал доктор Д.Заяабаатар, И.Бямбабаатар нар удирдах юм.
Gods, Games, and the Socioecological Landscape This research project will conduct a collaborative quantitative ethnographic and experimental study about the relationship between “traditional” or “indigenous” religions and cooperation. The Institute for Mongolian Studies, National University of Mongolia, is collaborating with the Department of the Study of Religion at Aarhus University on this research project. Professor Benjamin Grant Purzycki from Aarhus University, professor Zayabaatar Dalai, and Associate Professor Byambabaatar Ichinkhorloo from Mongolia side will lead the project and work as co-investigators for three years in 2024-2026.
Түлхүүр үгс:Цэнгэг усны нөөцийн захиран зарцуулалт, менежментийн асуудал дэлхийн бодлого тодорхойлогчдийн анхаарлыг татаж байна. НҮБ-ын зүгээс олон улсын өмнө тулгарч буй усгны ашиглалт, хүртээмжтэй холбоотой асуудлыг хүмүүнлэгийн үүднээс авч үздэг. Харин олон улсын эрх зүйн үүднээс орон бүр хил дамнасан уснаас ижил тэнцүү, шударга хүртэх асуудлыг олон улсын гэрээ хэлэлцээрээр тохирдог. Харин нийгмийн ухааны салбарын судлаачид даян дэлхийд ховордож буй нөөц баялаг болох цэвэр усны менежментийг илүү сайн судлахыг эрмэлзэж байна. Тус төслийн зүгээс хил дамнасан гол ус нуурын менежмент болон төлөвлөлтийг тойрсон улс төрийн асуудлыг этнографийн судалгааны арга зүй ашиглан судлах юм. Гол нь нөөцийн уулзах хил хязгаар дээр улс бүрийн үндэсний эрх ашиг тулан давхцаж, усны нөөцийн талаар маргаан гардаг тул ихээхэн чухал юм. Иймэрхүү зөрчил үүсгэж буй бодит жишээ болох Сэлэнгэ мөрнийн менемжментийн асуудлыг бид судлах юм. Монгол улсын хойд хилээр эх аван урсаж, ОХУ-ын Байгал нуурт цутгаж буй уг гол дээр Хятадын эдийн засгийн болон улс төрийн сонирхол давхцаж байгаа юм. Хил дамнасан гол нуурууд дээр хэрэглэж буй олон талт олон улсын гэрээ хэлэлцээрийг даван Сэлэнгэ гол дээр усан цахилгаан станц байгуулж, эрчим хүчний хамааралтай байдлыг аюулгүй болгохоор Монгол улс ажиллаж байна. Харин ОХУ-ын зүгээс Байгал нуурын соёлын болон биологийн хосгүй тогтоцыг хамгаалахын төлөө зүтгэж байна. Хятад улсын зүгээс нутгийнхаа баруун хойд болон төв хэсгийн хуурай газар нутгийг Дотоод Азиас ус татах байдлаар шийдэж эдийн засгийн өсөлт бий болгох гэж зорьж байна.
Recent years have seen increased global policy concern with the management and governance of fresh-water resources. From a humanitarian perspective, the United Nations aims to tackle global challenges associated with water access. From the perspective of international law, a growing body of multilateral agreements aims to ensure countries have fair access to trans-border rivers. Against these backgrounds, the social sciences pay increasing attention to fresh water as a scarce global resource requiring careful management. We use ethnographic methods to explore the politics of managing, and planning the management of, trans-border rivers on water resource frontiers. Such frontiers are critically important as they are sites where different national interests collide over the management of often contested water resources. The river Selenga (Mongolian: Сэлэнгэ мөрөн; Russian: река Селенга; Chinese: 色楞格河), whose management we study, provides an exemplary case study of such collisions. Running from northern Mongolia into Russia’s Lake Baikal, the Selenga is also the object of extensive Chinese economic and political interest. Unhindered by multilateral legal agreements of the sort that govern other trans-border rivers, Mongolia strives for energy security by proposing hydroelectricity plants on tributaries of the Selenga. Russia aims to preserve the unique ecology and cultural significance of Lake Baikal by protecting its water inflow from the Selenga. And China seeks to fuel economic growth in its arid northwest and central agricultural provinces through plans of water-abstraction from Inner Asia.
Түлхүүр үгс: