МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH702
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр эртний хот суурин, хэрэм бэхлэлтийн төрлүүд, хотын археологийн судалгааны аргазүй ба түүний боломж ба хязгаар, хотын археологиор эртний нийгмийн бүтэц ба угсаатан, тэдний хязгаарыг шинжлэх, хүний үйл ажиллагаагаар байгалийн орчинг соёлын орчин болгож хувиргасан зүй тогтолыг судална.

Зорилго

Археологийн эх сурвалжийн үндсэн төрлийн нэг болох хот суурины дурсгалыг судлах онол аргазүйн мэдлэгийг бататгах, мэргэшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH403
Багц цаг: 3

Товч агуулга

Оршуулгын археологи үндсэн хоёр арга зүйд тулгуурлан судалгаагаа явуулдаг. Үүнд, нэгдүгээрт, малтлагын буюу оршуулгын хэв маягийн судалгаа, хоёрдугаарт, оршуулгаас гарсан эд өлгийн зүйлд нарийвчилсан лабораторийн судалгаа тус тус болно.

Зорилго

Оршуулгын археологи тухайн үеийн оршин суугчдын нийгмийн байдал, эрхлэх аж ахуй, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэнд, хоол тэжээл, нас хүйс, ураг төрлийн байдлын талаар ойлголтыг бий болгоход чиглэгддэг.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH208
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол нутагт оршин сууж байсан хүрлийн үеийн соёлуудын хөгжил, тэдний үлдээсэн археологийн соёлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, шинэ эх хэрэглэгдэхүүн, эрдэм шинжилгээний зангилаа асуудлуудыг хөндөн тайдбарлана. Мөн хүрэл зэвсгээс төмөр зэвсэгт шилжих шилжилтийн үеийн археологийн соёлын онцлог, тархалтын хүрээ, тэдний монголчуудын угсаа соёлын хамааралд хэрхэн нөлөөлсөн зэрэг тодорхой асуудлуудыг хөндөн ярилцах болно.

Зорилго

НТӨ II мянган жилийн тэртээ зэсийг цагаан тугалга, хар тугалгатай хольж хайлуулан хүрэл гэдэг шинэ холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн бөгөөд энэ нь эдийн соёлд гарсан хувьсгал байгаад зогсоогүй аж ахуй, нийгмийн харилцаанд ч үндсэн өөрчлөлт гаргасан юм. Хүн төрөлхтөний дамжин туулж ирсэн чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийг бодоход төмөр зэвсгийн үе богино юм. Үнэн хэрэгтээ төмөр одоо хүртэл үйлдвэрлэлийн чухал үндсэн түүхий эд хэвээрээ байгаа бөгөөд түүний төрөл бүрийн хайлшаар хүн төрөлхтөн ихэнх хөдөлмөрийн багаж зэвсгээ үйлдвэрлэсэн хэвээр тул төмөр зэвсгийн үе одоо хүртэл үргэлжилсээр байна гэж үзэж болно. Энэхүү урт хугацааны туршид үргэлжилсэн хоёр том үед хамаарагдах археологийн соёлын талаар дэлгэрэнгүй авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH401
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр Дундад зууны үе хэмээх ойлголт, Монголын археологийн соёл, Өвөг Монголын үе, Сонгодог үе, Хожуу үе, Хот суурин: Монголын эртний нийслэл Хархорум, Юань улсын дээд нийслэл Шанду, Аваргын балгас, Монголын их хаадын орд харш, Булш оршуулга: Монгол угсаатны оршуулгын зан үйл. Чулуун болон шороон дарааст булш, Хадны ба агуйн оршуулга, Бунхант булш, Тахилын онгон: Онгоны байгууламж, хүн чулуу, Даршны олдворууд, Монголын үеийн соёл, Бичиг үсгийн дурсгал, Хилийн чинад дахь Монголын археологийн дурсгалын судалгаа талаар үзнэ.

Зорилго

Өмнө үзсэн холбогдох хичээлээр олж авсан мэдлэгт тулгуурлан дэлхийн түүхэнд монголчуудын чухал үүрэг гүйцэтгэж байсан дундад зууны үеийн хот суурин, булш оршуулга, эдийн соёлын дурсгалын судалгаа, он цагийн тухай оюутанд системтэй мэдлэг олгоно. Энэхүү хичээлээр олж авсан мэдлэг нь дундад зууны үед оршин тогтнож байсан төрт улсуудын үлдээсэн дурсгалын ялгамжтай болон адилсах талуудыг тодорхойлох боломжтой болно. Мөн энэ үеийн судалгааны тойм, эх сурвалж, хэрэглэгдэхүүний талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хуваалцах, түүнд тулгуурлсан хэлэлцүүлэг өрнүүлэх боломж бүрдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH210
Багц цаг: 2

Товч агуулга

Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой хууль эрх зүйн орчны талаар нэгдсэн ойлголтыг өгөхөд чиглэгдэнэ. Мөн эдгээрээс соёлын биет өв буюу археологийн судалгааны талаарх асуудлыг тусгайлан хөндөж, авран хамгаалах судалгааны үйл явц, арга зүй, аргачлал, гарах үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Монголд хийгдсэн болон хийгдэж буй археологийн дурсгалын хадгалалт хамгаалалтын талаарх жишээн дээр дүн шинжилгээ хийж, соёлын өвийн бодлогын өнгөрсөн, одоо, ирээдүйн төлвийг харж тодорхойлно.

Зорилго

Соёлын өв өв гэж юу вэ? Түүнийг Монгол улсын Үндсэн хууль, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон Соёлын өвтэй холбогдолтой эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгасан байдаг талаар мэдлэгийг олгох; • Соёлын биет өвийн талаар ойлголт ба түүнийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх шалтгаан, гүйцэтгэх зарчим, арга туршлагын талаарх ойлголтыг бий болгох; • Соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо ба түүнд оролцогч талуудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох; • Соёлын биет өвийн судалгаа буюу археологийн авран хамгаалах судалгааны үндсэн ойлголт, түүнийг хэрэгжүүлэх арга зам, үйл явцыг талаарх мэдлэгийг бий болгох гэсэн хэдэн зорилгыг тавина. • Энэхүү хичээлийг үзснээр Монгол улсын Соёлын өв ба түүний талаарх нэгдсэн ойлголтыг бий болгож, археологийн судалгааны нэгэн том салбар болох авран хамгаалах ажлын дэс дараалал, үндсэн зорилгын талаар ойлголтыг авах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH207
Багц цаг: 3

Товч агуулга

Археологийн шинжлэх ухааны үндэс суурь бол арга зүйн дагуу боловсруулсан баримтжуулалт юм. Баримтжуулалтыг анхан шатны болон боловсруулалтын гэж ангилахын зэрэгцээ хээрийн ба лабораторийн хэмээн хоёр хэсэгт авч үздэг. Тухайн дурсгал / олдворын анхны төрх байдал, түүний онцлог, хэмжээ, хэлбэрийн талаар тодорхойлон бичих арга зүйн талаар авч үзнэ. Мөн тухайн дурсгал / олдворын анхны төрх байдал болон малтлагын явц, сэргээн засварлалтын дараах байдлыг гар зургаар зурж тэмдэглэх, олон аргаар гэрэл зурагт буулгах гэсэн дарааллын дагуу суралцагсдад тодорхой мэдлэгийг олгоно. Археологийн тодорхойлолтыг илүү тодотгон, тодруулах нэгэн арга зам бол гар зураг бөгөөд зурахын өмнө тухайн археологийн зүйлийн бүтэц, зохион байгуулалтын онцлог, хийсэн материал, арга технологийг сайтар ажиглаж, тухайн онцлогийг танигдахаар зурсан байвал зохино. Археологийн ажлын зургийг тусгай цаасан дээр зурах бөгөөд энэ нь гэрэл зургийн хамт хээрийн судалгааны нэгэн чухал баримт болно. Гэрэл зурагт байгаль дээр байгаа археологийн обьектыг хэд хэдэн өнцгөөс авч буулгах бөгөөд кадрын дугаар, тайлбарыг тусгайлан тэмдэглэн хөтөлнө. Хээрийн нөхцөлд хийсэн анхан шатны баримтжуулалтыг боловсруулан нь эрдэм шинжилгээний тайланд оруулах бол лабораторийн судалгааны явцад хийсэн баримтжуулалт нь ахисан түвшний судалгаанд ашиглагдах нь бий. Эдгээр археологийн баримтжуулалтын олон үе шатуудыг суралцагсадад тайлбарлан ойлгуулах, дадлагжуулан сургах үйл явцаар хичээл явагдана.

Зорилго

Энэ хичээлээр археологийн судалгааны баримтжуулалтын арга зүй, аргачлал, дэс дараалал, төрөл зүйлийн талаар танилцана. Үүнд, дурсгал болон олдворын тодорхойлолт, гэрэл зураг, гар зураг тэлгээрийн арга техникүүд, хэв маяг болон материал багаж хэрэгсэлийн талаарх мэдлэгийг олгоно. Мөн эрдэм шинжилгээний тайлан эх хэрэглэгдэхүүн боловсруулах дэс дараалал, арга зүйн талаар тодорхой ойлголтыг өгнө. Дадлагын хугацаанд чулуун зэвсэг, шавар сав суулга, төмөрлөг болон ясан эдлэлийг зурах арга зүйн анхан шатны мэдлэгийг олгоно. Түүнчлэн, археологийн олдворын гэрэл зураг авах онол арга зүй болон дроны зураг авалтын талаар танилцаж, дадлага хийнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар