МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT613
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT311
Багц цаг: 3

Товч агуулга

Урдаа тавьсан төслийн зорилгодоо зөв, үр дүнтэйгээр хүрэх нь төслийн менежментийн гол үүрэг болно. Иймээс энэ хичээл дээр доорх зүйлүүдийг судална. • Төслийн менежментийн түүхэн хандлага • Төслийн менежментийн орчин үеийн хандлага • Төслийг эхлүүлэх, төлөвлөх, зохион байгуулах, хийж гүйцэтгэх, хяналт, мониторинг хийх, төслийн хаалт гээд төслийн менежерийн хийх үйл ажиллагаанууд • Төслийн менежер, төслийн гол гурвалжин, төслийн менежментийн ерөнхий бүтэц, ажлын задаргааны хэлбэр, портфолиогийн удирдлага зэрэг сэдвүүдийг судлах болно.

Зорилго

Төслийн менежментийн мөн чанар, төслийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулах, төслийг удирдан зохион байгуулах, байгууллагад төслийг хэрхэн оновчтой зөв удирдах талаар олон улсын болон өөрийн орны жишээ, кэйс, дасгал дээр тулгуурлан орчин үеийн онол, арга зүй, практикийн мэдлэг, ур чадвар олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT424
Багц цаг: 3

Товч агуулга

Инновацийн мөн чанар, тогтолцоо, дэд бүтэц, төсөл хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл ба хөтөлбөрүүд стратеги, гадаад улс орнуудын инновацын үйл ажиллагаа, Монгол дахь инновацын хөгжлийн төлөв хандлага зэрэг агуулгууд багтана

Зорилго

Инновацийн менежментийн онолын суурь мэдлэгийг олгох, инновацийн менежментийн мөн чанар, агуулга, макро микро түвшний ойлголтыг бий болгон аж ахуйн нэгж байгууллагад шинэ зүйлсийг нэвтрүүлэх эцсийн үр дүнд хүрэх үйл ажиллагааг удирдах талаар ойлголт мэдлэг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT101
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнес-нийгмийн систем, түүний оролцогч талууд, тэдний сонирхол, нөлөөлөл, бизнес ба засгийн газар, олон нийт, гэр бүл, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэт зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох аргыг эзэмшиж ёс зүй, нийгмийн хариуцлагатай менежмент, тогтвортой хөгжилийн мөн чанар, ач холбогдлыг ойлгоно.

Зорилго

Бизнесийн үндсэн ойлголт, түүнийг практик амьдралд хэрэгжүүлэх арга зүйн асуудлыг судлахын хамт бизнес болон нийгмийн харилцан хамаарал, бизнесийн нийгэм дахь оролцоо, ёс зүй, бизнесийн хариуцлагын талаарх асуудлыг гүнзгий ойлгуулж, нэгдсэн суурь мэдлэг олгоно. Бизнес үйл ажиллагааг зах зээлийн өөрчлөлт, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хүний оролцоо, байгаль орчинг анхааран үзэж, ажиллагсад, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах аргад суралцуулж, гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон дүгнэх арга барил, чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT306
Багц цаг: 3

Товч агуулга

Байгууллагын зан төлөв нь байгууллага дахь харилцааг хувь хүн, бүлэг, байгууллага гэсэн 3-н түвшинд ангилан авч үзнэ. Нэгдүгээр түвшин буюу хувь хүний зан төлөв гэсэн түвшинд БЗТ-ийн ерөнхий ойлголт, бие хүний зан төлөв, хүртэхүй ба бие хүний шийдвэр гаргалт, үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж, сэдэлжүүлэлт болон стрессийн удирдлагын талаар судална. Хоёрдугаар түвшин буюу Бүлгийн зантөлөв гэсэн түвшинд бүлгийн зан төлөв, манлайлал болон эрх мэдлийн талаар ярихаас гадна зөрчилдөөн удирдлагын талаар авч үзнэ. Гуравдугаар түвшин буюу Байгууллагын зан төлөв гэсэн түвшинд байгууллагын бүтэц, дизайн, байгууллагын соёл, байгууллагын өөрчлөлт, хөгжил болон хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлэлтийн талаар судлах болно.

Зорилго

Байгууллагын зан төлөв /БЗТ/ хичээлээр байгууллагын зан төлвийн шинжлэх ухааны талаархи үндсэн ойлголт, судлах болсон шалтгаан, ач холбогдол, энэ шинжлэх ухааны үүсэл хөгжилд хувь нэмэр болсон менежментийн сэтгэлгээнүүдийн онцлог шинжүүдийг тайлбарлахаас гадна байгууллага дахь бие хүний зан төлвийн онцлог шинжүүд, байгууллагын бүтэц, зөрчилдөөн, соёл, манлайлал зэрэг нь байгууллагын үйл ажиллагааны үр ашигт хэрхэн нөлөөлж болохыг судална.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT726
Багц цаг: 2

Товч агуулга

Энтрепренёршипийн тухай ойлголт, үзэл баримтлал, чиг хандлага, гарааны бизнесийн санхүүгийн механизм, маркетинг, борлуулалт, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хөгжингүй орнууд дахь энтрепренёршипийн хөгжил, туршлага, хандлага зэрэг ойлголтууд багтана

Зорилго

Академик компетенц: Бизнесийн орчин ба энтрепренёршипын тухай ойлголт, үзэл баримтлал, шинэ санаа олох түүнийг хөгжүүлэх, гарааны бизнес эхлүүлэх талаарх менежментийн цогц мэдлэгийг эзэмшсэн байна. Судалгааны компетенц: Дотоодын болон олон улсын зах зээлийн боломжийг тодорхойлж, дүн шинжилгээ хийх, бизнесийн орчны шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт гаргах, бизнесийн төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг эзэмшин ашиглаж сурсан байна. Ерөнхий компетенц: Энтрепренёршипын үзэл баримтлалт, орчин үеийн чиг хандлагын талаарх мэдлэгтэй болж бизнесийн орчин, зах зээлийн нөхцөл байдалд дүгнэлт хийх арга, загваруудыг ашиглах, бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулах арга аргачлалд суралцсан байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар