Бидний тухай
Багш ажилтан
Солонгос хэлний дан ба хос эгшиг, гийгүүлэгч болон дэвсгэр үсэг, үе бүтээх түүнийг зөв дуудах, анхан шатанд мэдвэл зохих авиазүй, зөв дуудлага, үг бүтэх ёс, өгүүлбэр зүй, өгүүлбэрийн хөг аялга зэрэг солонгос хэлний үгийн сан, хэлзүйн дүрмийн онцлогтой танилцана. Анхан шатанд мэдвэл зохих нэр үг, үйл үг, тэмдэг үйл үг, дагавар, угтвар, нэрийн болон үйлийн нөхцлийн хэлзүйн хувилалын судлана. Дээр дурдсан үгсийн үгийн сангийн үндсэн утга болон ойролцоо, эсрэг утгыг нь мэдэж авна.
Солонгос хэлний анхан шатны хэмжээнд авиазүй, үгзүй, үг бүтэх ёс, үгийн сан, өгүүлбэр зүйн анхан шатны мэдлэг олгож, сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшихэд сургана. Гадаад хэлний стандартын А1 түвшин буюу анхан шатны үгийн сан, хэлзүйн дүрэм, ярих, сонсох чадвар, дадлын хичээлийн суурь болох солонгос хэлний үгийн сан, хэлзүйн дүрмийн тухай ойлголттой болно. Анхан шатанд заавал мэдвэл зохих ойролцоогоор 800 үгийн сан, солонгос хэлний авиазүй, үг бүтэх ёс, өгүүлбэр зүй, хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна.
Солонгос хэл 2 (ерөнхий суурь) хичээлийн агуулгад уулзалт, байгууллага, бараа худалдаж авах, эмнэлэг, захиа, зам тээвэр, утас, кино, амралтын өдөр, гадаад дүр төрх, аялал, олон нийтийн газар, хот, төлөвлөгөө, солонгос дахь амьдрал гэсэн сэдвийн хүрээнд үгийн сан, хэлзүйн мэдлэг олгож сонсох, ярих, унших, бичих хэлэхүйн ур чадвар, дадлыг эзэмшүүлнэ. Мөн хичээл тус бүрийн агуулгатай холбоотой оюутнуудын зайлшгүй мэдвэл зохих солонгосын соёлын танилцуулгыг багтаасан.
Солонгос хэл 2 (ерөнхий суурь) хичээл нь солонгос хэл 1 (ерөнхий суурь) хичээлийн үргэлжлэл бөгөөд оюутан энэхүү хичээлээр солонгос хэлний үгийн сан, хэл зүйн дүрмийг гүнзгийрүүлэн судлах, анхан шатны дүрэмд суурилан ахисан түвшний мэдлэгийг эзэмшиж солонгос хэлээр зөв бичих, унших, ойлгох, ярих зэрэг дадал чадварыг цогцоор нь эзэмшинэ. Өдөр тутмын амьдрал болон нийгмийн бүхий л харилцаанд өргөн хэрэглэгддэг 1500-2000 үгийн сан, 90-100 хэлзүйн дүрмийг эзэмшиж чөлөөтэй хэрэглэж сурна.
Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”(TOPIKI)-ын үгийн сангийн жагсаалтыг баримтлан, сурах бичигтэй уялдуулан судална. Танилцуулга, сургууль, өдөр тутмын амьдрал, огноо, гараг, өдрийн төлөвлөгөө, хагас бүтэн сайн өдөр, бараа худалдан авах, хоол, гэр, гэр бүл, цаг агаар, утсаар ярих, төрсөн өдөр, хобби, нийтийн тээвэр зэрэг сэдвийн хүрээнд хэрэглэгдэх үгийн сан, хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж тодорхой хэмжээнд өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар эзэмшинэ.
Солонгос хэл 1 /KORE100/ хичээлээр солонгос хэлний анхан шатны мэдлэгийг олгож, солонгос хэлний цагаан толгой, эгшиг, гийгүүлэгч, хос эгшиг, хос гийгүүлэгчээс эхлэн үзэж, солонгос хэлээр зөв дуудаж уншиж сурах, өдөр тутам хэрэглэгдэх мэндчилгээний үг хэллэг, хүндэтгэлийн үг хэллэгийг тогтоох, энгийн харилцан яриаг сонсож ойлгох, харилцан ярилцаж, санаа бодлоо илэрхийлж сурах дадал чадварыг эзэмшүүлнэ.