Бидний тухай
Багш ажилтан
Уг хичээлийн хүрээнд улс төрийн философи, түүний судлах зүйл, гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, түүхэн тоймтой танилцаж улмаар улс төрийн онтологи /улс төрийн засаглалын ахуй/, түүний зарчмууд, улс төрийн аксеологийн асуудлуудыг авч үзнэ. Мөн төрийн тухай утилитар онол, нийгмийн гэрээний онол, зүй ёсны онол /зүй ёсны тухай Раулс, Нозик нарын дэвшүүлсэн онол/, “хэн захирах ёстой вэ”, “эрх чөлөө” /эрх чөлөөний тухай Миллийн үзэл г.м./, “нийгэм дэхь баялгийг хэрхэн хуваах вэ?”, “улс төр ба төр”, /коммунитаризм, либертарианизм, индивидуализм, феминизм г.м./, тэгш байдал, зүй ёс, эрх чөлөө, нийтлэг, ардчилал зэрэг асуудлуудыг үзэж судална. Энэхүү хичээлээр улс төрийн философийн судлах зүйл, эх зохиолууд дээр ажиллах ба улс төрийн шинжлэх ухааны тулгамдсан асуудлуудаар онолын семинар, мэтгэлцээн, бүтээлч ярилцлага явуулна.
Улс төр судлалын салбараар мэргэшиж буй оюутнуудад сурч мэдсэнээ онолын төвшинд задлан шинжилж, нэгтгэн дүгнэх чадварыг эзэмшүүлнэ. Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1-рт Улс төрийн философийн судлах зүйл, үүрэг, ач холбогдол, түүхэн тоймтой танилцуулах, 2-рт Улс төрийн онтологи, “байгалийн захиргаа” болон төрийн ялгаа, ач холбогдол, 3-рт Төрийн тухай утилитар онол, Нийгмийн гэрээний онол, Зүй ёсны зарчим зүй ёсны тухай Раулс, Нозик нарын дэвшүүлсэн онол, Эрх чөлөөний тухай Миллийн үзэл зэргийг судлах. 4-рт Эрх чөлөө, зүй ёс, тэгш байдал, нийтлэгийн үнэт зүйлсийг судлах, хэлэлцүүлэх 5-рт Ардчиллын философи үндэслэл, зарчмуудыг судлах зорилтуудыг тус тус хэрэгжүүлнэ.
Уг хичээлийн хүрээнд улс төр ба шашны харилцан нөлөөллийг түүхэн тойм байдлаар авч үзэх бөгөөд өнөөгийн дэлхий улс орнууд дахь шашин ба улс төрийн нөлөөллийг харьцуулан судалж үзнэ. Ингэхдээ, шашны итгэл үнэмшил, номлол, шашны байгууллага нь иргэдийн болон улс төрийн оролцогчдын улс төрийн үйл байдалд хэрхэн нөлөөлдөг, шашны адилсал, шашны легитим чанар, шашны улс төрийн дайчилгаа, шашны тулгуур үзэл, шашин ба мөргөлдөөн, шашны талаарх төрийн бодлого, шашинд үзүүлэх бодлогын болон санхүүгийн дэмжлэг, шашныг алагчилж үзэх, шашин шүтэх ба эс шүтэх эрх чөлөө, иргэнлэгжихүйн үзлийг авч үзнэ.
Улс төр ба шашны харилцан нөлөөлөл, шашны төрөөс хэрхэн зохицуулах нь зохистой талаар үзэл байр суурь, бодит жишээг авч үзнэ. Энэ хүрээнд, улс төрийн үйл явцад шашны итгэл үнэмшил, сургаал, шашны байгууллага, санваартнууд хэрхэн оролцож ирсэн түүхэн тойм, шашны үйл хэрэгт улс төрийн оролцогчид хэрхэн нөлөөлж ирсэн тухай тоймлон авч үзнэ. Мөн төрөөс явуулж ирсэн шашны бодлогууд, илрэх хэлбэрийг ангилж үзнэ. Энэ явцдаа Монгол дахь шашин ба улс төрийн харилцан нөлөөллийг үнэлж авч үзнэ.
Тус хичээлийн агуулга үндсэн 3 хэсэгт хуваагдана. 1.Олон улсын харилцааны онол, түүх ( Орчин үеийн төр улсуудын үүсэл. ОУХ онол, Төр улсуудын ижилсэл ба ондоошил. Дэлхийн улс орнуудын түүхэн болон орчин үеийн хүчний харьцаа. Соёл иргэншлүүдийн хоорондын харьцааны асуудлууд. 2. Олон улсын харилцааны оролцогчдын бодлого, үйл ажиллагаа: үндсэн ба үүсмэл оролцогчид (Их гүрнүүдийн гадаад бодлого, үндэсний ашиг сонирхол, ОУБ, ҮДК, бүс нутгууд) 3. Олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд (эдийн засаг, ядуурал ба тэгш бус байдал, хүрээлэн буй орчин, байгалийн баялаг, аюулгүй байдал, хүний эрх, цахим улс төр)
Cонгон судалж буй оюутан дэлхийн улс орнуудын улс төрийн бодлогын түүхэн болон орчин үе, улс төрийн үйл явдлууд ба улс төрийн бодлогын уялдаа холбооны тухай мэдлэг олох, дэлхийн улс төрийн үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс ойлгох, тайлбарлах, дүгнэлт өгөх чадвар, дадал эзэмшихэд тус хичээлийн зорилго оршино.
Ардчиллын үүсэл, түүхэн хөгжил, хувьслын тухай, Ардчиллын тухай үндсэн ойлголт, үзэл баримтлалууд, тэдгээрийн нийтлэг хийгээд ялгаатай талууд. Ардчиллын хэлбэрүүд, үнэт зүйлс, зарчмууд. Орчин үеийн ардчилсан засаглал: эрх мэдлийн хуваарилалт, парламент, гүйцэтгэх засаглал. Сонгууль, намын тогтолцоо, сонирхлын бүлэг. Дэлхий даяарх болон Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн үйл явц, хүний эрх, ардчиллын индекс, сорилт, шийдлийн талаар судалж, хэлэлцэнэ.
“Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын үндсэн ойлголтын талаар цогц мэдлэг олгож, нийгмийн бодит үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, үнэлгээ өгөх дадал, чадвар эзэмшүүлэхэд оршино. “Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын түүхэн хөгжил, гол үнэт зүйлс, зарчим, өнөөгийн нийгэмд учирч буй бэрхшээл сорилт, ардчилсан иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын байр суурийн талаар ойлголт өгнө. Лекц, унших зохиол, интерактив үйл ажиллагаагаар дамжуулан оюутнууд шүүмжлэлт хэлэлцүүлэг, кэйс дээр ажиллах, мөн ардчилсан үйл явцыг практик дээр оролцон турших үйл ажиллагаа явуулна. Хичээлийн зорилт: -Ардчиллын түүхэн хөгжил, хувьслын талаар ойлголттой болох, -Ардчиллын цөм үнэт зүйлс, зарчмуудыг авч үзнэ, -Өнөөгийн дэлхий даяар ардчилалд тулгарч буй сорилт, аюул заналыг шинжилж үзнэ, -Ардчилсан үнэт зүйлс, практикийг хөгжүүлэн, бэхжүүлэхэд боловсролын үүрэг, байр суурийн тухай авч үзнэ, -Семинарын хэлэлцүүлгээр дамжуулан, шүүмжлэлт сэтгэлгээг, идэвхтэй иргэн чадварыг эзэмшүүлнэ, -Оролцооны аргаар ардчилсан үйл явц, болон шийдвэр гаргахад оролцох багийн, туршилтын даалгавар гүйцэтгэж, дүгнэж ярилцана.