Бидний тухай
Багш ажилтан
Монгол нутагт сүүлийн дөчөөд жилд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Холбооны Герман улсын Макс Планкын хүрээлэнгийн даян дэлхийн хэмжээний уур амьсгалын загварын үр дүн дээр бүс нутгийн уур амьсгалын 30 км - ийн ялгах чадвартай загвараар тооцоолсон агаарын температур, хур тунадасны ойрын ирээдүйн буюу 2016-2035, зууны дунд үе буюу 2046-2065 оны хоорондох хорь хорин жилийн дунджаар аваад үзвэл 1-2°С – дулаарах төлөвтэй бол П. Гомболүүдэв, Мөнхбат нарын үнэлгээгээр Монгол нутагт сүүлийн 45 жилд хүйтэн өдрийн тоо дунджаар 15 хоногоор хорогдож, халуун өдөр 24 хоногоор нэмэгдсэн, ургамал ургах хугацаа 19 хоногоор уртассан, сарын хамгийн их температур 2.6°С, хамгийн бага температур 0.3°С-ээр нэмэгдэж, дараалсан халуун өдрийн тоо буюу их халуун өдрийн үргэлжлэх хугацаа 13 хоногоор нэмэгдсэн байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн явцад агаарын температур, хур тунадасны хувьсамжийн итгэлцүүр нэмэгдэх хандлагатай байна. Америкийн эрдэмтэн Мария Э Фернандез-Гименез, Барбара Аллен-Диаз нарын Монголын цөлөрхөг хээр, хээр, уулын хээрийн бүсэнд хийсэн судалгаагаар Монголд бэлчээрийн экосистемийн тэнцвэрт бус хөдлөл зүй (динамик) жилийн хур тунадасны хувьсамжийн итгэлцүүр 33 % - иас их, жилийн дундаж хур тунадас 250 мм -ээс бага нутагт ажиглагдах магадлалтай байна. Зарим судлаачид ургамал ургалтын хугацааны хур тунадасны хувьсамжийн итгэлцүүр 30% - иас бага газар оронд экосистем тэнцвэрт шинжтэй буюу газрын бүтээмж ямар нэг шалтгаанаар (гол нь хэт бэлчээрлэлтийн улмаас) буурахад эргээд сэргэх боломжтой, харин хур тунадасны хувьсамж хэт өндөр байвал газрын бүтээмж эргэн сэргэхгүй байх магадлалтай гэсэн байдаг. 1.1. Судалгааны хамрах хүрээ Судалгааны ажлын хүрээнд Дорнод болон Сэлэнгэ аймгийн улсын хил болон дэд бүтцийн гол цөм төмөр зам болон авто магистрал замын дагуух сумдын нутаг дэвсгэр дэх уур амьсгалын төлөв болон цаг агаарын байдлыг энд тусгалаа. Ингэхдээ Дорнод аймгийн хэмжээнд: Хэрлэн, Баянтүмэн, Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чулуунхороот сум; Сэлэнгэ аймгийн хэмжээнд: Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сум зэрэг багтана. Судалгаанд АНУ-ийн Техас мужийн их сургуулийн хөгжүүлсэн https://globalweather.tamu.edu мэдээллийн сангаас 1979-2014 оны цаг уурын ерөнхий үзүүлэлтийг 37 км алхамтайгаар тооцоолсон дүнгээс авч ашигласан (хүснэгт 1). Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хэмжигдсэн агаарын температурын max болон min хэмжигдэхүүний олон жилийн дундажийг орон зайн хуваарьлалтаар дээр дурдсан мэдээллийн сангийн 24 цэгт тооцоолсон үзүүлэлтээр зурагласныг зураг 1-3-т харууллаа.
Desertification and land degradation are one of the biggest challenges in the world and are the ecological integrity of nature, society and economy. In recent years, this process is being considered as the same as changes in climate change, air pollution, and biodiversity. Land degradation and desertification are occurring at all levels in the world, regional and regional levels. According to the United Nations Convention to Combat Desertification, "Desertification is a land degradation of the natural and subsequent climate (Dash D., Janchivdorj L., 1998) in drought, drought and drought" (UNCCD, 1994). From this point, over 90 percent of Mongolia's grasslands are covered by desertification. Therefore, it is imperative that the policy and management of desertification be assessed and assessed. The study also summarizes the climate and weather conditions in soums along the border and infrastructure of the Dornod and Selenge provinces. In Dornod aimag: Kherlen, Bayantumen, Bayan-Uul, Gurvanzagal, Dashbalbar, Sergelen and Chuluunkhoroot soums; Selenge aimag: Altanbulag, Sukhbaatar and Shaamar soum. The data was taken from the https://globalweather.tamu.edu database developed by the University of Texas at the University of Texas at the meteorological level in 1979-2014 with a 37 km step (Table 1) Key words: socio-economic, pasture degradation, vegetation cover, population migration and desertification
Түлхүүр үгс:Монгол орны ойн нөөц 1 243 426 310 шоометр бөгөөд 78.6 хувийг шинэс, 4.9 хувийг нарс, 9.3 хувийг хуш, 0.23 хувийг гацуур, 0.019 хувийг жодоо, 6.18 хувийг хус, 0.2 хувийг улиас, 0.05 хувийг улиангар, 0.007 хувийг хайлаас, 0.27 хувийг бургас, 0.002 хувийг тоорой, 0.14 хувийг заган ойн нөөц эзэлж байна. Монгол орны ойн сангийн жилийн дундаж өсөлт 9 978 913 шоометр байна. Улсын хэмжээнд 2730 852 га талбайгаас 39 955,7 мянган шоометр хатсан модны, 29 914,3 мянган шоометр унанги модны нөөц байна. Иймд энэхүү нөөцөд үндэслэн Монгол орны ойн нөөцийг экологийн даацанд тохируулан иж бүрэн ашиглан ойн нөөцийг эдийн засгын эргэлтэнд оруулах шаардлагатай байна. Энэ нь экологи, нийгэм, эдийн засгийн уялдааг хангасан технологи, дэд бүтцээс хамаарна. Бид Бүрэнгийн нурууны Хантай, Тариахтайн давааны мод бэлтгэсэн талбайн экосистем мод бэлтгэх оновчгүй технологийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөгдөж байгааг судалсан (Батчулуун бусад 2010, Баттөр бусад 2017) судалгааны дүн болон ойн бодит нөөцөд үндэслэн ойн үйлдвэрүүдийн оновчтой байршил болон ой ашиглалтын загварууд гаргаж ойн тогтвортой менежментийг төлөвлөх, ойн тээврийн замын ложистикийн загвар боловсруулах төслийн санааг оруулсан болно.
Mongolia’s total forest resource is 1 243 426 310 sq.m and the following are the distribution 78.6% larch, 4.9% pine, 9.3% cedar, 0.23% spruce, 0.019% fir, 6.18% birch, 0.2% aspen, 0.05% poplar, 0.007% elm, 0.27% bushes, 0.002% desert poplar, 0.14% saxaul forest. If we classify coniferous and deciduous forests resources by age according to technical ripening, 14.67% of the site and 14.16% of the resources consisted of young forest near maturity and 66,24% of the site and 74,08% of total resources consist of old mature forest. Growth ratio of coniferous tree per ha in forest covered region is 1.19 sq m and as for deciduous tree it is 0.97. The average growth of total forest resource in Mongolia per year is 9 978 913 sq m. Total of 39 955,7K dry and 29 914,3K fallen tree resource from 2730 852 ha has been planned statewide. Nationwide forest resources, including 15 aimags’, has 134.6K sq m tree resources in first class (type 1) 1424 ha site, 590.8K sq m in second class (type 2) 12147 ha site, 1929K sq m in third class (type 3) 23339 ha site and 9307,3K sq m in fourth class (type 4) 69850 ha site. We estimated that total 106 760 hа site need to be treated and there are 11 971,8K sq m potential resources [MNE, 2016]. Therefore, we believe that it is inevitably necessary to utilize Mongolia’s forest resources to benefit its economic and social needs. To do so, we’d like to stress that we should consider the ecological capacity and usability of the forest by using appropriate and up to date technology and infrastructure. Our research that was conducted on Hantai and Tariahtai range mountains’ physical and chemical characteristic alteration of the soil and tree growth after timber harvesting. There are sufficient support and initiatives from policy and legal environment from the government to sustainable utilization of Mongolia’s forest resources. Whereat: Mongolian National security concept, Mongolian Sustainable development concept-2030, Mongolian government police on forest, Mongolian law on forest, Mongolian Government programme 2016-2020, Forest sanitary programme, Mongolian National programme on forest etc. All factors will be expressed by specific characteristics in a timber harvesting in the mountainous region. Forests in the world, which is grew different climate condition, plant cover, soil, relief and taxation characteristics have difference from each other. Logging technology is different from each other due to different natural conditions were forest grew. Therefore specific logging technology is required in a certain regions. In this article were explained specific methods and technology of timber harvesting in the mountain forest.
Түлхүүр үгс: