Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр хүний эрхэм чанар (human dignity), хүний эрхийн философи, онол, түүхэн хөгжил, ангилал, ач холбогдол, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүний эрхүүдтэй танилцаж, хүнийг эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизмийн талаар ойлголттой болно. Түүнчлэн, хувийн эрх, улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, бүлгийн эрхийг тус бүрийн онол, түүх, онцлог, Монголын болон олон улсын жишээ, тодорхой тохиолдол, харьцуулалтад тулгуурлан нарийвчлан судлана. ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР Хүний эрх хичээлийг судласнаас оюутан дараах сэдвүүдээр мэдлэг эзэмшинэ: - Хүний эрхэм чанар ба хүний эрхийн ойлголт, философи, ангилал, түүх, ач холбогдол; - Хүний эрхийг хамгаалах механизм (Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, хүний эрхийг хамгаалах олон улсын механизм) - Хувийн эрх (тэгш эрх ба амьд явах эрх, халдашгүй, чөлөөтэй байх эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хувийн амьдрал ба хувийн нууц халдашгүй байх эрх, өмчлөх эрх ба нөхөх олговор авах эрх, зорчих, оршин суух газраа сонгох эрх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг); - Улс төрийн эрх (өргөдөл, гомдолоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сонгох, сонгогдох эрх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх зэрэг); - Эдийн засаг, нийгэм, соёлын эрх (амрах, зав чөлөөтэй байх эрх, нийгмийн хангамж эдлэх эрх, сурч боловсрох эрх зэрэг); - Бүлгийн эрх (бэлгийн цөөнх, дүрвэгсэд, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүд); Энэ хичээлийг судласнаар оюутан дараах чадварыг эзэмшинэ: - Хүний эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийн болон олон улсын гэрээний заалтыг тайлбарлах, - Тодорхой тохиолдолд хүний эрх зөрчигдсөн эсэхэд анализ хийх (фактын болон хууль зүйн анализ хийх) - Үндсэн эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эх сурвалжыг тодорхойлох, судалгаа хийх - Зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд гомдол гаргаж сурах - Зөрчигдсөн эрхээ үндэсний хэмжээнд хамгаалах бүх аргыг хэрэглэсний дараа олон улсын хэмжээнд хэрхэн хамгаалуулж, гомдол гаргаж сурах, - өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанар хүндлэх, хүний эрхийг хамгаалах хандлага, дадлыг төлөвшүүлэх.
Энэ хичээлийг судласнаар оюутан хүний эрхийн тухай үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах механизмтай танилцаж, өөрийн болон бусад хүмүүсийн хүний эрхэм чанарыг хүндлэх хандлага, дадлыг төлөвшүүлж, тодорхой тохиолдолд хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг үндэслэлтэйгээр тодорхойлох чадварыг эзэмшинэ. Үүний үр дүнд оюутнууд хүний эрхийн утга учир, ач холбогдлыг танин мэдэж, хүний эрхийн мэдрэмжтэй иргэн болж төлөвшинө. Аливаа улсын иргэдийн олонх нь ардчилалын үнэт зүйл, түүний дотор хүний эрхийн чухлыг ойлгож, хамгаалдаг бол тухайн улсад ардчилал хөгждөг.
Олон улсын эрх зүйн орчин үеийн асуудлууд хичээлийн агуулга нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхийн тулд дараах 5 бүлэг сэдвийн хүрээнд заагдана. Үүнд, I Бүлэг. Олон улсын эрх зүй ба захиргааны эрхзүй (Олон улсын эрх зүйд захиргааны эрх зүйн гүйцэтгэх үүрэг, Олон улсын эрх зүйг дотоодын шүүхэд хэрэглэхнь: Их Британи, АНУ, бусад улс), II. Бүлэг. Олон улсын эрх зүйн субьект (Sui generis нутаг дэвсгэрийн тусгаарлалт, ХБНГУ, Тайван, Турк, Саудын Араб, Condominium, Улсуудын нэгдэл, холбоо), III. Бүлэг. Хүлээн зөвшөөрөх асуудал (Улсыг хүлээн зөвшөөрөх, Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх, De facto, De jure хүлээн зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөх хэлбэр (premature, Implied, Conditional, Collective, withdrawal)), IV. Бүлэг. Шүүхийн шүүн шийдвэрлэлт (Иргэний хэргийн шүүн шийдвэрлэлт, Эрүүгийн хэргийн шүүн шийдвэрлэлт, Үндэсний зарчим, түүний хамгаалалт, Дархан эрх: нэхэмжлэлийг урьдчилан хангахаас дархан байх эрх, улсын шүүхийн дархан эрх, төрийн өмчийн дархан эрх, шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс дархан байх эрх, Дархан эрхийн номлол), V. Бүлэг. Олон улсын эрх зүйн хариуцлага (Улсын хариуцлага, Төрийн хяналт ба хариуцлага, Хариуцлага хүлээх төрөл, хэлбэр), VI Бүлэг. Улсын өв залгамжлал (Улсын өв залгамжлалын асуудал, Хөрөнгө залгамжлал, Олон улсын гэрээ залгамжлал, Олон улсын байгууллагын гишүүнчлэлийн залгамжлал, Архив залгамжлал, Өр төлбөр, зээл залгамжлал, Улсын залгамжлал ба үндэстэн) зэргийн онол, арга зүйн судлан өөрийн судлагааны ажилд ашиглах чадвар, боломжийг эзэмшүүлэх.
Олон улсын эрх зүйн орчин үеийн асуудлууд нь улс орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр олон шинэ харилцаа, хандлага үүсэн хөгжихийн зэрэгцээ орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцоонд зүй ёсоор багтан үндэсний хэмжээнд түүний гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, эзлэх байр суурь нь нэмэгдсээр байна. Олон улсын эрх зүйн орчин үеийн асуудлуудыг судлах, шинэ ойлголтыг тайлбарлах, үйл баримтад үнэлгээ дүгнэлт өгөх, цаашид бодлого төлөвлөгөө боловсруулах, олон улсын эрх зүйн харилцаанд оролцох субьектын эрх зүйн байдал, төлөөлөх эрх бүхий албан тушаалтны эрх зүйн байдлыг тогтооход оролцох, судалгааны ажлын хүрээнд шинэ хандлагыг олж харах, түүнд үнэлгээ өгч, өөрийн байр суурь, дүгнэлт санал дэвшүүлэх чадварыг нэн тэргүүнд эзэмшүүлэх зорилгыг агуулна. Энэхүү хичээлийн хүрээнд ихэвчлэн олон улсын түвшинд гарсан үйл баримт, хэрэг, тохиолдолд тулгуурлан явагдах бөгөөд түүнд тулгуурлан онолын болоод бусад ойлголт хандлагыг тодорхойлох хэлбэрээр явагдана Хичээлийнзорилт • Олон улсын эрх зүйн нэр томъёог чөлөөтэй ашиглах, • Олон улсын эрх зүйн эх сурвалжуудын агуулгыг таниулах, практикт хэрэглэх дадлыг хөгжүүлэх, • Аливаа асуудлыг олон улсын эрх зүйд үндэслэж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх дадлыг хөгжүүлэх, • Олон улсын харилцааны тодорхой асуудлыг шинжлэх чадвартай болгох, • Эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа ашиглах дадал олгох.
1. ОУ-ын эрхзүйн үүсэл, хөгжил, ойлголт, зарчим, эх сурвалжууд; 2. ОУ-ын эрхзүйн субьектуудийн эрх зүйн байдал; 3. Олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл; 4. ОУ-ын эрхзүйд хүний эрхийн асуудал; 5. Гадаад харилцааны байгууллага, тэдгээрийн чиг, үүрэг; 6. Олон улсын эрхзүйн салбаруудын (олон улсын байгууллага, гэрээ, аюулгүй байдлын эрх зүй, эдийн засгийн эрх зүй, далайн эрх зүй, агаар, сансрын эрх зүй, хүрээлэн орчны эрх зүй г.м.) эрх зүйн зохицуулалт, онцлог; 7. Олон улсын процессын эрх зүй, олон улсын эрхзүйн санкци.
1. ОУ-ын эрхзүйн талаар онолын мэдлэг олгох; 2. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон улсын гэрээ, конвенциудын талаар мэдээлэл өгөх, тэдгээрийг зөв хэрэглэх; 3. Олон улсын гэрээ, хэлэлцээрийн эх зохиох, эрх зүйн баримт бичигтэй ажиллах чадвар олгох.