МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR705
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр олон улсын худалдааны олон талт зохицуулалт, түүний арга хэрэгсэл болон үндсэн зарчим, Олон улсын зах зээл дээр бараа худалдаалах олон талт зохицуулалт (худалдаан дахь стандарт ба техникийн зохицуулалт; мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт; татаас болон демпингийн эсрэг зохицуулалт; хамгаалалтын арга хэмжээний зохицуулалт; гаалийн үнэлгээний асуудлууд), Үйлчилгээ худалдааны ерөнхий хэлэлцээр, Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой хэлэлцээр, Худалдаатай холбоотой хөрөнгө оруулалтын арга хэмжээний тухай хэлэлцээр, Чөлөөт худалдааны хэлэлцээр, ДХБ-ын хэлэлцээрийн хүрээнд гарсан маргааныг шийдвэрлэх механизмын талаар судална.

Зорилго

Даяаршин буй дэлхий ертөнцөд улс орнууд худалдааны бодлогоо олон талт хэлэлцээрийн зарчим дтулгуурлан, өөрөөр хэлбэл ХТЕХ/ДХБ-ын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтдаа нийцүүлэн тодорхойлох болсон нь өнөөгийн нийтлэг хандлага юм. ХТЕХ/ДХБ-ын гэрээ хэлэлцээрийн үйлчлэл, үзүүлэх нөлөөллийн талаар гүнзгий мэдлэг, ойлголттой болох нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын хувьд төдийгүй судлаачдын хувьд туйлын чухал болоод байна. Энэхүү хичээлийн гол зорилго нь олон талт худалдаатай холбоотой бодлогын аливаа асуудлыг судлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, шийдвэрлэх ур чадварыг эзэмшүүлэх явдал юм.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: INTE301
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR703
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр хөгжингүй болон хөгжиж буй орнуудын худалдааны тойм, тэдгээрийн хооронд үүсч буй зөрчил, маргаантай асуудлууд; Хөгжиж буй орнууд дахь худалдааны бодлого, түүний үр нөлөөг Латин Америкийн орнуудад хэрэгжүүлсэн импортыг орлох бодлого, Зүүн Өмнөд Азийн орнуудад хэрэгжүүлсэн экспортыг дэмжих бодлого; улс орны эдийн засгийн өсөлтөд худалдааны бодлого хэрхэн нөлөөлдөг талаар судалж, худалдаа ба эдийн засгийн өсөлтийн харилцан хамаарлыг Гравитимодельд тулгуурлан авч үзэх; бүс нутгийн орнуудын хоорондох худалдаа, түүний шалтгаан, хөгжилт, эдийн засгийн ач холбогдол, тулгарч буй асуудлууд; Худалдаа ба тогтвортой хөгжил, худалдааны ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад ямар үүрэгтэй болох, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал, байгаль орчны доройтлыг бууруулахад худалдааг хэрхэн ашиглах талаар судлах болно.

Зорилго

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын орчин үеийн олон улсын худалдааны хөгжлийн болон бодлогын асуудлаархи үндсэн ойлголт, зарчмуудтай танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: INTD201
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд :  Улс орнуудын ялгаатай байдал: улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын болон бизнесийн ёс зүйн ялгаанууд  ОУ-ын худалдаа ба хөрөнгө оруулалт: ОУ-ын худалдааны онолууд, ОУ-ын худалдааны улс төрийн эдийн засаг, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Бүс нутгийн эдийн засгийн интеграци  ОУ-ын бизнес дэх санхүүгийн систем: ОУ-ын валютын систем, ОУ-ын хөрөнгийн зах зээл  ОУ-ын бизнесийн стратеги: ОУ-ын бизнесийн стратеги, ОУ-ын бизнес дэх байгууллагын зохион байгуулалт, ОУ-ын зах зээлд нэвтрэх стратеги, стратегийн альяанс  Бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах: Экспорт, импорт, угтвар худалдаа, Глобал үйлдвэрлэл, логистик, аутсорсинг, ОУ-ын маркетинг, судалгаа хөгжил, ОУ-ын хүний нөөцийн удирдлага

Зорилго

Оюутнуудад олон улсын бизнесийн үндсэн ойлголтыг онол, аргазүйн болон практик түвшинд олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR333
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн ерөнхий агуулгыг сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан сэдвээр тодорхойлсон болно. Сэдэв дуусах бүрт дараагийн сэдэвтэй холбоотой уншиж судлах, материал өгөх байдлаар хичээлийн агуулгын талаар оюутнууд өөрөө судлан мэдэж ирэх боломжийг бүрдүүлсэнд хичээлийн агуулга оршино.

Зорилго

Дэлхийн худалдааны байгууллагын үнэлгээний дүрэм болон Монгол улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Импортын барааны гаалийн үнэлгээ хийх, барааг гаалийн зорилгоор үнэлэх шаардлага, зарчим, нөхцлийг тодорхойлж, гаалийн хилээр нэвтрүүлэх импортын болон экспортын барааны гаалийн үнэ, түүнийг тодорхойлох аргын талаар оюутнуудад гаалийн үнэ, үнэлгээний талаар мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR423
Багц цаг: 3

Товч агуулга

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлбэрүүдэд бүс нутгийн интеграци өолон эдийн засгийн чөлөөт бүс хоёр чухал байр суурь эзэлж байна. Тухайн хичээлээрнэг талаас бүс нутгийн интеграцийн хөгжлийг тайлбарлах, улс орнууд бүс нутгийн эдийн засгийн интеграцид эрчимтэй нэгдэх болсон шалтгаан, бүс нутгийн интеграцийн эдийн засгийн төдийгүй улс төрийн үр дагаварууд, ач холбогдол мөн нөгөө талаас сөрөг үр дагаваруудын талаар Balassa, Viner, Meade, Bhagwati, Panagariya зэрэг эрдэмтэн нарын дэвшүүлсэн бүс нутгийн интеграцийн онолын үндсэн ойлголтууд дээр суурилан судлана. Түүнчлэн худалдааны статик болон динамик нөлөө, бүс нутгийн эдийн засгийн интеграци болох Европын Холбоо, Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Хэлэлцээр (НАФТА), Өмнөдийн Нэгдсэн Зах Зээл (Меркосур), Зүүн өмнөд Азийн Хамтын Ажиллагаа (АСЕАН) зэрэг бүс нутгийн худалдааны группуудыг хооронд нь харьцуулан судлаж, тэдгээрийн онцлогийг авч үзнэ. Нөгөө талаас худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өөр нэгэн хэлбэр болох эдийн засгийн чөлөөт бүсийн тухай ойлголт, түүнийг байгуулах шалтгаан, зорилго, чөлөөт бүс байгуулсанаар гарах үр ашиг, чөлөөт бүсийн үйл ажиллагааны хүрээ, онцлог болон гадаадын улс орнуудын чөлөөт бүс байгуулсан туршлага ба амжилтыг судлаж үзнэ.

Зорилго

Бүс нутгийн интеграци ба чөлөөт бүс хичээлээр бүс нутаг хоорондын эдийн засгийн харилцааны асуудал, бүс нутгийн худалдааны онцлог, ирээдүйн чиг хандлага, ач холбогдол, бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүдийг бодит жишээн дээр тулгуурласанонолын болон практикийн мэдлэгийг олгоход хичээлийн гол зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR304
Багц цаг: 3

Товч агуулга

“Барааны ангилал” хичээл нь Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай, БТКУС-ын ерөнхий тайлбар дүрэм, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийг хэрэглэхтэй холбоотой зарим асуудлууд гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Хичээлийн эхний хэсэгт барааны ангиллын тухай ойлголтыг гүнзгийрүүлэн судалж, БТКУС-ын үүсэл хөгжил, БТКУС-ын олон улсын худалдаа болон гаалийн үйл ажиллагаан дахь үүрэг, ач холбогдол,Барааны ангиллын Брюселлийн конвенцийн заалтууд, Монгол улсын БКТУС-ыг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл, Гаалийн татварын хууль, Гаалийн тарифын хуулин дахь БТКУС-тай холбоотой заалтууд, БТКУС-ийн бүтэц зохион байгуулалт, барааг ангилах кодлох зарчим, жагсаалт дахь тэмдэглэгээнүүд, түүнийхэрэглээ зэргийг судлана. Хичээлийн хоёрдугаар хэсэгт БТКУС-ын Ерөнхий тайлбар дүрэм 1, 2, 3, 4, 5, 6-г нэгбүрчлэн судалж, тайлбарлана. Ерөнхий тайлбар дүрэм тус бүрийг хэрэглэх дараалал, онцлогийг судлан тодорхой бараануудыг ангилж кодлох дадлага хийнэ. Хичээлийн гуравдугаар хэсэгт БТКУС-ын ангиллтай холбоотой гарсан маргааныг гаалийн болон хуулийн байгууллага, олон улсын байгууллагад хэрхэн хандажшийдвэрлэх талаар судлана. Тухайлбал экспортын татвартай барааны ангилал, гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараануудын ангилал, онцгой татвартай барааны ангиллууд, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх барааны ангиллуудтай танилцана.

Зорилго

Уг хичээлийн гол зорилго нь:  Барааны ангилалын талаарх олон улсын худалдаан дахь хэрэгцээ шаардлага, ДГБ-ын барааны ангилалын зорилгыг ойлгуулах  Барааны ангилалыг БТКУС-ийн ангилалын зарчмаар хийх ач холбогдол, гаалийн байгууллага дахь хэрэгцээ шаардлагыг ойлгуулах  БТКУС-ын ангилалын зарчим, ангилах арга технологи, дүрмүүдийг суралцаж практикт хэрэглэх чадвартай болгоход оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар