МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ө.Номинцэцэг, Н.Отгонсайхан
"БНСУ-ТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ", Гаалийн хөгжлийн чиг хандлага, 2024-5-20, vol. 1, pp. 1

Хураангуй

ГҮД-ийг БНХХ-үүдэд үр дүнтэй, зөв хэрэгжүүлж, мөрдсөнөөр гишүүн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдлыг ихэсгэдэг. Бүс нутгийн хөнгөлөлттэй хэлэлцээрүүд улам нэмэгдэж, эдгээрт олон янзын ГҮД-үүд хэрэглэгдэж байгаа нь томоохон сорилтыг дагуулж байна. ДГБ – “Аль болох гарал үүслийн дүрмүүдийг хялбаршуулан илүү хөнгөвчлөх арга замыг эрэлхийлэх нь зүйтэй”. Судлаачид (Krueger, 1999) – ГҮД нь өөрөө худалдааны нуугдмал саад тотгор (a hidden trade barrier) болдог бөгөөд энэ нь цаашлаад худалдааны хазайлт (trade diversion)–ыг бий болгоход нөлөөлдгийг тогтоожээ. МУ БНСУ-тай ЭЗТХ байгуулах хэлэлцээнд ГҮД-ийн талаарх тохиролцоо чухалд тавигдаж байна. https://www.facebook.com/photo/?fbid=258475753859851&set=pb.100090922836966.-2207520000

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг, Н.Отгонсайхан
"The Potential to Increase Mongolia's Exports under EU-Generalized System of Preferences (GSP)", Польш-Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, 2024-5-2, vol. 1, pp.

Хураангуй

The EU’s GSP removes import duties from products coming into the EU market from vulnerable developing countries. By removing such import duties, the EU’s GSP helps developing countries to alleviate poverty and create jobs based on international values and principles, including labour and human rights, environment and climate protection, and good governance. Over 50 years ago, the United Nations Conference on Trade and Development (UNCTAD) asked developed countries to help developing countries integrate into the world economy. The Generalized Scheme of Preferences (GSP) was born. Today, about a dozen countries have GSP mechanisms in place. The mainstream vision of the GSP is that trade opportunities, and more generally, insertion in the global trade system, contribute to economic growth. Lack of income among rural households, and hence lack of the capital required to start an accumulation process have long been identified as a major bottleneck to agricultural development which export opportunities, by providing a source of cash could help to solve.

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг
"Transportation of Freight along the Trans-Mongolian Railway and Planning for the Rolling Stock Park" Journal of Asian Research, vol. 8, no. 1, pp. 36-48, 2024-3-4

http://www.scholink.org/ojs/index.php/jar/article/view/36210/9287

Хураангуй

The main purpose of this study is to forecast the general trend of the country’s economic development, predict the volume of freight transported by railway, and analyze its trends using econometric and algebraic methods. Additionally, the study aims to determine the necessary measures to be taken in the future.

Зохиогч(ид): Н.Отгонсайхан, Ө.Номинцэцэг
"Economic Partnership Agreement between Mongolia and Korea: Some issues concerning the tariff negotiations" Олон улс судлал, vol. 46, no. 116, pp. 50-71, 2024-1-5

https://www.mongoliajol.info/index.php/JIS/article/view/3303

Хураангуй

Mongolia signed its first Economic Partnership Agreement (EPA) with Japan and the agreement entered into force in 2016. It has been agreed to conclude the next agreement with the Republic of Korea, and official negotiations have started from December 2023. In the framework of the traditional agreement, trade in goods and services, trade-related investment issues and intellectual property rights are discussed. Among these, the tariff negotiations are the core issue of the trade in good chapter and determine the benefits of negotiations through harmonization with other chapters. Therefore, it is important to conduct both qualitative and quantitative research in advance and make research-based decisions for customs tariff negotiations. In addition to studying the types of agreements signed by South Korea with other countries, the duration of negotiations, and the results of tariff negotiations with Vietnam, some issues to be considered in tariff negotiations were determined by analysing the revealed comparative advantage (RCA) index needed to develop Mongolia’s proposals for tariff concessions’ schedule and requests to be submitted to South Korea.

Зохиогч(ид): Ж.Тунгалаг, Ө.Номинцэцэг
"Innovation in Mongolia's mining sector: Focusing on coal exports", Global Strategies Conference, 2023-12-21, vol. 2023-2, pp. 16

Хураангуй

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.6, төсвийн орлогын 24.8, нийт экспортын 93.7, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг уул уурхай, олборлох салбар дангаар бүрдүүлж байгаа бөгөөд үүний 50 хувийг нүүрсний салбар дангаараа бүрдүүлж байна.  

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг, Н.Отгонсайхан
"Барааны гарал үүслийн дүрмийн хэлэлцээ: БНСУ-МУ хоорондын хэлэлцээнд анхаарах зарим асуудал" Бизнес ба инноваци, vol. 9, no. 4, pp. 81-104, 2023-12-20

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/issue/archive

Хураангуй

Орчин үеийн дэлхийн худалдааны систем болон бүс нутгийн хэлэлцээрүүдэд гарал үүслийн дүрмийн хэрэглээ нь хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна. Гарал үүслийн дүрмийг бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүдэд үр дүнтэй, зөв хэрэгжүүлж, мөрдсөнөөр гишүүн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч бүс нутгийн хөнгөлөлттэй хэлэлцээрүүд улам бүр нэмэгдэж, эдгээрт олон янзын гарал үүслийн дүрмүүд хэрэглэгдэж байгаа нь Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)–ын гишүүд болон хувийн хэвшлийнхэнд томоохон сорилтыг дагуулж байна. МУ–ын хувьд БНСУ–тай эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг байгуулах хэлэлцээний үе шат эхэлсэн бөгөөд гарал үүслийн дүрмийн хэлэлцээ, тохиролцоо хийхэд анхаарах нь зүйтэй. Тиймээс энэхүү судалгааны ажлын хүрээнд тус улстай хэлэлцээр байгуулах нөхцөлд гарал үүслийн дүрмийн талаар анхаарах асуудлуудыг тус улстай байгуулсан улс орны туршлагыг харьцуулах, мөн өмнө судлагдсан эрдэмтдийн бүтээлүүд дээр тулгуурлан судаллаа.

Зохиогч(ид): Н.Отгонсайхан, Ө.Номинцэцэг
"Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн тарифын хэлэлцээ хийхэд анхаарах зарим асуудал", Гаалийн хөгжлийн чиг хандлага, 2023-10-18, vol. 111 жилийн ойд зориулсан, pp. 1-14

Хураангуй

Монгол Улс анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийг Япон улстай байгуулан 2016 оноос хэрэгжүүлж байгаа ба бусад түнш орнуудтай энэ төрлийн хэлэлцээр байгуулах боломжтой эсэх талаар судалгааны ажил хийгдсээр байгаа юм. Эдгээр орнуудаас БНСУ-тай ЭЗТХ-ийг эхлүүлэх ажил шат дараалалтай явагдаж 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Монгол Улс, БНСУ хоорондын ЭЗТХ-ийг эхлүүлэх тухай Ажлын даалгавар”-т талууд гарын үсэг зурснаар уг хэлэлцээрийн яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлэхээр болсон ба эхний шатны хэлэлцээг 2023 оны 12 дугаар сард зохион байгуулахаар харилцан тохиролцоод байна. Гаалийн тарифын хэлэлцээ нь энэхүү хэлэлцээрийн үндсэн хэсэг болдог ба уг хэлэлцээнээс хэлэлцээрийн үр дүн ихээхэн шалтгаалдаг. Тарифын хэлэлцээний хамгийн чухал асуудал нь тарифын хөнгөлөлтийн үндэсний жагсаалтын төслийг талууд боловсруулж харилцан тохиролцох явдал байдаг. Иймээс энэ ажлын хүрээнд Монгол Улсын тарифын хөнгөлөлтийн үндэсний жагсаалтыг боловсруулахад шаардлагатай Харьцангуй давуу талын индексийн шинжилгээ хийж, Олон улсын худалдааны төвийн экспортын потенциалыг тооцох аргачлал ашиглан цаашид БНСУ–аас Монгол Улсын зах зээлд экспортлох боломж бүхий топ 20 барааг тодорхойлсон. Түүнчлэн тарифын хэлэлцээний хүрээнд Монгол Улсын талаас өөрийн экспортын барааны гаалийн тарифыг бууруулах чиглэлээр БНСУ-д хүсэлт хүргүүлэхэд анхаарах зарим асуудлын талаар судалж тодорхой дүгнэлт, саналыг гаргасан болно. Түүнчлэн БНСУ-ын бусад оронтой байгуулсан хэлэлцээрийн хэлбэр, хэлэлцээ үргэлжилсэн хугацаа зэргийг судалж, үүнээс Вьетнамтай хийсэн тарифын хэлэлцээний үр дүнг нарийвчлан авч үзсэн.

Зохиогч(ид): Р.Шарбанди, Ө.Номинцэцэг, Ц.Цолмон
"Монгол Улсын уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх боломж: Экспортыг дэмжих төв" Бизнес ба инноваци, vol. 9, pp. 4-20, 2023-5-15

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/4966?fbclid=IwAR3SG1GSH-JX5SqXrgLsQeAgnaDvKp80LQ-HuD1ChwlOPAFNKviQG7b4kLw

Хураангуй

Экспортыг дэмжих төв (ЭДТ) байгуулах нь уул уурхайн бус салбарын худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. ЭДТ нь экспортыг хөгжүүлэх, дэмжих зорилготой бөгөөд гадаад зах зээлээ тэлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд олон төрлийн үйлчилгээ болон дэмжлэг үзүүлдэг. ЭДТ–ийн гол давуу талуудын нэг нь уул уурхайн бус салбарын бизнест бүтээгдэхүүнийхээ шинэ зах зээл, хэрэглэгчдийг тодорхойлоход тусалдаг. Тус төв нь зах зээлийн судалгаа хийх, гадаад худалдааны тарифын саад тотгор болон бусад зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээл дээрх боломжит худалдан авагч, борлуулагч нартай холбох боломжоор хангадаг. Үндсэндээ энэхүү төв нь гадаад зах зээлд уул уурхайн бус салбарын хэрэглэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээс хараат байдлыг үлэмж бууруулахад дэмжлэг үзүүлдэг байна. Шинжилгээний үр дүнд ЭДТ–ийн бодлогын дамми хувьсагч эерэг, ач холбогдолтой гарсан бөгөөд энэ нь Монгол улс аливаа улсад ЭДТ байгуулахад тус улс руу хийх уул уурхайн бус экспорт нэмэгдэх боломжтойг харуулсан. Харин Монгол улсын ДНБ, нэрлэсэн валютын ханш, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг хувьсагчдын коэффициент буурч, импортлогч орны ДНБ, газар зүйн зай, хиллэдэг эсэх, экспортын төвлөрөл зэрэг хувьсагчдын коэффициент өссөн үзүүлэлттэй гарсан.

Зохиогч(ид): Э.Мөнхсаруул, Б.Лхамцэдэн, Ө.Номинцэцэг, Ө.Зулбаяр
"Successful adoption of franchising which includes overcoming of cultural barriers and potentials pitfalls and its effect on service industry in Mongolia (Олон Улсын Франчайз үйлчилгээний салбарт амжилттай нутагших нь /KFC түргэн хоолны бизнесийн жишээ нь дээр/) " Олон улсын харилцаа, vol. 1, no. 1, pp. 1-10, 2023-5-1

http://mongolbooks.com/сэтгүүл/олон-улсын-харилцаа/?fbclid=IwAR3xRZ18V_tkQsfB0rDvNyk4mpCeMWnJ652nKjVUK3-ZARdYI9ZylTeXMPc

Хураангуй

As a result of globalization, today‟s business environment is fundamentally transforming. As a business format for market penetration, franchising has become an accepted strategy for business growth, job creation, and economic development. It helps companies to expand into foreign markets, and it also helps companies to adapt to different cultures and business rules. This research focuses on cultural obstacles to franchising in Mongolia. An interview guide was carefully designed to identify the cultural barriers based on Hofstede‟s cultural model and conducted among the owners, managers, and employees of Tavanbogd Foods. For analyzing the data gathered during the interviews, Grounded Theory was used in its three different coding levels to translate the data and discover the main cultural barriers faced by franchising companies in Mongolia.

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг
"Гаалийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх боломж арга зам: Монгол Улсын гаалийн байгууллагын жишээн дээр" Бизнес ба инноваци, vol. 8, no. 3, pp. 52-83, 2023-2-13

https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1889/1697

Хураангуй

Гаалийн ажилтны мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх шийдлийг олох, гаалийн байгууллагын стратеги зорилтод нийцсэн хүний нөөцийг хөгжүүлэхийн тулд Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)–аас шинэ санал, санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Монгол улс нь гишүүнийхээ хувьд энэхүү шинэ алхамтай хөл нийлүүлэн алхах хэрэгцээ, шаардлага үүсэж байна. Тиймээс энэхүү судалгааны бүтээлийн зорилго нь гаалийн мэргэшлийн ур чадварын түвшин, шаардлага, стандартыг МУ–ын гаалийн байгууллагын онцлог ялангуяа гаалийн байцаагчийн мэргэшлийн ур чадварын асуудалд тулгуурлан цаашид түүнийг сайжруулах боломж, ажлын бүтээмжийг өнөөгийн төвшнөөс хэрхэн нэмэгдүүлэх арга зам буйг тодорхойлоход оршиж байна. Эдгээр зорилгын хүрээнд (i) ДГБ–ын зөвлөмж болон бусад холбогдох баримт бичгүүдийг судлан ур чадварын хэм хэмжээг тодорхойлох; (ii) ДГБ–ын гишүүн орнуудын гаалийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэхэд авсан арга хэмжээ, туршлагыг харьцуулан судлах; (iii) Монголын гаалийн мэргэжилтний ур чадварын өнөөгийн байдалд гүйцэтгэлийн шинжилгээ хийх; (iv) Монгол улсын хувьд гаалийн мэргэшлийн ур чадварыг сайжруулах боломж бүхий загварын санал боловсруулах гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн болно

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг, Н.Отгонсайхан
"Эдийн засгийн түншлэлийн тухайн Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн ашиглалтын талаарх судалгаа", Монгол улсад шинэ үеийн гаалийн байгууллага үүсч хөгжсөний 110 жилийн ойд зориулсан "Гаалийн хөгжлийн чиг хандлага" ЭШ, онол практикийн бага хурал, 2023-2-1, vol. 1, pp. 1-24

Хураангуй

Хураангуй: Монгол Улс, Япон улстай анх удаа “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”–ийг 2016 оны 06 сарын 07–нд байгуулан хэрэгжүүлж эхэлснээс хойш даруй 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хоёр орны худалдаа эргэлт ерөнхийдөө өссөн дүнтэй байгаа боловч хэлэлцээрийг талууд хэрхэн бүрэн хэмжээгээр ашиглаж буй талаарх судалгаа хангалтгүй байна. Тиймээс хэлэлцээрийн хэрэгжилтийг эргэн харахын тулд хэлэлцээрийн ашиглалтын түвшинг тооцох шаардлага бий болсон. Үүний тулд ашиглалтын түвшинг тооцох шинжилгээ болон ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс санал асуулгаар судалгаа авч үүнд тодорхой дүгнэлт хийхийг зорьсон болно. Судалгааны үр дүнд Япон улстай байгуулсан хэлэлцээрийн ашиглалтын түвшин нь хэлэлцээр байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд Ковид–19 цар тахал болон гарал үүслийн шалгуур, эрүүл ахуй, бусад техникийн зохицуулалт зэргээс үүдэн тогтвортой бус байсан ч дотоодын бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцээрийн талаарх ойлголт харьцангуй хангалттай хэмжээнд байна. Үүний тулд бизнес эрхлэгчид байгууллагын бизнесийн стратегидээ шинэчлэл хийхийн зэрэгцээ гадаад худалдаа эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, худалдаа аж үйлдвэрийн танхим болон мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэсэн санал дийлэнх хувийг эзэлсэн. Түүнчлэн түншлэлийн хэлэлцээрийг ашиглан цаашид Япон улстай төдийгүй бусад улстай өргөн цар хүрээтэй худалдаа хийх сонирхолтой байна гэсэн нааштай үр дүнг үзүүлсэн байна.

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг
" МУ-ын гаалийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх боломж арга зам", Монгол улсад шинэ үеийн гаалийн байгууллага үүсч хөгжсөний 110 жилийн ойд зориулсан "Гаалийн хөгжлийн чиг хандлага" ЭШ, онол практикийн бага хурал, 2023-2-1, vol. 1, pp. 1-20

Хураангуй

Хураангуй: Гаалийн ажилтны мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэх шийдлийг олох, гаалийн байгууллагын стратеги зорилтод нийцсэн хүний нөөцийг хөгжүүлэхийн тулд Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)–аас шинэ санал, санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Монгол улс нь гишүүнийхээ хувьд энэхүү шинэ алхамтай хөл нийлүүлэн алхах хэрэгцээ, шаардлага үүсэж байна. Тиймээс энэхүү судалгааны бүтээлийн зорилго нь гаалийн мэргэшлийн ур чадварын түвшин, шаардлага, стандартыг МУ–ын гаалийн байгууллагын онцлог ялангуяа гаалийн байцаагчийн мэргэшлийн ур чадварын асуудалд тулгуурлан цаашид түүнийг сайжруулах боломж, ажлын бүтээмжийг өнөөгийн төвшнөөс хэрхэн нэмэгдүүлэх арга зам буйг тодорхойлоход оршиж байна. Эдгээр зорилгын хүрээнд (i) ДГБ–ын зөвлөмж болон бусад холбогдох баримт бичгүүдийг судлан ур чадварын хэм хэмжээг тодорхойлох; (ii) ДГБ–ын гишүүн орнуудын гаалийн мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэхэд авсан арга хэмжээ, туршлагыг харьцуулан судлах; (iii) Монголын гаалийн мэргэжилтний ур чадварын өнөөгийн байдалд гүйцэтгэлийн шинжилгээ хийх; (iv) Монгол улсын хувьд гаалийн мэргэшлийн ур чадварыг сайжруулах боломж бүхий загварын санал боловсруулах гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн болно.

Зохиогч(ид): Ө.Зулбаяр, Ө.Номинцэцэг, С.Санасэр, Ц.Цолмон, Р.Шарбанди, Ж.Ариунаа
""Олон улсын бизнес" хичээлийн хамтлагийн туршлага", Бизнесийн удирдлагын мэдлэг ур чадварыг хичээлээр дамжуулан хүргэх, заах арга зүй, 2023-1-23, vol. 1, pp. 1-31

Хураангуй

Тус эрдэм шинжилгээний хуралд ОУБ хичээлийн онцлог, CLO- PLO уялдаа, ном сурах бичиг, семинарын хичээлийн бүрдэл хэсгүүд, лекцийг удирдан явуулах арга барил, семинарыг удирдан явуулах арга барил, MS sharepoint ашиглан хичээлийн цахим хуудас үүсгэх зэрэг агуулгаар илтгэл хэлэлцүүллээ.

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг, Н.Отгонсайхан, C.Chimgerel
"A Study on the Utilization Rate of the Agreement between Mongolia and Japan for an Economic Partnership" ERINA REPORT (PLUS), vol. No.164, pp. 13-22, 2022-2-1

https://www.erina.or.jp/wp-content/uploads/2022/02/er164_tssc.pdf

Хураангуй

It has already been five years since the first “Economic Partnership Agreement” of Mongolia with Japan took effect on June 7, 2016. Generally, bilateral trade between the two countries has increased during this period. However, research on how the parties fully utilize the Agreement is insufficient to date. Therefore, it is necessary to evaluate the utilization rate (UR) of this Agreement in order to review the implementation. To this end, a utilization rate analysis and a survey of domestic enterprises and businesses were conducted to draw clear conclusions. The study findings reveal that local businesses have a relatively good awareness of the Agreement even though its utilization rate has been unstable during the first five years. Factors affecting usage include the Coronavirus (COVID-19) pandemic, the rules of origin criteria, sanitary and phytosanitary measures (SPS), and other technical regulations or Technical Barriers to Trade (TBT). Moreover, it has been found that the majority of Mongolian businesses are willing to reform their business strategies and work closely with the State administrative body in charge of foreign trade, the Chamber of Commerce and Industry, and experts in foreign trade. Responses also showed that Mongolian businesses are interested in utilizing the preference of the EPA to develop broader trade not only with Japan, but ultimately with other countries in the region.

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг, Н.Отгонсайхан, Д.Цэндсүрэн
"Changes in Bilateral Trade under the Mongolia-Japan Economic Partnership Agreement" ERINA REPORT (PLUS), vol. No.164, pp. 4-12, 2022-2-1

https://www.erina.or.jp/wp-content/uploads/2022/02/er164_tssc.pdf

Хураангуй

The main purposes of this paper are to examine the establishing process of the Agreement between Japan and Mongolia for an Economic Partnership and to study the changes in bilateral trade between the two countries since its implementation. The Governments of Mongolia and Japan agreed to establish the Economic Partnership Agreement (EPA) in 2012. Following seven rounds of negotiations, the Mongolia-Japan EPA (MJEPA) was signed on February 10, 2015, and entered into force on June 7, 2016, after the completion of the necessary legal procedures in the respective countries. This Agreement is the first regional trade agreement (RTA) concluded by Mongolia, while for Japan it is its 15th RTA. MJEPA is the result of the tremendous achievements of both the contracting parties. Since 2016, the total foreign trade turnover between Japan and Mongolia has steadily increased, but it is mainly due to the growth of Mongolia’s imports from Japan. Mongolia does export a few products to Japan and exports of buckwheat and dog or cat food grew during the period owing to preferential tariff of 'zero’ for these items under the MJEPA took effect since its entry into force. For instance, dog or cat food exports in 2020 were 115% higher compared with the figure in 2016. There are insignificant changes in the structure of imported goods. Nevertheless, the ‘zero’ preferential customs tariff has positively impacted the goods’ quality, such as the import of new tires replacing that of used ones.

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг
"A Study on the Free Trade Agreement Utilization: Japan - Mongolia EPA", Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ), 2021-10-8, vol. No. 164, pp. 13-22

Хураангуй

It has already been passed five years since the first "Economic Partnership Agreement" of Mongolia with Japan was launched on June 7, 2016. Generally, bilateral trade between the two countries has been increased during this period. However, the research on how the parties fully utilizethe Agreement is insufficient to date. Therefore, it is necessary to evaluate the utilization rate (UR) of this Agreementin order to review the implementation of the Agreement. To fulfill this object, a utilization rate analysis and a survey of domestic enterprises and businesses were conducted to draw clear conclusions. The study findings reveal thatlocal businesses have a relatively good awareness of the Agreementdespite the utilization rate of the Agreement with Japan has been unstable in five years due to the Coronavirus (COVID–19) pandemic and the rules of origincriteria, sanitary and phytosanitary measures (SPS), and other technical regulations or Technical Barriers to Trade (TBT). Moreover, it has been found that the majority of Mongolian businesses are willing to reform their business strategies and work closely with the State administrative body in charge of foreign trade, the Chamber of Commerce and Industry, and experts in foreign trade.It has also shown that Mongolian businesses are interested in utilizing the preference of the EPAto develop broader trade not only with Japan but also with other regional countries in the future.

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг, Г.Урандэлгэр
"Foreign Market Access of Non-Mining Products: Case of Mongolian Meat Export", Trade and Sustainable Development IV, Монгол, 2019-10-10, vol. 4, pp. 83-93

Хураангуй

This research analysis conducts market analysis on one of the Mongolian priority export products, namely meat products utilizing ITC market analysis database such as Trade Map and Market Access Map. The study seeks to identify possibilities of exporting Mongolian meat products to the selected market, Japan. It covers non-tariff barriers (NTBs) to trade, as well as procedures of importing meat, related laws, regulations, and standards of importing countries. Finally, in order to develop an appropriate horse meat (Basashi) marketing campaign in Japan, we offering a new marketing idea based on their cultural characteristics and purchasing habits of consumers.

Зохиогч(ид): Ө.Номинцэцэг
"The Study on the Possibilities for Establishing FTA between Mongolia and the EAEU: Analysis of Non- Tariff Measures" Бизнес ба инноваци, vol. 07, no. 16, pp. 83-104, 2019-9-2

http://data.num.edu.mn/en/dataset/f5fce46b-576c-40d5-aed6-6a32cafc1fe0/resource/f9b978c4-59aa-4349-bc2e-1b43863b4a0f

Хураангуй

Mongolia has recently concluded an Economic Partnership Agreement (EPA) with Japan in 2016; however the country further seeks to align with integration in other regions in order to accelerate its economic and social development. One of those efforts is that Mongolia requested to launch a joint study on possible FTA with Eurasian Economic Union (EAEU). There have been number of studies aim to undertake quantitative analysis on the formation of a FTA between Mongolia and the EAEU. However, there is still lack of analysis on the qualitative side, namely non-tariff measures of the EAEU. Therefore, this study tries to shed some light on non-tariff barriers when two sides forming possible FTA in the near future.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар