Бидний тухай
Багш ажилтан
Шугаман алгебр, гүдгэр анализын үндсэн ойлголтууд, гүйцэд бус тэгшитгэлийн систем, суурь шийд, өнцгийн цэг, шугаман програмчлалын бодлогуудын ангилал, графикийн арга, ердийн симплекс арга, анхны суурь шийд олох аргууд, хосмог бодлого, хосмог симплекс арга, бүхэл тоон програмчлалын бодлого, огтлолын арга, параметрт програмчлалын бодлого, бөхсөн бодлого, шугаман ноогдвор програмчлалын бодлого, хүснэгт тавилтай тээврийн бодлого, сүлжээний оновчлолын үндсэн аргууд, сүлжээ тавилтай тээврийн бодлого, шугаман програмчлалын хэрэглээтэй холбоотой бодлогууд
Хичээлийн зорилго нь шугаман програмчлалын онолын анхан шатны мэдлэг олгох, тооцон бодох үндсэн аргуудыг эзэмшүүлэх, хэрэглээний ач холбогдлыг нь товч танилцуулахад оршино. Мөн Матлаб, Эксел зэрэг програм ашиглаж шугаман програмчлалын бодлогыг хэрхэн бодохыг танилцуулна.
Шугаман тэгшитгэлийн систем, матриц, матриц дээрх үйлдлүүд, урвуу матриц, матрицан тэгшитгэл, тодорхойлогч, дээд эрэмбийн тодорхойлогч, Крамерийн дүрэм, матрицын ранг, матрицын хувийн утга, хувийн вектор, шугаман тэгшитгэлийн ерөнхий систем, Жордан-Гауссын арга, вектор, түүн дээрх үйлдлүүд, скаляр, вектор, холимог үржвэрүүд. вектор огторгуйн суурь болон хэмжээс, шугаман хувиргалтууд. Матрицын факторчлолууд, Жорданы нормаль хэлбэр
Байгаль, нийгэмийн ухаан, эдийн засаг, бизнес, инженерчлэлийн салбаруудад шаардлагатай шугаман алгебр ба түүний хэрэглээг судална. Энэ хичээлийг судалснаар дараах чадваруудыг эзэмшинэ. Үүнд: Алгебрын шугаман тэгшитгэлийн системийг шинжилж, шийд болон шийдийн огторгуйг тооцоолох, матрицын тодорхойлогчийг олох аргуудыг эзэмшинэ. Вектор, вектор дээрх үйлдлүүдтэй танилцаж, шугаман огторгуйн ойлголтыг авна. Зарим хялбар матрицын хувийн утгыг тооцоолж сурах, матриц диагональчлах аргууд эзэмшинэ. Шугаман хувиргалт, түүний хэрэглээг судална. Практик, хэрэглээний зарим асуудлуудыг шугаман алгебрийн арга онолын тусламжтай загварчлах, тооцоолох чадварт суралцана.
Энэхүү хичээлээр дарааллын харьцуулалт ба динамик програмчлал, олон дарааллын харьцуулалт, филогенетикийн анализ, геномын дарааллыг тодорхойлох, ДНХ-ийн дарааллын анализ, ДНХ-ийн дарааллын харьцуулалт ба зэрэгцүүлэлт, ДНХ-ийн мотифиийн загварчлал ба мотифыг илрүүлэх, Марковын загварыг ДНХ-ийн дараалалд хэрэглэх, ДНХ-ийн дарааллын эволюц, уургийн бүтэц ба ангилал, уургийн бүтцийг харьцуулах зэрэг агуулгатай.
Хичээлийн гол зорилго нь оюутнуудад МАТЛАВ програм дээрхи биоинформатик болон тооцооллын биологийн хэрэглээг таниулж, нуклейн хүчил, уургийн дарааллын анализ, структурын анализ, нийлмэл биологийн системийн анализыг аргуудыг судалж, дадлага хийж эзэмшинэ. Дарааллын харьцуулалт, мотиф тодорхойлох, структурыг урьдчилан тооцоолоход хэрэглэгддэг үндсэн зарчим, алгоритм, Матлабын аргуудтай танилцана. Ингэснээр оюутнууд шинээр төрөн гарч буй тооцооллын ба систем биологийн салбаруудын тухай ойлголт авах болно.