Бидний тухай
Багш ажилтан
Зүүнхойд Ази нь дэлхийн шороон шуурга хамгийн их давтамжтай явагддаг бүс нутгийн нэг юм. Монгол Улсад шороон шуургыг судлах, түүнтэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон төсөл хэрэгжсэн. Гэвч хөрснөөс үүссэн шороон шуурга, салхины элэгдлийн талаар судалгаа дутмаг байна. Шороон шуурга болон салхины элэгдлийн мониторингийн судалгааны сүлжээг байгуулах нь шороон шуурганы эрсдэлийг бууруулах, тэмцэх менежментийн үр ашгийг үлэмж нэмэгдүүлэх чухал аргачлал бөгөөд Монголын орны хуурай гандуу бүс нутаг дахь шар шороон шуурганаас үүдэлтэй газрын доройтлыг загварчлах, өнөөгийн төлөв байдал болон цаашдын чиг хандлагыг тоон болон чанарын түвшинд үнэлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү төслийн зорилго нь шар шороон шуурга, салхины элэгдлийн механизм, тоосны цөлжиж буй бүс нутгийн экосистемд үзүүлэх нөлөөллийг үнэлж, үр ашигтай арга техникийг боловсруулахад оршино.
Northeast Asia is one of the region that the were highest dust frequencies. In Mongolia, many projects have been implemented for dust and sandstorm control and mitigate land degradation. There are research lacks on soil-derived dust storm and wind erosion. Dust and Wind Erosion Monitoring Research Network is urgent to establish to develop new approaches to representing management impacts, and provide a means for quantifying model performance and uncertainty across degraded drylands areas of Mongolia. The goal of this project is to assess the yellow dust and wind erosion mechanisms, dust effect on ecology and to develop cost-effective mitigation techniques.
Түлхүүр үгс:Зүүнхойд Ази нь дэлхийн шороон шуурга хамгийн их давтамжтай явагддаг бүс нутгийн нэг юм. Монгол Улсад шороон шуургыг судлах, түүнтэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон төсөл хэрэгжсэн. Гэвч хөрснөөс үүссэн шороон шуурга, салхины элэгдлийн талаар судалгаа дутмаг байна. Шороон шуурга болон салхины элэгдлийн мониторингийн судалгааны сүлжээг байгуулах нь шороон шуурганы эрсдэлийг бууруулах, тэмцэх менежментийн үр ашгийг үлэмж нэмэгдүүлэх чухал аргачлал бөгөөд Монголын орны хуурай гандуу бүс нутаг дахь шар шороон шуурганаас үүдэлтэй газрын доройтлыг загварчлах, өнөөгийн төлөв байдал болон цаашдын чиг хандлагыг тоон болон чанарын түвшинд үнэлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү төслийн зорилго нь шар шороон шуурга, салхины элэгдлийн механизм, тоосны цөлжиж буй бүс нутгийн экосистемд үзүүлэх нөлөөллийг үнэлж, үр ашигтай арга техникийг боловсруулахад оршино.
Northeast Asia is one of the region that the were highest dust frequencies. In Mongolia, many projects have been implemented for dust and sandstorm control and mitigate land degradation. There are research lacks on soil-derived dust storm and wind erosion. Dust and Wind Erosion Monitoring Research Network is urgent to establish to develop new approaches to representing management impacts, and provide a means for quantifying model performance and uncertainty across degraded drylands areas of Mongolia. The goal of this project is to assess the yellow dust and wind erosion mechanisms, dust effect on ecology and to develop cost-effective mitigation techniques.
Түлхүүр үгс:Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, Монгол орны ой, хээрийн түймрийн хил дамнасан гамшгийн эрсдэл ноцтой хохирол үзүүлсээр ирсэн. Дээр дурдагдсан судалгаануудыг дүгнэхэд, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан ой хээрийн түймрийн эрсдэлийн асуудлаар Монголын тэгш өндөрлөгийн хэмжээнд системтэй судалгаа хийгээгүй байгаа нь харагдаж байна. Зарим судалгаанд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн хохирлын асуудлыг хөндсөн байдаг ч гамшгийн эрсдэлийн механизмаар уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо бий болгох судалгаа хийгдээгүй байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн төлөвийг тодорхойлж, ой хээрийн түймрийн эрсдэлийг тодорхойлох системтэй судалгаа хийх зайлшгүй шаардлагатай урган гарч байна. Бидний судалгаа нь ой хээрийн түймрийн эрсдэлийг урьдчилан сэрэмжлүүлэх аргачлал нь ой хээрийн түймрийн хор хөнөөлийг бууруулах үр дүнтэй арга бөгөөд эрсдэлийн индексийг бий болгосноор ойн талбайн галын аюулыг урьдчилан мэдээлэх үндсэн хэрэгсэл болох юм.