МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: The System of Theory and History of Mongolian Poetry
Бүртгэлийн дугаар: P2022-4383
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2022.12.31 - 2023.12.30
Захиалагч: МУИС Утга зохиол, урлаг судлалын тэнхим
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монголчууд яруу найргийн баялаг өв сантай ард түмэн. Яруу найраг гэх ойлголтыг шүлэг гэж томьёолох нь түгээмэл. Шүлэг уран сайхан, гүн ухаан, үнэн гурвын төгс хослол дунд айзам хэмнэл, аялгуу холбоцын нэгдэлд цогц утга санаа илэрхийлэн бүтдэг үгийн урлаг. Энэ утгаараа шүлэг хүн төрөлхтний хийгээд туурвисан үндэстнийхээ оюун сэтгэлгээний цөм хэв загварыг хадгалж оршино. Шүлэг нийт хүн төрөлхтний болоод нэг үндэстний сэтгэлгээний хэв загварын илэрхийлэл болно гэдэг нь хэн дуртай хүний хүсэл сонирхлоор бүтдэг зүйл бишийг илэрхийлнэ. Энэ нь шүлэг чинад мөн чанартаа нарийн зүй тогтолтой уран сайхны илэрхийлэл гэдгийг харуулж байгаа хэрэг. Тиймд шүлгийн тогтолцоог судлах нь туурвисан үндэстнийх нь соёл, сэтгэлгээний нарийн зүй тогтлыг тодруулах үйл хэрэг юм. Монгол шүлгийг XVIII-XIX зууны үед дорно дахины шүлэг судлалын онол, арга зүйгээр, тэр дундаа эртний Энэтхэгийн "Зохист аялгуун онол"-ын хүрээнд судалж, тайлж тайлбарлаж байсан ч XIX зууны дунд үеэс өрнөдийн сонгодог уран зохиол судлал дахь шүлэг судлалын тусгай арга зүйн үүднээс гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид судалж иржээ. Гэвч монгол шүлгийн тогтолцоог тодорхой болгох тал дээр өдгөө хүртэл нэгдсэн тодорхой үр дүнд хүрээгүй байна. Тийм учраас бид энэ төслийн хүрээнд монгол шүлгийн онцлогийг судласан өмнөх үеийн судлаачдын судалгааны үр дүн, 2004 оноос хойш хийж ирсэн өөрсдийн судалгааны ололт, туршлагад тулгуурлан дэлхийн бусад улс үндэстнүүдийн шүлэг судлал дахь ололт амжилтаас суралцаж, монгол шүлгийн тогтолцоог орчин үеийн шүлэг судлалын онол, арга зүйн хүрээнд сүүлийн үед шүлэг судлалд ашиглагдаж байгаа шүлэг судлалын тусгай программуудаар нарийвчлан судлах болно. Уг судалгааг хийснээр монголчуудын соёл, сэтгэлгээний язгуур мөн чанарын илэрхийлэл болох шүлгийн зүй тогтол тодорхой болж, монголын судлалд зохих ахиц дэвшил гарна гэж харж байна.

Abstract

The Poetry is the background of the language, culture, and mentality of the nation in which it is written. In this sense, verse is important part of literature. Therefore, a detailed study of the Mongolian poetry system is a matter of studying many important aspects of the Mongolian language, culture and mentality from a literary point of view. We will study the common features of the Mongolian poetry system in the poetry of other nations of the world. On the other hand, it is necessary to study the peculiarities of the Mongolian nation from the point of view of the theory and methodology of ancient and modern poetry. If such a study is conducted, it will be important to clarify many things that can be studied in Mongolian studies through the features of the Mongolian poetry system.

Түлхүүр үгс:
айзам
бадаг
холбоц
Монгол-яруу-найраг
яруу-найргийн-тогтолцоо
шүлгийн-онол
шүлгийн-түүх
айзам-хэмнэл
Англи нэр: Current and Future Trends of Mongolian Literature Studies
Бүртгэлийн дугаар: P2022-4338
Санхүүжүүлэгч: Соёл, шинжлэх ухаан, судлалын хөгжлийн үндэсний төв
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2022.04.04 - 2022.08.30
Захиалагч: Соёл, шинжлэх ухаан, судлалын хөгжлийн үндэсний төв
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Нэгд, уран зохиолын нийгэмд гүйцэтгэх үүргийг тодруулах. Улмаар өнөөгийн монголын нийгэмд монголын уран зохиол үүргээ гүйцэтгэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх. Уран зохиолын нийгэмд гүйцэтгэх үүргийн оноо, алдааг нягтлан учир шалтгааныг тодруулах. Хоёрт, Өнөөгийн монголын уран зохиолын онол, судлал, шүүмжлэлийн ерөнхий тоймыг гаргаж, монголын орчин үеийн уран зохиолын цогц түүх бичих бэлтгэл ажлыг хийнэ. Үүний тулд 1990-ээд онд монголын нийгэмд гарсан өөрчлөлт, хувьслын үр дүнд монголын уран зохиолын хөгжил, улмаар уран зохиолын онол, судлал, шүүмжлэлийн салбарт гарсан өөрчлөлтийг тогтооно. 1990-ээд оноос хойших монголын уран зохиол судлалд гарсан өөрчлөлтийг өмнө хаалттай байсан барууны уран зохиолын онол, судлалын ололттой зүйлүүдтэй холбож үзэхийн зэрэгцээ үндэсний оюун санааны амьдралд өрнөсөн өрнөлтэй уялдуулан жишээ баримтад тулгуурлан судлана. Мөн 1990-ээд оноос хойш монголын уран зохиол судлалаар гадаадын бусад орны судлаачдын хийсэн судалгааг нягтлан ололт амжилтыг нь тодруулахад энэ төсөл чиглэгдэнэ. Гуравт, Монголын уран зохиолын нийгэмд гүйцэтгэж буй өнөөгийн үүрэг, алдаа оноог тодруулан, 1990-ээд оноос хойших уран зохиолын онол, судлал, шүүмжлэлийн салбарт гарсан амжилтыг тодруулан судлан шинжилж, улмаар монголын уран зохиолын болоод онол, судлал, шүүмжлэлийн цаашдын чиг хандлагыг тогтооход энэ төсөл чиглэгдэнэ. Уран зохиолын хөгжил хувьсалд гарч буй өөрчлөлт, нийгэмд гүйцэтгэх үүргийг тодруулан цаашдын чиг хандлагыг тогтоосноор уран зохиолын талаар баримтлах төр, засгийн бодлого, шийдвэр боловсруулахад чухал ач холбогдолтой.

Abstract

Түлхүүр үгс:
Монголын-уран-зохиол,-өгүүллэг,-яруу-найраг,-жүжиг,-туурвил-зүй




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар