Бидний тухай
Багш ажилтан
Хэлбэрийн шүлгийн онолын ойлголт, дэлхийн уран зохиол дахь хэлбэрийн шүлгийн онцлог, улмаар монгол уран зохиол дахь хэлбэрийн шүлгийг судалсан болно.
Өвөр монголын одоох үе буюу 1980-аад оны үргэлжилсэн үгийн төрөл зүйлийн гол төлөөлөгч Мандмуйн Монгол улсад хэвлэгдсэн туужийн түүвэрт буй “Агт үүрсэж, ноход хуцаад хүн уйлна” /1992/ нэртэй тууж дүрслэлийн хувьд домог зүй, бэлгэдэл зүйн дүрслэл, зохиомж зэргээр онцлогтой байна. Энэ дүрслэл, энэ тууж, энэ түүвэр бүхэлдээ нэг талаар Мандуй зохиолчийн үзэл сэтгэлэг, ертөнцийг үзэх ойлголтыг харуулахын зэрэгцээ нөгөө талаар монголчуудын, монгол туургатны, Өвөр монголын үргэлжилсэн үгийн зохиол, туужийн төрөл зүйлийн туурвилзүйн онцлог шинжийг илэрхийлж чадна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл тодорхой нэгэн сэдвийг нэгэн хувь зохиолч хэрхэн илэрхийлсэн гэхээсээ илүү монгол үндэстэн, тэр дундаа монгол туургатан өөрөөр хэлбэл өөр бусад соёл иргэншлийн дэргэдэх нүүдэлчин соёл, тэдний зэрэгцэн оршиж буй нөхцөл, үүдэн гарах зөрчил, энэ байдал дахь эерэг сөрөг тал зэргийг илүүтэй ялган харах боломжтойн хувьд хамаагүй илүү сонирхолтой.
Улсын Нийтийн Номын Санд хадгалагдан байгаа Д.Бодоогийн "Уянгат шүлэглэл" шүлгийн 2 эхийг харьцуулсан судалсан өгүүлэл. Энэ 2 эхийн 1 нь шинээр судалгааны эргэлтэд орж байгаа эх хэрэглэгдэхүүн болно.
Зохиолч Д.Цэдэвийн "Зун цагийн дурсамж" жүжгийн утга санаа, уран сайхны онцлогийг судласан. Мөн уг жүжгийн зохиогдсон түүх, улмаар уг жүжгийг Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн оюутнууд япон хэлнээ орчуулж, оюутну наадам дээрээ хэрхэн жүжигчилэн тоглосон түүхэн асуудлыг авч үзсэн байна.
«Повесть о споре мальчика-сироты с девятью витязями Чингисхана» дошла до нас через монгольские исторические источники XVII-XVIII вв. «Золотое сказание» ( Ал- тан товч ) Лубсан Данзана (1655) и «Хрустальные четки» ( Болор эрхи ) Рашипунцага (1774-1775). Цель статьи - анализ переводов, публикаций и исследований этого поэтического произведения, а также выдвижение и доказательство тезиса о том, что «Повесть» - не просто диалог Чингисхана со своими сподвижниками о пользе и вреде алкоголя, а произведение, имеющее гораздо более глубокий смысл. Во-первых, монгольские исторические источники содержат сведения о происхождении девяти витязей Чингисхана, их дружбе, заслугах и кончине. Основываясь на них, мы делаем вывод о том, что события, описываемые в «Повести», имели место в 1206-1207 гг. Во-вторых, мнения современников о сподвижниках Чингисхана, упомянутых в «Повести», расходятся. По словам одних, они не употребляли алкоголь, честно выполняли свой долг, а с Чингисханом бескорыстно дружили с юных лет, в то время как пользовавшиеся доверием государственные министры Сорхоншара, Зэлмэ, Чумэргэна, Хархиру и Шихихутуга утверждали, что они употребляли алкоголь, стремились к личной выгоде и вошли в доверие к Чингисхану с корыстными целями. В-третьих, мы ставим перед собой задачу проанализировать порядок, в котором произносятся слова об алкоголе, и на этом основании выявить символику значимости чинов, званий и сословий для монгольского общества. В-четвертых, мы считаем, что одним из фундаментов могущества империи Чингисхана была его способность прислушиваться к словам простых людей и учитывать их взгляды при выстраивании государственной политики. В-пятых, поскольку рассматриваемый текст имеет глубокий скрытый смысл и изложен поэтическим языком, он сохраняет многие важные черты монгольской системы стихосложения ХIII в. Статья представляется актуальной, так как содержит анализ ранее не изученных аспектов содержания и стихотворной формы «Повести о споре мальчика-сироты с девятью витязями Чингисхана».
Уг өгүүллэгт монгол шүлэгт уран дүрслэлийн арга ашиглаж яруу дүрслэл бүтээснийг ихэсгэл, багасгалын аргаар жишээлэн авч үзсэн байна. Мөн уран дүрслэлийн аргуудын ерөнхий зарчмыг тодруулан авч үзжээ.
Энэ өгүүлэлд нэгд, яруу найрагч Т.Галсангийн яруу найргийн түүхэн хөгжил хувьслыг авч үзээд “Жирмийн сүлжээ” хэмээн нэрлэдэг дөрвөн мөрт шүлэг хэдий үеэс, хэрхэн бичигдэж ирсэн онцлогийг тодруулаад тэрхүү “Жирмийн сүлжээ”-г судлан шинжилсэн судалгааны үр дүнг авч үзсэн байна. Хоёрдугаарт, “Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөрт шүлэг бусад дөрвөн мөрт шүлгээс ялгарах гол ялгаа, туурвил зүйн онцлогийг авч үзжээ. Тэрхүү гол ялгаа, туурвил зүйн онцлог нь Т.Галсангийн “Жирмийн сүлжээ” монгол эмээлийн жирмийн сүлжээний сонгодог загвараар бичигдэж чадсантай холбоотой байна. Т.Галсангийн “Жирмийн сүлжээ”-ний дөрвөн мөр нь хоорондоо хэм тэгш айзам хэмнэлтэй, тус бүртээ тусгай утга илэрхийлдэг ба илэрхийлсэн утгууд хоорондоо бие биенээ нөхөх боломжтой байдаг билээ. Тийм учраас тэрхүү “Жирмийн сүлжээ”-ний аль ч мөрөөс нь уншиж болдог аж. Гуравдугаарт, яруу найрагч Т.Галсангийн “Жирмийн сүлжээ” (I-IV) бүтээлийн монгол яруу найргийн түүхэн хөгжил хувьсалд оруулсан хувь нэмрийг туурвил зүй хийгээд хэл найруулга талаас нь тодруулан үзжээ.
Хятад улсын Үндэсний хэлний орчуулгын товчооны орчуулагч Хасан Монголын яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог”, “Гашуун өвс” зэрэг түүвэр зохиолуудаас түүвэрлэн 100 шүлгийг сонгон авч, хятад хэлнээ орчуулж, “Сонгомол шүлгийн түүвэр” нэртэйгээр 2020 онд хэвлүүлжээ. “Сонгомол шүлгийн түүвэр”-т орсон 100 шүлгийг орчуулагч ямар шалгуураар сонгон авсныг энэ өгүүллийн эхэнд авч үзэв. Дараа нь яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шүлгүүдээс монгол ахуй, соёлыг тодорхой харуулсан шүлгүүдийг сонгон хятад хэлээр орчуулахдаа орчуулагч уг шүлгүүд дэх метафорын аргаар үүсгэсэн уран дүрслэлүүдийг хэрхэн хятад хэлнээ орчуулсан онцлогийг тодорхой шүлгийн жишээн дээр тулгуурлан задлан шинжилсэн болно. Эцэст нь орчуулагч Хасан яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шүлэг дэх монгол ахуй, соёлын онцлогийг илэрхийлсэн метафорын дүрслэлийг хятад хэлнээ оновчтой, зөв сайн орчуулсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
XX зууны хоёрдугаар хагас, XXI зууны эхэн үеийн монголын нийгэм соёлын амьдралд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа мэргэдийн нэг болох эрдэмтэн зохиолч Дожоогийн Цэдэвийн ажил үйл, эрдэм судлалын тухай энэ өгүүлэлд авч үзжээ. Д.Цэдэвийн нийгэм соёлын амьдралд оруулсан хувь нэмрийг нэгд, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар (1963-1966), ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн (1966-1974)-д ажилласан үе, хоёрт, Монголын зохиолчдын хороо (1977-1990)-г удирдсан үе, гуравт, Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн (1998-2010)-гийн захирлаар ажилласан үе гэсэн хэсгүүдээр ангилан авч үзсэн байна.
Энэ өгүүлэлд нэгдүгээрт, яруу найрагч Б.Явуухулангийн нэрийн учрыг өгүүлжээ. Хоёрдугаарт, судлаач өөрийн үнэлэмжийн үүднээсээ найрагчийн уран бүтээлээс бусдаас онцгой болж, монгол шүлгийн түүхэн хөгжил хувьсалд үнэтэй хувь нэмэр оруулсан шүлгүүдийг тодруулан, тэрхүү шүлгүүд дотроос “Тэхийн зогсоол” дууль найраглалыг нь сонгон авч, уг найраглалыг бичих болсон найрагчийн үүдэл санаа, найраглалыг судласан судлаачдын судалгааг тоймлон авч үзжээ. Гуравдугаарт, судлаачдын судалгаанаас харахад уг дууль найраглалын уран сайхан, утга агуулгыг тогтолцоотой нарийвчлан судлах шаардлага байгааг гаргаж тавиад уг дууль найраглалыг уран сайхан, утга агуулгын талаас нь судалжээ.
Зохиолч Л.Ванганы намтар, уран бүтээлийн үзэл баримтлал ба нэрийн утга учрыг авч үзсэн. Түүний "Эрхий Мажиг" туужийн дүр дүрслэл, уран сайхны онцлогийг тодруулаад зохиолчийн намтартай, гол дүр Мажигийн дүрийг харьцуулан авч үзсэн байна.
Уран дүрслэлийн адилтгал зүйрлэлийн аргаар монгол шүлэгт хэрхэн уран дүрслэл бүтээж ирсэн онцлог, зүй тогтлыг нь монгол аман зохиол, бичгийн эрт эдүгээ үеийн уран зохиолын жишээ баримтад түшиглэн авч үзсэн байна. Мөн адилтгал зүйрлэлийн арга нэг зүйл үү, хоёр зүйл үү гэдгийг монгол шүлэг дэх хэрэглээн дээр нь тулгуурлан авч үзсэн байна.
Судлаач Д.Цэндийн намтар, үзэл баримтлалыг судалгаа шинжилгээний бүтээлүүдтэй нь холбож үзээд, монгол шүлгийн тогтолцооны тухай ямар үзэл баримтлалтай байсныг нь тодруулсан байна.
Яруу найрагч Б.Явуухулангийн намтар, уран бүтээлийн тоймыг товч өгүүлээд түүний шүлэг найргийн утга уянга, уран дүрслэлийн үнэ цэнэ олон зүйлээс хамааралтайг тайлбарлаад онцлон уран дүрслэлийн адилтгал зүйрлэлийн аргыг хэрхэн ашиглаж уран сайхны өвөрмөц дүрслэл бүтээсэн онцлогийг авч үзжээ.
Монгол шүлэг нь ерөнхий бүтцийн хувьд тэгш ба сондгой мөрөөр бадагладаг. Эсвэл задгай шүлэглэгддэг зарчимтай. Тус өгүүлэлд тэгш тоот мөр, тэр дундаа хоёр ба дөрвөн мөрөөр бадаглал үүсгэхдээ ямар зарчимтай, түүний утга учир юу болохыг тодруулан судласан байна.
Тус өгүүлэлд монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, зохиолч, судлаач Д.Цэдэвийн намтар, уран бүтээл, үзэл баримтлал, монгол шүлгийн тогтолцооны талаар өгүүлжээ. Монгол шүлгийн судлалыг монгол хэлний үгийн сангийн түвшнээс эхлүүлэн хэлц хэллэг, хоршоо холбоо үгийн утга үүрэг, өвөрмөц шинжээр дамжуулан өгүүлбэрийн онцлог мөн чанараар бататган монгол хүний соёл сэтгэлгээ, аж амьдралын утга учир, иргэншлийн үнэт зүйлүүдтэй нь холбон цогцоор нь судлахын ач холбогдлыг илэрхийлж, арга зүйг зааж, судалгаа шинжилгээгээрээ үлгэрлэл болсноороо судлаач Д.Цэдэвийн бүтээл монгол шүлэг судлалд ямар хувь нэмэр оруулсныг судлан шинжилжээ.