Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү өгүүлэл нь лекцийн тэмдэглэл зөв хөтлөж сурах нь оюутнуудын сонсох материалыг тогтоох, ойлгох, эргэн санах чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой, өгөөжтэй аргын нэг болохыг тодотгон харуулахад чиглэгдсэн болно. Тэмдэглэл хөтлөх нь академик лекц сонсох хамгийн чухал хэрэгслийн нэг гэж тооцогддог. Энэхүү судалгаагаар англи хэлний аман ярианы хичээлээр үзсэн лекцийн хичээлийг сонсох, эргэн санах, ойлгосноо ярих зэрэгт лекцийн тэмдэглэл зөв хөтөлж сурах нь хэрхэн нөлөөлж буйг судлахыг зорьсон болно. Судалгааг МУИС-ийн ахисан дунд түвшиний 93 оюутнаас бүрдсэн 4 бүлгийн дунд явуулсан бөгөөд сонсох даалгавар бүрийн дараа бичлэгийн тест авсан болно. Судалгааны үр дүнг танилцуулж байна.
Сэтгэл судлалын нэр томьёо орчуулах уламжлалын аргад тулгуурлан хэлний хэрэглээнд шинээр орж буй нэр томьёо орчуулах асуудлыг хөндлөө.