МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: SU(3) spin squeezing
Бүртгэлийн дугаар: P2020-3967
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2020.12.31 - 2021.12.24
Захиалагч: Монгол улсын их сургууль, Физикийн тэнхим
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Спин нь системийн цэвэр квант шинж чанарыг илэрхийлэх хэмжигдэхүүн юм. Тиймээс спин нь онолын болон туршлагын физикийн маш сонирхолтой судлагдахуун юм. Өнгөрсөн зууны сүүлээр 1/2 спиний шахагдалтын судалгаа эрчимтэй хийгдсэн бөгөөд спиний шахагдалтыг судласан ихэнх туршилтууд 1/2 спиний хувьд хийгдсэн байна. Сүүлийн жилүүдэд 1 спин буюу SU(3) тэгш хэмийн бүлэгт харгалзах квант системийн шахагдалт олны анхаарлыг татаж улмаар онолын болон туршилтын ажлууд эрчимтэй хийгдэж байна. SU(2) Ли бүлэгтэй харьцуулахад SU(3) Ли бүлэг нь олон генератортой, гурван түвшинт квант системийн тэгш хэмд харгалздаг учир түүний физик шинж чанар нь SU(2) -ийнхоос эрс ялгаатай байдаг. Спиний шахагдалтын нэг чухал хэрэглээ нь спин системийн эргэлтийн өнцгийг хэмжих өндөр нарийвчлалтай арга юм. Үүнээс гадна бусад хэрэглээг тоочвол: спектроскопи болон интерферометрийн хэмжилт (таталцлын долгионы хэмжилт), атомын цаг түүнчлэн квант мэдээлэл боловсруулах зэрэг болно. Бидний энэ төслийн зорилго нь 1 спиний шахагдалтыг судлах явдал болно. Энэ зорилгын хүрээнд 1) спиний болон соронзон системүүдэд SU(3) Ли бүлэгийг хэрэглэх 2) SU(3) бүлгийн SU(2) дэд бүлгийг судлах 3) SU(3) тэгш хэмтэй гурван түвшинт квант системийн шахагдалтын параметрийг тооцоолох 4) нематик болон нематик бус төлвийн шахагдалтыг судлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Abstract

Spin is a pure quantum mechanical property of the quantum systems. Therefore, it is of great interest from a theoretical as well as experimental point of view. Last half century, squeezing of the spin-1/2 system has been well studied and most of the experiments associated with the spin squeezing has been done in the case of spin-1/2. Over the last years, squeezed spin states of spin-1 systems with SU(3) symmetry also have drawn much attention, and indeed a plenty of theoretical and experimental efforts have been devoted. Unlike the SU(2) Lie group, there are 8 generators of the SU(3) Lie group which indicate completely different physics. One of the most known applications of the spin squeezing is the high precision measurement of rotation angle of a spin system. The importance of the squeezed states can be justified by its wide range of applications; for example high-precision spectroscopic and interferometric measurements (e.g. gravitational waves), atomic clocks and quantum information processing. Our purpose of the current project is to investigate the squeezing of the spin-1 systems. In doing so, we will study (i) the application of SU(3) Lie group to the spin-1 magnetic systems (ii) SU(2) subgroups of the SU(3) (iii) squeezing parameters of the three-level quantum system that has SU(3) symmetry (iv) squeezing of the nematic and non-nematic states.

Түлхүүр үгс:
squeezing
SU(3)
spin
Англи нэр: Digital physics content with didactic solutions
Бүртгэлийн дугаар: P2020-3798
Санхүүжүүлэгч: МУИС-Инноваци, технологи дамжуулах төв
Мөнгөн дүн: 23.0 сая ₮
Хугацаа: 2019.02.15 - 2020.08.31
Захиалагч: МУИС-Инноваци, технологи дамжуулах төв
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Энэхүү төсөл нь бидний олон жилийн боловролын судалгаа, хичээлийн практикийн явцад бий болсон давуу тал буюу know-how нь агуулгын судалгааны үндсэн дээр онолын түвшинд сайтар боловсруулж, олон улсын олимпиадын бэлтгэл, хичээлд дургүй сурагчид болон ГМТИС-ийн бэлтгэл анги, ШУТИС-ийн Япон-Монголын хамтарсан хөтөлбөр зэрэгт заан туршиж хичээлийн судалгаа хийгдсэн Диракын кет векторын арга, Ньютон-Лейбницын оригиналь арга, функциональ тооцоолуураас эхлэн 3D принтерийн технологи ашиглан бүтээж хийх арга зүй дээр суурьлана. Үүнээс гадна, ямар ч багш шохойт самбарын адил хэрэглэж болох гэрэлт самбарыг өөрсдөө хийн туршиж бэлэн болгосон технологийн шийдэл, энэхүү технологийг хичээлд хэрэглэсэн туршлага мөн давуу талыг нийгмийн инноваци болгон олон нийтэд гарааны компаниар дамжуулан хүргэх төсөл юм.

Abstract

Энэхүү төсөл нь бидний олон жилийн боловролын судалгаа, хичээлийн практикийн явцад бий болсон давуу тал буюу know-how нь агуулгын судалгааны үндсэн дээр онолын түвшинд сайтар боловсруулж, олон улсын олимпиадын бэлтгэл, хичээлд дургүй сурагчид болон ГМТИС-ийн бэлтгэл анги, ШУТИС-ийн япон-монголын хамтарсан хөтөлбөр зэрэгт заан туршиж хичээлийн судалгаа хийгдсэн Диракын кет векторын арга, Ньютон-Лейбницын оригиналь арга, функциональ тооцоолуураас эхлэн 3D принтерийн технологи ашиглан бүтээж хийх арга зүй дээр суурьлана. Үүнээс гадна, ямар ч багш шохойт самбарын адил хэрэглэж болох гэрэлт самбарыг өөрсдөө хийн туршиж бэлэн болгосон технологийн шийдэл, энэхүү технологийг хичээлд хэрэглэсэн туршлага мөн давуу талыг нийгмийн инноваци болгон олон нийтэд гарааны компаниар дамжуулан хүргэх төсөл юм.

Түлхүүр үгс:
Дидактикийн
шийдэл
физикийн
дижитал
контент
Англи нэр: Properties and possible applications of composites materials based on polymers and metallofullerene complexes
Бүртгэлийн дугаар: P2020-3793
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Мөнгөн дүн: 36.0 сая ₮
Хугацаа: 2019.04.28 - 2022.12.24
Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Фуллерен болон фуллерены металт комплексээр хольцолсон полимеруудын үндсэн дээр шинэ төрлийн материал гарган авах, тэдгээрийн цахилгаан, оптик шинж чанарыг судлах болон оптоэлектроник төхөөрөмжид хэрэглэх боломжийг нээн илрүүлэх. Фуллерен болон фуллерены металт комплексыг янз бүрийн концентрациар хольцлох суурь материалаар дараах өргөн хэрэглээний полимерийг сонгон авна: полистирол, өндөр даралтын полиэтилен, полипропилен. Судалгааны явцад дараах зорилтуудыг шийдвэрлэнэ: 1. Фуллерен болон түүний металт комплексын хольцын янз бүрийн хувь бүхий полимерийн (полистирол, өндөр даралтын полиэтилен, полипропилен) композит дээжийг гарган авах. 2. Фуллерен болон түүний металт комплекс агуулсан хольцот дээжийн морфологи, бүтэц болон кластерийн эзэлхүүн түгэлтийг судлах. 3. Фуллерен болон түүний металт комплексыг янз бүрийн харьцаагаар агуулсан хольцот дээжийн цахилгаан болон оптик шинж чанарыг компонентын төрөл болон концентрацаас хамаарах хамаарлуудыг тогтоох 4. Практик хэрэглээнд хамгийн ирээдүй бүхий композитын оптималь бүрэлдэхүүнийг тогтоох. Гарган авсан шинэ материалыг хэрэглэх заавар зөвлөмж боловсруулах. Гарган авсан үр дүнг цаашид хөгжүүлэх, практик хэрэглэх боломжийг судлах.

Abstract

This project is jointly carried out at NUM and Belarus state university. New materials of composites based on polymers and metallofullerene complexes will be received. Physical, electrical, tribological properties of the new composite materials and possible application for optoelectronic devices will be studied in detail.

Түлхүүр үгс:
fullerenes
composite-materials
obtaining
properties




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар