МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Establish start-up company "Synergy"
Бүртгэлийн дугаар: P2020-3807
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2020.01.02 - 2020.12.24
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монголчууд эрт дээр үеэс таван хошуу малынхаа сүү шимийг боловсруулж маш олон төрлийн бүтээгдэхүүн бий болгон өдөр тутамдаа хэрэглэн ирсэн бөгөөд тэдгээрийн хамгийн түгээмэл нь тараг, сүү билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн зэрэгцээ малын гаралтай бүтээгдэхүүнээс харшилтай, цагаан хоолтон гэх мэт хүн бүрийн хэрэгцээ шаардлага харилцан адилгүй болж байна. Тиймээс Монгол улсын хөрсөнд ургасан шар буурцагнаас гарган авсан ургамлын гаралтай сүү болоод чацаргана жимстэй хүний биед хэрэгтэй ашигт бактерийг хамгийн зохих хэмжээгээр агуулсан сенбиотик ундааг үйлдвэрлэн хүн бүрийн харилцан адилгүй хэрэгцээг хангах юм. Шар буурцагны сүү болон чацаргана жимстэй эрүүл мэндийн ундаа нь зөвхөн пробиотик бус пребиотикийг давхар агуулсан сенбиотик ундаа гэдгээрээ зах зээл дээрх бусад бүтээгдэхүүнээс ялгарахаас гадна импортын бүтээгдэхүүнийг орлож чадахуйц нөөшлөгч бодисгүй, уламжлалт эсэг идээнээс ялган авсан генийн өөрчлөлтгүй сүүн хүчлийн бактерийн хөрөнгөөр бүтсэн эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүний судалгаа болон хүний биед үзүүлэх нөлөө зэрэг нь олон жилийн судалгааны ажлаар батлагдсан бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр импортын бүтээгдэхүүнийг бууруулах хүнсний эрүүл мэндийн баталгаат бүтээгдэхүүний технологийг дотоодын томоохон үйлдвэрүүдэд нэвтрүүлэн хэрэглэгчдийн гарт хүргэх юм.

Abstract

Mongolians have a long history of utilizing pastor animals’ milk to produce dairy products for their daily usage, amongst which yogurt and milk are the most common. However, as time pass, people’s lifestyles and needs have been changing drastically with some coping with animal sourced milk allergy and some choosing to practice vegetarianism or veganism. Consequently, it has become our purpose to meet every individual’s need with producing symbiotic drink consists of fermented soybean milk, derived from soy beans harvested on Mongolian soil with the most appropriate amount of beneficial bacteria. The “Symbiotic” health care drink encourages healthy lifestyle and contains no preservatives, non-genetically modified lactic acid bacterial culture isolated from Mongolian fermented dairy products, compelling it to possess both probiotics and prebiotics and to stand out among and even replace other imported goods of the similar kind. The effects of the product over health have been studied and proven to be beneficial over several years. With the implementation of this project, it will become possible to install technologies in major food industries in Mongolia to produce safety approved products and directly deliver to consumers while decreasing the need for imported goods

Түлхүүр үгс:
гарааны-компани
шар-буурцаг
патент
Англи нэр: Bioactive peptides and proteins derived from lactic acid bacteria
Бүртгэлийн дугаар: P2020-3806
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 37.0 сая ₮
Хугацаа: 2019.01.01 - 2020.05.31
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ химийн гаралтай синтетик эм эмийн бэлдмэлээс татгалзан, биологийн гаралтай уураг пептидийг агуулсан үнэ өртгийн хувьд хямд, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчилгээ тэжээлийн зориулалттай хэрэглэх нь улам бүр нэмэгдэж байна. Химийн гаралтай эмийн бодис, антибиотик бодисын замбараагүй хэрэглээ нь өвчин үүсгэгч вирус, бактерийг эдгээр эмэнд улам тэсвэртэй болгож байгаа нь хүн төрөлхтөнийг түгшээж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн томоохон эмийн компаниуд биологийн өндөр идэвхтэй уураг пептидийг эрчимтэй хайн судлаж, эдгээр уураг пептидийг агуулсан эмчилгээ, тэжээлийн зориулалттай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авч зах зээлд ихээр нийлүүлж байна. Манай улсын хүн амын дунд бактери, вирусээр үүсгэгддэг хоол боловсруулах, амьсгалын зам, зүрх судасны эрхтний эмгэг тархац ихтэй байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх болон эмчилгээ сувилгааны зориулалтын, хямд өртөгтэй байгалийн цэвэр, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гарган авах шаардлагатай байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн хийх олон зуун жилийн уламжлалтай монголчууд бидний хувьд эдгээр бүтээгдэхүүний гаднаас худалдан авах бус харин монгол малын сүү болон уламжлалт аргаар бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүнээс биологийн өндөр идэвх бүхий уураг пептидүүд, тэдгээрийг нийлэгжүүлэгч микроорганизмуудыг ялган авч Монголын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын орнуудад экпортлох цаг болсон байна. Ялангуяа дэлхий нийтээрээ химийн нэгдлээр хийсэн синтетик эм эмийн бэлдмэлээс татгалзан байгаа энэ үед биологийн гаралтай үнэ өртгийн хувьд хямд хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөх нь гарцаагүй юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь биотехнологийн бүтээгдэхүүнд хамаарагдах тул эдийн засгийн хувьд хямд, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд халгүй, нөхөн сэргээгдэх эх үүсвэртэй зэрэг олон давуу талтай юм.

Abstract

In recent years, the concept of taking biologically derived peptides containing food supplements that are economically much cheaper while refusing from synthetic medicines has been on the rise globally. The non-controlled practice of overusing antibiotics and other chemical drugs has led to the emergence of antibiotic-resistant bacterial strains thus causing great concern across the globe. Consequently, the major pharmaceutical companies have picked interest in screening and obtainment of biologically active peptides, as well as, developing and providing food supplements to target certain medical concerns with biologically active peptides. In our country, because bacterial and viruses caused food digestion system-related diseases, respiratory diseases, and cardiovascular diseases are greatly prevalent among the population, it is necessary to develop preventive, inexpensive, natural food supplements with the purpose of clinical application. With our rich history and tradition in dairy-production technologies, we have a substantial opportunity to extract biologically active peptides along with microbial isolates from pastor animal milk and traditionally processed (fermented) dairy products to build an original Mongolian brand to produce and to export our own products abroad. especially with the current trend, it is evident that the consumers' need for natural food supplements with lesser cost than synthetic medicines. Since non-health threatening food supplements belong to biotechnological creations, they have benefits of economical production cost with an eco-friendly renewable source

Түлхүүр үгс:
сүүн-хүчлийн-бактер
пробиотик
микробын-эсрэг-пептид




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар