МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN332
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад улсын физик газарзүй нь 5000 жилийн эдийн засгийн түүхийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж, аж ахуйгаа эрхлэх газарзүйн байршилтай уялдсан хэв маягт нь ихээхэн нөлөөлсөн билээ. Тус улсын газар нутгийн хэмжээ дэлхийн том улсын нэгэнд тооцогдох боловч хүн амынх нь 80 хувь нь илүү үржил шимтэй төв болон зүүн хэсэгт газар нутгийн зөвхөн 20 хувьд төвлөрдөг тэгш өндөрлөг, гол мөрний хөндий болон түүний хотожсон эрэг дагуу төвлөрсөн гурван бүстэй. Үндэстний цөөнхийн дийлэнх нь амьдардаг баруун бүс нутагт арван хоёр засаг захиргааны муж багтдаг. Хүн амьдрах боломжгүй уулархаг газар, цөл газар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд таагүй юм. Найман мужтай Төвийн бүс нутаг нь гол мөрний сав дагуух хүн амын төвлөрөл ихтэй бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. (Зүүн хойд хэд хэдэн аймгийг ерөнхий зориулалтаар Төвийн бүсийн нэг хэсэг гэж ангилдаг боловч засгийн газар нь бүс нутгийн хөгжлийн тусгай хөтөлбөрт тусгасан тул зарим үед тусад нь авч үздэг.) Далайн эргийн бүсийн 11 муж нь Хятад улсын аж үйлдвэр, худалдааны томоохон район бөгөөд түүхийн хувьд гадаад худалдаа, гадаад шилжилт хөдөлгөөнөөр дамжуулан гадаад ертөнцтэй холбогдож иржээ. Хятадын хүн ам эдгээр гурван бүс нутагт ойролцоогоор тэнцүү хуваагддаг тухай уг хичээлээр үзнэ.

Зорилго

Уг хичээлийн үндсэн зорилго нь Хятад судлалын ангийн оюутнуудад, ялангуяа Гадаад хэл, орон судлал хөтөлбөрөөр сурч байгаа оюутанд хятад орон судлалын үндсэн мэдлэг эзэмшүүлэх хичээлээр өнөөгийн хятадын газарзүйн орчин, байрлал, байгаль цаг уураас болж, эдийн засгийн бүтэц, зохион байгуулалт нь ямар байдаг, уламжлалт аж ахуйтайгаа хэрхэн уялдан хөгжсөн, бүс нутгийн болон улс орных нь ерөнхий байдлаас ойлгуулан таниулахад оршино. Зорилгоо биелүүлэхийн тулд суралцагчдын өмнө нь эзэмшсэн хятад хэлний мэдлэгт тулгуурлан шинжлэх ухааны нарийвчилсан үг хэллэгт хэрэглэх түүхийн шинжлэх ухааны судалгааны аргазүй, судалгааны асуудлуудыг нэгэн суурь мэдлэг болгож, тэдгээрийг хэлний мэдлэгтэйгээ уялдуулж, мөн хятад судлалын болон хятадын соёлын элемент газар орны байдал, ангиллын тухай танилцуулж, мэдлэгийг бүрэн эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилт болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ARES827
Багц цаг: 3

Товч агуулга

Даяарчлалын үеийн угсаатан судлалын судалгааны чиг хандлага Хятадын угсаатан судлал БНХАУ-ын үндэстэн угсаатнууд 56 үндэстний тархалт, хэл соёл, зан заншил, уламжлалын тухай үндсэн агуулга үзнэ.

Зорилго

Тус хичээлийн үндсэн зорилго нь хятадын үндэстэн угсаатны тухай гүнзгийрүүлсэн мэдлэгтэй болгоход оршино. Хятадын орчин үеийн нийгэм дэх үндэстэн угсаатны асуудал хийгээд даяарчлалын үед цөөнх үндэстний хэл соёлыг хэрхэн хамгаалж буй талаар түлхүү үзэх болно. Зорилгоо биелүүлэхийн тулд суралцагчдын өмнө нь эзэмшсэн хятад хэл, орон судлалын холбогдолтой нарийвчилсан үг хэллэгт хэрэглэх судалгааны аргазүй, судалгааны асуудлуудыг нэгэн суурь мэдлэг болгож, тэдгээрийг хэлний мэдлэгтэйгээ уялдуулж, мөн хятад судлалын болон хятадын угсаатны зүйн орчин үед хэрэглэгдэж буй нэр томьёонуудыг эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилт болно

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN433
Багц цаг: 3

Товч агуулга

Хятадын түүх, хятадын сэтгэлгээний түүх, орон судлал, соёл судлал зэрэг хичээлүүд дээр үзсэн мэдлэгтээ тулгуурлан нийгэм соёлын уламжлал хийгээд орчин үе, түүнд өгөх үнэлэмж, нийгэм соёлын түүхийн асуудлууд, даяарчлалын үеийн хятадын нийгэм соёлд гарсан өөрчлөлтүүд, өдөр тутмын амьдралд гарсан өөрчлөлтүүдийн тухай тусгайлан авч судална.

Зорилго

Хятад судлалын ангийн оюутнуудыг хятадын нийгэм, соёлын тухай тодорхой мэдлэгтэй болгоход хичээлийн зорилго оршино. Өмнө нь эзэмшсэн хятад хэл, хятадын түүх, эдийн засгийн газарзүйн мэдлэг дээр суурилж нийгэм, соёлын тал бүрийн агуулгыг багтаан, хэлний мэдлэгтэйгээ уялдуулж, мөн хятад судлалын болон хятадын соёлын элемент, газар орны байдал, ангиллын тухай болон орчин үед хэрэглэгдэж буй нэр томьёонуудыг эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилт болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN412
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн лекцийн цагт бичгийн орчуулгын онолын хичээлээс багцлан орчуулгын тухай ойлголт, үгийн олон утга, түүнийг орчуулах арга зам зэргийг үзэж, дадлагын цагт албан бичгийн болон нийгэм-улс төрийн орчуулга, эрхзүйн орчуулга, бизнесийн орчуулга зэрэг тодорхой сэдвийн дагуу үзэж судална.

Зорилго

Гадаад хэлний мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар бол бичгийн орчуулга хийх чадвар юм. Энэ чадварыг эзэмших онол ба дадлагыг хослуулж, цаашид энэ чиглэлээр ажиллах үндэс суурийг тавина. Улс орны гадагшаа чиглэсэн алив гэрээ хэлцэл бүгд бичгийн орчуулгаар дамжин хэрэгждэг бөгөөд гадаад улс орнуудтай харилцах гүүр нь болсон мэргэжилтнийг бэлтгэхэд энэ хичээлийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHNP105
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN405
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN345
Багц цаг: 3

Товч агуулга

Хятадын уламжлалт соёл болон хятад хэлний онцлог шинжийг хэл сэтгэлгээ соёлын шүтэлцээний үүднээс судалж, өрнө дорны сэтгэлгээ, соёлын хэв шинжийн онцлог ялгааг танихын зэрэгцээ хятад хүний сэтгэлгээний хэв маяг, хэл соёлын уламжлалын талаар судална.

Зорилго

Хятадын соёлын уламжлал, өвөрмөц онцлог, хэл сэтгэлгээ соёлын шүтэлцээ, харилцан хамаарал, өрнө дорны сэтгэлгээ, соёлын хэв шинж, онцлог ялгаа, хятад хүний сэтгэлгээний хэв маяг, түүний хэлэнд илрэх өвөрмөц онцлог зэргийг судална. Өмнө нь эзэмшсэн хятад хэл, хятадын түүх, нийгэм соёлын мэдлэг дээр суурилж хятад хэл, соёл судлалын чиглэлээр гүнзгийрүүлсэн мэдлэг олгохын зэрэгцээ судалгааны арга зүй, дүн шинжилгээ хийх суурь чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHNP106
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: CHIN110
Багц цаг: 15

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: LANG607
Багц цаг: 3

Товч агуулга

Улс төр, эдийн засаг, соёл боловсрол, түүх, хэл, хууль эрхзүй, эрүүл мэнд, нийгмийн тогтолцоотой холбоотой мэргэжлийн хэллэг бүхий хятад бичвэрийн гол агуулгыг уншиж ойлгох, гол санааг товчлох, тухайн сэдэвтэй холбоотой өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, уншсан сэдвийн талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурахаас гадна, хэлзүйн дээд түвшний дүрмийг хэрэглэх аргыг эзэмшиж, үгийн сангаа нэмэгдүүлнэ.

Зорилго

Хятад хэлээр бичсэн мэргэжлийн үг хэллэг бүхий бичвэрийг уншиж ойлгох, орчуулахын зэрэгцээ дээрх бичвэрийг хэлзүй, үгийн бүтэц, найруулга зүйн үүднээс задлан шинжлэх чадвар эзэмшүүлэх зорилготой. Мэргэжлийн хэллэг бүхий судалгааны ном зохиол уншиж ойлгодог болгоход ач холбогдол нь оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN100
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: TRAN200
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: ARES701
Багц цаг: 2

Товч агуулга

Уг хичээлээр монголчууд гадаад улс орныг хэдий үеэс судлах болсон, түүний шалтгаан, тэрчилэн өнөөгийн Монгол улс дахь гадаадын улс орныг судалдаг байгууллагууд, судалгааны чиглэл хандлага, эрхлэн гаргадаг сэтгүүл, гадаад хэлтэй боловсон хүчин бэлтгэж ирсэн түүх зэрэгтэй танилцана.

Зорилго

Дэлхий дахин даяарших болсон өнөөгийн нөхцөл байдалд гадаад улс орныг судлах шаардлага улам бүр өсч байна. Эл байдалтай уялдан Монгол улсад холбогдох гадаад улс орныг урьд өмнө болон өнөө үед хэрхэн судалж байгаа, цаашид хэрхэн судлах талаар тодруулах зорилготой. Энэ хичээлийг судалсанаар магистрант өөрийн судалгааны чиглэлийг тогтоох, сэдэв сонгоход ач холбогдолтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN309
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN410
Багц цаг: 3

Товч агуулга

Хятадын нийгэм, эдийн засаг, соёл, зан заншилтай холбоотой сэдвүүд, тэдгээр агуулгаар ярьж бичихэд хэрэглэгдэх шинэ үг хэллэг ба тэдгээрийн хэрэглээ, бататгах дасгалуудыг заана.

Зорилго

Хятадын нийгэм, соёлын бүхий л хүрээнд ямар ч сэдвээр хятад хүнтэй чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцож, бичиж чаддаг болох. Тодорхой сэдвээр өгөгдсөн бичвэрийг уншсаны дараа ойлгосон зүйлээ өөрийн үгээр товч танилцуулах, бичвэрийг агуулгын дагуу бүрэн ярих, улмаар тухайн сэдвээр асуулт хариулт явуулж харилцан ярилцаж, бичиж чаддаг болно. • Хятадын нийгмийн аль ч сэдвээр хятад хүний яриаг ойлгодог, өөрийн санаа бодлыг илэрхийлэн ярьж бичиж чаддаг болно. • Хятадын соёлын аль ч сэдвээр хятад хүний яриаг ойлгодог, өөрийн санаа бодлыг илэрхийлэн ярьж бичиж чаддаг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN202
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэлний авиазүй, авиалбар зүйн үндсэн ойлголтууд, авианы тогтолцоо, түүний онцлог, үе, дан ба хос үе, олон үе мөн тэгш хөг, өгсөх хөг, уруудах хөг, сул хөг, хөг хувирах ёс, үеийн өргөлт, өгүүлбэрийн өргөлт зогсоц зэргийг анхан шатны төвшинд зөв ялгаж сонсож сурна. Оюутныг хятад хэл үзэж эхэлсэн үеэс эхлэн хэрэглээ тал руу хандуулж, амьдралд байнга хэрэглэгдэх үг хэллэгийг сургууль, оюутны амьдрал, нийгмийн харилцаагаар дамжуулан жишээ болгон үзнэ. Түүнчлэн өдөр тутмын ярианы хэл, өгүүлбэр зүйн үндсэн ойлголттой болж, харилцан яриа зохиох, тухайн сэдвээр хятад хүнтэй анхан шатны түвшинд ярьж сурах, өөрийн санаа бодлоо энгийн өгүүлбэрийн бүтцээр, логик дэс дараалалтай илэрхийлж сурна.

Зорилго

Хятад хэлний авиа, хөг аялгууг дуудаж сурах, хятад хүнтэй анхан шатны түвшинд ярьж, тэдний яриаг ерөнхийлөн ойлгодог болох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN200
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр хятад хэлний эгшиг, гийгүүлэгч авиа, хятад хэлний хөг, хөгийн хувирал, сул хөг, ханз үсэг, ханзны бүтэц, зурлага, дараалал, түлхүүр үсэг түүний утга, үг, холбоо үг, тогтсон үг хэллэг, энгийн өгүүлбэр зэргийг тайлбарлан, энгийн асуух өгүүлбэр, цаг хугацаа илэрхийлсэн өгүүлбэр, орон байр заах өгүүлбэр, нэр үг өгүүлэхүүнтэй өгүүлбэр, тэмдэг нэр өгүүлэхүүнтэй өгүүлбэр, байнга хэрэглэгддэг туслах үг болон дайвар үг зэргийн хэрэглээг хөнгөнөөс хүнд рүү тодорхой тайлбарлан заасны дараа тэдгээрийг унших дадалтай болж, өдөр тутамдаа хэрэглэж дадах, өөрийгөө танилцуулах, бусадтай мэндчилэх, хүсэлт тавих, мөн өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд суралцана.

Зорилго

Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч авиа, үе, хөг, дуудлага, галиг, ханз үсгийн бүтэц, зурлагын онцлогийн талаар үндсэн суурь мэдлэг олгон унших чадвартай болгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN201
Багц цаг: 3

Товч агуулга

Анхан шатны бичих дадал хичээлээр суралцагсад галиг үсэг болон хичээл дээр сурсан ханз үсэг, үг, өгүүлбэр зэргийг таньж мэдэж сурна. Ханзны түлхүүр үсгийн тусламжтайгаар толь бичгээс ханз үсэг олж бичих, харилцан яриа болон богино хэмжээний бичвэрийг ойлгох, энгийн зурвас, захиа захидал, богино өгүүлбэрийг ханзны зөв дараалалтайгаар бичиж сурах, оюутанд хамгийн энгийн мэндчилгээнээс эхлэн богино өгүүлбэр хичээлд хэрэглэгдэх үг хэллэгийг зөв ханзны зурлагын дагуу бичиж сургах, бусдын бодол санааг сонсож ойлгон өөрийн хүсэл бодлыг илэрхийлж чадах арга барилд тус тус суралцуулна.

Зорилго

Хятад хэлний үндсэн анхан шатны мэдлэгтээ тулгуурлан өдөр тутмын харилцан яриа, бичвэрийг сонсож ойлгон бичих, өөрийн хүсэл бодлыг бусдад хялбараар дамжуулан, илэрхийлж чаддаг болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар