Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр бид урлагтай холбоотой философийн асуудлуудыг авч үзнэ. Ингэхдээ бид урлагийн дуурайллын онолоос эхлээд илэрхийлэл, формалист, институцийн онол гэх мэт онолуудыг судалж урлагийн философийн түүхэнд гол үүрэг гүйцэтгэсэн сэтгэгчдийн онол ойлголтуудыг авч үзэхийн эрэгцээ урлагийн үнэлэмж, ёс суртахуун, нийгэм зэрэг сэдвийн хүрээнд урлагийн тухай хэлэлцнэ
Энэхүү хичээлийг үзэж судалснаар суралцагч урлаг гэж юу вэ? гэдэг асуултын хүрээнд урлагийг ойлгож, үнэлж сурах юм. Ингэхдээ бид урлагийн философийн онол, ойлголтуудыг урлагийн бүтээл дээр авч үзэн хэлэлцэх учир сурлацагч нарт онол, практикийн ач холбогдолтой хичээл билээ.
Урлагийн боловсрол нь нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн түлхүүр хүчин зүйл бөгөөд нийгмийн тогтвортой харилцаа, хандлагад чиглэсэн үйл ажиллагаа мөн. Урлагийн боловсрол нь зөвхөн урлагийн тухай ойлголт өгөх гэдгээр хязгаарлагдахгүй, харин хүний эрхийг дээдлэх, боловсрол, соёлыг дэмжих, хувь хүний чадварыг хөгжүүлэх, хүн төрөлхтөний уран сайхны сэтгэлгээг ойлгож мэдрэх, бахархах, соёлын олон төрөл зүйлээс суралцах, чанартай боловсрол эзэмшихэд зориулагдсан мэдээлэл байх ёстой. Урлагийн төрөл бүрийн онцлог, түүний илэрхийллийн мөн чанарыг танин мэднэ.
Нийгмийн харилцаа, хүний амьдралд бүтээлч сэтгэлгээ, идэвхтэй оролцоог дэмжихэд урлагийн ойлголт, орон зайн мэдлэг, үндэстэн бүрийн соёл, урлагийн илэрхийлэл ямар үүрэгтэй байсныг тодорхойлж, хувь хүний чадавхийг хөгжүүлэх зорилготой. Мөн урлагийн төрөл бүрийн үндсэн элемент, түүний хэл, илэрхийллийн мөн чанарыг таниулах, урлагийн бүтээлийг ойлгох, тайлбарлах анхан шатны мэдлэг олгоно.
Энэхүү ахисан түвшний докторын лекц нь уран бүтээл ба улс төрийн онолын хоорондын нарийн төвөгтэй, ихэвчлэн маргаантай харилцааг салбар дундын үүднээс судлахыг санал болгодог. Докторын зэрэг горилогчдод зориулсан энэхүү хичээл нь суурь мэдлэгээс давж, гоо зүй, эрх мэдэл, нийгмийн огтлолцол дээрх орчин үеийн эрдэм шинжилгээ, шинэ арга зүй, тулгамдсан асуудлуудтай шүүмжлэлтэйгээр харилцан ажиллах болно. Бид ахисан түвшний онолын тогтолцоог пост-марксист болон пост-структуралист сэтгэлгээнээс эхлээд шинэ материализм, деколоничлолын судалгаа хүртэлх онолуудыг гүнзгийрүүлэн судлах болно. Урлаг нь зөвхөн улс төрийн тусгал бус, харин улс төрийн хөндлөнгийн оролцоо, тэмцэл, эсэргүүцэл, хувиргалтын динамик талбар болж хэрхэн үйлчилдгийг гэрэлтүүлнэ. Лекц нь гоо зүйн хэлбэрүүдийн өөрийнх нь "улс төрийн шинж чанар", урлагийн нарийн төвөгтэй институцийн улс төр, мөн уран бүтээл, соёлын практикийн дэлхийн эрх мэдлийн бүтцийг төлөвшүүлэх, тусгах эсвэл сориход гүйцэтгэх гүн гүнзгий үүргийг онцолно. Эрчимтэй онолын уншлагууд, дэлхийн өнцөг булан бүрийн олон төрлийн уран бүтээлийн гүнзгий задлан шинжилгээ, орчин үеийн нийгэм-улс төрийн хэлэлцүүлэгт оролцох замаар судалгааны арга зүйг хөгжүүлнэ. Эцсийн зорилго нь докторын зэрэг горилогчдыг урлаг ба улс төрийн хөгжиж буй салбарт чухал бөгөөд үр нөлөөтэй хувь нэмэр оруулах шилдэг диссертацийн судалгааг боловсруулж, гүйцэтгэхэд шаардлагатай шүүмжлэлт чадвараар хангах явдал юм.
Энэхүү хичээлийг амжилттай дүүргэснээр оюутнууд дараах чадваруудыг эзэмшинэ: · Урлаг ба улс төрийн эрх мэдлийн хоорондын түүхэн болон орчин үеийн харилцааг шүүмжлэлтэйгээр задлан шинжлэх. · Урлагийн улс төрийн хэмжүүрийг ойлгох өөр өөр онолын хандлагуудыг (жишээ нь, автономист, үүрэг хүлээсэн, харилцан хамааралтай, идэвхтэй) ялгах. · Ахисан түвшний шүүмжлэлт ойлголтуудыг (жишээ нь, үзэл суртал, гегемони, эсэргүүцэл, эрх чөлөө, биоулс төр, некроулс төр) урлагийн практик, дүрслэх соёлыг тайлбарлахад ашиглах. · Улс төрийн идэвхтэй урлаг, идэвхжилтийн янз бүрийн хэлбэрийн үр нөлөө, ёс зүйн үр дагаврыг үнэлэх. · Урлаг ба улс төрийн огтлолцол дахь сэдвүүдээр анхны судалгааны асуултуудыг боловсруулж, бие даасан эрдэм шинжилгээний ажил хийх. · Орчин үеийн нийгэм-улс төрийн асуудлуудыг шийдвэрлэхэд урлагийн гүйцэтгэх үүргийн талаар мэдлэгтэй, нарийн төвөгтэй, онолын хувьд нягт хэлэлцүүлэгт оролцох.
Тус хичээл нь монгол бүжгийн аман болон бичгийн сурвалжийн судалгаа, монгол бүжгийн төрөл түүний хэв маяг, онцлог, бүжгийн уламжлалт хэлбэр, тайзны бүжгийн шинэчлэл, хувьсал, хөгжлийн зүй тогтлыг судална.
Суралцагсад монгол бүжгийн хөгжлийн түүх, гүйцэтгэлийн онцлог хийгээд хэв маяг, төрөл, хувьслын шинжийг судална. Монголчууд бүжгийн урлагаар дамжуулан гоо сайхны сэтгэл, мэдрэмжээ хэрхэн илэрхийлж буйг дүрслэл, хөдөлгөөний бэлгэдэл утга, урлагийн ерөнхий онолын хүрээнд задлан шинжилж сурна. Суралцагсад уламжлалт бүжгийг хамгаалах, ойлгох, хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Гоо зүйн сэтгэлгээний түүх, онол, урлагийн бүтээл, сэтгэгчдийн үзэл баримтлал, орчин үеийн гоо сайхны сэтгэлгээний онцлог, өрнө, ази, монголчуудын гоо сайхны сэтгэлгээний онцлог
Тус хичээл нь хүнээс бодит байдалтай харилцах харилцаанд зөв хандах, мэдрэмж, таашаалын зөв ойлголт, хандлага олгоход чиглэгдэнэ. Энэхүү зөв мэдрэмж, хандлагыг гоо зүйн сайхан, муухай, гайхамшигтай, гутамшигтайн тухай үндсэн ойлголтоор дамжуулан олж авахдаа урлагийн бүтээлээр илрэх түүхэн үеүдийн сайхны тухай үнэлэмжийн онцлогуудтай танилцах болно. Энэ бүхнээс суралцагсад ердийн мэдлэгийн түвшин дэх сайхан болон онолын мэдлэгийн түвшин дэх сайхны ялгааг таних чадвартай болохын зэрэгцээ аливаа сонголт хийхэд чухал хувь нэмэр болох мэдлэг, дадлыг олж авах юм.
Тус хичээл нь бүжигчид, бүжиг дэглээч, найруулагч, бүжиг судлаачдын ажил үүрэг, ялгаатай байдлыг танихаас гадна бүжгийн төрөл зүйл, хөгжлийн зүй тогтол, бүжгийн онол, ойлголт болон судлах арга зүйд суралцана.
Суралцагсад бүжгийн ертөнцийн дотоод орчилтой танилцана. Бүжиг гэж юу юм бэ? Бүжиг хэрхэн бүтдэг юм бэ? Бүжгийн түүх, онолын тухай бид юу мэдэх вэ? гэх мэт асуултын хариултыг олж авснаараа суралцагсад бүжгийн бодит ач холбогдлыг танин мэдэхийн зэрэгцээ бүжгээр дамжуулан бие болон сэтгэлийн эрүүл мэндээ эрүүл байлгахад ухамсартайгаар хандах, гоо сайхны мэдрэмжээ өсгөх, бүжгийг ойлгож, хүлээж авах, бүжгийн төрөл зүйлийг ялган таних, дүрслэн бичих мэдлэгтэй болж, үндэснийхээ уламжлалт бүжгийг хамгаалах, хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Хичээлийн үндсэн агуулга нь Энэтхэг, болон Зүүн азийн урлаг, үүнд Хятад, Япон, Солонгос, исламын орны дундад зуунаас модерн үе хүртэлх урлагийн сор бүтээлүүд, түүний онцлог, хөгжлийн зүй тогтлыг судална.
Азийн урлагийн баялаг өв, олон талт хэлбэрүүд нь хүн төрөлхтний соёл иргэншлийн урлагийн хөгжил, шашин шүтлэг, байгаль, амьдралын соёлын холбоог судлах өргөн боломж олгодог. Сүүлийн хэдэн арван жилд Азийн олон улс орон, бүс нутаг, тухайлбал Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо, Хятад улс “Бүс ба зам”-ыг санаачилснаар технологи, аж үйлдвэр, эдийн засаг, улс төрийн хөгжлийн үр дүнд дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Ази хүмүүстэй бизнесийн болон бусад хүрээнд байнга харилцдаг. Азийн соёлыг урлагаар дамжуулан ойлгох нь хүн төрөлхтний соёл иргэншлийн талаар илүү ихийг мэдэх үр дүнтэй арга юм. Бид энэхүү хичээлээр дамжуулан азийн урлагийн түүхэн үечлэл, онцлог шинжүүд, сор бүтээлүүд хийгээд соёлын нийтлэг шинжийг ялган таних, улмаар өөрийн орны ондооших шинжээ тодруулж ойлгоно.