Бидний тухай
Багш ажилтан
Нэгдүгээр хэсэг — Монголын өвөг түүх (чулуун зэвсгийн эрин, төмөрлөгийн эрин, монголын археологийн соёлууд); Анхны төр улс ба эртний монголчуудын төр улсууд; Түрэг угсааны овог, аймгууд тэдний байгуулсан улсууд; Төв/Дотоод Ази, Монголын нүүдэлчдийн ертөнцөд монголчуудын манлайлал сэргэсэн нь, Хятан ба Монголын хант улсууд. Хоёрдугаар хэсэг — XII зууны II хагас – XIII зууны эхний Монгол (хант улсуудаас нэгдсэн улс руу); тулгар байгуулагдсан Их Монгол улсын оршин тогтнохуйн төлөөх тэмцэл буюу Чингис хааны байлдан дагуулал; Өгэдэй-Гүюг-Мөнх хааны эрин ба Толуй, Дөргэнэ, Огул Хаймишийн зурвас үе; 1260-1310-д оны Монголын эзэнт гүрэн; XIV зууны эхэн хагасын Монголын түүх (Монголын Юань улс, Жүчийн улс, Цагадайн улс, Өгэдэйн улс, Ил ханы улс; Монголын байлдан дагууллын онцлог болон тамма цэрэг; Дэлхийг захирах бодлого (Даругачи, захирагчийн тогтолцоо); Монголын энхжин (Pax Mongolica)
Монгол, Төв/Дотоод Азийн нүүдэлчдийн эртний төр улсууд болон X-XII зууны монголын хант улсууд, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхийг судалж, шинэ мэдлэг эзэмших ба үүний тулд монголын эрт, дундад үеийн түүх, холбогдох бичгийн болон эртний судлалын эх хэрэглэгдэхүүнийг шинжилж, нягтлахад суралцаж, баримт мэдээг судалгаанд хэрэглэх нийтлэг арга зүйд суралцаж, шүүмжлэлт сэтгэлгээ эзэмшиж, энэ хөтөлбөрийн хүрээнд тулгарч буй сорилт, хэрэгцээг тодорхойлж, шийдэл олж чаддаг болно. Ингэснээр эх түүхээ сонирхох, судлах эрмэлзэл улам ахих ба суралцагч нь монголын эрт, дундад үеийн түүхээр дамжуулан хариуцлагатай байхад суралцаж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чадавх сууж, түвшин ахиж дээшлэхэд үүрэг, ач холбогдолтой.
1. ДЭЛХИЙН ТҮҮХ: ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ: Энэ курс хичээл нь Өрнөдийн иргэншлийн түүхэн цаг хугацааны дөрвөн үеийг шат дараалан үзэж судлахаар зохион байгуулагдана: Сонгодог үе (Грек, Ром), Дундад зууны үе, Шинэ үе, Орчин үе. Эдгээр дөрвөн үе тус бүрийн хөгжлийн түүхэн гол үйл явдлууд, асуудлуудын хоорондын харилцан холбоог ойлгон ухаарах, эх сурвалжуудыг задлан шинжлэх, шүүмжлэх замаар түүний бүс нутаг, тив, дэлхийн түүхэнд үзүүлсэн улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, хөгжлийн ерөнхий үйл явцын өөрчлөлт, үргэлжлэлийн тухай системтэй мэдлэг олгох, Өрнөдийн иргэншлийн түүхээр дамжуулан өнгөрсөн, эдүгээ хоёрын харилцаа холбоог түүхийн шинжлэх ухааны ухагдахуун, нэр томъёо, хэллэгээр илэрхийлэх, тайлбарлах чадвар эзэмшүүлнэ. 2. ДЭЛХИЙН ТҮҮХ: ОРОС, ЗҮҮН ЕВРОПЫН ТҮҮХ: Тус хичээлээр Орос болон Зүүн Европын: Беларусь, Боснии болон Герцеговины, Болгар, Хорват, Чех, Унгар, Косово, Македон, Молдов, Черногория, Польш, Румын, Серб, Словак, Словен, Украин гэх орнуудын түүхийн асуудлуудыг авч үзнэ. Зүүн Европын олон үндэстнүүдийн гарал үүсэл, төрт улсууд бүрэлдэн тогтосон болон эл нутагт тогтносон эзэнт гүрнүүдийн тухай болон тэдгээр хэрхэн задран унасан асуудлыг нээн харуулна. Тус бүс нутгийн түүхэнд тохиосон нэгэн онцлог зүйл бол эдгээр орнууд нь нэгэн үе социализмын замаар замнасан улсууд юм. Тиймээс хүн төрлөхтний хөгжлийн нэгэн салаа зам байсан социалист нийгмийн түүх болон түүний задрал, шилжилтийн үеийн тулгамдсан асуудлууд уг хичээлийн хөтөлбөрт зохих байр суурийг эзэлнэ. Оросын түүхийн асуудал уг хичээлд зохих байр суурийг эзэлнэ. Учир нь бид хойд хөршийнхөө түүхэн замналыг сайн мэдэх ёстой бөгөөд үеийн үед Оросын зүгээс Монголын талаар баримталж ирсэн бодлогын мөн чанар болон онцлог зүйлийг тус хөтөлбөрийн хүрээнд суралцагсадад таниулах явдал хичээлийн агуулгад багтана. Сургалтын кинонууд ашиглана. Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг үнэт зүйлс, нийгэм-хүмүүнлэгийн ухааны тулгуур ойлголтууд болох Европын ард түмнүүдийн түүхэн нийтлэг хийгээд тус бүс нутгийн орчин үеийн интеграцын үйл ажиллагааны хэтийн төлөвийн талаарх төсөөллийг шинжлэх ухаанчаар төлөвшүүлж өгнө. 3. ДЭЛХИЙН ТҮҮХ: ЗҮҮН АЗИЙН ТҮҮХ: Тус хичээл нь эрт үеэс эдүгээ хүртэлх Хятад, Солонгос, Японы түүх, соёлыг он цагийн дараалалын дагуу танилцуулна. Үүнд, Зүүн Азийн хэмээх соёл иргэншил бүрэлдсэн үйл явц, энэхүү бүс нутгийн соёлын нийтлэг тал болох ханз үсэг, Күнзийн суртал, түшмэлийн тогтолцоо хэрхэн тархсан, бүс нутагт байгуулагдсан төр улсуудын улс төр, эдийн засгийн харилцаа холбоо, хил хязгаар, нийгмийн байгуулал, шашин суртахуун, Монголын эзэнт гүрэн, Манж Чин улс зэрэг эзэнт гүрний өв, ХХ зуун дахь колоничлол, үндэсний үзэл, орчин үеийн эдийн засгийн хөгжил болоод глобол ертөнц дэх Зүүн Азийн бүс нутгийн эзлэх байр суурь, ирээдүйн хандлагыг авч үзнэ. Хичээлийн үндсэн гарын авлага болох East Asia: A Cultural, Social, Political History. Patricia Buckley Ebrey, Anne Walthall, and James B. Palais (ed). 2006, New York номыг багш урьдчилан цахим хуудсаар дамжуулан тараана. 4. ДЭЛХИЙН ТҮҮХ: ОЙРХИ БОЛОН ДУНДАД ДОРНОДЫН СОЁЛ ИРГЭНШИЛ: Лекц бүр түүхэн он цагийн үечлэл бүрийг бүс нутгийн эртний түүхээс эхлэн Доголон Төмөр хааны үеийг дамнуулан орчин үе хүртэл авч үзнэ. Эртний болон дундад зууны соёл иргэншлийн төвүүд тухайлбал Индус голын соёл иргэншил, Мессопотами, Перс хийгээд Грек-Ромын соёл иргэншил, цаашлаад Бактри, Согдын соёл иргэншилтэй Монголчуудын түүх хэрхэн холбогдохыг танилцуулах болно.
1. ДЭЛХИЙН ТҮҮХ: ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ: Тус хичээлийг судалсны үр дүнд эрт, эдүгээгийн нийгэм, түүх, соёлын аливаа үйл явдлыг дэлхий, бүс нутаг, газар орны ерөнхий нөхцөл байдлын харилцан хамаарал дунд бодитой танин мэдэх, ойлгон ухаарах, судлагааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг сурвалжилан хайх, шүүмжлэлтэйгээр тайлбарлах, илэрхийлэх, баримт нотолгоонд үндэслэн өөрийн гэсэн бодит тайлбарлал, оюун дүгнэлт хийж чадах чадвартай болно. Энэ чадвар бол оюутанд цаашид нийгмийн ухааны ямар ч чиглэлээр гүнзгийрэн мэргэжихэд шаардагдах үндсэн чадваруудын нэг юм. Тиймээс энэхүү курс хичээл үзсэнээр оюутан цаашид нийгэм, соёл, түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олж авна. 2. ДЭЛХИЙН ТҮҮХ: ОРОС, ЗҮҮН ЕВРОПЫН ТҮҮХ: Дэлхийн улс түмнүүдийн нэгээхэн хэсэг болсон Зүүн Европ болон манай улсын умард хөрш болох Оросын түүхийн нэн эртнээс одоо үеийг хүртэлх түүхэн хөгжлийн талаар цогц мэдлэгтэй болно. Мөн славян үндэстнүүдийн соёл болон тэдний түүхэн хөгжлийн гол гол зангилаа асуудлуудыг судалж, хүн төрөлхтний түүхэн хөгжлийн талаар системтэй мэдлэгтэй болно. Европын эл бүс нутгийн түүхийн хүрээнд социалист нийгмийн түүх мөн түүнчлэн пост социалист орнуудын түүхэн хөгжлийн өнөөгийн байдлыг танин мэдэх нь практик ач холбогдолтой. Суралцагсад нь өнөөгийн дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагыг танин мэдэх, мэдлэгээ практик дээр хэрэглэх чадамжтай болгоход хичээлийн зорилго оршино. Мөн эх оронч үзэл төвшүүлхэд уг хичээл зохих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээгээр орчин үеийн глобальчлалын нөхцөлд үндэсний ухамсар хийгээд монгол өв соёлоо хадгалан үлдэхэд зохистой нөлөө үзүүлнэ. 3. ДЭЛХИЙН ТҮҮХ: ЗҮҮН АЗИЙН ТҮҮХ:Зүүн Ази бол өвөрмөц соёл иргэншил хийгээд орчин үеийн эдийн засгийн хөгжлөөр дэлхий нийтийн анхаарлыг татах бүс нутаг билээ. Тиймээс XXI зууны иргэнд энэхүү бүс нутгийн тухай мэдлэг, ойлголт зайлшгүй хэрэгцээтэй. Түүх бол бидний өнгөрсөн амьдрал буюу өнөөдрийн үндэс учраас өнгөрсөн, одоо хоёрын ялган салгах аргагүй. Тиймээс тус хичээлийн зорилго нь эрт үеэс эдүгээ хүртэлх Хятад, Солонгос, Японы түүх, соёлын тухай ерөнхий мэдлэг олгох, улмаар бүс нутаг дахь түүхэн үйл явц, улс төр, соёл, эдийн засгийн харилцан хамаарлыг ойлгуулахад оршино. 4. ДЭЛХИЙН ТҮҮХ: ОЙРХИ БОЛОН ДУНДАД ДОРНОДЫН СОЁЛ ИРГЭНШИЛ: Тус хичээлийн зорилго нь тухайн бүс нутаг буюу Ойрх болон Дундад Дорнодын тухай ерөнхий мэдлэг олгох, бүс нутаг дахь түүхэн үйл явц,мандан бадарч байсан соёл иргэншлүүдийн харилцан хамаарал, уялдаа холбоог ойлгуулахад оршино. Оюутан цаашид нийгэм, соёл, түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга барил, чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олгох явдал юм.
Энэ курс хичээл нь дундад зууны түүхийг дараах бүс нутгуудын хувьд үзэж судлахаар зохион байгуулагдана: Зүүн Ази (Хятад, Япон, Солонгос, Монгол), Европ (Баруун болон Зүүн Европ), Ойрхи дорнод (араб, исламын шашинт орнууд), Энэтхэг. Эдгээр дөрвөн бүс нутаг, иргэншил тус бүрийн түүхэн хөгжлийн гол үйл явдлууд, асуудлуудын хоорондын харилцан холбоог ойлгон ухаарах, эх сурвалжуудыг задлан шинжлэх, шүүмжлэх замаар түүний бүс нутаг, тив, дэлхийн түүхэнд үзүүлсэн улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, хөгжлийн ерөнхий үйл явцын өөрчлөлт, залгамжийн тухай системтэй мэдлэг олгох, Дундад зууны түүхээр дамжуулан өнгөрсөн, эдүгээ хоёрын харилцаа холбоог түүхийн шинжлэх ухааны ухагдахуун, нэр томъёо, хэллэгээр илэрхийлэх, тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.
Тус хичээлийг судалсны үр дүнд эрт, эдүгээгийн нийгэм, түүх, соёлын аливаа үйл явдлыг дэлхий, бүс нутаг, газар орны ерөнхий нөхцөл байдлын харилцан хамаарал дунд бодитой танин мэдэх, ойлгон ухаарах, судлагааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг сурвалжилан хайх, шүүмжлэлтэйгээр тайлбарлах, илэрхийлэх, баримт нотолгоонд үндэслэн өөрийн гэсэн бодит тайлбарлал, оюун дүгнэлт хийж чадах чадвартай болно. Энэ чадвар бол оюутанд цаашид нийгмийн ухааны ямар ч чиглэлээр гүнзгийрэн мэргэжихэд шаардагдах үндсэн чадваруудын нэг юм. Тиймээс энэхүү курс хичээл үзсэнээр оюутан цаашид нийгэм, соёл, түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олж авна.
Хичээлийн агуулга нь дэлхийн түүхэнд хамгийн их нөлөөлсөн Шинэ үеийн түүхийг хамарна. Шинэ үеийн түүх нь колоничлолоор эхэлж XX зууны эхэнд дэлхий ертөнцийг шинэ дайны ирмэгт хүргэсэн тэрхүү түүхэн үе хүртэлх цаг үеийн түүхэн үйл явдлууд, тэдгээрийн гол зангилаа асуудлуудыг хамарна. Шинэ үе гэдэг бол капиталист хөгжлийн түүхэн замналын эхний гараа бөгөөд чухам энэ үед Ази дахь өнөөгийн соёлт хийгээд аж үйлдвэржсэн нийгмийн эхлэл тавигдаж улмаар хэрхэн ХХ зуун хүртэл хөгжсөн түүхийн талаар цогц мэдлэг олгоход хичээлийн агуулга чиглэнэ. Өнөөгийн дэлхийн хөгжилд Япон, БНСУ, БНХАУ-ын хөгжлийн туршлагаас гадна арабын ертөнц, Ойрхи дорнодын асуудал улам ихээр нөлөөлж байгаа билээ. Энэ хичээлийн төгсгөлд Азийн орнуудад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн тухайд тодорхой өгүүлэх болно.
Дорно дахины түүх бол Дэлхийн түүхийн чухал хэсэг юм. Тус курс нь оюутанд Шинэ үе буюу XVI зуунаас XX зууны үеийн Азийн орнууд, тэдний түүхэн хөгжлийн гол гол зангилаа асуудал, ойлголт ухагдахуунууд, Дорно дахины түүхэн хөгжил, дэлхийн түүхэнд үзүүлсэн улс төр, нийгэм, соёлын нөлөөний талаар системтэй мэдлэг олгоход чиглэнэ. Хичээлийг судалснаар энэ үеийн түүхийн үйл явцын ерөнхий хандлага, гол үйл явдлуудын шалтгаан, үр дагавар, зангилаа асуудлуудыг тодорхойлох, тайлбарлах, харьцуулах, өнөө цаг үетэй холбогдох уялдаа холбоог олж тогтоох, баримт, эх сурвалжуудыг задлан шинжилж, бие даан шүүмжлэлтэй үнэлэн дүгнэх чадвар, арга барил олгоход хөтөлбөрийн зорилго, ач холбогдол оршино.