Бидний тухай
Багш ажилтан
Орчин цагийн олон улсын харилцаанд их гүрнүүдийн хүчний тэнцвэр, тэдгээрийн бодлого, үйл ажиллагаа чухаг нөлөөлөх хүчин зүйл хэвээр байгаа нөхцөлд их гүрнүүдийн гадаад бодлого дахь манлайлал ба жанжлалын үзэл санаа, их гүрнүүдийн гадаад бодлогын үндсэн хэв шинжүүдийг харьцуулан ойлгосноор олон улсын харилцааны үйл явцад болон цаашдын чиг хандлагад урьдчилан дүгнэлт өгөх анхдагч чадвартай болгох ач холбогдолтой.Ингэхдээ орчин цагийн олон улсын улс төрийн харилцааны идэвхитэй, нөлөөтэй тоглогчид болох ОХУ-ын гадаад бодлогын стратеги, дипломат ажиллагаанд үнэлгээ өгнө.
Олон улсын харилцаанд гол тоглогчид болсоор байгаа их гүрнүүдийн гадаад бодлогыг олон улсын харилцааны онол, түүхийн харьцуулалт дээр Монгол улсын гадаад аюулгүй байдлын орчны үнэлгээтэй хослуулан үнэлэх зорилгыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино.
Улс төр, эдийн засгийн өргөн хүрээтэй асуудлыг нарийвчилж үзэж судлахаас өмнө суралцагчийн заавал мэдсэн байх ёстой улс төрийн философи сэтгэлгээ, төрийн эрх, үүрэг, оролцоо, иргэдтэй харилцах харилцаа болон эдийн засгийн бодлогод оролцох үүрэг, хэм хэмжээний талаар үндсэн асуудлуудыг тодруулж авч үзнэ. Ингэхдээ төр барих засаглалын хэлбэр /ардчилсан болон дарангуйлалын/, ялгаа, сонгуулын систем, тогтолцоо, улс төрийн намуудын зорилго, үүрэг, оролцоо, эрх зүйн хэм хэмжээ зэрэг улс орнуудын дотоодын институцийн хөгжил, улс төр, эдийн засгийн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх механизмын талаар илүү тодорхой авч үзнэ. Дотоодын бодлогын орчинг тодорхой авч үзсэнээр гадаад буюу глобал түвшинд улс орнуудын хооронд улс төр, эдийн засгийн бодлогын асуудлаар харилцах, шийдвэр гаргах үйл явц, тогтсон хэв маяг, олон улсын байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, шийдвэрийн нөлөө, глобал түвшинд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх механзмын талаар тодорхой мэдлэг олгох хүрээнд хичээлийн агуулгыг тодорхойлж авч үзсэн.
Олон улсын харилцааны мэргэжлийн суурь хичээлүүд үзэж судласан оюутнуудад улс төр, эдийн засгийн бодлогын уялдаа холбоог тайлбарлаж ойлгуулах, улс төрийн эдийн засгийн ухааны үүсэл хөгжил, орчин үеийн чиг хандлагын тухай мэдлэг олгох, түүндээ түшиглэн улс орнуудын харилцаанд эдийн засгийн бодлогын асуудлыг улс төрийн арга механизмаар зохицуулах талаар тодорхой ойлголт өгч, мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Энэ хүрээнд оюутан дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан худалдаа, валют санхүүгийн эдийн засгийн глобал бодлого, зохицуулалтын талаар үндсэн ойлголттой болж гадаад, дотоод эдийн засгийн бодлогын уялдаа холбоог тодорхойлох чадвартай байхад суралцсанаараа ач холбогдолтой.
Орчин үеийн олон улсын харилцааны онолын үндэслэл, даяаршлын үеийн хамтын ажиллагаанд улс төрийн эдийн засгийн ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгаа өнөөүед дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг гүнзгий үндэс суурьтайгаар тайлбарлах;уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зарчим, цөлжилт, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн үе шатуудтай уялдах нь; Монгол улсын эдийн засгийн гадаад бодлогын үндэслэл; дэлхий дахины эдийн засаг, санхүү, эрчим хүч, байгаль орчны хямралын шалтгааныг улс төр, эдийн засгийн бодлоготой холбон авч үзэх
Улс төрийн эдийн засгийн ухааны орчин үеийн чиг хандлагын тухай мэдлэг олгох; Олон улсын эдийн засгийн орчин үеийн бодлоготой танилцуулах; улс төр, эдийн засгийн ухаан, зах зээлийн тогтолцооны талаар харьцуулсан ойлголтөгөх; Орчин үеийн олон улсын харилцаа улс төрийн эдийн засгийн ухаантай уялдах нь Гадаад бодлогыг эдийн засагжуулах бодлогын асуудал, түүийг тойрсон байр суурийн талаар авч үзэх
Уг хичээлийн хүрээнд Монгол улсын эдийн засгийн үндэс болсон ХАА (МАА, ГТ), аж үйлдвэрийн салбарын уламжлалт бодлого, голлох салбаруудын бүтээмж, эдийн засагт үзүүлэх нөлөөг авч үзэхийн зэрэгцээ эдийн засагт чухал үүрэгтэй зам тээвэр, харилцаа холбоо, аялал жуулчлалын салбарын хөгжил, тулгамдаж буй бодлогын асуудлыг судлана. Мөн гадаад худалдааны эх сурвалж, онцлог, гол түншүүд, экспорт, импортын бүтэц, тэнцэл, гадаад худалдааны бодлого, үр ашгийг дээшлүүлэх боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, хэлбэр, гадаад орнуудын зээл тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, Монгол улсын “их”,“урсгал” өрийн байдал, түүнийг оновчтой шийдвэрлэсэн туршлага, арга замын талаар суурь мэдлэг олгоход чиглэгдэнэ. Монгол улсын эдийн засгийн гадаад бодлогын онцлог, хөгжлийн үе шатыг дараах 4 үед хуваан авч үзэж, онцлогыг тодруулан авч үзнэ. Үүнд: • 1911-1921 оны хоорондох Богд хаант Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал, гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөө; • 1921-1990 он хүртэл хэрэгжүүлсэн эдийн засгийн гадаад бодлого, хөтөлбөрүүдийн үр дүн; • 1990-2004 оны хооронд авч хэрэгжүүлсэн шилжилтийн үеийн эдийн засгийн бодлого, тулгамдсан асуудлууд, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, голлох салбаруудын хөгжил; • 2004 оноос өнөөг хүртэлх үеийн эдийн засгийн бодлогын онцлог, гадаад, дотоод орчны өөрчлөлт, уул уурхайн салбарын бодлого, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, “популист” эдийн засгийн бодлого, үр дүнгийн талаар голлон авч үзнэ.
Уг хичээлийн гол зорилго гадаад харилцааны мэргэжлээр суралцагч оюутнуудад ХХ-XXI зууны Монгол улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны талаар системчилсэн цогц мэдлэг олгох зорилготой. Үүнд: 1. Монгол улсын эдийн засгийн бүтэц, онцлог, хөгжлийн үе шатын талаар үндсэн мэдлэг олгох; 2. Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны үндсэн асуудлуудын талаар суурь мэдлэгтэй болгох; 3. Монгол улсын бүс нутгийн эдийн засаг, бодлого төлөвлөлтийн талаар цогц мэдлэг олгох; 4. Монголын эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэх, зээл, тусламж ба гадаадын хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх; 5. Монгол улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үр дүнд анализ хийх; 6. МУ-ын эдийн засгийн бодлогын эрх зүйн шинэчлэл, үр дүнд анализ хийх