Бидний тухай
Багш ажилтан
Монгол, ДИУ-ын харилцааг судалсан өрнөдийн эрдэмтдийн үзэл баримтлал, Зөвлөлт-Оросын судлаачдын үзэл баримтлал, Хятадын судлаачдын хандлагыг харьцуулан судалж дүгнэлт, анализ хийх асуудалд төвлөрч түүхэн зангилаа маргаантай асуудалд бодитоор хандах буюу Монгол-Хятадын судлаачдын үзэл санааны ялгаат байдлын учир шалтгааныг тайлахыг оролдож, XX зууны эхэн үеийн олон улсын харилцаа, бүс нутгийн харилцааны төлөв байдалтай хамтатган судлахыг зорино.
ОХУ-ын эрчим хүчний бодлого урт хугацааны стратегийн зорилтыг хэрэгжүүлэх геостратегийн бодлогын уламжлалд тулгуурласан, Евразийн бүс нутгийг бүхэлд нь хамарсан ОХУ-ын Евразийн үзэл санаанд тулгуурласан гадаад бодлогыг хэрэгжүүлэх дипломат ажиллагаа эрчимтэй өрнөж байна. Европ, Ази тивийг дамнасан газар зүйн байршилтай, ЗХУ-ын үед Европын улс орнуудтай холбогдсон газрын тос, байгалийн хийн эрчим хүчний цогц системээ өргөжүүлж одоо Ази руу чиглэсэн эрчим хүчний дэд бүтцийн мега төслүүдээ өргөтгөж байгаа нь уламжлалт геополитикийн бодлогын үргэлжлэл гэж үзэж болно. Геополитикийн байршлын онцгой шинж, дэлхийн эрчим хүчний зах зээлийн томоохон хэрэглэгч улс орнууд зэрэгцэн орших Ази тивд байр сууриа эзлэхийн тулд ОХУ-ын бодлогын томоохон баримт бичгүүд тасралтгүй шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч эрчим хүчний стратегиа өргөтгөх стратеги 2009 оноос хойш тууштай хэрэгжүүлж байна хэмээн дүгнэж байна
Монголын эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг ОХУ-ын бодлоготой холбон авч үзсэн
In the paper, I would analyze the economic policy of the Republic of Korea and its influence on Mongolia in the last 30 years. Also, I would examine the foreign policy strategies, which were promoted by the former governments of The Republic of Korea, and analyze the effect of those policies on the economic relationship between South Korea and Mongolia
Товч хураангуй: Монгол улсын эргэн тойронд үүсээд буй эдийн засгийн орон зайн төлөөх томоохон санал, санаачилгуудыг харьцуулан авч үзэх, үнэлэлт дүгнэлт өгөх нь чухал байна. БНХАУ “Нэг бүс, нэг зам” нэртэй ХХI зуунд баримтлах хөгжлийн стратегиа танилцуулж, хэрэгжүүлж эхэллээ. Мөн БНХАУ нь Зүүн Өмнөд Азийн Хамтын нийгэмлэг (АСЕАН, түүний 10 гишүүн орнууд Бруней, Камбожи, Индонези, Лаос, Малайзи, Мянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам)-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бол ОХУ нь Казакстан, Белорус, Армен,Киргизстан зэрэг орнуудыг багтаасан Евроазийн холбоо байгуулан гаальгүй чөлөөт худалдааны орчин бүрдүүлэн ажиллаж байна.
хх
Хоёр улсын хоорондын худалдааг шинэ шатанд гаргахын тулд олон талт механизмыг оновчтой ашиглах боломжтой талаар өгүүлсэн болно.