МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: HOSM302
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT205
Багц цаг: 3

Товч агуулга

Үйлчилгээний салбар, ангилал, нийгэм, эдийн засгийн үүрэг,онол, философи, парадигм, хэрэгцээ, тодорхойлолт, үйлчилгээний төрөл, ангилал, хуулийн зохицуулалт, байршил, орчин, зах зээл, газарзүйн хүчин зүйлс, үйлчилгээний шинж чанар, үйл явц, технологи, зохион байгуулалт, үйлчилгээний бизнес, сэтгэл зүй, чанарын категори, аюулгүй байдал, үйлчилгээний баталгаа, сэтгэл ханамж, хүний нөөц, ур чадвар, инновац, дизайн.

Зорилго

Үйлчилгээний салбар, үйлчилгээний менежментийн онол, үйлчилгээний хэрэгцээ, ангилал, хуулийн зохицуулалт, үйлчилгээний шинж чанар, үйл явц, технологи, зохион байгуулалт, үйлчилгээний бизнес, сэтгэл зүй, сэтгэл ханамж, хүний нөөц, ур чадвар, инновац, дизайны чадварын талаарх ойлголт өгөхөд хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: HOSM502
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: HOSM605
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: SMHO600
Багц цаг: 3

Товч агуулга

Монголоор: Зочлох үйлчилгээний байгууллагын удирдлагын орчин үеийн асуудлууд болох байгууллагын менежментийн эрх зүйн орчин, зочлох үйлчилгээний байгууллагын өрсөлдөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний удирдлага, төслийн удирдлага, зардлын удирдлага, логистик, инновацийн хөгжил, мэдлэгийн менежмент, хөдөлмөрийн бүтээмжийн удирдлага, байгууллагын имиж, авъяас, чадварын удирдлага, харилцааны удирдлага, хамт олны хөгжил ажлын үр дүнгийн үнэлгээ, топ менежментийг танин мэдэх агуулгатай юм.

Зорилго

Академик компетенц: Зочлох үйлчилгээний байгууллагын орчин үеийн менежментийн онол, практикийн эх сурвалжуудыг эрж хайх, уншиж судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшүүлнэ. Судалгааны компетенц: Нөхцөл байдлын судалгаа, инновацийн төсөл боловсруулах, брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйл явцын шинжилгээ хийх, хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлох, ажлын үр дүнгийн үнэлгээ хийх зэрэг судалгаа, шинжилгээний онолын мэдлэгт тулгуурлан практикт ашиглах зэрэг судлах, бичиж боловсруулах, тооцоолох, асуудал шийдвэрлэх цогц чадамж эзэмшинэ. Ерөнхий компетенц: Оновчтой мэдээлэл цуглуулах, шаардлагатай эх сурвалжийг ашиглах, цагийн менежмент хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүтээлч шүүмжлэл, таамаглал дэвшүүлэх зэрэг ерөнхий чадамж эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: HOSM202
Багц цаг: 3

Товч агуулга

Зочид буудлын бизнес төлөвлөлт, стратегийн менежмент, зохион байгуулалт, мотиваци, хяналт, инновацийн менежмент, санхүүгийн менежмент, эрсдлийн менежмент, харилцааны менежмент, мэдээллийн технологийн менежмент, хүний нөөцийн менежмент, удирдлагын арга барил, менежерийн үүрэг, ур чадвар, ёс зүй, соёл.

Зорилго

Глобал, хувирамтгай, өндөр өрсөлдөөнтэй бизнесийн орчинд зочлох үйлчилгээний бизнесийг үр ашигтай удирдах менежментийн орчин үеийн онол, арга зүй, практикийн нарийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT101
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнес-нийгмийн систем, түүний оролцогч талууд, тэдний сонирхол, нөлөөлөл, бизнес ба засгийн газар, олон нийт, гэр бүл, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэт зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох аргыг эзэмшиж ёс зүй, нийгмийн хариуцлагатай менежмент, тогтвортой хөгжилийн мөн чанар, ач холбогдлыг ойлгоно.

Зорилго

Бизнесийн үндсэн ойлголт, түүнийг практик амьдралд хэрэгжүүлэх арга зүйн асуудлыг судлахын хамт бизнес болон нийгмийн харилцан хамаарал, бизнесийн нийгэм дахь оролцоо, ёс зүй, бизнесийн хариуцлагын талаарх асуудлыг гүнзгий ойлгуулж, нэгдсэн суурь мэдлэг олгоно. Бизнес үйл ажиллагааг зах зээлийн өөрчлөлт, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хүний оролцоо, байгаль орчинг анхааран үзэж, ажиллагсад, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах аргад суралцуулж, гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон дүгнэх арга барил, чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT306
Багц цаг: 3

Товч агуулга

Байгууллагын зан төлөв нь байгууллага дахь харилцааг хувь хүн, бүлэг, байгууллага гэсэн 3-н түвшинд ангилан авч үзнэ. Нэгдүгээр түвшин буюу хувь хүний зан төлөв гэсэн түвшинд БЗТ-ийн ерөнхий ойлголт, бие хүний зан төлөв, хүртэхүй ба бие хүний шийдвэр гаргалт, үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж, сэдэлжүүлэлт болон стрессийн удирдлагын талаар судална. Хоёрдугаар түвшин буюу Бүлгийн зантөлөв гэсэн түвшинд бүлгийн зан төлөв, манлайлал болон эрх мэдлийн талаар ярихаас гадна зөрчилдөөн удирдлагын талаар авч үзнэ. Гуравдугаар түвшин буюу Байгууллагын зан төлөв гэсэн түвшинд байгууллагын бүтэц, дизайн, байгууллагын соёл, байгууллагын өөрчлөлт, хөгжил болон хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлэлтийн талаар судлах болно.

Зорилго

Байгууллагын зан төлөв /БЗТ/ хичээлээр байгууллагын зан төлвийн шинжлэх ухааны талаархи үндсэн ойлголт, судлах болсон шалтгаан, ач холбогдол, энэ шинжлэх ухааны үүсэл хөгжилд хувь нэмэр болсон менежментийн сэтгэлгээнүүдийн онцлог шинжүүдийг тайлбарлахаас гадна байгууллага дахь бие хүний зан төлвийн онцлог шинжүүд, байгууллагын бүтэц, зөрчилдөөн, соёл, манлайлал зэрэг нь байгууллагын үйл ажиллагааны үр ашигт хэрхэн нөлөөлж болохыг судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: TOUR101
Багц цаг: 3

Товч агуулга

Аялал жуулчлалын тухай үндсэн ойлголт. Аялалд нөлөөлөгч хүчин зүйлс. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, түүний хөгжил, онцлог. Аялал жуулчлалын хөгжлийн түүх. Дэлхийн болон Монголын аялал жуулчлалын хөгжлийн үе шатууд. Аялал жуулчлалын байгууллагууд. Аялал жуулчлалын сэтгэл татах зүйлс, түүний төрөл. Хүмүүсийн аялал хийхэд нөлөөлөгч хүчин зүйлс. Аяллыг өдөөгч хүчин зүйлүүд. Аялал жуулчлалын зорилгууд. Аялал Жуулчлалын ханган нийлүүлэгч, дэмжигч, хөгжөөгч байгууллагууд. Аялал Жуулчлалын чиглүүлэгч байгууллагууд. Тур оператор, аяллын агент тэдгээрийн төрөл хэлбэрүүд. Аялал жуулчлалын эрх зүй. Аялал жуулчлалд холбогдох дүрэм журам, стандарт. Аялал жуулчлалын төрөл хэлбэрүүд, Масс, ерөнхий болон тусгай сонирхлын аяллууд. Байгалийн, шашны, боловсролын, өвлийн гэх мэт төрлүүдийн тухай үндсэн ойлголт, Жуулчдын аялах хэв маяг, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс. Жуулчдын зорих газрын тухай. Байршуулах хэрэгслийн төрлүүд, зочид буудал, жуулчны баазын тухай ойлголт, тэдгээрийн бүтэц зохион байгуулалт, өрөөний ангилал. Аялал жуулчлалын тээврийн хэрэгслүүд, тэдгээрийн ангилал, Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал. Аялал жуулчлал ба соёлын уялдаа холбоо. Соёлын өвийн тухай ойлголт. Бизнес менежмент дэх соёлын нөлөөлөл.

Зорилго

Энэ хичээлээр суралцагсдад аялал жуулчлалын үйлдвэрлэл үйлчилгээний талаар мэргэжлийн суурь мэдлэг олгоно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар