МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL315
Багц цаг: 3

Товч агуулга

Эвтанази, үр хөндөлт, цагаачлал, цаазын ял гэх мэт ёс суртахууны хувьд маргаан дагуулсан практик асуудлуудын талаар өөр өөр ёс зүйн онол, харах өнцгийн үүднээс авч үзнэ. Тухайн практик асуудал бүр дээр тодорхой үйл явдлыг ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч болно гэдгийг баталсан болон няцаасан үндэслэлүүдтэй танилцах бөгөөд холбогдох тохиолдлууд дээр задлан шинжилгээ хийнэ.

Зорилго

Зөв, буруу, сайн, муу гэх мэт ёс суртахууны шинжүүд байдаг эсэх тухай мета ёс зүйн, эсвэл хүн юу хийх ёстой тухай норматив ёс зүйн асуудлуудыг хөндөхгүй. Харин норматив ёс зүйн өөр өөр онолууд, тэдгээрийн үндэслэл болдог хүний эрх, эерэг үр дүн, хүнд байх сайн чанар гэх мэт үнэт зүйлсийн үүднээс эвтаназ, үр хөндөлт, цаазын ял гэх мэт их маргаан дагуулдаг тухайлсан үйл явдал, үйлдлүүдийн тухайд авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL415
Багц цаг: 3

Товч агуулга

Улс төрийн философийн хичээлээр төр, эрх чөлөө, зүй ёс гэх мэт улс төрийн философийн суурь асуудлуудыг авч үзнэ. Ингэхдээ Платон, Аристотель зэрэг эртний грекийн сэтгэгчдээс эхлээд Ж.Роулс, Р.Нозик зэрэг орчин үеийн либерал онолчид болон тэднийг шүүмжилдэг А.МакИнтайр, М.Сандел зэрэг коммунитариан онолчдыг хүртэлх нөлөө бүхий сэтгэгчдийн үзэл баримтлалыг авч үзнэ.

Зорилго

Эрх чөлөө, зүй ёс гэх мэт улс төрийн философийн суурь асуудлуудыг авч үзсэн өөр өөр философичдын үзэл санааны талаар мэдлэг олж авах. Улс төрийн өөр өөр идеологи хийгээд тэдгээрийн үндэслэл болж буй философи онолуудыг ялгаж таних, шинжлэх, тэдгээрийн тухай үзэл бодлоо хамгаалах, илэрхийлэх чадварт сурах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL101
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр сэтгэхүйн үндсэн хэлбэрүүд болох ойлголт, бодомж, оюун дүгнэлтийн логик бүтэц, үндсэн ойлголтууд, формаль ба формаль биш эргэцүүллүүдийг авч үзнэ. Суралцагчид аргументийн бүтцийг ялгаж, үнэлж, логик алдааг таньж, логикийн хууль, дүрмүүдийн шаардлагыг сахин биелүүлж, дедуктив оюун дүгнэлтийг хэлбэрчлэн томьёолж, баталгааны суурь техникүүдтэй танилцана.

Зорилго

Хүн хэлний дүрмийг мэдэхээсээ өмнө зөв ярьж сурдаг шиг логикийг судлахаас өмнө зөв сэтгэдэг боловч логикийг судалснаар бид илүү үр дүнтэй үндэслэл дэвшүүлж, шүүмжлэлтэйгээр тунгаан бодож, анзааргатай, хянуур шийдвэр гаргахад суралцах юм. Формаль болон формаль биш эргэцүүллийн хэлбэрүүд, төрлүүд, дүрмүүдийн талаар онолын суурь мэдлэг эзэмшиж, зөв, цэгцтэй, алдаагүй эргэцүүлэх, үндэслэх, няцаах чадварт суралцан, рациональ хандлага төлөвшүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL202
Багц цаг: 3

Товч агуулга

Ёс зүйн мэдлэгийг норматив, мета болон хэрэглээний ёс зүйн үндсэн агуулгын хүрээнд гол төлөөлөгчдийн үзэл баримтлалууд хийгээд эрхэм чанар, сайн, аз жаргал, үүрэг, сонголт гэх мэт үндсэн ойлголтуудын тусламжтайгаар олгоно. Сократ, Платон, Аристотель, Фома Аквина, Августин, Ж.Локк,И. Кант, Ж.Бентам, Ж.С.Милль, Айн Рэнд гэх мэт философичдын ёс суртахууны үзэл баримтлалыг танилцуулна. Мөн амьтны эрх, эвтанази, үр хөндөлт, хүрээлэн буй орчны ёс зүй гэх мэт хэрэглээний ёс зүйн нээлттэй асуудлуудыг авч үзнэ.

Зорилго

Ёс зүйн удиртгал хичээлээр ёс суртахууны философийн үндсэн баримтлал, гол ойлголт, онол, практикийн асуудлуудыг нөлөө бүхий философичдын үзлээр дамжуулан танилцуулна. Энэ хүрээнд ёс суртахууны зөв буруугийн хэм хэмжээг хэрхэн тогтоох вэ? Бид юуг зөв гэж үзэх ёстой вэ? Юу буруу вэ? Бид юу хийх ёстой, бас юуг хийх ёсгүй бэ?, хүний үйлдлийн зөв, буруу эсэхийг юу тогтоодог вэ, ёс суртахууны гол зорилго юу вэ? гэх мэт асуултуудын хариултыг ёс зүйн онолууд болон мета ёс зүй, хэрэглээний ёс зүйн агуулгад тулгуурлан тайлбарлана.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар