Бидний тухай
Багш ажилтан
Уг өгүүлэлд Шотландын соён гэгээрлээс эхтэй ёс суртахууны сентиментализм хэрхэн хувьсаж ирснийг цогцоор нь авч үзнэ. Шафтесбюри, Хатчесон нар хүнд угаас заяасан байх ёс суртахууны мэдрэмжийн талаар ярьсан бол залгамжлагчид нь болох Хьюм, Смит нар ёс суртахууны мэдрэмжийн оронд симпати гэх зүйлийг онолынхоо төвд тавьсан бий. Энэ өгүүллээр сонгодог сентименталист санаа ХХ зуунд логик позитивистуудаар дамжин мета ёс зүйн эмотивист, өргөн хүрээндээ экспрессивист үзэл бүрэлдэхэд ихээхэн нөлөөлсөн тухайд, цаашлаад өнөө үед сентиментализм нь мета ёс зүй, норматив ёс зүйн салбарт чухал байр суурьтай хэвээр байгаа төдийгүй эмпирик сэтгэл судлал, шийдвэр гаргалтын онолын салбарт гарсан ололтуудаар баяжиж хэрхэн боловсронгуй болсныг харуулахыг зорьсон болно.
The dominant philosophical justification for the freedom of art has long been grounded in the tradition of free speech theory, and more specifically in John Stuart Mill’s harm principle, the claim that power can be rightfully exercised over individuals only to prevent harm to others. Within this framework, artistic expression is presumptively protected unless it can be shown to cause identifiable harm to identifiable persons. Even recent critical interventions that challenge the classical liberal position, particularly those concerning hate speech, pornography, and the silencing effects of dominant expression on marginalized groups, operate fundamentally within the same paradigm. They seek not to abandon the harm principle but to expand it, arguing that the harms caused by certain forms of expression are more extensive and structural than traditional accounts acknowledge. The underlying logic, however, remains person-affecting: freedom of expression is limited only where specific persons can be shown to suffer demonstrable harm, and protected in all other cases precisely because no such harm can be identified
Ёс суртахууны боловсролын салбарт Колбергийн ёс суртахууны хөгжлийн загвар удаан хугацаанд ноёлж ирсэн. Саяхнаас эрхэм чанарын ёс зүй болон харилцааны ёс зүйн онолчид Колбергийн загвар сэтгэл хөдлөл, зан байдал зэргийг гээгдүүлдэг талаар шүүмжилж, онолын шинэ хувилбаруудыг хөгжүүлэв. Эрхэм чанаруудыг хөгжүүлэхийн ач холбогдлыг ёс суртахууны боловсролд авч үзсэнээр Колбергийн загварын дутагдалтай талуудыг нөхөж байгаа нь маргаангүй үнэн. Гэсэн ч сонгодог эрхэм чанар болон хорт чанарууд маш цөөн тооны хүнд байдаг нь ёс суртахууны боловсролыг хөрсөн дээр буулгахтай холбоотой өөр нэгэн асуудлыг авчирч байгаа юм. Миллерийн холимог зан чанарын онол өнөөгийн бидэнд сонгодог утгаар эрхэм чанар ч биш, хорт чанар ч биш боловч ёс суртахууны хувьд ач холбогдолтой завсрын чанарууд байгааг онцолдог. Тус илтгэлээр, нэгдүгээрт, холимог зан чанаруудыг авч үзсэнээр ёс суртахууны боловсролын илүү үр дүнтэй бөгөөд бодит амьдралд ойр загварыг боловсруулах боломж бий гэдгийг; хоёрдугаарт, дээрх зорилгод хүрэхэд схема засал гэх мэт зан төлөвийн эмгэгт зориулсан заслын аргад хамаарах техникүүд хэрхэн туслах боломжтойг харуулахаар зорив.
Кристин Тапполетийн сентиментал реализм нь сэтгэл хөдлөлийг хүний сэрэл мэдрэхүйн туршлагатай адилтган үзээд сэтгэл хөдлөл бол үнэлэмжийн шинжүүдийг шууд хүлээн авч буй явдал хэмээн үздэг. Иймд тэрээр үнэлэмжийн шинжүүдийг бодитоор оршдог, объектив зүйлс гэх баримтлалыг хамгаалдаг төдийгүй, сэтгэл хөдлөл нь хүнд үйлдэл хийх гадаад учир шалтгаан өгч чаддагийг нотлон харуулдаг. Гэсэн ч үнэлэмжийн шинжүүдийг бодитоор оршдог гэх үзэл нь маргаантай юм. Барретын сэтгэл зүйн конструктивист хандлага болон түүний онолын суурь болсон тархи судлалын сүүл үеийн ололтуудыг ашиглан сэтгэл хөдлөл нь хүнд үйлдэл хийх гадаад учир шалтгаан өгдөг боловч үнэлэмжийн шинжийг шууд хүлээж авах явдал болох албагүйг энэ илтгэлээр харуулахыг зорив.
Тус илтгэлд бид “нийгмийн ёс суртахуун” хэмээх ойлголтын хэрэглээний утга, түүний онолын уг сурвалж, орчин үеийн ёс зүйн болон улс төрийн онолууд дахь ижил төстэй ойлголтуудыг харьцуулан авч үзэхийг зорив. Юуны өмнө манай практикт хэрэглэж буй тус ойлголтыг Марксист-Ленинист философиос эхтэй болох тухайд зарим тодруулга хийхийг оролдов. “Нийгмийн ёс суртахуун”-ы тухай ярихын тулд “нийгэм ёс суртахуунтай байна” хэмээн үзэх шалгуурыг тогтоох, шинжлэх үүрэг нь Нийгмийн ёс зүй/Social Ethics хэмээх судалгааны талбарт хамаарах талаар өгүүлнэ. Бид тус илтгэлд Орос болон англи хэл дээрх судалгааны ажлууд дахь “Нийгмийн ёс зүй” гэх ойлголтыг авч үзсэн болно.
Ричард Рорти улс төр ба ёс суртахууны асуудлуудыг авч үзэхдээ ‘харгислал’ хэмээх ойлголтыг түлхүүр болгон ашигладаг. Тэрээр “Түүхэн тохиолдлын шинж, егөөдөл, эв нэгдэл” хэмээх бүтээлдээ ‘харгислал’-ын хоёр өөр хэлбэрийг авч үзсэний зэрэгцээ тэдгээрээс хэрхэн зайлсхийх талаар санал дэвшүүлсэн бий. ‘Егөөдлөөр’ өөрийгөө чөлөөтэй бүтээх хийгээд либерал найдвараар бусдыг хүндэтгэн үзэх явдлыг хослуулах нь тэрхүү шийдэл болж таардаг. Ичгүүрийг бусад хүмүүсээс ирэх шахалт, шүүмжилсэн хандлагад үзүүлэх хариу бөгөөд өөрийгөө бүтээх үйл ажиллагаа, чөлөөтэй байдалд сөргөөр нөлөөлөх, хүнийг хязгаарлагч сэтгэл хөдлөл гэж үзэх хандлага академик орчин хийгээд ердийн соёлд хүчтэй байж ирэв. Түүнчлэн ичгүүрийг ёс суртахууны ач холбогдолгүй харин гэмшил бол ёс суртахууны хувьд илүү үнэ цэнтэй сэтгэл хөдлөл хэмээн үзэх хандлага философи болон сэтгэл судлалд саяхныг хүртэл хүчтэй байжээ. Энэ илтгэлд ичгүүр нь өөрийгөө бүтээх үйл явцад хортой хязгаарлалт болох албагүй харин ‘харгислал’-аас зайлсхийхэд туслах эрүүл хэлбэр бүхий өөрийгөө бүтээх үйл явцад чухал бөгөөд ёс суртахууны хувьд үнэ цэнтэй сэтгэл хөдлөл болохынх нь хувьд авч үзэхээр зорив.
Доналд Дэвидсон 1970 онд хэвлүүлсэн уг эсээндээ бие, оюун санаа хоёрын харилцан хамаарлыг авч үзээд, бие оюун хоёрыг нэг гэж үзэхийн зэрэгцээ, физик (бие дэх) үйл явдал нь аливаа оюуны үйл явдлын зайлшгүй шалтгаан болох албагүй гэж үзэх боломжтой тухай үндэслэжээ. Энэ үзлээ тэр хэв бус байдлын монизм хэмээн нэрлэсэн байна.
Товч утга: Жендерийн талаарх маргааныг орчин үед тодорхойлж ирсэн эсрэгцлүүдийг хүлээн зөвшөөрөх нь өнөө үед зохимжгүй байна. Тийм бол жендерийг төрөлх болон төрөлх бус тухайд биш тогтвортой эсвэл тогтворгүй тухайд ярих нь илүү оновчтой болно. Мөн n тооны жендерийн тухай ярих боломж бүрдэнэ. Энэ нь жендерийн зах зээлийн тухай ярих боломж бүрдүүлж байгаа тухайд, бас тэрхүү зах зээл нь өөрийн хяналт хийгээд соёлтой хэрхэн холбогдож болох талаар уг илтгэлд авч үзэхийг зорив.
Элизабет Анскомбегийн ‘Орчин үеийн ёс суртахууны философи’ хэмээх бүтээл орчин үед эрхэм чанарын ёс зүйг сэргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Уг өгүүллийн хүрээнд Анскомбе орчин үеийн ёс суртахууны философи, тэр дундаа үр дагаварчлах үзлийг хэрхэн шүүмжилснийг тодруулах, өнөө үед эрхэм чанарын ёс зүйг хэрхэн авч үзэж буй тухайд тодруулахыг зорив.