МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: FINN110
Багц цаг: 3

Товч агуулга

Хувь хүний худалдан авалт, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдлийн талаарх шийдвэрийг санхүүгийн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад шаардлагатай онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт(богино, дунд, урт хугацааны), мөнгөн хөрөнгийн удирдлага, татвар, даатгал, эрсдэл, өгөөж, хөрөнгө оруулалт, тэтгэвэрийн төлөвлөлт, өв залгамжлалын талаар судлана.

Зорилго

Хувь хүний санхүү нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад анхдагч нь болдог. Учир нь: Нэгдүгээрт: Хувийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүгийн үндэс суурийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдог. Хоёрдугаарт: Иргэдийн худалдан авах чадвар нь эдийн засаг дахь эрэлтийг тодорхойлж байдаг. Гуравдугаарт: Хувийн санхүүгийн харилцаа нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад орлогын хувиарилалт, дахин хуваарилалтын бүх шатанд явагдаж байдаг. Дөрөвдүгээрт: Хувь хүний санхүү нь тухайн хүний, цаашилбал ард түмний аж амьдралын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Иймээс хувь хүний санхүү хичээлийн зорилго нь хувийн санхүүгээ зөв төлөвлөж, удирдахад шаардлагатай онолын мэдлэг олгож, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлсний үндсэн дээр хувь хүний хуримтлалыг нэмэгдүүлэх, тэдний сайн сайхан амьдралын нөхцөлийг бүрдүүлэх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: INSR318
Багц цаг: 3

Товч агуулга

Даатгалын агуулга, зорилго, үүсэл хөгжил, үндсэн элементүүд, даатгалын зах зээл, түүний бүтэц, оролцогч субъектууд, арилжааны даатгалын тогтолцоо, үйл ажиллагааны зарчмууд, амьдралын ба амьдралын бус даатгалын агуулга, зорилго,гэрээний хэлбэрүүд, даатгалын хураамж болон нөхөн төлбөр тооцох аргууд, давхар даатгалын үйл ажиллагааны онцлог, гэрээний хэлбэрүүд, гэрээ байгуулах аргууд, нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын сангуудын бүрдэлт, хуваарилалтын асуудлуудыг судална.

Зорилго

 Даатгалын эдийн засгийн мэргэжил эзэмшиж байгаа оюутнуудад даатгалын суурь мэдлэг олгох  Арилжааны болон нийгмийн даатгалын суурь ойлголт, зарчмуудтай танилцах  Даатгалын зах зээлийн асуудлыг олон улсын болон өөрийн орны түвшинд судлах

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: INTD401
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнесийн ёс зүй, манлайлал, ёс зүйтэй шийдвэр гаргалт гэж юу болох, компанийн засаглал, хариуцлага, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хандаж байгаа хандлага, компанийн санхүү, олон улсад бизнес хийхэд улс орнуудын соёлын ялгаа, маркетинг болон худалдааны онцлог, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандарт, хөрөнгийн зах зээл дахь ёс зүйн зарчим, засгийн газар, төрийн албан хаагчийн ёс зүй, банк, даатгалын салбарын ёс зүйн онцлог, нягтлан бодогч, аудитор хүний мэргэжлийн ёс зүй болон хариуцлагатай, ёс зүйтэй эерэг нөлөө, давуу талуудын талаарх онол аргазүйг эзэмшинэ.

Зорилго

Бизнесийн харилцаанд оролцогч талууд, ялангуяа төрийн удирдлагын түвшин дэх гүйцэтгэх удирдлагын баг болон компанийн удирдлагын баг, менежерүүд бизнесийн харилцаанд хэрхэн ёс зүйтэйгээр хандах болон шийдвэр гаргалттай холбоотой бизнесийн ёс зүйн суурь ойлголт, зарчим, онолын үзэл баримтлалыг олгож, оюутан өөрийгөө илүү зөв хандлагатай, хариуцлагатай болгож төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Ст
Индекс: INSR322
Багц цаг: 3

Товч агуулга

Ердийн болон урт хугацааны даатгалын гэрээний эрх зүйн онцлогууд, даатгалын андеррайтингийн хүчин зүйлс,амьдралын болон амьдралын бус даатгалын үндсэн төрлүүд, стандарт амьдралын даатгалын гэрээний заалтууд, бичил болон банкны даатгалын онцлог, загваруудыг судална.

Зорилго

Арилжааны даатгалын тулгуур зарчмууд, тэдгээрээс урган гарах эрх зүйн үндэс болон ердийн болон амьдралын даатгалын үндсэн бүтээгдэхүүнүүдийн онцлогийг судлахад оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар