МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG309
Багц цаг: 3

Товч агуулга

Үйлчилгээний шинж чанар, ангилалын систем, үйлчилгээний болон харилцааны маркетингийн харилцан уялдаа болон үйлчилгээний зах зээлийн хэсэгчлэл, зорилтот зах зээл сонголт ба хоногшилтын стратегиуд, хоногшилтын сонголтыг үнэлэх асуудлыг судална. Мөн үйлчилгээний маркетингийн хольцын асуудлууд болох үйлчилгээний бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдвэр, бүтээгдэхүүний давхаргын онол, үйлчилгээний үнийн зорилго, үйлчилгээний үнэд нөлөөлөх хүчин зүйлс, үнэ тогтоох аргууд болон үйлчилгээний байрлал ба сувгууд, гол гишүүд, сувгийн түвшин, зар сурталчилгаа, борлуулалтын урамшуулал, хувийн худалдаа, олон нийтийн харилцааны хэлбэрүүд, үйлчилгээний ажилчид, процессын нийлэмж ба төвөгшилт, үйлчлүүлэгчийн үйлчилгээний стратеги зэргийг авч үзнэ. Түүнчлэн үйлчилгээний чанар, түүний доголдлын загвар, бенчмаркинг, үйлчилгээний процессын шинжилгээ, үйлчлэгчийг өөртөө татах арга зүйн асуудлуудыг судлах болно.

Зорилго

 Үйлчилгээний байгууллагын онцлогт тохирсон маркетингийн хольцын шийдвэр гаргах арга барилд сургах  Үйлчилгээний байгууллагын нөхцөл байдлын судалгааны арга барил олгох  Үйлчилгээний тодорхой асуудлаар судалгаа хийж, дүгнэлт гаргах арга барил олгох  Багаар ажиллах чадвар олгох

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG703
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь оюутнуудад стратегийн маркетингийн хүрээний зайлшгүй шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг болох стратегийн удирдлагын мөн чанар, бүтэц, тогтолцоо болон стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх талаарх онолын үзэл баримтлалын талаар ерөнхий ойлголтыг өгнө. Хичээл нь лекц, илтгэл, хэлэлцүүлэг, суралцах жишээ, эссений зохистой хослолоос бүрдэнэ. Хичээлийн явцын хэлэлцүүлэг нь хичээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байх болно. Хичээлийг Стратегийн удирдлагын мөн чанар, ойлголтууд, хэрэглэгч төвтэй маркетингийн удирдлага, Стратегийн маркетингийн төлөвлөлтийн үйл явц, Нөхцөл байдлын шинжилгээ, Маркетингийн орчны судалгаа, Зах зээлийн сегментчилэл, зорилтот зах зээл, хоногшилтын стратеги, Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, брэндийн стратегийн удирдлага, Бүтээгдэхүүний стратеги,Үнэ ба хуваарилалтын сувгийн стратеги, Маркетингийн харилцаа, идэвхжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд судална.

Зорилго

Дэлхийн бизнес, маркетингийн хөгжлийн зүй ёсны үр дүн болж үүсэн хөгжиж байгаа стратегийн маркетингийн удирдлагын агуулгыг ойлгуулан байгууллагынхаа үйл ажиллагаанд стратегийн маркетингийн үнэлгээ өгч зах зээлд ажиллах алс хэтийн стратеги бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгоход оршино. Тус хичээлээр оюутанд эзэмшүүлэх стратегийн маркетингийн хүрээнд шийдвэр гаргахтай холбоотой дараах компетенциудыг. Үүнд: Академик компетенц: • Стратегийн маркетингийн талаарх орчин үеийн ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Бизнесийн болон бизнесийн бус байгууллагыг удирдах стратегийн маркетингийн шийдвэрүүдийг боловсруулах арга зүйд суралцаж, түүнийг практикт ашиглах дадал чадвар • Гаргасан шийдвэр дээр үндэслэн тайлан бичих, илтгэл хэлэлцүүлэх, дэвшүүлсэн үзэл санаагаа баталж хамгаалах чадвар г.м. Судалгааны компетенц: • Стратегийн маркетингийн удирдлагын хүрээнд харьцуулсан судалгаа хийж, шийдэл гаргах • Стратегийн маркетингийг хөгжүүлэх боломжит хувилбарыгсонгож, илэрхийлэх • Баг бүрдүүлэх, багийг удирдах,төслийн менежментийг хэрэгжүүлэх • Уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлэх Ерөнхий компетенц: • Маркетингийн мэргэжлийн болон судлаачийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, аливаа ажлыг удирдан зохион байгуулахад хариуцлагатай хандах чадвар • Баг хамт олныг удирдаж, багаар ажиллах, гадаад хэл дээр мэргэжлийн ном, сэтгүүл ашиглах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадвар • Харилцааны чадвар эзэмших

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG671
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG307
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр орчин үеийн маркетингийн мэдээллийн систем, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болох дотоод мэдээллийн систем, гадаад мэдээллийн систем, маркетингийн судалгааны систем, мэдээлэл боловсруулах системийн талаархи ойлголтууд, чиг хандлагуудыг авч үзнэ. Түүнчилэн маркетингийн судалгааг хэрхэн явуулах, судалгааны үйл явц болох судалгааны асуудал ба судалгааны зорилтуудыг тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээлэлд боловсруулалт хийх, үр дүнг гаргах, үр дүнд тулгуурлан шийдвэр гаргах зэргийг судлахын зэрэгцээ маркетингийн бүтээмжийг хэрхэн хэмжих аргуудыг авч үзнэ.

Зорилго

Байгууллагын шийдвэр гаргах үндэс болсон маркетингийн судалгааны онол арга зүйг зохих түвшинд эзэмшүүлж, судалгааны үр дүнг маркетингийн удирдлагын оновчтой шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах талаар мэдлэг чадвар олгоход оршино. Маркетингийн судалгаа хичээлийг судлах нь судалгааны арга зүйг зөв эзэмшиж, удирдлагын хүрээнд шийдвэрлэх асуудлыг зөв тодорхойлох, маркетингийн үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахад тус дөхөм болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG308
Багц цаг: 3

Товч агуулга

Байгууллагын маркетингийн удирдлагынхөгжил, үндсэн үзэл баримтлал, байгууллага худалдан авагчийн зан төлөв, худалдан авалтын шийдвэр гаргалт, худалдан авах төв, Вебстер, Винд болон Н. Шедийн загварууд, тэдгээрийн хэрэглээ, байгууллага хоорондын харилцааны төрөл зэрэг асуудлыг энд авч үзнэ. Мөн байгууллагын зах зээлийн хэсэгчлэлийн загварууд,үндсэн хувьсах хэмжигдэхүүнүүд, зорилтот зах зээлийн сонголт ба хоногшилтын стратегиудыг судлана. Түүнчлэн борлуулалтын албаны зохион байгуулалтын төрлүүд, борлуулалтын ажилтнысонголт ба удирдлага, борлуулалтын ажлын хуваарилалт; хуваарилалтын сувгийн онцлог, үндсэн сувгууд, худалдааны төлөөлөгчдийн үүрэг, хариуцлага ба үзэл бодлын зөрүүтэй асуудлууд, сувгийнудирдлага, ложистик үйл явц; бүтээгдэхүүний амьдралын мөчлөг ба зах зээлийн бүтэц, шинэ бүтээгдэхүүн бүтээх үйл явц, байгууллагын зах зээл дэх үнийн зорилго, үнэ бүрдүүлэх арга зүй, үнийн төрлүүд; байгууллагын зах зээл дэх идэвхжүүлэлтийн төрөл, хэлбэрүүд зэрэг асуудлыг авч үзнэ.

Зорилго

 Бизнесийн орчинд маркетингийн оновчтой шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх  Байгууллагын зан төлөвийн онцлог болон худалдан авах шийдвэрт тохирсон шийдвэр гаргах арга зүйд сургах  Багаар ажиллах ур чадвар олгох Маркетер мэрэгжлээр суралцаж буй оюутнуудад хэрэглэгчийн зах зээлээс эрс ялгаатай байгууллагын зах зээлд ажиллах мэргэжлийн гүнзгий мэдлэг, дадал дүй, ур чадварыг эзэмшүүлж, маркетингийн аливаа үйл явцыг судлах, төлөвлөх, гүйцэтгэх, хянах дадлага олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG704
Багц цаг: 3

Товч агуулга

Байгууллагын маркетингийн онолын үндсэн концепц, хэтийн төлөв хандлага; Байгууллагын зах зээлийн судалгааны арга зүй, хэрэглээний зах зээлийн судалгааны аргаас ялгагдах онцлог. Судалгааны үндсэн үе шатууд, мэдээлэл боловсруулалт, тайлан дүн шинжилгээ; Үйлдвэрлэгч, зуучлагч, засгийн газар болон ашгийн бус байгууллагын зах зээлийн хөгжлийн өнөөгийн байдал, төлөвшил, хэтийн төлөв. Байгууллагын зах зээлийн бүтэц, бүрэлдэхүүн, эцсийн хэрэглэгчийн зах зээлээс ялгагдах онцлог; Байгууллагын худалдан авах төвийн зан төлөв болон худалдан авах шийд гаргахад нөлөөлөх хүчин зүйлс. Зан төлөвийн орчин үеийн загварууд, тэдгээрийн практик хэрэглээ; Үйлдвэрлэгч ба зуучлагч байгууллагын ажил хэргийн уялдаа холбоо, онцлог.Байгууллагуудын харилцааны хэлбэрүүд, тэдгээрийн хөгжил, төлөвшил; Байгууллагын зорилтот зах зээл ба бүтээгдэхүүний хоногшилтын стратеги; Байгууллагын зах зээлийг үнэлэх нь; Борлуулалтын албаны удирдлага, зохион байгуулалтын онцлог. Борлуулалтын албаны шийдвэрлэх үндсэн асуудлууд; Байгууллагын зах зээл дэх үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт, тэдгээрийн маркетингийн стратеги, тактикийн шийдвэр гаргах арга зүй г.м

Зорилго

Бизнесийн хоорондын харилцааны онцлогт тохирсон маркетингийн бодлого, стратегийг тодорхойлж, тухайн зах зээл дэх харилцааны бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх арга барилд суралцахад энэхүү хичээлийн зорилго оршино. Академик компетенц: • Байгууллага хоорондын харилцааны маркетингийн орчин үеийн бүтээлүүдийг судлан онолын ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Бизнесийн хоорондын харилцааны нарийн төвөгтэй өнөөгийн бодит орчинд маркетингийн оновчтой шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх • Байгууллагын зан төлөвийн онцлогт тохирсон шийдвэр гаргах арга зүйд суралцах Судалгааны компетенц: • Бизнесийн зах зээлийн судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх чадвар • Бизнесийн зах зээлийн талаарх маркетингийн хоёрдогч судалгааны тайлан, мэдээллүүдэд анализ хийх, харьцуулан дүгнэлт гаргах чадвар • Байгууллага-худалдан авагчийн зан төлөвийн хандлага, худалдан авах шийдвэр гаргалтыг судлах арга барил эзэмшүүлэх • Салбарын түвшинд тоон болон чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар Ерөнхий компетенц: • Маркетингийн судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах болон харилцааны чадвар эзэмших • Бизнесийн зах зээлийн онцлогт тохирсон онвчтой шийдвэрийг гаргаж сурах





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар