Бидний тухай
Багш ажилтан
Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах RFID шинэ системийг нэвтрүүлэхтэй холбоотой, иргэд олон нийтийн зан төлөв, хандлагыг тодорхойлоход судалгааны зорилгооор хийгдэж байгаа юм. Судалгааны үр дүнд хийсэн дүгнэлт: Замын хөдөлгөөнийг зохицуулах ухаалаг системийн талаар иргэд маш бага ойлголттой байгаа тул хэрэглэгчдийг зөв ойлголт, мэдлэгтэй болгох нь маркетингийн үйл ажиллагааны эхний алхам болно. Маркетингийн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа нь ухаалаг системд хандах иргэдийн хандлагыг эерэг болгох, итгэл үнэмшлийг нь нэмэгдүүлэхэд чиглэх нь зүйтэй. Иргэдийн дийлэнх нь сошиал орчноос мэдээллээ авдаг бөгөөд олны танил, нөлөө бүхий хүмүүсийн мэдээлэлд ерөнхийдөө итгэдэг гэсэн учир сошиал сурталчилгаанд олны танил хүмүүсийг оролцуулах нь илүү үр дүнтэй байна. Аливаа шинэ үйлчилгээг туршихад иргэд ерөнхийдөө өөрийн үзэл бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг нь харагдсан учраас олон нийтэд чиглэсэн маркетингийн кампанит ажлыг зохион байгуулахдаа иргэдийг (ялангуяа автомашин эзэмшигчдийг) биечлэн оролцуулах хэрэгтэй юм. Цаашдаа замын түгжрэлийг бууруулахын тулд иргэд, олон нийтэд зөв дадал хэвшил бий болгох чиглэлээр маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах нь чухал гэж үзэв.
In connection with the introduction of a new RFID system to reduce traffic congestion in Ulaanbaatar, research is being conducted to determine the behavior and attitudes of citizens. Conclusions of the study: The first step in marketing is to educate consumers about the importance of smart mobility management. Marketing promotion activities should focus on positive public attitudes towards smart mobility systems and increase their confidence. It is more effective to involve influencers in social media, as the majority of citizens receive information from social media and generally trust the information of social media influencers. Experiments with new services have shown that citizens generally make decisions based on their own opinions, so citizens (especially car owners) need to be involved in organizing social marketing campaigns. In order to reduce traffic congestion in the future, it is important to organize marketing activities to create good habits for citizens and the public.
Түлхүүр үгс: